Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00032

 

  *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч *******ид холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах, гэрээний үлдэгдэл төлбөр 465.887.000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1 ...******* ******* ******* ******* ХХК болон ******* нар нь ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар буюу 50:50 хувиар эзэмшдэг байсан. Улмаар ******* ******* ******* ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1.500.000.000 төгрөгийг оруулах боломжгүй болсон.

Иймд 900.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2.100.000.000 төгрөгийг ХААН банкны жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, эргээд уг зээлийн төлбөрийг ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон. ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн гэрээний барьцаанд ******* нь дүүргийн хороо, 1 гудамж тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцын өмчлөх эрхийг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлэн барьцаалуулсан бөгөөд мөн өөрийн гэр бүлийн хүн нэр дээрх дундын өмчлөлийн дүүрэг хороо хотхон дугаар байрны тоот хаягт байрлах 136м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан байдаг.

Уг 2,1 тэрбум төгрөгийн зээлийг авсны дараагаар хариуцагч ******* нь ******* ******* комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК-нд худалдахаар тохиролцсон. Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон. Үүнд:

******* ******* ******* ******* ХХК нь: *******ийн хувьцааг нь эзэмшдэг ХХК-ийн ХХК-нд төлөх 1.365.887.000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум зээлийн төлбөрийг дангаар хариуцаж төлөх,

******* нь: ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсны хариуд зээлийн барьцаанд зориулж шилжүүлсэн дүүргийн хороо, 1 гудамж тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж хувьцаа худалдаж авсан төлбөрийн урьдчилгаанд тооцуулан бүр мөсөн шилжүүлэх, ******* ******* ******* ******* ХХК-нд 50,207,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дүүрэг хороо хотхон дугаар байрны тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрт хураагдаагүй нөхцөлд 4.680.000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-нд төлөх буюу нийт 1,065,887,000 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

******* ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ХХК-ийн ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг дангаар төлж дуусгасан.

Гэвч хариуцагч нь зөвхөн дүүрэг, хороо, 1 гудамж тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 465,887,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 Нэг. Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд:

Иргэн ******* /РД:/ нь "******* ******* *******" ХХК-ийг 20 онд үүсгэн байгуулж, 100%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болно.

Тухайн үед иргэн нь ******* ******* ******* ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болж, өөрийнхөө оронд ******* ******* ******* ******* ХХК-ийг ******* ******* *******" ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ зэргийг байгуулан ******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн.

Ийнхүү хувьцаа эзэмших эрхийг шилжүүлснээс хойш ******* ******* ******* ******* ХХК болон нь тохирсон ёсоор хөрөнгө оруулалт оруулаагүй бөгөөд хувьцаа эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотой аливаа төлбөр шилжүүлээгүй.

Энэ хугацаанд ******* нь ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба компанийг төлөөлөн Хадгаламж банкны барьцаанд хураагдсан групп-ын өмчлөлийн " ХХК-ийг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгт худалдан авахаар Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай харилцан тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ******* ХХК нь ХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмших эрхтэй болсон.

" " ХХК-ийг худалдан авах гэрээний дагуу төлөх урьдчилгаа 900,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч *******, ******* ******* ******* ******* ХХК нар 50%, 50%-аар хуваан гаргаж, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авах замаар цаашид ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогоор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Үүнтэй холбоотойгоор ******* нь урьдчилгаа төлбөрт 600.000.000/зургаан зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, дүүрэг, -р хороо, Санзай 1 гудамж, тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 172.02 м.кв амины орон сууцыг ******* ******* ******* ******* ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал гийн өмчлөлд шилжүүлж, нийт 4,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг дээр дурдсан банкны зээлийн барьцаанд тавих байдлаар хөрөнгө оруулж, ******* ******* ******* ХХК-д оруулах өөрийн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1,500,000,000 төгрөгийг оруулах боломж байхгүй байсан" гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК нь өөрийн компанийн нэрээр Хаан банкнаас зээл авах байдлаар үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг босгохоор болж, улмаар ******* нь үлдэх 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлэхээс өөр аргагүй болсон хэдий ч ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд оролцсоор байсан болно.

Ингэхдээ Хаан банк ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч-ээр оролцож, мөн өдөр Хаан банк ХХК-тай Барьцааны гэрээ байгуулахад хамтран үүрэг гүйцэгч-ээр оролцож, эхнэрийнхээ өмчлөлийн дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг барьцаалсан.

Дээрх байдлаар Хаан банк ХХК-аас зээл авсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК нь *******той Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулж, тус гэрээний гурав-т хувьцаа эзэмшигч *******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,3,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдах ба хариуд нь *******ийн эзэмшлийн ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцааг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон.

 Хоёр. Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зүйл, төлбөр, тооцооны тухайд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дугээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон, ...хариуцагч нь зөвхөн дүүрэг, -р хороо, 1 гудамж, тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна гэж тус тус дурдсан нь үндэслэлгүй байна.

******* ******* ******* ******* ХХК болон ******* нар нь ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой Хувьцаа шилжүүлэгч тал болох *******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоох, төлбөр тооцоог зохицуулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-г байгуулсан болно.

Тус гэрээний Гурав-т талууд хувьцаа шилжүүлэгч *******ийн хувьцааны хэмжээг тодорхойлсон ба 3.1 -д дүүрэг, -р хороо, Санзай 1 гудамж, тоот хаягт орших 172.02 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгөөр үнэлж компанид хөрөнгө оруулсан гэж, 3.2-т ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн эзэмшил болох ХХК-ийг худалдаж авахад оруулсан хувьцаа шилжүүлэгч талын хөдөлмөрийг 300,000,000 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулсанд тооцох гэж, 3.3-т Барьцаалсан байрны үнэ болох 4,680,000 төгрөгөөр тооцон компанид хөрөнгө оруулсан гэж тус тус заасны дагуу *******ийн ******* ******* ******* ХХК-д оруулсан хөрөнгийн 50%-ийн хувьцааны үнэлгээ нийт 1,3,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг байхаар талууд тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зорилго нь *******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоож, төлбөр тооцоог зохицуулах бус, Гэрээний дагуу *******ийн хувьцааг нь эзэмшдэг " ХХК-ийн ХХК-д төлөх 1,365,887,000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, хариу төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тохиролцсон мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...*******ийн хувьцааг нь эзэмшдэг ХХК гэж дурдсан байх боловч тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөр хүн байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг.

 Гурав. ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд:

Дээр дурдсанчлан талууд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулахаас гадна мөн өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ" болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Тус Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-нд ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцааны бодит үнэлгээ болох 1.3.680.000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гэж гэрээнд тусгалгүйгээр нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хувьцааг нийт 500.000 төгрөгөөр худалдсан мэтээр дурдаж, бодит байдлаас өөрөөр тусгасан байдаг.

Хариуцагчийн зүгээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32023/00535 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******оос Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний үүргийн 465.887.000 төгрөгийг гаргуулан ******* жи ти зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч *******д олгож,

 Нийслэлийн  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/10123 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.487.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 2.487.385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

 Анхан шатны шүүх 32 дугаар шийдвэрээр *******оос 465,887,000 төгрог гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

 Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... ******* жи ти зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч ******* нъ хариуцагч *******оос шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн ******* нь ******* жи ти зэт ХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу шаардах эрх шилжүүлэн авсан гэж тайлбарлах боловч ийнхүү хуульд заасны дагуу шаардах эрх шилжих тухай *******ид огт мэдэгдээгүй тул *******ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс хэрэгт гар утсаар мессеж бичсэн талаарх хэвлэмэл зургийг гаргаж өгсөн байх боловч тус захидлыг ******* хүлээн аваагүй ба мессеж бичсэн огноо нь 08 дугаар сарын 28-ны өдөр /August 28/ гэж бичигдсэнээс үзэхэд уг мессеж нь Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнөх огноотой байна.

 2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн талаар тайлбар, хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь энэ хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл биш гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

******* болон ******* жи ти зэт ХХК нар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулахаас гадна мөн өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-нд ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцааны бодит үнэлгээ болох 1,365,887,000 төгрөг гэж гэрээнд тусгалгүйгээр, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хувьцааг нийт 500,000 төгрөгөөр худалдсан мэтээр дурдаж, бодит байдлаас өөрөөр тусгасан байдаг.

Хариуцагчийн зүгээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ -г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32023/00535 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

Ийнхүү маргаан бүхий Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулах үндэслэл болсон ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худапдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэсний дараа уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа; гэж заасанд нийцэхээр байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэний хэргийг уг иргэний хэргээс өмнө эцэслэн шийдвэрлэснээр *******оос 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнүүдээр ******* жи ти зэт ХХК-д шилжүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг *******ид буцаан шилжүүлэх эсэхийг тогтоох, уг иргэний хэргээр маргаж буй Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх эсэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зүйл, түүний үндэслэлийн талаар маргаантай асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой болно.

 3.Анхан шатны шүүх *******оос 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан маргааны зүйлийн талаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох ХХК болон ХХК нарыг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан маргаан бүхий гэрээнд ХХК болон ХХК нар оролцоогүй, тус иргэний хэрэгт хэргийн оролцогчоор оролцуулаагүй, хавтаст хэрэгт дээрх өр төлбөртэй холбоотой нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх ХХК-ийн ХХК-д гэрээний дагуу төлөх өр төлбөртэй холбоотой дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэхээр байна.

 Хоёр. Анхан шатны шуүх талуудын хооронд 2016 оны 09 дугээр сарын 07-ны едер байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүулэх. талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний төрөл агуулгыг үндэслэлгуй буруу тодорхойлж гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн тухайд:

1.Иргэн *******, ******* ******* ******* ******* ХХК нар нь ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой 2016 оны 09 дүтээр сарын 07-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-г тус тус байгуулсан.

Гэрээний талууд Хувьцаа шилжүүлэгч тал болох *******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоох, төлбөр тооцоог зохицуулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулж, тус гэрээний Гурав-т хувьцаа эзэмшигч *******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,3,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдах ба хариуд нь *******ийн эзэмшлийн ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцааг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон болно.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ...дээрх гэрээний 3-т заасан Хувъцаа, хувъцаа эзэмьиих эрх шилжүүлэх хэсгээр тус ******* ******* ******* ХХК-ийн хувьцааг нийт 1,3.680,000 төгрөгөөр төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэлд ...4,680,000 төгрөгийн үнэтэй орон сууц нъ уг баръцаалбараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн тул орон сууцны үнэ 4,680,000 төгрөгийг ******* нъ ******* ******* ти зэт ХХК-д төлөх ёстой гэх байдлаар Хувьцаа шилжүүлэгч ******* нь ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцааг бүхэлд нь шилжүүлсний төлбөрт хувьцаа борлуулсан нийт 1,3,680,000 төгрөгийг хувьцаа хүлээн авагч ******* ******* ******* ******* ХХК-аас гаргуулан авах эрхтэй бус, эсрэгээрээ хувьцаа худалдсан үнийн дүнгээс 4,680,000 төгрөгийг хувьцаа хүлээн авагч ******* ******* ******* ******* ХХК-д буцаан төлөх үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар Хувьцаа шилжүүлэгч ******* нь 4,680,000 төгрөгийг хувьцаа хүлээн авагч ******* ******* ******* ******* ХХК-д буцаан төлөх тохиолдолд ******* ******* ******* ХХК-ийн нийт 1,3,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50%-ийн хувьцаа эзэмших эрхээс нийт 4,680,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг ******* буцаан авах нөхцөл байдал үүсэхээр байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ.

Мөн үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хариуцагч *******ийг Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх цшлжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний дагуу 1. 600,000,000 төгрөгөнд тооцон дугаар амины орон сууцыг ******* ******* ти зэт ХХК-д шилжүүлэх, 2. өөрийн хөдөлмөрийг 300,000,000 төгрөгөөр үнэлүүлэх, 3. барьцаалсан байрны үнэ болох 4,680,000 төгрөгийг хасуулах тус тус үүрэг хүлээсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээр дурдсанчлан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний Гурав. Хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэсэгт уг гэрээ байгуулахаас өмнө хувьцаа шилжүүлэгч *******ийн ******* ******* ******* ХХК-д оруулсан хөрөнгийг үнэлж, компанид нийт 1,3,680,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан талаар тодорхойлсон болохоос, *******ид аливаа үүрэг хүлээлгэсэн зохицуулалт гэж үзэхгүй.

Ийнхүү хариуцагчийн зүгээс Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний дагуу нийт 1,3,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* ******* ХХК-ийн 50 хүвийн хувьцаа эзэмших эрхийг ******* жи ти зэт ХХК-ийн өмчлөлд шилжуулэх уүргээ бурэн биелуулсэн байхад анхан шатны шүүх дахин 4,680,000 төгрөгийг ******* жи ти зэт ХХК-д төлөх үүрэг хүлээсэн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд гэрээний агуулгын хувьд хоорондоо зөрчилдсөн гэж үзэж байна.

 2.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ийн хувьцаа эзэмшдэг ХХК гэж, мөн хариуцагч ******* нъ ... өөрийн хамаарал бүхий ХХК-ийн ******* жи ти зэт ХХК-ийн холбоотой этгээдэд төлөх 1,365,887,000 төгрөгийн өр төлбөрөөс хасуулсан гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь уг гэрээний оролцогч тал бус өөр этгээд байсан бөгөөд ******* нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанитай апиваа байдлаар хамаарапгүй, ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний хувьд маргаан бүхий гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг.

Мөн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, тапуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний оролцогч бус этгээд ХХК нь мөн гэрээний оролцогч бус этгээд ХХК-д ямар гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн эсэх, бодитоор 1,365,887,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүх ******* жи ти зэт ХХК-ийг өөрийн хамаарал бүхий ХХК-д ХХК-ийн өмнөөс иргэн *******ийн зөвшөөрлөөр өр төлбөрийг нь төлсөн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хэрэв Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний Дөрөв дэх хэсгийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих харилцаа үүсгэх зорилгоор тохиролцсон гэж үзвэл маргаан бүхий гэрээ нь бүхэлдээ холимог гэрээний шинжийг агуулсан байна. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх маргаан бүхий гэрээний Дөрөв дэх хэсэг хуулийн хүчин төгөлдөр эсэх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэрээнд оролцсон эсэхийг тус тус дүгнэх шаардлагатай байсан боловч энэ талаар огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 465,887,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,3,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдсан ба хариуд нь *******ийн эзэмшлийн ******* ******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг ******* жи ти зэт ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон, *******ийн хувьцааг нь эзэмшдэг гэх ХХК нь тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөр хүн байсан, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******оос Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний үүргийн 465.887.000 төгрөгийг гаргуулан ******* жи ти зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...эрх шилжүүлэн авагч ******* нь шаардах эрх шилжүүлэн авсан талаараа надад мэдэгдээгүй, ... ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ -ний хүчин төгөлдөр эсэхд дүгнэлт хийгээгүй, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэгдэн ажиллагаа явагдаж байхад харгалзан үзээгүй, .... Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний Дөрөв дэх хэсгийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих харилцаа үүсгэх зорилгоор тохиролцсон гэж үзвэл маргаан бүхий гэрээ нь бүхэлдээ холимог гэрээний шинжийг агуулсан байна. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх маргаан бүхий гэрээний Дөрөв дэх хэсэг хуулийн хүчин төгөлдөр эсэх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэрээнд оролцсон эсэхийг тус тус дүгнэх шаардлагатай байсан боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй зэрэг байдлууд юм... гэж тайлбарласан.

Хариуцагчийн иттгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 4.Учир нь: Хадгаламж банк ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч , ******* ******* *******, гүйцэтгэх захирал ******* нар нь ХХК-ийн нэг бүр нь 33,591 төгрөгийн үнэтэй нийт 7,0 ширхэг энгийн хувьцааг нийт 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг,

Мөн ******* ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал ******* нь ХХК-ийн хувьцааг 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдаж авахын тулд ******* жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал той ХХК-ийн хувьцааг худалдан авсны урьдчилгаа төлбөр 0,9 тэрбум төгрөг, төлбөрийн үлдэгдэл 2,1 тэрбум төгрөгийг гуравдагч этгээдээс авсан зээлээр төлж, зээл, түүний хүүг компанийн болон ХХК-ийн үйл ажиллагааны орлогоор тэргүүн ээлжид төлж барагдуулахаар тохиролцож, ******* ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал ******* нь Улаанбаатар хот, дүүрэг, -р хороо, Санзай 1 гудамж, тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаар, 000459751 тоот гэрчилгээтэй, 172.02 м.кв талбайтай амины орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэн, гэрээ байгуулах үед талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, ******* жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал д шилжүүлэх, ******* жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал нь зээл, түүний хүүгийн төлөлт дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг ******* ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал *******ид бүрэн төлж барагдуулахаар гэрээг тус тус байгуулсан.

 Түүнчлэн ******* нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг ******* ******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, дахин 50 хувийн хувьцааг 2016 оны 09 дүгээр сарын -ны өдөр ******* ти жи зэт ХХК-д тус тус шилжүүлж, ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* ти жи зэт ХХК болсон болох нь ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх боловч ******* ******* ******* ХХК-ийн хувьцааг 100 хувь ******* жи ти зэт ХХК-д шилжүүлэхээс өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээг тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн компаний хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний хувьцаа шилжүүлэн авагч буюу ******* ******* ******* ******* ХХК-ий шаардах эрхийг бүхэлд нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлэн авч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болсон.

Гэвч хувьцаа шилжүүлэн авагч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ -г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох ******* ******* ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32023/00535 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь 101/ШЗ2023/0535 тоот захирамжийн хуулбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчдийн тайлбараар нотлогджээ.

Маргаан бүхий талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компаний хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гурван гэрээнүүд нь хоорондоо нөхцөлдсөн, хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсний үндсэн дээр үүссэн төлбөр тооцоотой холбоотой гэрээнүүд байх тул уг гэрээнүүдийг хоорондоо ямар ч холбоогүй гэж үзэн төлбөр тооцооны асуудлыг урдчилан шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэл бий болсон байхад анхан шатны шүүх дээрх байдлын талаар шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй, уг байдлыг шалгаж тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна.

 5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд харгалзан үзэх нөхцлийг шалгаж тодруулаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 6.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэижлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 2,487,385 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form