Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

            улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч, хохирогч А.Б, Э.А /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Б, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911002500142 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржгон овогт А.Ба, 1977 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Чин анир” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-518а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............................

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сутай Уул овогт Э.А, 1983 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, “Сүү” ХХК-ийн борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж 711-37 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................................

          Яллагдагч А.Б, Э.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч, хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би машинаас буугаад нөгөө суудлын машины жолооч дээр очтол жолооч эрэгтэй нь цонхоо онгойлгоод хэл амаар доромжлоод над руу салаавч гаргаад байсан. Над руу гаргасан салаавчийг нь би түлхсэн чинь тэр залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлтэл бид хоорондоо боолцсон. Тэр залуу над руу ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд баруун г араараа нэг удаа цохисон. Тэр үйл явц хоромхон зуур болоод өнгөрсөн болохоор хэдэн удаа цохисоноо мэдэхгүй байна ...Миний уруулын баруун талын дотор хэсэгт язарсан ...” гэх мэдүүлэг /хх-17-19х/,

Хохирогчоор А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр өглөө 09 цагт Хайлааст руу эргээд хамгийн эхний автобусны буудал дээр зогсож байсан хүнээс Нийгмийн даатгалын хэлтсийг асуухад уулзвар дээр байгаа Цагдаагийн хэлтсээс урд байгаа гэхээр нь би машиндаа суугаад буудлаас буцаж эргэх үйлдэл хийсэн юм. Тэгтэл Хайлаастаас уруудаж ирж байгаа саарал өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан бөгөөд намайг эргэж байхыг харчихаад шууд хурдаа нэмээд намайг эгнээ рүү оруулахгүй тулж зогссон. Тэгэхэд нь би уучлаарай гээд гараараа дохисон боловч нөгөө Тоёота Клугер тээврийн хэрэгслийг барьж байсан залуу бууж ирээд үгийн зөрүүгүй онгорхой байсан цонхоор шууд нүүр лүү 4-5 удаа нүүр лүү баруун гараараа хүчтэй цохисон. Би машинаас буугаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “чи муу яахаараа ингэж эргэдэг юм бэ” гэж хэлээд дахиад нүүр лүү 4-5 удаа баруун гараараа цохисон. Би тэр залууг өөрөөсөө салгах гээд цамцнаас нь зуураад түлхэхэд мөн цохиод байсан. Намайг цохисон залуугийн машинд сууж байсан залуу бууж ирээд тэр залуугаа надаас салгаад машиндаа суулгаад зугтаагаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-11-13х/,

Гэрч А.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батдаваа ах машинаасаа буугаад нөгөө жолооч дээр очиход жолооч талынхаа цонхыг онгойлгож харагдсан. Би яах бол гээд араас нь машиндаа хараад сууж байтал нөгөө залуу Батдаваа ахын аманд салаавч өгсөн. Тэр залуу машинаасаа бууж ирээд хоорондоо заамдалцаж аваад бие биенийгээ харилцан цохисон, хэдэн удаа, яаж, биеийн хаана цохисонг бол анзаарч хараагүй. Хоорондоо харилцан зодолдоод ирэхээр нь би машинаас бууж очоод салгасан ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Яллагдагч А.Б мэдүүлэхдээ: “...Тэгтэл Хайлаастаас уруудаж ирж байгаа саарал өнгийн Toyota Кluger маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан бөгөөд намайг эргэж байхыг харчихаад шууд хурдаа нэмэх шиг болсон, намайг эгнээ рүү оруулахгүй тулж зогссон, тэгэхэд нь би “уучлаарай” гээд гараараа дохисон боловч нөгөө Toyota Кluger тээврийн хэрэгслийг барьж байсан залуу бууж ирээд үгийн зөрүүгүй онгорхой байсан цонхоор шууд нүүр лүү 4-5 удаа баруун гараараа хүчтэй цохисон. Би машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “чи муу яахлаараа ингэж эргэдэг юм бэ” гэж хэлээд дахиад нүүр лүү 4-5 удаа баруун гараараа цохисон. Би тэр залууг өөрөөсөө салгах гээд цамцнаас нь зуураад түлхэхэд мөн цохиод байсан. Намайг цохисон залуугийн машинд сууж залуу бууж ирээд тэр залуугаа надаас салгаад машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. Миний хувьд хамарнаас цус гарсан, хамар хугарсан, дух хэсэгт хавдсан болохоор замаа чөлөөлж зогсохын тулд буцаж эргээд цагдаагийн хэлтэс рүү орж ирээд шууд өргөдлөөр хандсан юм ...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,

Яллагдагч А.Б мэдүүлэхдээ: “...Тэгээд Баярсайханыг гэрээс нь хүүхдийн хамт аваад Хайлаастаас доош буюу Хайлаастын уулзвар луу уруудаж 40 км цагийн хурдтай явж байтал миний урдуур суудлын машин огцом дарж, буцаж эргэх үйлдлийг хийсэн. Тухайн үед би уг машинтай тулсан учир хашлага давж гараад буцаад замдаа ороод зогссон. Тэгэхэд манай найзын хүүхэд нь машин дотор уначихсан байсан бөгөөд би машинаас буугаад нөгөө суудлын машины жолооч эрэгтэй нь цонхоо онгойлгоод хэл амаар доромжлоод над руу салаавч гаргаад байсан. Над руу гаргасан салаавчийг нь би түлхсэн чинь тэр залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлтэл бид хоёр хоорондоо заамдалцаж боолцсон. Тэр залуу над руу ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд баруун гараа нэг удаа цохисон. Тэр үйл явц хоромхон зуур болоод өнгөрсөн болохоор хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1148 тоот дүгнэлтэд: “1.А.Бын биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт. /хх-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1126 тоот дүгнэлтэд:“1.А.Бгийн биед уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-33х/,   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, Э.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Б, Э.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.