Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00311/И |
Дугаар | 279 |
Огноо | 2016-05-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1958 оны 11 сарын 23-нд төрсөн, 57 настай, Архангай аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Баянцагаан нэртэй газар оршин суух Цээжмэг овогт Лхагвын Гаваасамбуугийн /РД:АВ58112318/ хүсэлттэй
Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сарын 01, тус аймгийн Жаргалант сумын зоо мал эмнэлгийн тасагт 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Гаваасамбуу шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Л.Гаваасамбуугийн 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн Дойт багийн малын бага эмчээр, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн малын эмчээр, 1989 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл тус аймгийн Жаргалант сумын Цүүрийн хэсгийн малын эмчээр ажиллаж байсан байдлуудыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Гаваасамбуу Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сарын 01, тус аймгийн Жаргалант сумын зоо мал эмнэлгийн тасагт 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус малын бага эмчээр ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Лхагвын Гаваасамбуугийн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 026291 дүгээр хөдөлмөрийн дэвтэр,
- Лхагвын Гаваасамбуугийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1983 оны 05 сарын 23-ны өдрийн 553023 дугаар бат илэрхийлэх,
- Архангай аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 07 сарын 07-ны өдрийн ажилд томилох тухай 52 дугаар тушаалд:
1. Техникум төгсөж ирсэн малын бага эмч ... Л.Гаваасамбууг Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1983 оны 07 сарын 01-нээс эхлэн тус тус томилж ажиллуулсугай.
- Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 08 сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай 34 дүгээр захирамжид:
1. ... техникум төгсөж ирсэн малын бага эмч Л.Гаваасамбууг Дойт бригадын эмчээр 1983 оны 07 сарын 21-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 08 сарын 26-ны өдрийн ажилд түр томилох тухай 42 дугаар захирамжид:
1. Зуслан бригадын малын эмчээр Лхагва овогтой Гаваасамбууг 1986 оны 09 сарын 01-нээс томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан бригадын малын бага эмч Л.Гаваасамбуугийн 1988 оны 03 сарын 18-ны өдрийн ажил байдлын тодорхойлолт,
- Архангай Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлж, томилох тухай 25 дугаар захирамжид:
1. ... Зуслан бригадын малын эмч Л.Гаваасамбуу нарыг 09 сарын 01-нээр ажлаас нь чөлөөлсүгэй.
3. ... Л.Гаваасамбууг Цүүрийн хэсэгт 1989 оны 09 сарын 01-нээс тус тус малын эмчээр томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Жаргалант сумын зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1997 оны 10 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 10 дугаар тушаалд:
1. Сумын мал эмнэлэг үржлийн алба татан буугдаж байгаатай холбогдон ... малын бага эмч Гаваасамбуу нарыг 1997 оны 10 сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Л.Гаваасамбуугийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд болон тус аймгийн Жаргалант сумын зоо мал эмнэлгийн тасагт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цээжмэг овогт Лхагвын Гаваасамбуугийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сарын 01, тус аймгийн Жаргалант сумын зоо мал эмнэлгийн тасагт 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Гаваасамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН