Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:        

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Над холбогдох эрүүгийн 1907000210011 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Н.Н.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.тай автомашинаараа зөвшөөрөлгүй хувиараа хүн тээвэрлэж байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед “” худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр гэх таксины жолоочтой муудалцаж улмаар түүнийг багалзуурдан шанаан тус газар нь хоёр удаа цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг машинтайгаа таксинд явах гээд байж байхад хохирогч намайг таксинд явах эрхгүй гэж хэрэлдээд байхаар нь түүнийг заамдаж авсан, түлхэхдээ тохойгоороо ёвороход хохирогч хүний машин мөргөчихсөн. Тэр үед хүмүүс бид хоёр дээр ирээд салгасан, салаад өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Налайхаас руу хүн тээвэрлэх гээд “” худалдааны төвийн машины зогсоол дээр машинтайгаа зогсож байхад урьд өмнө нь  Налайх ын хооронд таксинд явж байсан дээрх хүн машинтайгаа ирээд зогсчихсон байхаар нь “чи таксинд явахаа болилоо гэж хэлж логогоо буцааж өгчихөөд хүн ачаад байхдаа яадаг юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, чи мэддэг юм уу гичий минь” гээд над руу салаавч гаргаад байсан. Тэгээд би машиндаа ороод сууж байтал дээрх хүн миний машины хажууд ирчихээд “чи муу юугаа мэддэг юм, лаларын гичий минь, янхан авгай минь” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад “чи одоо яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэсэн чинь дээрх хүн намайг 2 гараараа багалзуурдаж аваад “чамайг ална шүү” гэж хэлээд намайг ы машин руу шахаад толгойгоор минь 2 удаа ы машины ар руу намайг мөргүүлсэн.

...Надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй ба хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 03-07 дугаар тал/

 

Гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед би машин дотроо сууж байтал миний машины ард талд түжигнэх дуу гарахаар нь машинаасаа буугаад хартал гэх залуу гэх эмэгтэйг 2 гараараа заамдчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь машинаасаа буугаад хартал , 2 хоорондоо хэрэлдээд байж байхаар нь би г “чи ээж шигээ хүнийг ингэж болохгүй ээ” гэж хэлээд болиулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

Шүүдэгч Н.Нын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 28-30 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08шэ/65 дугаар:

  1. “Н.гийн биед баруун доод 1-р, зүүн доод 1-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 31 дүгээр тал/

 

*******ны засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 37 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 38 дугаар тал/

 

Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 41 дүгээр тал/

 

Техникийн тодорхойлолтын хуулбар,

/хх-ийн 43 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.тай автомашинаараа зөвшөөрөлгүй хувиараа хүн тээвэрлэж байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар зодож эрүүл мэндэд нь баруун доод 1-р, зүүн доод 1-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Нын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн болон хохирогч гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08шэ/65 дүгээр дүгнэлт /хх-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас “Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Над яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” худалдааны төвийн гадна атомашины зогсоол дээр иргэн Н.тай автомашинаараа зөвшөөрөлгүй хувиараа хүн тээвэрлэж байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар гэм буруутай нь тогтоогдсон гэж үзлээ. Шүүхээс Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан үндэслэлээр ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй. Хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно” гэх,

 

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбартаа: “Хэлэх үг байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй ба хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Над оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Над мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ