Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2023/00037

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ц.ын эрх залгамжлагч *******,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн дугаар *******, нэгж талбарын дугаар *******, 4999.5 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эргэлтийн хөрөнгө болох авто машин улсын дугаар ******* ******* марк нь KNCSCO362TS1827008 хөх өнгөтэй ачааны авто машин, мал 3 толгой үхэр, зөгий 19 бүл, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч Шаамар сум 1 баг, ******* хаягт байрлах хувийн орон сууц, хашаа зэрэг нийт 51 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс Д., ******* бид өөрсдөд оногдвол зохих хэсгийг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ:

 1. ... 2016 оны 05 дугаар сараас өв болон өрийн тухай *******той ярилцсан. 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Танайх 6,000,000 төгрөгийн өртэй яаж төлөх вэ? гэхэд Та зөгийнүүдээ ав гэж хэлсэн. Би тухайн үед би өрөндөө 3 бүл зөгий авъя. Өвийн тухай 3 жилийн дараа ярилцъя. Манай хүүгийн чамтай гэрлэхээс өмнө байсан газар, машиныг миний нэр рүү шилжүүлэн өгөх тухай ярилцсан ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн. 2004 онд ******* нар гэрлэхээс өмнө авсан 4999,5 мк.в газар мөн Бонго автомашиныг би 4,060,000 төгрөг өгч 700,000 төгрөг орчим нийлүүлэн авч байсан. Дэлхийн зөгийн байгууллагаас зөгий өгч байгаа тухай *******т хэлж 4 бүл зөгий авч байсан. Хүү бид хоёр хамт зөгийн аж ахуй эрхэлж байсан. ******* зөгийн ажилд оролцдоггүй байсан. Би зөгийн аж ахуйд 6,000,000 орчим төгрөгийн барилгын ажил хийж, хөрөнгө оруулсан. Байшин баригдсан газар миний нэр дээр байдаг. ийн өвийн асуудалтай миний газар холбоогүй. Нэхэмжилж байгаа 4999.5 мк.в газар ийн нэр дээр 2004 онд авсан, гэр бүлийн хэрэгцээнд ногоо тарих зориулалттай газар. Газрын үнэлгээ 2005 онд 3,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Манай хүү той гэрлээгүй байхдаа авсан газар, Ц. бид гурвын дундын хөрөнгө байгаа юм. Автомашин ийн нэр дээр байдаг. 4,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 19 бүл зөгий тухайн үедээ 1 бүл зөгий 700,000 төгрөгийн үнэтэй байсан. Манай ач хүү дээр 4 бүл зөгий ирсэн. бид хоёр үржүүлж 19 бүл болгож өсгөсөн. Хувийн орон сууц одоогоор хэний ч нэр дээр байхгүй, миний нэр дээр байдаг хашаанд барьсан. Байшин улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. 33,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэв. Хашаа байшинг нөхөр бид хоёр банкнаас зээл авсан мөн би цалингийн зээл авч барьсан. Манай хүү, хүүгийн найзууд болон дүү Гансүх нийлж барьсан. Би таазны 20 орчим палк, болон байшингийн гадна засварт 9,000,000 төгрөг гаргасан. Байшингийн пийшингийн пийшинг миний дүү Гансүх барьж өгсөн. Одоо тухайн байшинд Д.Бадам Осор хүүгийн хамт амьдарч байгаа. Манай нөхөр Ц. 2016 оны 12 дугаар сард надад итгэмжлэл гаргаж өгсөн. 2017 онд өв хүлээн авах хүсэлт гаргасан гэрчилгээ гараагүй байгаа. Би хүүгээ нас барсны 49 хоногийн дараа машиныг авсан. Одоо надад байгаа. Би машиныг 1,200,000 төгрөгөөр засвар хийж авсан. 2016 оноос хойш ногооны газар дээр би ногоо тарьж байгаа, 3 толгой үхэр гаргуулах шаардлагаасаа татгалзаж бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь *******, талийгч Ц. нарын надаас нэхэмжилж буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн эрхийн эх сурвалж нь эдгээр хүмүүстэй ямар ч холбоогүй. Учир нь:

-Нэхэмжлэлдээ дурдсан эрхийн улсын бүртгэлийн /хүчингүй болсон *******/ дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 мкв талбай бүхий газрын өмчлөх эрхийг 2006 оны 02 сарын 22-нд миний нөхөр ын Батхуяг нь өөрийн нэр дээр бүртгүүлсэн бөгөөд одоо болтол талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Учир нь иргэн тус бүрт газар өмчлөх хууль хэрэгжиж байсан учир миний бие нь Улаанбаатар хотод газар өмчилж авах гээд тухайн газрын бүртгэлд нэрээ оруулаагүй юм. Энэ нь миний дараа нь Улаанбаатар хотын дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн дугаартай газрын гэрчилгээгээр нотлогдоно.

-Улсын бүртгэлийн ******* ******* дугаартай, КИА БОНГО маркийн автомашины тухайд талийгаачийн 49 хоног өнгөрсний дараа надаас ирээд байнга нэхээд байхаар нь миний хувьд машин барьж чаддаггүй тул *******, Ц. нарт өгөөд явуулсан. Энэ машиныг эдгээр хүмүүс талийгчид 2008 онд авч өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь энэ машиныг нөхөр бид хоёр өмнөх машинаа зараад 2011 онд худалдаж авсан.

-Нэхэмжлэлд дурдсан 3 толгой үхрийн тухайд нөхөр бид хоёр 2007 оны 11 сарын 07-нд хүү төрөхөд манай хадмын гэр бүлээс охин тугал бэлэглэснийг бид өсгөөд одоо 3 үнээтэй болсон. Үүнээс буюу ач хүүгийнхээ өмчөөс хувь нэхэмжилж байгаа бол үнэндээ ёс зүйгүй асуудал гэж үзэж байна.

-Миний маллаж байгаа зөгийн аж ахуйн хувьд хүү нь Дэлхийн зөнгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт МОG 179835-2396 дугаартай хамрагдаж байсан учир хүүхдийн сайн сайхны төлөө 4 бүлэнцэр зөгийг манай гэр бүлд 2010 оны 6 дугаар сард тухайн байгууллагаас хүлээлгэн өгсөн. Энэ нь Дэлхийн зөн байгууллагын 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн албан тодорхойлолтоор нотлогдоно.

-Улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч, 2013-2014 онд баригдаж ашиглалтад орсон хувийн сууцны хувьд нөхөр бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Капитал банктай байгуулсан 30 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 9 сая төгрөгийн зээл авч, өөрсдөд байсан хуримтлал, цалингийн зээлийг нэмээд барилгын материал худалдан авч, миний төрсөн ах барьж өгсөн. Энэ нь банкны гэрээ, хадгаламжийн хуулбараар нотлогдох ба ах ийг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлтэй байна.

Иймд миний бие нь *******, Ц. нарын надаас нэхэмжилсэн 51 сая төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгийн өөрт оногдох хувь гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул өөрийн тайлбараа шүүхэд дэмжиж оролцоно гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6 дахь хэсэгт тус тус зааснаар *******оос 24,175,000 төгрөг буюу түүнтэй дүйцэх биет үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 278,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 4 ширхэг дэвтрийг нотлох баримтаас хасч, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******, Ц. нар нь ийн хөрөнгөнөөс ногдох хэсгийг өвлөж авахаар маргаан үүсгэсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 24.175.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь; Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын зарим хэсгийг буруу дүгнэж хуульд нийцээгүй нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул энэ байдлыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

******* нь тай хамтран гэр бүл болсноор 1 хүүтэй болсон. Улмаар нь нас барснаар ийн эд хөрөнгийн хуульд зааснаар өвлөх, хувиарлах ёстой. Гэтэл анхан шатны шүүх тухайн айлын бүх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнийн дүнгээр үнэлж, түүнийгээ маргаж байгаа 4 хүнд хувааж шийдсэн нь хуульд нийцээгүй байна.

Яагаад гэвэл , *******, нарын нийт хөрөнгийг 3 хувааж улмаар зөвхөн т ногдох эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар хувиарлах учиртай байсан. Гэтэл амьд байгаа ******* түүний хүү нарын хуваарьт хөрөнгийг дахин хуваарилж, бусдын шударгаар эзэмшиж байгаа эд хөрөнгөнд бүдүүлгээр халдсан шүүхийн шийдвэрийг дээрхи хуулийн заалтыг буруу тайлбарлан гаргасан гэж үзэж байна.

Мөн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь 3 бүл зөгий, мөн тээврийн хэрэгслийг болон ногооны газрыг өөрөө эзэмшилдээ авсан гэсэн тайлбарыг егсөөр атал тухайн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс төлбөрийг нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцлыг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц. нас барсан бөгөөд Ц.ын эд хөрөнгө өвлөх асуудлыг шийдвэрлээгүй байхад түүний эхнэрт шууд Ц.ын өвлөх эрхийг өгч байгаа нь хуульд нийцээгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад эд хөрөнгөнд үнэлгээг тогтоох эрхгүй субьект үнэлгээ тогтоосон байхад шүүгч өөрийн үзэмжээр энэ үнэн гэсэн дүгнэлт хийж байгаа нь мөн хуульд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би гомдолтой байгаа. Манай нөхөр нас бараад, 49 хоног болж байхад хадам ээж машиныг нь ирж авсан. Манай гэр бүл зээлтэй байсан. Нөхрөө нас барсны дараа би тэр зээлийг нь төлсөн. Манай хадам ээж намайг ажил дээр сууж байхад ирээд ...нас барсан хүний зээл яагаад төлөхгүй байна вэ. хурдан төлж дуусга гэж байнга ирж дарамталдаг байсан. Бид хоёр хамт байхдаа авсан зээлийг тэр байшинг бариад, дутуу байснаа үргэлжлүүлж барьсан. Тэр байшиндаа хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Гэтэл над руу одоо хүртэл ...миний авах ёстой хөрөнгийг өгөөч... гэж мессэж бичдэг. Нар барсан хүүхдийнхээ хөрөнгөөс авчихаад хүлээн зөвшөөрөхгүй байгааг би гайхаж байна гэв.

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...1т., бид хоёрын төрсөн хүү өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзэж эцэг эх бид 2т нөхөшгүй хүнд үе үргэлжилсээр байгаа юм. Төрүүлсэн эх надтай хамт ногоо тарьж хувиараа хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо хамтран амьдарч байсан болно. Энэ хүнд үеэс хойш хийж байсан ажил хөдөлмөрийг нь эх миний бие эцэгтэй нь хамт үргэлжүүлж явсан бол одоо ганцаар ногооны талбайг нь зэрлэгт бариулахгүй гэж хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж авч явна. Ийм хүнд үед бэр болох ******* туслаагүй. Хүүг минь байхад ч ногооны талбайд гарч ногоо тарих битгий хэл зэрлэг зулгааж ч үзээгүй цагаан гартай хүн дээ.

Тэгээд ч миний хүүгийн нэр дээрх нэр бүхий өмчлөлийн газар нь той суухаас өмнө авсан газар тул газрыг нь өнөөг хүртэл хамтран эзэмшиж байсан эх надад өвлөгдөж ирэх ёстой өмч гэж үздэг. Энийг нотлохын тулд хүү, бэр 2н гэрлэлтийн баталгаа болон өмчлөлийн газрыг авах хүсэлт хэдэн онд гаргаж, хэдэн онд өмчлөлийн газар олгосон болон нотлох баримтыг тус тус гаргаж өгсөн байгаа.

2т.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гэж үзнэ. Би бусдын өмчид халдаж авахыг хүсээгүй. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1-д зааснаар хүү ийг төрүүлсэн эцэг эх , болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Тэгвэл адил хэмжээгээр өвлөх эрх нь нээгдсэн байхад 4 хүнд хувааж нийцэхгүй гэж хуулийг үгүйсгэж буйг анхаарч үзэх. Харин хуулиар олгогдсон эцэг эх бидний эрх хөндөгдөх ёсгүйг хүндэтгэж авч үзнэ үү.

3т.Хүүгийн хамт /аав/ /эх/ бид газар маажиж олсон хөдөлмөрийн үр шимээр хүүгийнхээ байшинтай болох гэсэн мөрөөдлийг нь биелүүлэхээр хамтран байшингийн материал татаж эх би өөрийн өмчлөлийн газрын тодорхой хэсэг дээр амины орон сууцыг нь бариулж, хүү минь миний үлдэх газрын хэсэгт ээж аав 2тоо байшин барьж өгнө гэж байгаад чадаагүй хорвоог орхисон доо. Одоо тэгэхээр өөрт үлдсэн газраа чөлөөлж авна. Харин хүү, ач хүүгээ бодож орон сууцны доорх буюу 0,7 га газрыг үлдээж харилцан байшингийн үнэлгээний дагуу өөрсдөд олгогдох хувиа мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлдээ дурьдсан ч шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна.

Эд хөрөнгийн хувьд над дээр байгаа эд хөрөнгө нь хууль ёснй болоогүй, шүүхийн хууль ёсны шийдвэр гарч байж баталгаажиж байсан тул хариуцагч нь шүүхээс олгосон харилцан өвийг .... хүлээж авах боломж олгож ирэхэд хурлаар шийдвэрлүүлнэ гэснээр хурлын ажиллагаа үргэлжилж адил хэмжээгээр өвлөх эрх нээгдсэн гэж үздэг. Хууль зөрчөөгүй байнаа. Харин би их хүлцэнгүй эх хүний сэтгэлээр хандаж байхад үндэсгүй хөрөнгөжих гэж байна гэвэл ташаа ойлголт болно байх. Би гэрийг нь эд хогшилтой нь булаацалдаагүй, хуулиар авах ёстой зүйлээ авч, би өгөхийг нь өгсөн гэж бодож байна.

4т.Эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаан болсон юм бол хуулийн хугацаанд хүсэлт гаргахгүй, өөрсдөө хүлээн зөвшөөрч ирчихээд одоо юу яриад байгааг ойлгохгүй байна. Хариуцагч өмгөөлөгчийн хамт хурал 1 удаа хойшлуулж гэрч асуулгах хүсэлт гаргах үед шүүгч сануулж талууд хүсэлтээ нэг мөр гаргаж ирээрэй, дахиж хурлын ажиллагаанд саад учруулахгүй шүү гэж сануулж байсан. Харин ч үнэлгээг тухайн тэр үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх шаардлагын дагуу гаргасан гэж үзэж байна.

Одоо бол 70-80 саяын байшин болсон байх. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу, зөрүүтэй хэрэглээгүй гэж үзэж буй тул хэвээр үлдээж өгөхийг хүсч байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ... зөвөөр ойлгож хадам ээжтэйгээ зохицож өвийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Нөхөр ын өв хүлээн авах асуудлыг дахин хуваарилана гэж яриад байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-т заасныг харах ёстой. Анхан шатны шүүхэд нь ыг өвийг хүлээн авах талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Өвийг хүлээн авах эрхтэй талаар Иргэний хуулийн 529.6-т зааж өгсөн. Тэгэхээр өв хүлээн авах эрхийг т шилжүүлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шийдвэрт зохих өөрчлөлт оруулаад шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хариуцагч *******т холбогдуулан Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн дугаар *******, нэгж талбарын дугаар *******, 4999.5 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эргэлтийн хөрөнгө болох авто машин улсын дугаар ******* ******* марк нь KNCSCO362TS1827008 хөх өнгөтэй ачааны авто машин, мал 3 толгой үхэр, зөгий 19 бүл, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч Шаамар сум 1 баг, ******* хаягт байрлах хувийн орон сууц, хашаа зэрэг нийт 51 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс Д., ******* бид өөрсдөд оногдвол зохих хэсгийг гаргуулах буюу өөрийн хүү ийн хөрөнгөнөөс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 3.Нэхэмжлэгч нар нь өөрийн хүү нь 2016 онд өвчний улмаас нас барсны дараа тус сумын нотариат өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлсэн, хүүгийн маань хуваарьт хөрөнгө болох газар, машиныг өвлөж авах, мөн бусад хөрөнгөнөөс оногдох хувийг гаргуулан авахаар нэхэмжилсэн ба түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нас барсан нөхөртөө оногдох хувийг нэхэмжлэгч ******* эрх залгамжлан нэхэмжлэнэ гэжээ.

 4.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, талийгаач бид хоёр байшингаа өөрсдөө банкнаас зээл авах, хурааж хуримтлуулсан байсан мөнгөө нэмэрлэж өөрсдийн хүчээр барьсан, Хүү өд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагаас 4 бүлэнцэр зөгийг дэмжлэг болгож өгсөн, мөн авто машиныг өмнөх машинаа зарж 2011 онд авсан, Улаанбаатар хотод өмчилсөн газраа хадам ээжид шилжүүлэн өгч, түүний нэр дээрх газарт байшингаа барьсан, хүүг төрөхөд өгсөн охин гунжийг өсгөж үржүүлэн 3 толгой үхэртэй болсон зэрэг байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5.Анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6 дахь хэсэгт тус тус зааснаар *******оос 24,175,000 төгрөг буюу түүнтэй дүйцэх биет үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 6.Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын зүгээс ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д заасан зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Ингэж буруу хэрэглэсэн нь хариуцагч *******, түүний хүү нарын өмчлөх эрхэд халдсан бүдүүлэг үйлдэл болсон. .....Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц. нас барсан бөгөөд Ц.ын эд хөрөнгө өвлөх асуудлыг шийдвэрлээгүй байхад түүний эхнэрт шууд Ц.ын өвлөх эрхийг өгч байгаа нь хуульд нийцээгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад эд хөрөнгөнд үнэлгээг тогтоох эрхгүй субьект үнэлгээ тогтоосон байхад шүүгч өөрийн үзэмжээр энэ үнэн гэсэн дүгнэлт хийж байгаа нь мөн хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

-Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, Ц. нар нь өөрийн хүү нас барснаар хуульд заасны дагуу өв хүлээн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүүгийн эхнэр *******т холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц. нас барсан үйл баримт тогтоогдсон байхад түүний эрх залгамжлах ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан эсэхийг шалгаж тогтоолгүй, эхнэр ******* эрх залгамжлан авсан гэж дурьдаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгасан,

-Нэхэмжлэгч *******, Ц. нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн, Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болсон байшин, газар, зөгий, машин зэргийн үнэлгээг үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр гаргуулаагүй, Сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн зүгээс үнэлгээний жагсаалт гаргасанд үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч *******, Ц. нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэгч Ц. нас барснаас түүний эрх залгамжлал түүнд хууль ёсны дагуу шилжин ирсэн эсэх, зохигчдын хооронд ямар үйл баримт үүссэн эсэх, хэрэв үүссэн бол тухайн үйл баримтыг тогтоосны эцэст энэ нь Иргэний эрх зүйн ямар харилцаанд хамаарах, нэхэмжлэгч нарын ямар эрх зөрчигдсөн болох, түүний шаардах эрхийн хууль эрх зүйн үндэслэлийг тодруулаагүйн дээр үйл баримтыг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн хариуцагчийн үгүйсгэсэн тайлбарыг шүүх юу гэж үзэж үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Өвлөх эрхийн харилцаа үүссэн гэж үзвэл өв хүлээн авах эрх хэдийд нээгдсэн, хуульд заасан өв хүлээн авах эрх бүхий этгээдүүд мөн эсэх, талийгаач ийн өвийг хүлээн авах эрх бүхий хэдэн хүн байгаа эсэх, нийт хөрөнгийн хэмжээ хэрхэн тогтоогдсон болох, түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрхэн хуваах эсэх зрэгийг тодорхойлолгүйгээр Иргэний эрх зүйн Хуульд зааснаар өвлөх эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 7.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 8.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтэнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 278,825 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form