Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911001390161 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Очирваань овогт Л.М, 1991 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 29 дүгээр гудамжны 441б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-53 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........................

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-53 тоотод эхнэр Б.Золзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явдцаа түүнийг нэг удаа алгадаж, цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алим, зүүн зүүн зовхи, хоёр хацар, эрүү бүсэлхийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхөртэйгөө Баянзүрх дүүрэг дэх гэрээсээ гараад явж байтал манай нөхрийн найз Чинбаттай уулзсан юм. Бид нар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх манай гэрт 0.75 граммын “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд бид 3 архиа хувааж уучихаад караокед орж 0.5 граммын архи уучихаад эргээд гэртээ ирсэн. Гэртээ ирээд эргэж гараад 0.5 граммын архи аваад буцаж гэртээ ирээд ууж байгаад бид нар хоорондоо маргалдсан. Тэгээд би нөхөрх Мэндсүрэнтэй маргалдсан юм. Хөргөгчний урд байхад намайг нэг удаа алгадаад нэг удаа цохисон. Мөн баруун хацар руу нэг удаа алгадсан. Караокеноос гарахад манай нөхрийн найз Шонхор ирээд явсан. Тэгсэн манай нөхөр надад манай найзыг явууллаа гэж уурлаад бид хоёр маргалдсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-8-9х/,

Гэрч Д.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бид 3 дэлгүүр ороод “Хараа” нэртэй архи 0.75 граммын архи, бууз, тамхи, ундаа гэх мэт зүйл аваад эргээд гэр лүү нь орсон. Буузаа жигнээд хөзрөө тоглоод архиа уугаад сууж байтал Мэндсүрэн эхнэртэйгээ маргалдаад бие биенээ цохиод байсан. Би дундуур нь орж салгатал эхнэр нь над руу дайраад чи намайг зодсон гэж хэлээд цагдаа дуудсан. Мэндсүрэн толгой руу нь гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Хохирогч Б.Золзаяа, насанд хүрээгүй гэрч Г.Алтантуяа нарыг нүүрэлдүүлж авсан “...Б.Золзаяа: Манай нөхөр шууд намайг үстээд миний баруун хацар руу алгадаад, гараараа зүүн нүд рүү цохисон ...”, “...Г.Алтантуяа: гэрт ортол Чинбат гэх хүн зогсчихсон, Золзаяа эгч ширээний хажууд зогсчихсон манай ах сууж байсан. Би ороод юу болоод байгаа юм бэ гэтэл Чинба-т гэгч манай эгчийг хараагаад ундааны сав шидэх гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,  

            Яллагдагч Л.М мэдүүлэхдээ: “...Би эхнэрийнхээ зүүн хацар руу нь алгадаад үдсэн юм. Би Золзаяагийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-28-29х/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №675 тоот дүгнэлтэд: 

          “1. Б.Золзаяагийн биед зүүн нүдний алим, зүүн зовхи, хоёр хацар, эрүү, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”

гэсэн дүгнэлт. /хх-22х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-53 тоотод эхнэр Б.Золзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явдцаа түүнийг нэг удаа алгадаж, цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алим, зүүн зүүн зовхи, хоёр хацар, эрүү бүсэлхийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.