Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа                                                                        татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 3-48 айлын орон сууцны 18 тоотод оршин суух Соддоржийн Эрдэнэбатад холбогдох

138 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Соддорж овогтой Эрдэнэбат нь “Дэлгэрэх” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн тогтоолын 5-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж, “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийг 2014 оны 7 сар төлөөгүйгээс 42 000 төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72 000 төгрөг, 2016 оны 4 сар төлөөгүйгээс 24 000 төгрөг, нийт 138 000 төгрөгийн өртэй байна. Иймд Эрдэнэбатаас 138 000 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай “Дэлгэрэх” СӨХ-өөс Эрдэнэбулган сумын 2-р баг 3-48 байрны 18 тоотод оршин суугч С.Эрдэнэбатаас нэхэмжилсэн 138 000 төгрөгийг төлж барагдуулсан тул манай СӨХолбоо нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь 138 000 төгрөг гаргуулахаар хариуцагч С.Эрдэнэбатад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ннэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй С.Эрдэнэбатад холбогдох 138 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т  зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 данснаас 2 395 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид  давж  заалдах,  хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ