Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 208/МА2023/00029

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 149/ШШ2023/00179 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч ******* *******ны Зүүнхараа салбарт холбогдох

 Гомдлын шаардлага: ажлаас үндэслэлгүй халагдсан тул ******* *******ны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, гэмт хэрэгт гүтгэгдсэний улмаас сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэндээр хохирсны хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд сарын 1100000 төгрөгөөр тооцож 71500000 төгрөгийг гаргуулах, ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэнд, нэр төр, санаа сэтгэлээр хохирсны нөхөн төлбөрт 200000000 төгрөг гаргуулах

... Миний бие ******* *******ны Зүүнхараа салбарт ахлах теллерээр ажиллаж байсан. ХААН *******ны дотоод аудитын шалгалтаар 8.400.000 төгрөгийн дутагдал илэрсэн. Намайг тухайн мөнгийг ашигласан гэж үзсэн. Би алдаа гаргаагүй талаар тайлбарласан боловч 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дотоод аудитын дүгнэлт гарсан танилцаад гарын үсэг зурсан.

Тухайн үед *******инд учирсан хохирлыг төлөх нь ахлах теллерийн үүрэг гэж ойлгуулсан. Чамайг албан тушаал бууруулж авч үлдье дутагдлыг арилгаж хохирлыг төлөх ёстой гэсэн. Тэгээд би ажлаа хийж байгаад хохирлыг төлье гэж бодоод хохирол төлөх талаар гараар бичиг хийж өгсөн. Банкны хуулийн ажилтан нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж 8400000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрлийн гэрээ гарсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг шууд ажлаас халсан. Халах тушаалыг би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гардаж аваад сэтгэл санаагаар маш их унаж халуураад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эх нялхсын эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. Би тухайн үед жирэмсэн байсан. Эмч надад тухайн үед ураг болон савыг чинь авах шаардлагатай гэсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гараад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгасан боловч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн шүүх хурал болж шүүхээс намайг цагаатгасан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж уг нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* нь ахлах теллерээр ажиллаж байхдаа их кассыг хариуцан ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2-20-д заасныг зөрчсөн нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дотоод аудитын тайлангаар тогтоогдсон. Тухайн үед ******* нь хохирлыг төлнө гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн байдаг. ******* нь 7 удаагийн үйлдлээр 8400000 төгрөгийг дутагдуулсан учир ноцтой зөрчил гаргасан гэж үзээд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халсныг эс зөвшөөрвөл нэг сарын дотор, 2022 оны Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд гомдол гаргах хугацааг 30 хоногийн дотор гэж заасан байдаг. ******* нь анх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шалгаад эрүүгийн журмаар шалгах шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн журмаар шалгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болж цагаатгах тогтоол гарсан байдаг. Уг цагаатгах тогтоолоор *******г гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээгүй эргэлзээ төрж байна, завшсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар гэж цагаатгасан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаатгах тогтоол нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь ******* нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хэлэлцээд цагаатгах тогтоол 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн тогтоол байдаг. Гэтэл ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хангах боломжгүй. Хоёрдугаар шаардлагын хувьд бол ХААН *******ны зүгээс *******г гэмт хэрэгт гүтгэсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 149/ШШ2023/00179 дугаартай шийдвэрээр:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ХААН *******ны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 45.100.000 төгрөгийг гаргуулж *******д олгож, үлдэх 26.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХААН *******ны Зүүнхараа салбарт даалгаж, нэхэмжлэлээс 200.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, 1.157.950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН *******ны Зүүнхараа салбараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай маргааны талаарх гомдлоо буюу ХААН Банкны Зүүнхараа салбарын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18/43 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалтай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж, Хөдөлмөрийн тухай хууль (2022 оны)-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж хөдөлмөрийн тсай хуулийн хуучин болон шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа болон хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх угацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх иллагааны бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж, мөн зүйлийн 79.7-д Хөөн элэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн оолно гэж тус тус хөөн хэлэлцэх хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хуулиар тогтоосон байна.

Ажил олгогч ХААН Банк ХХК-ийн хувьд ажилтан байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цуцалж, ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж улмаар шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЗ/948 дугаартай захирамжаар ...уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 56.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул *******гийн нэхэмжлэлтэй ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг удаа дараа хэлэлцэж Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай цагаатгах тогтоолоор ...завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, *******г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхийн цагаатгах тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан ба Иргэний нэхэмжлэгч ХААН Банк ХХК-ийн Зүүн хараа салбарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №02 дугаартай захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, шүүгчийн захирамж болон цагаатгах тогтоол 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжийг гардуулсан баримтаар тогтоогдож байгаа болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 149/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 129 дүгээр зүйлийн 129.2, Хөдөлмөрийн тухай хууль (2022 оны)-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг 6 хоногоор хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл *******гийн уг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЗ/948 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэгч *******г цагаатгаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон цагаатгах тогтоол 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шинээр тоологдох хууль зүйн үндэслэлтэй байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 -д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж, мөн зүйлийн 131.1.3-д ажлаас халах гэж тус тус заасан бөгөөд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д Ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р заалтад заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах-ыг талууд харилцан тохиролцсон бөгөөд *******гийн тухайн зөрчил нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн гэрээний 5.7-д зааан үндэслэл тогтоогдсон нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 45,100,000 төгрөгийг гаргуулж *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХААН Банк ХХК-ийн Зүүнхараа салбарт даалгаж шийдвэрлэсэн тодорхойгүй, эргэлзээтэй байхаас гадна хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Мөн нэхэмжлэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гэж сарын 1,100,000 төгрөгөөр тооцон 71,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байх тул 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 41 сарын хугацааны цалин болох сарын 1,100,000 төгрөгөөр тооцон /1,100,000 х 41 сар = 45,100,000/ төгрөгийг ХААН Банкны Зүүнхараа салбараас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох, цалинд нэхэмжилсэн үлдэх 26,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХААН Банкны Зүүнхараа салбарт даалгах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах асуултад хариулахдаа ...ажилгүй байсан хугацааны цалин хөлс 71,500,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, мөн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлохдоо 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 41 сарын хугацааны цалин болох сарын 1,100,000 төгрөгөөр тооцож 45,100,000 гэж тооцсон нь үндэслэл тогтоогдоогүй энэ талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Нэхэмжлэгч *******гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд улмаар шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЗ/948 дугаартай захирамжаар ...уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 56.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөж шалгах ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагын ажиллагаанд *******гийн шалгагдаж байсан хугацааг ажилгүй байсан хугацаанд хамааруулан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тодорхойлсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн хариуцагч ХААН Банк ХХК-ийн хувьд нэхэмжлэгч *******гийн үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргаагүй атал ажилгүй байсан хугацаанд хамааруулан хариуцагчийн буруутай үйлдэл мэтээр дүгнэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 149/ШШ2023/00179 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ******* *******ийг хууль зөрчиж иргэн намайг ажлаас халсныг тогтоож өгсөн шийдвэрийг би талархан хүлээн авч байна.

Намайг *******наас 8.400.000 төгрөг хувьдаа авч ашигласан гэж хууль бусаар ажлаас халж хилсээр гэмт хэрэгт холбогдуулан олон жил шалгуулж хохироосон тул ******* *******анд маш их гомдолтой байна. ******* ******* нь ганцхан намайг хохироогоод зогсохгүй, миний бага насны 2 хүүхэд, ээжийг минь бас сэтгэл санаагаар хохироосон юм. ******* ******* нь намайг ажлын байрыг чинь өөрчилнө ахлах теллер дутагдлыг арилгах ёстой гэж хууран мэхэлж эвлэрүүлэн зуучлалд гэрээ байгуулан 8.400.000 төгрөгийг надаас авах болсон атлаа ажлаас халсан. Би шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах гэж шүүхэд хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хугацаа хэтрүүлсэн гэж хангаж шийдвэрлээгүй.

Надад ийм олон сая төгрөгийг төлөх чадал байхгүй юм. Би одоогийн байдлаар 2 хүүхэдтэйгээ өөрийн гэсэн орон байр байхгүй, хүүхдүүдийнхээ хичээлийн ном хэрэгслийг ч бүрэн авч өгч чадахгүй хэцүү амьдралтай байна. Гэтэл ******* ******* нь давж заалдах гомдол гаргаж өөрсдийгөө гэм зэмгүй мэтээр гомдол бичиж байгаад иргэн би маш их гомдолтой байна. ******* ******* нь намайг нэхэмжлэлээ хуулийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэлээ шүүхэд гаргасан гэж гомдол гаргаж бас л гүтгэлэг хийж хууран мэхэлж байна. Би 2018 онд ******* *******ны ажлаас халсан тушаалыг аваад хуульд заасны дагуу нэг сарын дотор нэхэмжлэлээ шүүхэд өгсөн юм. ******* *******ны хууль бусаар гаргасан ажлаас халсан тушаалаас хамаарч 2018 онд миний биеийн эрүүл мэнд муудаж эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж эмэгтэй хүний хувьд хүүхэд дахин төрүүлэх боломжоо бүр мөсөн алдсан. Би эмнэлгээс дөнгөж гараад бие тэнхрээгүй байхдаа Зүүнхараа орж шүүхэд нэхэмжлэлээ өгч байсан юм. Гэтэл ******* *******ны төлөөлөгч нь намайг нэхэмжлэлээ хугацаандаа өгөөгүй гэж гүтгэж хохироож байна.

Би ******* *******ны хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй болж их хугацаагаар хохирсон болохоор хүүхдүүдээ тэжээхийн тулд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажилд орсон юм. Хүнийг эрхэлсэн ажлаа хийгээд ямар ч буруу зүйл хийгээгүй явж байхад нь *******наас мөнгө ашигласан гэж ажлаас хууль бусаар халж гэмт хэрэгт холбогдуулсан ******* ******* хуулийн хариуцлага хүлээхгүй зүгээр өнгөрөх ёсгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн *******г ажлаас нь халсан тушаал гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан. Мөн 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж заасан. ******* шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн юм. Гэтэл ******* ******* нь *******г 2018 онд нэхэмжлэл гаргаснаас хойш 5 жил өнгөрсний дараа 2023 онд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар бичиж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, дахин тоолно, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн шинээр тоолоход 6 хоног хэтэрсэн гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

Учир нь: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт: Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байна.

Гэтэл ******* нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн тодорхойлолтод *******гийн нэхэмжлэл огт хамааралгүй байна. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн тодорхойлолтод *******гийн нэхэмжлэл хамааралгүй.

******* ******* нь *******г чи ахлах теллер учраас *******наас дутагдсан мөнгийг төлөх ёстой, ажлаас чинь халахгүй гэсэн ******* *******ны албан тушаалтнуудын нөлөөлөл төөрөгдөлд орж эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсны улмаас ******* *******наас нэг ч төгрөг авч ашиглаагүй мөртлөө 8.400.000 төгрөг төлөхөөр болж хохирч үлдсэн. . Шүүх *******г шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээ 30 хоног хэтрүүлж гаргасан гэж энэ захирамжийг хүчингүй болгоогүй.

******* ******* нь иргэн *******г гэм буруугүй байхад нь *******наас 7 удаагийн үйлдлээр 8.400.000 төгрөг хувьдаа авч ашигласан гэж ажлаас нь халах тушаал гаргаж хилс хэрэгт холбогдуулан сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрөөр нь хохироосон нь шүүхийн цагаатгах тогтоолоор батлагдсан юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож үл болно. гэсэн заасныг ******* ******* зөрчсөн юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг билээ. Иргэн *******гийн зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх хуулийн үндэслэлтэй байгаа юм.

Анхан шатны шүүх ******* *******ыг иргэн *******г хуулийн үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байна гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, хууль журам зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан шийдвэр юм.

******* ******* нь *******г 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн *******г ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь хуулийн үндэслэлтэй, аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж бичсэн байна. Гэтэл энэ ноцтой зөрчил гаргаж мөнгө хувьдаа ашигласан гээд байгаа зүйлийг хуулийн байгууллага эрүүгийн хэргийн журмаар 5 жилийн хугацаанд шалгаж шийдвэрлээд *******г гэм буруугүй гэж үзэж Шүүхийн цагаатгах тогтоол гарсан юм. Гэтэл ******* ******* нь шүүхийн цагаатгах тогтоол гарсны дараа энэ гомдолдоо *******г мөнгө ашигласан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь манай *******ны зөв гэж бичиж байгаа нь Төрийн шүүхийн шударга шийдвэрийг үл хүндэтгэсэн байдлыг харуулж байна гэж үзэж байна.

******* *******ны өөрийн нь дотоод аудит гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой юм. Харин эрүүгийн хэргийн журмаар шалгах явцад хуулийн байгууллагын тогтоолын дагуу томилогдсон мэргэжлийн шинжээч нар 2 удаа дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтүүдэд ******* *******инд мөнгөний дутагдал гарсан боловч ямар албан тушаалтны буруугаас болж дутагдсаныг тогтоох боломжгүй гэж дүгнэлтээ гаргасан юм. Шүүхийн цагаатгах тогтоолд энэ бүхэн дэлгэрэнгүй тусгагдсан байгаа билээ.

******* *******ны төлөөлөгч гомдолдоо шүүх *******д 45.100.000 төгрөгийг олгож байгаа нь үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй гэж бичсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь : 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан юм.

******* ******* нь *******г ажлаас нь түдгэлзүүлсэн үеэс буюу 2018 оны 01-р сарын 29 -ний өдрөөс эхлэн 2023 оны 05-р сар хүртэл хугацааны өмнө нь авч байсан цалинг сарын 1.100.000 төгрөгөөр / хэргийн баримтанд байгаа / тооцож 71.500.000 төгрөгийг ******* *******наас гаргуулахаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй юм.

Ажлаасаа хууль бусаар халагдсан хүн орлого байхгүй их хохирч байсан тул ******* амьдралын шаардлагаар өөрөө ажил хайж хөөцөлдөж байж ажилд орсон юм. Иймд анхал шатны шүүх *******г Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт ажилд орсон гэж үзэж энэ хугацааны цалин олговрыг ******* *******наас гаргуулахгүй шийдвэрлэж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шинэ Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй учраас Давж заалдах шатны шүүхээс иргэн хүн хохирч байгаа байдлыг харгалзан үззж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

******* ******* *******г эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргаагүй атал ажилгүй байсан хугацаанд хамааруулан манай *******ийг буруутгасан, хуулийн байгууллагад шалгагдсан хугацааг ажилгүй хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй гэж бичсэн байна. Энэ бол огт үндэслэлгүй зүйл юм. ******* ******* нь *******г *******наас 8.400.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэж ажлаас нь хууль бусаар халснаас шалтгаалж хуулийн байгууллага тус асуудлыг эрүүгийн журмаар шалгах үндэслэл болсон учраас ******* ******* хариуцлага хүлээх нь хуулийн үндэслэлтэй юм. ******* ******* иргэн *******г *******наас мөнгө хувьдаа ашигласан гэж хууль бусаар ажлаас нь халснаас болж ******* эрүүгийн гэмт хэрэгт 5 жил шалгагдаж хохирсон байхад ******* ******* ингэж хүнийг хилс хэрэгт холбогдуулан хохироосон атлаа одоо ямар ч хариуцлага хүлээхгүй, ямар ч нөхөн олговор төлөхгүй гэж хариуцлагаас зайлсхийж байгаа явдал нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа, хууль ёсыг зөрчиж байгаа үйлдэл юм. Шударга шүүх цагаатгах тогтоол гаргасны ачаар иргэн ******* одоо 2 бага насны хүүхэдтэйгээ сэтгэл амар амьдарч байна.

******* *******ны буруутай үйлдлээс болж иргэн *******гийн эрүүл мэнд хохирсон нь эмчилгээ хийлгэсэн баримтуудаар нотлогдож байгаа, ажлын хамт олон болон бусад хүмүүс *******г *******наас олон сая төгрөг хувьдаа ашиглаад халагдсан гэсэн ойлголттой болж нэр төрөөрөө хохирсон, сэтгэл санаагаар хохирсон нь тодорхой тул эрүүл мэнд, сэтгэл санаа нэр төр, ажил хэргийн нэр хүндээр хохирсон хохирол гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1 ******* *******-ны захирлын 2018.04.06-ны өдрийн №18/43 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ******* *******ны дотоод журмын 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтуудыг тус тус үндэслэн Зүүнхараа салбарын ахлах теллер Балжмаагийн Сарнай нь өдөр тутмын ажилдаа кассын үйл ажиллагааны технологи журмыг мөрдөж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор АТМ дутуу цэнэглэсэн, 8.400.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, өөрийн хариуцсан касст дутагдал үүсгэсэн үйлдлээр ХААН *******ны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.4, 5.3.1, 5.4.1, 5.4.2, 5.5.2, 5.9.2, БАНКС программ ашиглах технологи журмын Нийтлэг үндэслэл 1.4, 1.8, Хориглох зүйлийн 1.4, Кассын үйл ажиллагааны технологи журмын 3, 4 дүгээр бүлэг 6, АТМ-ын үйл ажиллагааны зааварчилгааны 3.1.2, 3.1.8, 3.1.9, 3.1.29, ажлын байрны тодорхойлолтын 2.17, 2.20, 2.27, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж 5.7.2, 5.7.3, 5.7.13, 5.7.14-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.  

2.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай үндэслэлээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д ... ажлаас халах гэсэн зохицуулалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу өдөр тутмын ажилдаа кассын үйл ажиллагааны технологи журмыг мөрдөж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор АТМ дутуу цэнэглэсэн, 8.400.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан гэж тодорхойлсон байна.

2.3.Нэхэмжлэгч ******* нь ажил олгогч ******* *******анд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын дотор буюу 2018 оны 04 сарын 06-ны өдрийн тушаалыг 04 сарын 09-ний өдөр хүлээн авч улмаар 2018 оны 04 сарын 30-ны өдөр гомдлоо шүүхэд гаргажээ. Шүүх түүний гомдол иргэний хэрэг үүсгэн хэргийг хянаад *******гийн мөнгө дутаасантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст түүний гомдлыг шийдвэрлэх зүйтэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт яллагдагчаар татаж улмаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай цагаатгах тогтоолоор *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан байна. /хх-ийн 7-19/

2.4. Ийнхүү шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа ******* нь ******* *******анд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо дахин 2023 оны 02 сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх ба шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 179 дугаартай шийдвэрээр *******г урьд ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

2.5 .Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад гомдлыг хүлээн авсан, хэрэг хөөн хэлэлцэх тухай хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, ******* нь мөнгө дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад ажилд нь эргүүлэн тогтоосон, *******гийн хуулийн байгууллагаар шалгагдсан хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцон тухайн хугацааны цалинг хариуцагчаас /ажил олгогчоос/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

 3. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, иргэний ажлаас халагдсан гомдлын заримыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон маргаанд холбогдох хуулийг тайлбарлаж хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүхээс маргаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй боловч гомдол гаргагч *******г ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

 4. Хэргйг судлан үзэхэд:

Ажил олгогч ******* ******* нь ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ... ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэсэн үндэслэлээр цуцалсан байна. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ ******* *******ны салбарын аудитын газрын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 51/08/18/01 дугаартай Төлбөр зөрчлийн ... ахлах теллер ажилтай ******* нь ажлын байрны давуу байдлаа урвуулан ашиглаж ашиглаж хувийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор АТМ-ын касс дахь бэлэн мөнгөнөөс 7 удаагийн үйлдлээр 8.400.000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон...

1.АТМ-н касс бэлэн мөнгөнөөс хувьдаа авч ашигласан нийт 8.400.000 төгрөгийг ... төлж барагдуулахыг *******д даалгах.

2.Актын биелэлтийг хангуулж .... *******г хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахыг Зүүнхараа салбарын захиралд ... хариуцуулав. гэсэн актыг үндэслэлээ болгожээ. / хх-112/

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны / 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтан хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээх ба хариуцлага хүлээх үндэслэл нь зөрчил гаргасан байхыг шаарддаг.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцох талаар харилцан тохирч, хөдөлмөрийн гэрээндээ уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний тав дахь бүлэгт гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг заасан байх ба гэрээний 5.7 дахь заалтад 5.7 ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтад заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах талаар тусгажээ. /хх--ийн 92/

Ажил олгогч ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2 ажилтан ёс зүйн дүрэм зөрчсөн, 5.7.3 ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл алдах, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан /шан харамж авсан, үйлчилгээ/ зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ.

Хэрэгт ******* нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон дээрх сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба хариуцагчийн зүгээс ******* нь ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ нотлохоор ******* *******ны салбарын дотоод аудитын шалгалтаар Зүүнхараа салбарын АТМ касс дахь бэлэн мөнгөнд 2017 оны 01 сараас эхлэн зөрүү гарч тодорхойгүй дутагдал үүссэн, ... ахлах теллер ******* аудит хийх өдрийн байдлаар 8.400.000 төгрөгийг авч ашигласан гэх актыг /хх-102-112/ ирүүлсэн байна.

Салбарын аудитын дүгнэлтээр *******г өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэсэн бөгөөд түүний 8.400.000 төгрөг хувьдаа ашигласан гэх үйлдлийг прокурорын газраас өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 103 дугаартай Цагаатгах тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгасан /хх-ийн 7-15/ тус шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээний 5.7.3-д тусгайлсан заасан ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж АТМ- касс дахь мөнгөнөөс 8.400.000 төгрөг авч хувьдаа ашигласан үйлдэл нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй, *******г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн захирлын тушаал хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45,100,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна. 

 5. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар

Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн гомдлын хувьд:

Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 18/43 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2018 оны 04 сарын 16-ны өдөр гардаж аваад 2018 оны 04 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

Шүүх *******гийн гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг шүүхээр хэлэлцэх явцад ажил олгогчийн шийдвэрт заасан үйл баримтыг эрүүгийн хэргийн журмаар шалгах шаардлагатай гэж дүгнэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 948 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар /хх-ийн 22/ түүний гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

Дээрхи шүүгчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 948 дугаартай захирамжийг үндэслэн *******д эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч мөн сум дундын шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 103 дугаартай Цагаатгах тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./хх-124-136/ Тус Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч ******* ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо дахин гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

******* нь гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан боловч түүнээс үл шалтгаалах байдлаар гомдлыг шүүх шийдвэрлээгүй байх ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдал нь түүнээс шалтгаалаагүй тул гомдол гаргасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзээд давж заалдах шатны шүүхээс түүний гомдол гаргах хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх буруу тооцон гаргасан гэсэн гомдлын хувьд:

Нэхэмжлэгч *******г шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоосон тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 ... ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор... олгоно, 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтаныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж заасан тул *******д хэрэгт авагдсан хариуцагч ******* *******наас ирүүлсэн түүний цалингийн тодорхойлолтыг үндэслэн олговрыг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагаа 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл гэж тодорхойлж 71.500,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу өөр ажил эрхлэх болсон хугацаагаар 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон гэм хорын хохирлын талаар давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Учир нь нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн тайлбар зэргээр түүнийг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно.

 ******* ******* ХХК манайх гомдол гаргаагүй, цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахыг хүсээгүй байхад *******д эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь манай байгууллагаас шалтгаалаагүй байхад энэ хугацааны цалинг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд:

*******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаанд ******* ******* иргэний нэхэмжлэгчээр оролцсон байх ба мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоолгох болон тодорхой ажиллагаа хийлгэх ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх ба ******* ******* нь тухайн хэргийн оролцогчийн хувьд холбогдох хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн байгууллага *******д холбогдох хэргийг шалгах хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцон ажил олгогчоос тухайн хугацааны цалин гаргуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалах зүйл бөгөөд дээрх үндэслэлээр ажилтны хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй тул түүний гомдол хуулийн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон учир давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолд эрх зүйн дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй.

 

6.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвэр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2022 оны / 157дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******н ******* *******анд холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гаргасан гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.

 2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 149/ШШ2023/00179 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453.650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН