| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0161/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч С.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803010310068 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Сүрэнжамцийн Одонбаяр, 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 504 дамжааны сонсогч, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5б-33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............................................
Шүүгдэгч Сүрэнжамц овогтой Одонбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 16 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах С-1 телевизийн хойд замд “Голомт банк” ХХК-ны эзэмшлийн Тoyota Prius маркийн 34-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /36 настай, эмэгтэй/ Б.Энхтунгалаг, /10 настай, эмэгтэй/ Б.Мижидмаа, /8 настай эмэгтэй/ Б.Ариунгоо нарыг мөргөж, Б.Ариунгоогийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Энхтунгалаг, Б.Мичидмаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны 16 цаг 20 минутын орчимд 2 охиноо дагуулаад найман шарга захаас Тэнгисийн КFC орохоор урдаасаа хойшоо чигтээ зам хөндлөн явган хүний зохицуулдаггүй гарцаар гарсан. Эхний 2 автомашин зам тавиад өгөхөөр гартал 3 дахь автомашин ирээд мөргөсөн. Тухайн үед юу болсноо тодорхой хэлж мэдэхгүй байна. Ариунгоог баруун талдаа Мичидмааг зүүн гар талдаа хөтлөөд явж байсан. Автомашинаас жолооч нь бололтой цоохор хувцастай залуу буугаад ирэхийг л харсан. Хэвтэж байгаад өндийхөөр нуруу орчмоор хатгаад байна. Мичидмаагийн дух нь хавдсан байснаа хавдар нь овоо буурсан. Ариунгоогийн нүдний ухархайн ясанд зөөлөн эд хавчуулагдсан байсан тул аваад цөмөрсөн ясыг нь тэгшлэх зорилгоор хайлдаг инфлант суулгасан. Ариунгоогийн эмчилгээний зардал 2.000.000 төгрөг төлсөн. Мичидмаа бид хоёрт 400.000 төгрөгний эмчилгээ гарсныг төлсөн байна” гэх мэдүүлэг. /хх-11-13х/,
Гэрч Д.Артураас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны 16 цаг 20 минутын орчимд би Тэди захаас гараад Бөмбөгөр орох гээд зорчих хэсгийн урд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган хүний замаар явж байтал автомашин түс тас хийх чимээ сонсогдсон. Тэгээд хартал баруун зүүн гартаа 2 хүүхдээ хөтлөөд унасан байдалтай 35 орчим насны эмэгтэй зорчих хэсэг дээр явган хүний зохицуулдаггүй гарцан дээр байсан. Нэг хоёрдугаар эгнээгээр явж байсан автомашинууд 2 хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйд зам тавьж өгсөн. Харин 3 дугаар эгнээгээр явж байсан автомашин тэд нарыг мөргөөд унагасан. Тэр эмэгтэй явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарсан. Ээжийнх нь хацар шороо болсон хөл нь зовиуртай, 10 настай охиных нь дух хавдсан, 8 настай охиных нь зүүн гар нь шалбараад хавдсан, толгой нь халцарсан харагдсан” гэх мэдүүлэг. /хх-14-15х/,
Гэрч Т.Тэргэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 16 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо С1 телевизийн хойд замаар Тoyota Prius маркийн 34-71 УНЧ улсын дугаартай автомашинтай Одонбаярын хамт тэр өөрөө жолоо бариад зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал 2 хүүхдээ 2 талдаа хөтөлсөн эмэгтэй явган хүний гарцаар зам хөндлөн манай автомашины урдуур гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгтэл жолооч тормозоо гишгээд зогссон. Тэгээд жолооч эхлээд автомашинаас буугаад дараа нь би автомашинаас буугаад хартал автомашинд мөргүүлсэн эмэгтэй босоод зогссон нэг охин гараа бариад уйлаад байсан. Явган зорчигч урдаасаа хойшоо чигтээ явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарсан” гэх мэдүүлэг /хх-17х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: зам тээврийн хэрэг гарсан гэх газар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо С1 телевизийн хойд замд байна. Үзлэг хийхээр очиход гэмтсэн хүнийг /3 зорчигчийг/ 103 дуудлагаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байв ... явган хүний гарцтай, зохицуулдаггүй, явган хүний замтай зам байна” гэжээ /хх-3х/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, Үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 262 тоот дүгнэлтэнд: “1. Б.Ариунгоогийн биед зүүн нүдний ухархайн доод хана хоншоорын хөндий рүү 0,4 см орчим цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цус хуралт, баруун шуу ясны сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-44х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 260 тоот дүгнэлтэнд:
“1. Б.Энхтунгалагийн биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 263 тоот дүгнэлтэнд:
“1. Б.Мичидмаагийн биед дух болон баруун нүдний дээд зовхи орчмын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-37х/,
2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “Тоёота Приус -20 маркийн 34-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Энхтунгалаг, Б.Ариунгоо, Б.Мичидмаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. Зам тээврийн ослын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-55-56х/,
Яллагдагч С.О мэдүүлэхдээ: “...Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...Хохирогч тус бүрт эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болно...” гэх мэдүүлэг. /хх-65-66х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Сүрэнжамц овогтой Одонбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 16 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах С-1 телевизийн хойд замд “Голомт банк” ХХК-ны эзэмшлийн Тoyota Prius маркийн 34-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /36 настай, эмэгтэй/ Б.Энхтунгалаг, /10 настай, эмэгтэй/ Б.Мижидмаа, /8 настай эмэгтэй/ Б.Ариунгоо нарыг мөргөж, Б.Ариунгоогийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Энхтунгалаг, Б.Мичидмаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Оыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтунгалаг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-95х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.