| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0129/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч У.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан У.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033000116 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Тогтохынхон овогт У.А, 1968 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 71 дүгээр гудамжны 1118 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................................
Яллагдагч У.А нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 68 дугаар гудамжны 1096 тоотод хохирогч С.Цолмонтой хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 510.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ариунболдтой цуг тэдний хашаан дотор архи уусан, бид хоёр Түвшин-Ундраа гэдэг дэлгүүрээс архи болон ус ундаа идэж уух юм авсан. Ойролцоогоор 31900 төгрөгний гүйлгээ хийсэн, би тухайн үед нилээн согтуу байсан картаа дэлгүүрээс авсан аваагүйгээ би мэдэхгүй байгаа. Тэгээд дэлгүүрээс авсан архи идэж уух зүйлсээ аваад Ариуныболдын хашаанд нь уусан. Тэгээд дэлгүүрээс авсан архи идэж уух зүйлсээ аваад Ариунболдын хашаанд нь уусан. Тэгээд би тэдний гэрээс яаж гарч явснаа мэдэхгүй, өглөө гэртээ сэрсэн. Тэгээд утсаа шалгатал дэлгүүрээс гүйлгээ авсан мөн АТМ-ээс бэлэн 10.000, 500.000 төгрөг авсан мөн бодь дэлгүүрээс гүйлгээ авсан байсан. Мөн 20.500 гүйлгээ хийгдсэн байсан. Би картаа хайгаад олоогүй. Түвшин-Ундраа дэлгүүрийн худалдагчтай нь очоод уулзаад би картаа аваагүй юм шиг байна гэсэн чинь худалдагч та хоёр аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-7-8х/,
Гэрч Б.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нэг шар царайтай залуу ирээд Уугнаатай уулзаж байсан. Тухайн үед бид хоёр ээлж хүлээлцэж байсан. Тэгээд тэр залуу Ууганаагаас би танай дэлгүүрээр үйлчлүүлчихээд картаа авсан үгүйгээ санахгүй байна, би картаа авсан уу гэж асууж байсан. Тэгэхэд Ууганаа юу яриад байгаа юм бэ би чамд өгсөн, чи өөрөө аваад гарсан ш дээ гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-13х/,
Яллагдагч У.А мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлын дэргэд байдаг 72-н эсрэг талд замын дээд талд байдаг АТМ-н камерын бичлэг байна, энэ бичлэг дээр байгаа цагаан ханцуйгүй подволк өмссөн эрэгтэй нь би байна, мөн өөрийн төрсөн охин Ариунсувдыг дагуулж явж байна, АТМ-ээс карт уншуулж өгсөн хүнийг бол огт танихгүй, мэдэхгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-43-44х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32-37х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.А нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 68 дугаар гудамжны 1096 тоотод хохирогч С.Цолмонтой хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 510.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Цолмон нь хохирол барагдуулсан тул гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.