Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 24 дүгээр байр 15-6 тоотод оршин суух Олхон овогт Чулуунбаатарын Сэрээнан /РД:АЮ81120169/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын 5-р баг, Заан хошуу 3-2 тоотод оршин суух Боржигон овогт Батсуурийн Цогтбаатар /РД:АГ89042812/-т холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Сэрээнан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сэрээнан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 10-р сард Б.Цогтбаатартай танилцаж, 2014 оны 11-р сард охин Гэгээ төрсөн. Гэтэл Цогтбаатар нь 2015 оны 1-р сараас зангаа хувиргаж, өөр хүнтэй нийлж охин бид хоёрыг хуурч, мэхэлж явах болсон.

Б.Цогтбаатар бид 2 цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир эцэг хүний үүргийг нь гүйцэтгүүлж, Б.Цогтбаатараас охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. 

Хүүхэд өсгөхөд зардал их гардаг учраас хариуцагчийн зүгээс тавьж байгаа охин Гэгээ л тэтгэлгийн мөнгийг захиран зарцуулахаар хадгаламж нээлгэх тухай саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Сэрээнантай эр эмийн харилцаатай байсан нь үнэн. Б.Цогтбаатар би Ч.Сэрээнангийн гаргасан өргөдөл буюу хүүхдийн тэтгэмжийг хуульд заасны дагуу зөвхөн хүүхдэд зориулахаар эд материал болон мөнгөн тэтгэмжийг сар болгон өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Цогтбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Гол нь охин Гэгээгийн нэр дээр насанд хүртэл нь хугацаатай хадгаламж нээж, зөвхөн охин Гэгээ нь уг тэтгэлгийн мөнгийг захиран зарцуулахаар тохиролцох саналтай байна гэв.  

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сэрээнан нь Б.Цогтбаатарт холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг болон өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг  шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч Б.Цогтбаатар, Ч.Сэрээнан нар нь 2014 оны 11-р сарын 26-ны өдөр охин  С.Гэгээг төрүүлсэн ба хариуцагч нь С.Гэгээгийн төрсөн эцэг мөн болох нь тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эцэг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул охин С.Гэгээг эцэг Б.Цогтбаатараар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

            Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин С.Гэгээг сар бүр эцэг Б.Цогтбаатараар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь  нээлттэй, мөн охин С.Гэгээ нь эх Ч.Сэрээнангийн асрамжид байгаа бөгөөд энэ талаар маргаан гараагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

                        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 11-р сарын 26-ны өдөр төрсөн охин Сэрээнангийн Гэгээгийн эцгээр Батсуурийн Цогтбаатарыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Гэгээг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Цогтбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Сэрээнанд даалгасугай.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98 827 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг Ч.Сэрээнанд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнгөнтуяад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ