| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2016/0027/З |
| Дугаар | 111/ШШ2017/0002 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 111/ШШ2017/0002
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга А.Батдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Л.*******ын нэхэмжлэлтэй, аймгийн сумын Засаг дарга, сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын даргад тус тус холбогдох “ сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолын *******д манай өвөлжөөний газарт хамтран эзэмшигчээр нэмж оруулсан холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01 тоот тогтоолын 1.8-д заасан Дээд жаргалантын Угалзын амны дээд үзүүрийн хаваржааг олгосон хэсгийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн *******д газар эзэмшүүлсэн №52 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь сумын 3-р багт 1992 оноос хойш тасралтгүй нутаглан амьдарч, "Дээд Жаргалантын Угалз" гэх өвөлжөөг, газар эзэмших эрхийн №0071628, "Нурамтын эргийн хамар даваа" гэх хаваржааг, газар эзэмших эрхийн №0071515 тоот гэрчилгээний дагуу тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Гэтэл сумын газрын даамал Д. нь Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарсан гэж хэлээд манайхыг гэрчилгээнүүдээ, гэрээтэйгээ өг гээд 2016 оны 05 сарын 22-ны өдөр бүх бичиг баримтыг хурааж авсан. Харин тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга гэрчилгээнүудээ авъя, эсвэл хурлын тогтоол гарсан бол авья гэхээр гараагүй гэсээр байгаад саяхан буюу 2016 оны 09 сарын 25-нд надад сумын 3-р багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 06 сарын 18-ны өдрийн тогтоол гэх бичиг баримтыг өгсөн.
Энэ тогтоол дээр бидний зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн "Дээд Жаргалантын Угалз" гэх өвөлжөөний газар дээр хамтран эзэмшигчээр *******г нэмж оруулсан тогтоол гаргасан нь иргэн миний эрхийг зөрчөөд зогсохгүй, миний эхнэр эрхийг ч гэсэн давхар зөрчсөн үйлдэл болсон юм.
Би 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ албан ёсоор авсан байтал, илт ашиг сонирхолоороо тус багийн иргэн *******д сумын газрын албанаас ах дүүсэн миний газрыг маань булаан авч өгч байгаад үнэхээр гомдолтой байна.
сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон газрын даамал нар нь Иргэдийн нийтийн хурлын тогтоол гаргасан эсэх талаар хэлэхгүй, зориуд хуйвалдаж энэ талаар мэдээлэл өгөхгүй, тогтоол гаргасан эсэхээ нууж, газар эзэмших гэрчилгээнүүдийг маань хураан авсан нь миний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна.
Энэ маргаан дээр миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч авсан тул энэ хэрэг маргаан дээр түүнийг оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
Иймд аймгийн сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хариу тайлбартаа: “ сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолд тус багийн иргэн Л.*******ын гаргасан гомдлыг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байгаагүй, уг тогтоолыг үйлдээгүй учир тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан, уг тогтоолыг үйлдсэн хариуцах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Миний бие одоо ч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн засаг даргын ажлыг бүрэн хүлээлцээгүй байгаа тул хариуцлага хүлээхгүй гэдэг тайлбар өгч байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө: Миний бие нь сумын 3 дугаар багт 1992 оноос хойш тасралтгүй нутаглан амьдарч, Дээд жаргалантын Угалз гэх өвөлжөөг газар эзэмших эрхийн №0071628, “Нурамтын эргийн хамар даваа” гэх хаваржааг, газар эзэмших эрхийн №0071515 тоот гэрчилгээний дагуу тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Гэтэл сумын газрын даамал Д. нь иргэдийн Нийтийн хурлаас тогтоол гарсан гэж хэлээд манайхыг гэрчилгээнүүдээ гэрээтэйгээ өг гээд 2016 оны 05 сарын 22-ны өдөр бүх бичиг баримтыг хурааж авсан. Харин тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга гэрчилгээнүүдээ авъя, эсвэл хурлын тогтоол гарсан бол авъя гэхээр гараагүй гэсээр байгаад саяхан буюу 2016 оны 09 сарын 25-ны өдөр надад сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 06 сарын 18-ны өдрийн тогтоол гэх бичиг баримтыг өгсөн. Энэ тогтоол дээр бидний зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн “Дээд жаргалантын Угалз” гэх өвөлжөөний газар дээр хамтран эзэмшигчээр *******г нэмж оруулсан тогтоол гаргасан нь иргэн миний эрхийг зөрчөөд зогсохгүй, миний эхнэр эрхийг ч гэсэн давхар зөрчсөн үйлдэл болсон юм. Би 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ албан ёсоор авсан байтал, илт ашиг сонирхлоороо тус багийн иргэн *******д сумын газрын албанаас ах дүүсэн миний газрыг маань булаан авч өгч байгаад үнэхээр гомдолтой байна.
сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон газрын даамал нар нь иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргасан эсэх талаар хэлэхгүй, зориуд хуйвалдаж энэ талаар мэдээлэл өгөхгүй, тогтоол гаргасан эсэхээ нууж, газар эзэмших гэрчилгээнүүдийг маань хураан авсан нь миний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хандаж байсан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг “ сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж өөрчилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хариу тайлбартаа: сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн иргэн Л.*******, ******* нарын өвөлжөө хаваржааны маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан ы гаргасан тогтоол нь өвөлжөө хаваржааны маргааныг шийдсэн биш, сумын Засаг дарга, газрын даамал нарт хүсэлт гаргасан утгатай байх тул багийн иргэдийн Нийтийн хариуцах үндэслэлгүй юм. Сумын Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэсэн байна. мөн Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд багийн Иргэдийн Нийтийн Хурал газрын маргааны асуудлыг шийдэхгүй, санал оруулах эрхтэй юм байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь сумын 3 дугаар багт бага наснаасаа хойш тасралтгүй нутаглан амьдарч одоог хүртэл нутаглаж байгаа. Манайх Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг 1998 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дээд жаргалантын Угалз гэдэг газар гэрээ хийж авсан юм. Гэтэл Л.******* гэдэг айл манайхыг хөөж тууж элдэв дээдээр доромжилж 10-аад жил болсон. Манайх 2016 оны хаврын багийн хурлаар энэ газрын маргааныг сум, иргэдийн нийтийн хурал, багийн дарга малчдын бүх саналаар энэ газрыг хэлэлцэж олгосон юм. Л.******* гэдэг айл нь хөдөө байдаггүй байнга төв дээр байдаг айл. Хүү нь байж байгаад сумын төв орсон. Ийм учир энэ айлтай хамтран эзэмшигч болъё гэхээр өөрсдөө болохгүй гэдэг учраас манайх дангаараа эзэмших хүсэлтэй байна. Манайх ах дүү нартайгаа хуйвалдаж аваагүй малчдын саналаар олонхи болж авсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь аймгийн сумын 3-р багт нутаглаж мал маллаж байна. Би тус багийн нутаг дэвсгэрт байрлах “Дээд жаргалантын Угалз” гэх өвөлжөөний газрыг 1992 оноос хойш эзэшиж одоо манай хүү хамт мал маллан өвөлжиж, хаваржиж байна. Тус “Дээд жаргалантын Угалз” өвөлжөөний 1505 м2 газоыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшихээр 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №27 тоот Засаг даргын захирамж гаргаж, газар эзэмших эрхийн №223302 тоот гэрчилгээ авсан билээ. Хаваржааны газрыг ч гэсэн газар эзэмших эрхийн 022302 тоот гэрчилгээнд өвөлжөө гэх давхар нэрээр олгож м2 –ыг нь 1505 гэж хамтад бичсэн. Гэтэл 2016 оны 05 сарын 16-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол гаргаж манай эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны газрыг “Дээд жаргалантын Угалз” гэх өвөлжөөний газрын хамтран эзэмшигчээр *******г, манай хаварждаг Дээд жаргалантын Угалзын амны дээд үзүүрийн хаваржааг олгож шийдвэрлэсэн нь миний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн юм. Манайх Угалз гэх өвөлжөөндөө өвөлжчихөөд хавар нь тус Угалзын амны дээд үзүүрийн хаваржаан дээрээ хаварждаг байсан. Энэ талаар манайх шүүхэд хандаад явж байтал аймгийн сумын Засаг дарга нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр захирамж гаргаж манай өвөлжөө, хаваржааны газрыг *******д олгон 000636216 гэрчилгээ олгосон байгааг ч гэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манайх энэ газрыг бусадтай хамтран эзэмших шаардлаггүй. Анхнаасаа дангаараа өвөлжиж хаварждаг байсан юм. Харин *******гийнх манай өвөлжөөнд хамт бууя гэж хэлээд л манайхаас өвөлждөг байсан. Гэтэл газар эзэмших эрхийг хамтран эзэмшихээр шийдвэр гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Сумын засаг дарга захирамж гаргахдаа миний өргөдлийг ч гэсэн уншиж үзэлгүй, судлалгүйгээр захирамжаа гаргасан нь манайхыг илтэд үл тоож байгаа хэлбэр юм. Мөн Багийн Иргэдийн нийтийн хурлын хуучин дарга байсан , одоо газрын даамлаар ажиллаж байгаа Д. нар нь *******тай хамаатан садан учраас ах дүүдээ манай газар эзэмших эрхийг өгөөд байна гэж үзэж байна. Ер нь манай сумын засаг дарга ард түмний эв нэгдлийг унаган хооронд нь намчирхан талцуулж асуудлыг шийдсэний нэг жишээ энэ юм. Өөрөөр хэлбэл намд нь санал өгсөн хүнд гэрчилгээ гаргаж өгч байна гэж үзэхээс өөр арга алга байна. Манайд газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгочихоод яагаад өөр айлд давхар олгоод байгааг гайхаж байна. Иймд
1. сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолын *******д манай өвөлжөөний газарт хамтран эзэмшигчээр нэмж оруулсан холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолын 1.8-д заасан Дээд Жаргалантын Угалзын амны дээд үзүүрийн хаваржааг олгосон хэсгийг хүчингүй болгуулах,
3. сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 4-ны өдрийн *******д газар эзэмшүүлсэн N952 тоот захирамжыг тус тус хүчингүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хариу тайлбартаа: сумын 3 дугаар багийн иргэн Д. гаргасан гомдолд би хамааралгүй болно. Учир нь багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Тогтоол Засаг даргад хүсэмжилсэн. Мөн олон зөрчилгүй иргэдэд олгосон гэрчилгээг 2 хүний маргаанаас болж цуцлах боломжгүй.
Сумын Засаг дарга захирамж гаргаад шийдчихсэн тул миний зүгээс холбогдолгүй болно гэжээ. Хэрэг хурлын тогтоолыг өөрчилвөл бүх гишүүдийн хурлаар шийднэ. Тийм учир 4 сар хүртэл хурал зарлах боломжгүй.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь Л.******* гуайг гуйж буугаагүй 1987 оноос хойш тасралтгүй бууж байсан энэ айл сүүлийн хэдэн жил өвөлжөөгүй аймгийн төв орсон байгаа. гэжээ.
Хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь овогтой нь аймгийн сумын Газрын даамлаар 2011 оноос өдийг хүртэл ажиллаж байна.Тус багийн нутаг болох Дээд жаргалантын угалз гэх газарт 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот засаг даргын захирамжийн дагуу гэрчилгээ авсан байдаг. Тус 2005 оны 03-30-27 тоот захирамж нь гаргаагүй тухайн үед ажиллаж байсан байгаль хамгаалагч нар нь ажлын хариуцлаггүйгээс болж иргэдийг хохироож байна. *******, Л.******* нарын хооронд өвөлжөөний маргаан гарсан учир 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Өвгөнжаргалантийн 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар очиж өвөлжөө хаваржааны маргаантай иргэдийн өргөдлийн дагуу БИНХ-аар нь шийдвэрлэж ажилласан. Л.******* нь газартай холбогдолтой нэг ч өргөдөл ирүүлээгүй харин багийн хурал дээр санал оруулаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учраас Л.******* нь багийн иргэдийн 78 иргэний 12 иргэний санал ******* нь 78 иргэнээс 54 иргэний санал авч олонхийн санал авсанаар хамтрангаар Л.*******ыг оруулаж шийдвэрлэсэн Дээд жаргалантын Угалзын амны дээд үзүүрийн хаваржаанд нь өргөдөл өгсөн харин Л.*******ын өөрийнхөн хаваржаа нь хамар даваа гэдэг газарт хаварждаг юмаа. 1998 оноос хойш Л.Дашвадаа Л.******* нар нь цуг өвөлжиж байгаад Л.******* нь аймгийн төвд сууршсан хүү болох тус газар нутаглаж байгаад одоо гэр бүлээрээ хот руу явсан тус өвөлжөөнд ******* болон ******* гэдэг 2 айл нутаглаж байна. Мөн Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга байсан ******* миний бие нь эгч дүү 2-ын хүүхэд харин *******тай хамаатан садан биш би хуулийн дагуу ажиллааа хийж байгаа учир энэ ямар нэгэн ах дүү нараараа далимдуулан энэ асуудлыг шийдвэрлээгүй болно.
нь ард иргэдийн дунд намчирхсан байдал гаргаагүй харин хуулийн дагуу л шийдвэрээ гаргасан.
Л.******* нь тус өвөлжөөнд миний мэдэхийн 5 жил өвөлжөөгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1,6-д заасан заалтыг зөрчиж байна.
Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргахыг хүсэж байна. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: сумын 3 дугаар багийн нутаг Дээд жаргалантын дээд үзүүрт хаваржаа барьсан. Багийн иргэдийн Нийтийн Хуралд гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Надад гэрчилгээ олгоогүй. Миний хувьд одоо эзэмшээгүй Ямаатын багийн нутаг руу нүүсэн, надад хамааралгүй энэ маргаанд оролцохгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж ,зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
аймгийн сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр “Өвөлжөө,хаваржааг эзэмшүүлэх тухай” тогтоолыг гаргахдаа Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг үндэслэн 1 дүгээр заалтын 1.6 дугаар хэсэгт “Дээд Жаргалантын Угалзын өвөлжөөний эзэмшигчээр *******д ,хамтран эзэмшигчээр ******* эзэмшүүлэхээр заасан байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д ...”хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх”... , Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д ...”Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.”...гэж тус тус заасан байх бөгөөд тогтоолыг гаргахдаа хуулийг буруу хэрэглэжээ.
Газар эзэмшүүлэх эрхийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д ...“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д...” Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”... гэж хуулиар Сум, дүүргийн Засаг даргад олгосон байхад сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж нэр бүхий хүмүүст газар эзэмшүүлсэн нь илт хууль зөрчсөн байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...”Би орон нутгийн сонгуулиар энэ ажлыг аваад удаагүй байна. Урьд ажиллаж байсан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ийм тогтоол гаргасан байна лээ .Энэ тогтоол нь хууль бус тогтоол юм. Газрыг эзэмшүүлэхдээ Сумын Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэдэг .Манай суманд өвөлжилтийн байдал сайнгүй байгаа, одоо малчдыг цуглуулж, Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулах боломж байхгүй, надад дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй. Иргэдийн Нийтийн хурал нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Хууль бус тогтоол гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь аймгийн сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр “Өвөлжөө,хаваржааг эзэмшүүлэх тухай” тогтоолын 1 дүгээр заалтын 1.6 дугаар хэсэгт заасныг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04 –ний өдрийн 52 дугаар “Газар эзэмшүүлэх тухай “ захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байна. Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ...”Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”...гэж заасан байх бөгөөд сумын засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04 –ний өдрийн 52 дугаар “Газар эзэмшүүлэх тухай “ захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дээд шатны захиргааны байгууллагад хандаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэргийн ороцогч болон бусад оролцогч нар маргаагүй болно.Иймд нэхэмжлэлийн сумын засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар “Газар эзэмшүүлэх тухай “ захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 , 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар аймгийн сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар “Өвөлжөө,хаваржааг эзэмшүүлэх тухай” тогтоолын 1 дүгээр заалтын 1.6 ,1.8 дугаар хэсэгт заасныг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар сумын засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04 –ний өдрийн 52 дугаар “Газар эзэмшүүлэх тухай “ захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэргийг хэрэгсэхгүй болгож ,нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ