Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 209

 

                                               

                                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц  өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 1 дүгээр 48 айлын орон сууцны 03-32 тоотод оршин суух Гэрүүд торжиг овогт Даваадоржийн Лхагважаргалд /РД:ЦГ68011009/   холбогдох

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 126000 төгрөг  гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц  өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэжидийн Дэлгэрдалай нь  “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын  4 дүгээр заалт  Монгол Улсын  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн  147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар  2003 оны 06 сарын  18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн  холбооны  эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн  13.2.2 зүйлүүдийг  тус тус зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх ёстой  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн  засвар үйлчилгээний  зардал болох  сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 оны 07 сар төлөөгүйгээс 42000 төгрөг,  2015 оны 12 сар  төлөөгүйгээс 72000 төгрөг, 2016 оны 2 сар төлөөгүйгээс  12000 төгрөг, нийт 126000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Д.Лхагважаргалаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 126000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Лхагважаргал нь нэхэмжлэгч  “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  126000  төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 04 сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлийн шаардлага 126000 /нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг хариуцагч Д.Лхагважаргал биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны  төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2275 төгрөг, хариуцагч Д.Лхагважаргалаас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН