Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019      02        21                                           51

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Ж.Э, иргэний нэхэмжлэгч Б.Доёддорж, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манхилаг овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1821005700345 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, “Стеак хаус” пабад хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 6-2б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................... регистрийн дугаартай, М  овогт Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны зүүн талын төв зам дээр “Toyota corolla Fielder” маркийн 71-97 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.7 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Доёддоржийн жолоодож явсан “YG” маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар зорчигч Ж.Эгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

  Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 24 дүгээр байшингийн зүүн замаар нөхөртэйгээ хоёулаа явж байгаад 71-90 улсын дугаартай машинтай мөргөлдөж осолд орсон. Ослын улмаас миний нуруу гэмтэж өнөөдрийг хүртэл гэмтэлтэй явж байна. Б.Б надад 2115000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь Улаанбаатар хот руу явж томографийн шинжилгээнд орсон. “Гранд мэд” эмнэлэгт 7000000 төгрөгний хагалгаанд хурдан ор гэсэн. Эмнэлгийн зүгээс хагалгаандаа одоо ор гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна, орон нутагтаа очиж  гэр бүлийнхэнтэйгээ болон мөргөсөн хүнтэйгээ ярилцъя гээд ирсэн. Одоо намайг 7000000 төгрөгийн хагалгаанд оруулаад өгөөч гэж хүсэж байна. Энэ хагалгааг гэмтлийн эмнэлэгт хийхгүй. Солонгос Монголын хамтарсан хувийн эмнэлэгт хийлгэ гэсэн. Яагаад гэмтлийн эмнэлэг дээр хийхгүй вэ? гэхээр миний нуруу няцарч цөмрөөд нугасаа нэг см дарчихсан учраас тэрнийг түүж аваад хуванцар нуруу хийх учраас гэмтлийн эмнэлэг энэ хагалгааг хийж чадахгүй гэсэн. Тийм болохоор Солонгос Монголын хамтарсан “Гранд мед” эмнэлэгт хийлгэх шаардлагатай юм байна гэсэн. Эмнэлэг хоорондын хуудас өгье гэхэд нь одоо надад мөнгө байхгүй гээд хуудас аваагүй. Одоо надад 10000000 төгрөг хэрэгтэй байна. Эмч нь нэг шинжилгээг 100000 төгрөгөөр хийдэг гэсэн, би хэдэн шинжилгээ өгөхийг ч мэдэхгүй байна. Хагалгаанд орсон хүнд янз бүрийн асуудал их байна. Тийм болохоор надад 10000000 төгрөгний туслалцаа үзүүлж өгнө үү? гэж хүсч байна. Бүрэн дүүрэн 10000000 өгч чадахгүй бол талыг нь ч гэсэн гаргаад өгөөч гэж хэлмээр байна. Хэрвээ хагалгаанд орохгүй орхих юм бол алсдаа баас, шээсэндээ хутгалдсан хүн болно гэсэн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклийн эвдрэлд нэхэмжилж байсан 50000 төгрөгийг авсан“ гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Б-ийн барьж явсан тээврийн хэрэгслийн урд гупер нь хонхойсон байсныг нь янзлаад зүгээр болгосон. Б.Б өөрөө янзалж өгсөн. Тухайн үед болсон асуудлын талаар надад хэлэхдээ гэнэт мотоцикл гарч ирээд мөргөлдсөн гэж хэлсэн. ...Надад нэмж ярих болон гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 745 тоот дүгнэлтэд: 1. Ж.Эгийн биед бүсэлхий нурууны 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд: “1. Ж.Эгийн биед 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 745 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл дээр нэмж шинэ гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 107/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд: 1.Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт/ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино /, 7.7 дахь заалт /Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө/-ыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. YG-150 маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзлээ. 2. “Toyota corolla Fielder” маркийн 71-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б, YG-150 маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Д нарын тээврийн хэрэгслээс тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 3. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖЮ98071394/ регистрийн дугаартай Бямбасүрэн овогтой Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BC ангиллын 1210315 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖД58071179/ регистрийн дугаартай Баатар овогтой Доёддорж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын 1191085 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. 4. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад жолооч Б.Б, жолооч Б.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх нотлох баримт байхгүй тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үндэслэлтэй байна. 5. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Ариунгэрэл нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон “Toyota corolla Fielder” маркийн 71-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон YG-150 маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн 2 тээврийн хэрэгслийн тоормосны механизм бүрэн гэж тэмдэглэсэн тул хэвийн ажиллагаатай байх боломжтой байна. 6.7. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Ариунгэрэл нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон “Toyota corolla Fielder” маркийн 71-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон YG-150 маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн 2 тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тэмдэглэсэн тул техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 45-46/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 9-10/,

-Зам тээврийн ослын схем зураглал  /хх-ийн 12-13/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14/

-Зам тээврийн осолд холбогдсон “YG-150” маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай, “Toyota corolla Fielder” маркийн 71-97 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61-62/

-Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54/ зэрэг  болно.

 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны зүүн талын төв зам дээр “Toyota corolla Fielder” маркийн 71-97 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Д-ийн жолоодож явсан YG-150 маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар хохирогч Ж.Эгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би зүүн гар тал руугаа дараад эргэх үйлдэл хийх үед хойноосоо их хурдтай мотоцикл орж ирээд машины урд талын гупер буюу жолоочийн эсрэг талын гупер хавьцаа мөргөөд мотоцикл хойшоогоо хараад унасан. Тэгээд би машинаас буугаад очиход жолооч нь бололтой нэг ах мотоциклийнхоо хажууд зогсоод намайг загнаад байсан ба ард нь сууж явсан зорчигч эмэгтэй нь замын баруун талын хашлаганы хавьд доошоо хараад ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нөхөр бид хоёр Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талын засмал замаар буюу “Нарлаг” дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад 24 дүгээр байрны урд талын замаар буюу такси зогсдог талаас нэг цагаан өнгийн машин ирж байгаа харагдсан бөгөөд тэр машиныг зогсох байх гэтэл шууд ирээд манай мотоциклийг мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн YG-150 маркийн 44-75 ЧОЗ улсын дугаартай мотоциклоо жолоодон ардаа эхнэр Ж.Эг сундалдан гэрээсээ гараад хойд талын төв замаар явж байгаад “Нарлаг” дэлгүүрийн уулзвараар урагшаа эргээд 24 дүгээр байрны зүүн талын засмал замаар хойноосоо урагш чиглэлтэй явж байхад 24 дүгээр байрны урд талын таксины зогсоолоос зам руу нийлсэн уулзвараас цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирэн урдуур ороод ирэхэд нь би тоормоз дарахад уг машины урд талын гупер хавьцаа ирж мөргөөд мотоциклтойгоо хойшоо хараад ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 745 тоот дүгнэлт /хх-ийн 37/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 45-46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон “YG-150” маркийн 44-75 ДОЗ улсын дугаартай, “Toyota corolla Fielder” маркийн 71-97 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, эд зүйийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.Эд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.7-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.

 

 

Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохино.

 

 

Шүүхээс шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэхгүй зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчид гаргуулах төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч Ж.Э нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс 10000000 төгрөгийг нэхэмжилж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Ж.Эгаас гаргаж өгсөн унааны болон эмчилгээний зардлын нийт 117600 төгрөгийн баримт байхаас гадна хохирогчийн 2 гар утсыг 80000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний  баримт байх ба энэ хоёр нотлох баримттай хэсгийг хооронд нь нэмэхэд 197600 төгрөг болж байх бөгөөд энэ мөнгийг шүүгдэгчээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2115000 төгрөгөөс хасаж тооцоход 1917400 төгрөгийг баримтгүйгээр хохирогчид өгсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүхээс хохирогчийн нэхэмжилж байгаа 10000000 /арван сая/ төгрөгнөөс 1917400 төгрөгийг өгсөн гэж үзээд энэ мөнгийг хасаж үлдсэн 8082600 /найман сая наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийн гэм хорын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Б.Д, Б.Г, хохирогч Ж.Э нарт төлөх төлбөргүй, хохирогчид 2115000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.       

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-ийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

 

1.Шүүгдэгч М овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Б.Д, Б.Г, хохирогч Ж.Э нарт төлөх төлбөргүй, хохирогчид 2115000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болох 8082600 /найман сая наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-ийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР