Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00212/и |
Дугаар | 214 |
Огноо | 2016-04-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 214
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2-р баг Засаг даргын тамгын газрын байранд байрлах “Өрнөх” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2-р баг Нефтийн 27 айлын орон сууц 34 тоотод оршин суух Бэгзсүрэнгийн Долгороос 102 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаярын гаргасан хүсэлтийг 2016 оны 4-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Өрнөх” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бэгзсүрэн овогтой Долгор нь “Өрнөх” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн тогтоолын 4-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт 148 дугаар зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж “Өрнөх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн завсар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийн хураамжийг 2014 онд 7 сар төлөөгүйгээс 42 000 төгрөг, 2015 оны 7 сар төлөөгүйгээс 42 000 төгрөг, 2016 оны 3 сар 18 000 төгрөг нийт 102 000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Долгороос нэхэмжилсэн 102 000 төгрөгийг “Өрнөх” СӨХ-д төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Өрнөх” СӨХ нь Б.Долгороос 102 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаяр нь Б.Долгороос 102 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар “Өрнөх” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Долгорт холбогдох 102 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180 000 280 976 тоот данснаас 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Өрнөх” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ