| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0012/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/12 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал,
хохирогч Г.П,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1807003760198 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* хамтаар аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, одоо аймгийн Хэрлэн сумын тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт Б.М.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр улсын дугаартай Т.Раникс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.10 хэсэгт заасныг зөрчиж Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатхуун түгээх станцын урд талын асфальтан хучилттай засмал зам дээр Г.Пгийн жолоодож явсан улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зүүн гар тийш эргэх үйлдэл хийснээс мөргөлдөж ******* Г.Пгийн эрүүл мэндэд хүнд хохирол, мөн улсын дугаартай Т.Раникс маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Х.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хадам ах хүнд гэмтэл авсан учир түүнийг хотод эмчлүүлэхээр эхнэрийн найз гийн машинаар аймгаас хот руу гарч явсан. Хадам ахыгаа эмнэлэгт хэвтүүлчихээд 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой 8 цаг өнгөрөөгөөд 9 цагийн үед эхнэр, хадам ээж, хүү хохирогч , , , нартай улсын дугаартай Тоёота раникс маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд гарсан. Замдаа “” шатахуун түгээх колонкын дэргэдэх уулзвар дээр эргэхээр дохио өгөөд зогсож байсан. Би эхний машиныг өнгөрөөчихөөд дараагийн машины гэрэл хол зайтай харагдахаар нь амжина гэж бодоод орсон. Гэтэл нэг мэдэхэд осол болчихсон байсан” гэв,
Хохирогч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохиролд 4.000.000 төгрөгийг авсан. Одоо авах гэж байгаа 1.000.000 төгрөг өмнө нь авсан 4.000.000 төгрөгнөөс тусдаа, би дахин 1.000.000 төгрөг гаргуулахаар шүүгдэгчтэй тохирсон. Одоо биеийн байдал гайгүй болсон. Харин тархи маань бага зэрэг асуудалтай байгаа. Баруун талын тархинд цус хуралттай, устай байна гэж байсан. 1.000.000 гаруй төгрөгийн хохиролын баримтад шатахуун болон хоол хүнсний мөнгө орсон. Одоо 1.000.000 гаруй төгрөгний баримт байгаа. Би шүүгдэгчээс нийтдээ 4.000.000 төгрөг авсан юм. Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн хохиролын баримт дээрхи хоол ундны зардал орохгүй гэдгийг мэдэж байгаа” гэв,
Хохирогч Г.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт байх хамаатан Загдсүрэнгийнд очоод буцаад 22 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа алхтай хөшөөний хажуугаар гараад явж байтал урдаас машины гэрэл гараад явж байснаа яг уулзвар дээр гэнэтхэн миний урдаас зүүн гар тал руугаа буюу уулзвар руу дараад эргээд ороод ирсэн. Ингээд би тормос гишгэсэн боловч тас хийгээд л мөргөлдөөд миний ухаан балартаад амьсгаа авч чадахгүй болоод байж байтал арай гайгүй болохоор нь ойр орчимоо харахад замын хажуу руу миний машин гараад зогсож байсан. ингээд машинаасаа бууж чадахгүй, хамаг бие салгалаад өвдөөд ч байгаа юм шиг хэсэг шоконд ороод машинаасаа бууж чадахгүй байж байтал эмнэлэг ирээд машинаас намайг хүмүүсийн хамт буулгаад шууд т авч ирсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-17 дугаар тал/
Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим Т.Королла маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн зүг рүү хөдөлсөн. Уг тээврийн хэрэгслийг манай хүргэн Б.М барьж явсан. Тэгээд явж байгаад 22 цагийн орчим Налайх дүүргийн урд талын зам дээр урд талаас хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдаж байсан бөгөөд нэг мэдсэн чинь манай машин онхолдсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Х.гийн охин Г.гийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн байцаалтад өгсөн “...Г. миний төрсөн охин байгаа юм. Одоо 6 настай Жоохон болохоор болсон асуудлын талаар мэдүүлэг өгөх боломжгүй байгаа юм. Мөн осол болох үед миний охин унтаж явсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22-23 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нар уулзвар руу эргээд ортол түс хийгээд явчихсан. Би мөргөсөн машиныг хараагүй, гэнэтхэн түс хийгээд л явчихад мөргөлдсөн гэдгээ мэдсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26-27 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Т.гийн хүү С.гийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн байцаалтад өгсөн “...С. миний төрсөн хүү байгаа юм. Одоо 6 настай. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-30 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 35-36 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Улаанбаатар хотоос гараад л унтчихсан болохоор осол хэрхэн яаж болсон ямар шалтгааны улмаас осол болсон гээд надад мэдэх зүйл огт байдаггүй нэг сэрэхэд хүргэн ах Б.Мгийн ээжийнх нь гэрт байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 38-39 дүгээр тал/
Иргэний хариуцагч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн “ улсын дугаартай тээврийн хэрэгсэл минийй нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Харин одоо бол Б.Мд уг машинаа зарчихсан. Бичиг баримтаа бол шилжүүлээгүй байгаа” гэх мэдүүлэг,
/хх-ийн 52-53 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 5-10 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хх-ийн 12 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №08шэ/413 дугаар:
/хх-ийн 55 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №8574 дүгээр:
1. “-н биед зүүн чамархай, дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор хана, хоншоор ясны хугарал, цээжний баруун талын 3,5,6,7-р, зүүн талд 8,9-р хавирга ясны хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун сүүж ясны тогооны хугарал, зүүн атгаал ясны далд хугарал, дух хацар, хоншоор, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанл үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.6.1-д зааснаар тус тус амь насанд аюултай болон ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
/хх-ийн 73 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын №8571, 8575, 8576, 8573, 8572 8567, 8577 дугээртай дүгнэлтүүд,
/хх-ийн 58, 60, 63, 65, 67, 70 76дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №7084 дүгээр:
/хх-ийн 78 дугаар тал/
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №20 дугаар:
“1. Дээрх осол нь зам тээврийн осол мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатхуун түгээх станцын урд талын уулзвар дээр Т.Раникс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.10 хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөдөөс чигээрээ яваа Х.Соната-6 маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж ******* Г.П, зорчигч Х. нарт эрүүл мэндэд хүнд хохирол, тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Мгийн “...Замдаа “” шатахуун түгээх колонкын дэргэдэх уулзвар дээр эргэхээр дохио өгөөд зогсож байсан. Би эхний машиныг өнгөрөөчихөөд дараагийн машины гэрэл хол зайтай харагдахаар нь амжина гэж бодоод орсон.” гэх,
хохирогч Г.Пгийн “...Би хохиролд 4.000.000 төгрөгийг авсан. ... Би хохиролд 4.000.000 төгрөгийг авсан.
... урдаас машины гэрэл гараад явж байснаа яг уулзвар дээр гэнэтхэн миний урдаас зүүн гар тал руугаа буюу уулзвар руу дараад эргээд ороод ирсэн. Ингээд би тормос гишгэсэн боловч тас хийгээд л мөргөлдөөд” гэх,
хохирогч Х.гийн “...Тэгээд явж байгаад 22 цагийн орчим Налайх дүүргийн урд талын зам дээр урд талаас хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдаж байсан бөгөөд нэг мэдсэн чинь манай машин онхолдсон. ...” гэх мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №20 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал: “Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг өөрийн боломжоор төлж барагдуулж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж үзэхийг шүүхээс хүсч байна. Үүнд уг хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.5-д өөрийгөө илчилсэн гэсэн эдгээр 5 нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлж үзэх нөхцөл байна. Миний хувьд хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн заалтыг шүүгдэгчид хэрэглэх боломжтой байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэг жил болгуулах саналтай байна. Учир нь шүүгдэгч 15 жил жолоо барьсан. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй юм. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх; гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хорих ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасныг шүүх харгалзаж үзнэ үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хувийн байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байна.
Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэж *******ийн үнэмлэхийг шилжүүлэх нь зүтэй.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.П нийт 6,159,035 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 4,520,655 төгрөгийн хохирлыг олговол зохих ба шүүхийн хэлэлцүүлгийн өмнө төлсөн 4,000,000 төгрөгийг хасч үлдэх 520,655 төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулан хохирогчид олгож цаашид гарах хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ