Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2017/0003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг дарга *******, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нарт холбогдох “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/605 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, буруутай этгээдээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие танай шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 10-ы өдөр ******* аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нарыг Хог тээвэр орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн хувьчлалаар 3 жилийн хугацаатай авч ажиллаж байсныг үндэслэлгүй хүчингүй болгож ажлаас маань ямар ч шийдвэргүй халсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл ******* аймгийн ******* сумын засаг даргын шийдвэрээр захирамж гаргаж надад 30 хоногийн цалинг 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох болсон байна. Миний бие Улаанбаатар хотод ажилд орох гэж байгаа тул дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Засаг дарга *******, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нарт холбогдуулан гаргасан “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/605 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, буруутай этгээдээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг тус тус баримтлан *******аас ******* аймгийн Засаг дарга *******, ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нарт холбогдуулан гаргасан “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/605 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, буруутай этгээдээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН