Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргал,

хохирогч С.Б,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                                                                          

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт П.Бд холбогдох эрүүгийн 1807006650009 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, , боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ажилтай, , , ийн хамтаар Нийслэлийн *******, *******, од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт П.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч П.Б нь ******* ******* тоотод 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.Бгийн үснээс нь зулгааж унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух толгойн хуйханд зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл буюу бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Б*******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т*******тэй яриад уулзахаар болсон. Уугаад сууж байхад Б******* гаднаас орж ирсэн. Тэгэхэд манай хүүхэд гэртээ ганцаараа байсан болохоор би яарч гараад хүүхэд дээрээ очсон. Удалгүй би Т*******тэй утсаар ярьж байгаад буцаж очихоор болсон. Намайг Т*******гийн дэлгүүр рүү явж байна гэхэд би “яваад очъё” гэж Т******* хэлсэн. Удалгүй Т*******гийн гадаа Б ирээд надтай цуг яваад орсон. Хоёр хоногийн өмнө хохирогчтой харилцаа муутай байсан болохоор үл ойлголцол үүссэн. Тухайн үед нөхцөл байдал нэг л таагүй байхаар нь би охиноо аваад тэндээс явсан. Гэтэл нилээн орой болчихсон охин маань даараад байсан болохоор таксины мөнгө авъя гэж бодоод буцаад очсон. Буцаж очоод таксины мөнгө өгчих гэж хэлээд зогсож байхад таарамжгүй харилцаа үүсч Т******* бид хоёр муудалцсан. Т*******тэй барьцалдаад байж байхад хажуугаар Б******* орж ирсэн. Манай охин уйлаад байхаар нь би больчихсон юм. Тэгэхэд Т*******, Б******* хоёр над руу дайраад байсан. Би Б*******гийн араас үсдэж татаагүй. Харин бид хоёр урд урдаасаа харж байгаад хэрэлдэн үснээсээ зулгаалцсан. Тэгэхэд Б******* шүүгээ мөргөөд унасан. Би Б*******г гараараа цохиогүй байх учир нь миний хоёр гар хоёулаа завгүй байсан буюу бид хоёр үсдэлцэж байсан. Би санаатай хохирогчийг зодъё гэж бодоогүй. Тухайн үед яах гэж ингэж байдаг юм гэж Т******* хэлээд бид хоёр эвлэрээд гарч ирэхэд Б*******гийн дух нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би найз Т*******тэй яриад уулзахаар болсон. 19 цаг өнгөрч байхад Т******* дээр очиход Б гэдэг хүн сууж байсан. Тэр өдрөөс хоёр хоногийн өмнө Б бид хоёрын дунд таарамжгүй харилцаа үүссэн байсан. Намайг очиход Т******* П.Б хоёр нэг том пиво хувааж уугаад дуусч байсан. Би найз Т*******тэй уулзсаных гээд нэг том пиво аваад хамт ууж суусан. Тэр үед би П.Бтэй нэг их юм яриагүй найзтайгаа юм ярьж суусан. П.Б “харьлаа” гээд явсан. Удалгүй Б гэдэг залуутай хамт ороод ирсэн. П.Б, Б нар ирээд нэг шил архи ууцгаасан. Тэрнээс нь Т******* бид хоёр уугаагүй. Б гэдэг залууг би өмнө нь таньдаг байсан буюу найзууд байсан болохоор өөр өрөөнд юм яриад сууж байтал П.Б гэнэт хаалга онгойлгон гар нь сарвайгаад орж ирсэн. Над руу П.Б яагаад дайрсаныг би ойлгоогүй гайхсан, уур хүрсэн. Тэр үед Б, Т******* нар Б*******ийг “боль” гээд дундуур орж салгасан. Тэгээд П.Б хүүхдээ тэврээд гараад явсан. Эргээд дахин хүүхдээ тэвэрч орж ирээд Бтэй маргалдаад байсан. Гэтэл над дахин над руу дайрахад манай найз Т******* миний урдуур ороод П.Бтэй барьцалдаж авсан. Би дундуур нь орж салгах гээд чадахгүй болохоор Бд хандан “болиулаач” гэхэд Б тэр хоёрыг салгасан. Тэгээд би Т*******г татаад дэлгүүр лүү орох гэж байхад П.Б араас гүйж ирээд намайг үс унагаачихсан. Би шүүгээ мөргөөд унасан бөгөөд миний толгой дээрээс 2-3 удаа цохьсон. Шинжээчийн дүгнэлтээр миний хуйханд олон тооны шалбархайнууд гарсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бий мөрдөн байцаалтад өгсөн “...Б, Б******* 2 хэг, ёг хийгээд муудах гээд байхаар нь “та 2 боль л доо яаж харьцаад байгаа юм” гээд болиулсан. Тэгээд би цаашаа юу болсон талаар сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Гэрч Г.Т*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд үргэлжлүүлээд архи, пиво ууж байгаад эхлээд Б******* руу орилж чарлаад пиво цацсанаас болж маргалдахаар нь би Бг “гэртээ харь хүүхдээ дагуулаад яв” гэсэн. Тэгээд гартал хашаан дотор Б миний үснээс татаад нүүр хавьд нэг удаа цохихоор нь би зөрүүлээд үсдсэн. Тэгтэл цуг ирсэн залуу нь салгаад Б******* бид 2 дэлгүүр рүү ороход Б араас орж ирээд үүдэнд Б*******г үснээс нь татаж чирээд газар унагаахад Б******* унахдаа үүдний хоолны ширээ мөргөж унасны дараа Б Б*******гийн нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохихоор нь цуг ирсэн Б гэдэг залуу бид 2 салгасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/559 дүгээр:

  1. “С.Бгийн биед тархи доргилт, дух, толгойн хуйханд зулгаралт баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 32 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

          /хх-ийн 60 дугаар тал/

 

          Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

          /хх-ийн 63 дугаар тал/

 

          “*******” ХХК-ийн тодорхойлолт,

         /хх-ийн 66-67 дугаар тал/

 

С.Бгийн биед үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургууд,

/хх-ийн 79-80 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* тоотод С.Бгийн үснээс нь зулгааж унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух толгойн хуйханд зулгаралт, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б*******ий өгсөн “...Харин бид хоёр урд урдаасаа харж байгаад хэрэлдэн үснээсээ зулгаалцсан. Тэгэхэд Б******* шүүгээ мөргөөд унасан. Би Б*******г гараараа цохиогүй байх учир нь миний хоёр гар хоёулаа завгүй байсан буюу бид хоёр үсдэлцэж байсан. Би санаатай хохирогчийг зодъё гэж бодоогүй...” гэх,

хохирогч С.Бгийн “...П.Б араас гүйж ирээд намайг үс унагаачихсан. Би шүүгээ мөргөөд унасан бөгөөд миний толгой дээрээс 2-3 удаа цохьсон...” гэх,

гэрч Г.Т*******гийн “...Б араас орж ирээд үүдэнд Б*******г үснээс нь татаж чирээд газар унагаахад Б******* унахдаа үүдний хоолны ширээ мөргөж унасны дараа Б Б*******гийн нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохихоор нь...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/559 дүгээр дүгнэлт /хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулах саналтай байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгчид оногдуулах ялын санкц, зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан учраас хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар, хор уршгийг тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл хохирогчийн гоо сайханд сорив учраад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа. Хохирол биш хор уршиг учраад байгааг улсын яллагч ойлгох нь зүйтэй байх гэж бодож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Дахин мөнгө нэхэмжлэхгүй гэсэн болохоор нь би бүхий л боломжоороо мөнгө цуглуулж хохирогчид 350,000 төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардалыг төлж чадахгүй байх гэж айж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд П.Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо гомдол санал байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч П.Б*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогч С.Бг хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. овогт гийн Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.Бд мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ