Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Гүнбилэгт /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Гүнбилэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811034740095 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Баясгалангийн Гүнбилэгт, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шинэ иргэншил” дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа, Анар хотхоны 801-17 тоотод оршин суух,

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/УЗ98112035/,

Шүүгдэгч Б.Гүнбилэгт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Номинзаяагаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хүнд мөнгө өгөхөд гар утсыг нь хэрэглээд өгье” гэж хэлэн “Виза Зэт-1” маркийн гар утсыг,

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Номинзаяагийн эзэмшлийн “Виза Зэт-1” маркийн гар утсыг ломбарднаас авч өгнө гэж 150.000 төгрөгийг тус тус залилан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Гүнбилэгт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Номинзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд миний танил болох Гүнбилэгт гэх залуу намайг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 12 дугаар байрны 13 тоот буюу гэртээ байх үед ирээд манай найз ээж рүү яриад мөнгө нэхээд байна, чи гар утсаа түр өгөөч би симээ хийгээд найздаа мөнгө өгөөд ирье гэж хэлсэн. Тухайн үед би Гүнбилэгттэй өмнө нь уулзаж байсан бас итгэл даахаар юм шиг санагдаад өөрийн “Виза Зет-1” маркийн гар утсаа өгөөд явуулсан. Гүнбилэгт хэлэхдээ надад 14 цагийн орчимд авчраад өгнө гэж хэлсэн. Тэгээд 14 цаг өнгөрөөгөөд хүний гар утаснаас Гүнбилэгтийн 80986998 гэх дугаар руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш өдөр нь Гүнбилэгт өөрийн Gunbilegt Borjgon гэх фейсбүүк цахим хаягнаас над руу уучлаарай, гар утсыг чинь би ломбарданд 400.000 төгрөгөөр тавьчихсан, сим картыг чинь Хүнсний 1-ийн дэлгүүрт үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би Хүнсний нэгийн дэлгүүр орж сим картаа авсан. Тэгээд 12 дугаар сарын 01-ний 19 цагийн орчимд Гүнбилэгт өөрийн 80986998 гэх дугаараас миний гар утас руу залгасан. Гүнбилэгт надад би гар утсыг чинь ломбарданд 500.000 төгрөгөөр тавьчихсан одоо надад 300.000 төгрөг байна, чамд 200.000 төгрөг байвал ломбарднаас аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би одоо надад мөнгө байхгүй боломжгүй байна маргааш мөнгөтэй болчих байх гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би ээжээсээ 150.000 төгрөг аваад мөнгөө бэлдчихсэн байсан. Тэгээд 15 цагийн орчимд Гүнбилэгт над руу яриад чи мөнгөө олчихсон уу, надад 300.000 төгрөг байна гэхэд түүнд би мөнгөө олчихсон гэж хэлсэн. Тэгээд Гүнбилэгттэй Улсын их дэлгүүр дээр 15 цаг өнгөрч байхад уулзсан. Би их дэлгүүрийн 5 дугаар давхарын Хаан банкны АТМ дээрээс 150.000 төгрөг түүнд авч өгөөд бид хоёр гараад Теди явах замд байдаг Заяа гэх ломбард руу орсон. Тус ломбард нь бүтэн сайн өдөр ажилладаггүй гэхээр нь бид хоёр ломбарднаас гараад Гүнбилэгт надад чи надад гар утас зарж байгаа юм шиг болоорой, би найзаасаа 300.000 төгрөг аваад чамд өгье тэгээд чи ломбарднаас гар утсаа авчих гэж хэлсэн. Тэгээд намайг Заяа гэх ломбардны гадаа үлдээгээд яваад өгсөн тэрнээс хойш огт холбоогүй болсон ...би гар утсаа 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хятад сайтаас 1598 юаниар захиалж авч байсан энэ нь Монгол төгрөгөөр 600.000 орчим төгрөг болно, одоо би гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утсаа би аваад удаагүй, байсан болохоор ямар нэгэн сэв зураас байхгүй, ягаан өнгөөс цэнхэр өнгө рүү ууссан загвартай, ИМЕЙ код одоогоор байхгүй. Гомдолтой байна, гар утсаа болон 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-13-15х/,

            Яллагдагч Б.Гүнбилэгт  мэдүүлэхдээ: “...Би Номинзаяагийн гар утсыг худалдаж авч байна гэж ээждээ үзүүлээд мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлээд гар утсыг нь авсан юм. Тэгээд ээж мөнгө байхгүй гэхээр нь яаралтай мөнгөний хэрэг байсан болохоор ломбарданд тавьчихсан юм. Номинзаяагаас авсан 150.000 төгрөгийн 54000 төгрөгөөр ломбарданд өгч гар утсыг сунгуулан үлдэгдэл мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-21х/,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гүнбилэгт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Номинзаяагаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хүнд мөнгө өгөхөд гар утсыг нь хэрэглээд өгье” гэж хэлэн “Виза Зэт-1” маркийн гар утсыг,

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Номинзаяагийн эзэмшлийн “Виза Зэт-1” маркийн гар утсыг ломбарднаас авч өгнө гэж 150.000 төгрөгийг тус тус залилан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Гүнбилэгтийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.