Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 130

 

     Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Иргэдийн төлөөлөгч Н.Баасандаш,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Н....,

Шүүгдэгч Б...., тэдний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/

Шүүгдэгч Ч....,

Шүүгдэгч Б....,

Шүүгдэгч Ч...., тэдний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ы ...,

 

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт ...ын ...,

 

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...,

 

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ы ...,

 

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 1708010570336 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  1/ Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 19 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ...тоотод оршин суух, Боржигин овогт ...ы ... /.../.

 

2/ Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63 дугаар гудамж 29 тоотод оршин суух, урьд

- 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 01 жил 06 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт ...ийн ... /.../.

 

3/ Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр Салхит ...тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн Мянгын ...тоотод үеэл эгч н....гийн гэрт түр оршин суух, урьд

2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дугээр зүйлийн 114.2 дахь хэсэгг зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Мянгад овогт ...ын ... /.../.

 

4/ Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах эгч нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ...тоотод оршин суух хаягтай, урьд

- 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 250 дугаартай шүүгчийн захирамжаар түүний ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчлөн, ялыг 02 жил 24 хоног болгож, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үлдсэн 03 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт ...ы ..., регистрийн дугаар .... /урьд нь дээрх ургийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаараар 2 удаа ял шийтгүүлж байсан, улсын бүртгэлд бүртгэлгүй/.

 

5/ Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны ...тоотод оршин суух, урьд

-2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 12-ны ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт ...ийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

 

1.Б.... нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газар үйлчлүүлж байсан иргэн Я....гийн самсунг s-6 edge маркийн rap утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Б...., Б.... нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “...” нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г....ийн Самсунг Нөүт-2 маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэний улмаас 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Б...., Ч.... нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны урд талд байсан иргэн Б....гийн эзэмшлийн ...улсын дугаартай цэнхэр хөх өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан Хараа архи 5 ширхэг, Соёрхол архи 2 ширхэг, Болор архи 3 ширхэг, Улаан шонхор тамхи 2 блок, Улаан шонхор нарийн тамхи 1 блок, чихэр, Хромон гутал 1 ширхэг, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 489.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Б...., Б.... нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүургийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоотод оршин суух иргэн Г....гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 40 инчийн “Тошиба” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан

5.Б...., Б.... нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14-14 тоотод оршин суух иргэн Т....ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43 инчийн Хитачи брендийн зурагт зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 639.200 төгрөгийн хохирол учруулсан,

6.Б...., Ч...., Б.... нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн ...тоотод оршин суух иргэн Д....ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагт, хөөрөг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Б.... нь Б....тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадна иргэн Х....ий эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж ЛЖ-5 маркийн гар утсыг нь дээрэмдэж 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Б.... нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоот хаягт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М....гийн хоёр хөлөнд хутгалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

               9.Ч.... нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны орчим иргэн Р....гийн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч Я....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 сарын 14-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газар үйлчлүүлж байтал гаднаас зүс үл таних 16-18 орчим насны жижигхэн биетэй залуу орж ирээд шууд хоол хоол гээд дайраад байхаар нь цааш түлхсэн. Тэгээд би “хүүе болиочээ” гээд үйлчлэгчийг нь дуудтал нөгөө хоол хоол гээд байсан залуу учиргүй хараал хэлээд доошоо буугаад яваад өгсөн. Тэгээд үйлчлэгч тогооч нарт нь танай түргэн хоолны газрын хоол түүхий байна мөн танайд үйлчлүүлж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд сая хэл амаар доромжлоод гарлаа гэсэн. Тэгээд түүхий хоолных нь зургийг нь үзүүлэх гэтэл ширээн дээр байсан самсунг s-6 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /3 хх 195-200 х/

 

2.Хохирогч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ... нэртэй газарт 22 цаг өнгөрч байхад гаднаас 25 орчим насны 170 см өндөр, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй, 17 орчим насны 160 см өндөр, цэнхэр өнгийн цамцтай, хоёр эрэгтэй орж ирээд 25 орчим насны эрэгтэй нь хоолны сэрээг булааж аваад хоол идэж байснаа намайг цээжээр тэвэрч хойшоо дарж байгаад сандал авч шидээд гараад гүйхээр нь би араас нь хөөж барьж аваад эргэж орж ирээд цагдаа дуудсан, хамт явсан залуу нь зугтаасан байсан, гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. ..” гэх мэдүүлэг /1 хх 16, 52 х/,

 

3.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны гадна байсан ...улсын дугаартай автомашин дээрээ ирэхэд жолооч талын жижиг гурвалжин шил хагарсан дотор нь байсан эд зүйлс алдагдсан байсан, нийт 759.700 төгрөгний хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 86 х/

 

             4.Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хөдөө байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Энэ тухай манай хажуугийн айл цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Намайг гэртээ ороход 40 инчийн “Тошиба” маркийн зурагт 2 удирдлага хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 103 х/,

 

             5.Хохирогч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 14-14 тоотод 2014 оноос одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07:10 цагт гэрээ цоожилж гараад орой 23:59 цагийн үед гэртээ ирэхэд гэрээс зурагт алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс hitachi 43 инч ЛСД зурагт 799.000 төгрөгөөр авсан уг үнэ ханшаараа үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /3 хх 133 х/,

 

             6.Хохирогч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед ажилдаа явсан. Тэр үед эхнэр 2 хүүхдийн хамт үлдсэн, цагийг нь сайн санахгүй байна. Би ажлаа тараад 21 цаг 55 минутын үед ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан, би эхнэрийгээ ирсэн байна гэж бодтол цонх онгорхой байсан, тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудаж гэртээ оролгүй хүлээж байгаад цагдаа нартай хамт гэртээ ороход манай гэрээс 32 инчийн лэд зурагт болон хөөрөгний нэрийг нь мэдэхгүй байна, аавын барьж байсан хөөрөг байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 202-203 х/,

 

7.Хохирогч Х....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудал дээр буугаад 32 дугаар байрны урдуур буюу ертөнцийн зүгээр урд талаар алхаж явж байтал миний араас нэг үл таних хүн намайг боож унагаагаад байж байтал бас нэг үл таних залуу урдаас ирээд миний баруун өмдний халаасанд байсан миний гар утсыг автал намайг боож байсан залуу намайг тавиад зугтаасан. Нэг залууг нь бариад автал би гар утсыг чинь авсан залууг танихгүй гэсэн, нэг залуу нь бор царайтай дал нь гарсан майктай намхан биетэй гарандаа шивээстэй байсан, нөгөөх нь саравчтай малгайтай, жинсэн өмдтэй саарал өнгийн фудболктой залуу байсан, дахин харвал танина. ...” гэх мэдүүлэг /2 хх 133 х/,

 

8.Хохирогч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед гараад Орбитын ...тоот хаягт байрлах нийтийн байранд ирсэн чинь ..., авга ах ... түүний найз гэх эрэгтэй гурвуулаа унтаж байсан, байрны эзэн архи уулаа гээд аашлаад байсан, аав ...... түүний найзыг аваад явсан. Би ...тай үлдсэн, ...гийн хоёр дүү ирэхээр нь би ... архи уугаад байна гээд та хоёр яв гээд явуулсан чинь ... чи мартын баяраар бас гадуур найзуудтайгаа яваад ирээ биздээ гээд бид хоёр хэрэлдээд би уур хүрээд түүний нүүрэнд гараараа цохиод авсан чинь ... намайг шалруу түлхэж унагаад шүүгээн дээр байсан хутга аваад намайг шалан дээр унасан байхад зүүн хөлний арын шөрмөс хэсэгт хутгаар хатгаад дахиад баруун хөлний шилбэнд нэг удаа хатгаад цус гарах үед цамцаар хөл боогоод цус тогтоосон. Тэгээд түргэн дуудах гээд утас хайгаад гарсан. Би араас нь мөлхөөд байрны хүмүүс хараад түргэн дуудсан, ...намайг шал руу түлхэж унагаагаад зүүн баруун шилбэний хойд хэсэгт 2 удаа хатгасан, зүүн хөлний шөрмөс тасалсан, өөр зодож хатгаагүй, урьд нь зодож байгаагүй, гэмтлийн эмнэлэгт гар сарвууны тасагт 17 хоног хэвтэхдээ 2 удаа 2 хөлөндөө хагалгаанд орсон. ...надад ямар нэг гомдол санал байхгүй. Энэ хэргийг хөнгөнөөр шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 199, 220 х/,

 

9.Хохирогч Р....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүс танихгүй залуу намайг “хоёулаа хүнгүй газар очиж зодолдъё” гэхээр нь ах нь хүнтэй зодолдохгүй, чи архи уумаар байгаа бол дагаж яваад архи уухгүй юу гэж хэлээд зогсож байхад манай эхнэр ... ирээд юу болоод байгаа юм бэ? та нар больцгоо гэж хэлтэл ...ийн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гэж хэлээд араас нь тэвэрч аваад түлхэж цаашлуулаад эргэж хараад явахад миний ар нуруу руу юмаар хатгах шиг болохоор нь эргээд хартал гарт нь жижиг хар иштэй хутга барьсан над руу дайрахаар нь би хутгатай гарын барьж авах гэсэн чинь амжаагүй. Дахиад миний нуруу руу хатгасан. ...” гэх мэдүүлэг /2 хх 50 х/,

 

10.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, хуулинд заасан өөрийгөө өмгөөлөх эрхээ эдлэнэ, монгол хэл бичгээр уншиж бичиж чаднаа, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, одоо эхнэр ...тай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод амьдарч байгаа, ...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... буюу ...тэй таараад PC тоглоод архи хувааж ууж 22 цагийн үед ... хоолны газар руу орсон, тухайн үед нэлээн согтоод, тэр залуутай маргалдаад хоолны газраас гарсан санагдаж байна, нэг мэдэхэд Саран хоолны газрын үүдэнд сэрээд орж ус гуйсан чинь ширээний цаана улаан подволктой залуу босч ирээд утас хаана байна, аваад ир гээд маргалдаж эхэлсэн тэгээд цагдаа ирээд аваад явсан, тухайн үед миний биед учирсан гэмтэл байгаагүй, эмнэлгээр явсан зүйл байхгүй, ...тэй юу гэж яриад яах гэж ... руу орсноо мэдэхгүй байна. ...тэй садангийн холбоо байхгүй, анх гар утас хэн авах санааг гаргасныг санахгүй байна. …2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед эхнэр ...тай өөр хүн амьтантай уулзлаа гэж ууралсан чинь ... тэгээгүй гээд намайг алгадаад авахаар нь би түлхсэн чинь газар унасан, тэгээд би уурандаа шүүгээн дээр байсан хутгыг аваад хөлрүү нь хатгасан, нөгөө хөлөөрөө жийхээр нь тэр хөл рүү нь нэмж хатгасан чинь цус гарахаар нь би гарч гүйгээд утас хайж байх хойгуур ... гарч ирээд байрны хүмүүс хараад түргэн дуудсан, ...хоёр хөлийн шилбэ хэсэгт нь хатгасан, урьд нь зодож байгаагүй, гэмтлийн дүгнэлттэй танилцсан би учруулсан, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 28, 216 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /

 

11.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... бид хоёр Хархорингийн арын 19 дүгээр байрны тэнд ... цайны газрын цонхоор гадаа бүрэнхий байхад харахад хаалганы зүүн гар талд цонхны хажууд 1 эрэгтэй хүн сууж, ширээн дээр утсаа тавьсан байсан, тэгэхээр нь за энийг ороод авчихъя гэж ярилцаад би ...г чи анхаарлыг нь сарниулчих, харин би утсыг нь авъя гэсэн юм. Тэгээд би шууд ороод өмсөж явсан малгайгаа утсан дээр нь тавиад ахаа надаа хоолоо өгчих гэж хэлсэн чинь нөгөө ах хүүе чи гэхэд нь ... нөгөө талаас хоолруу нь дайрсан, тэгээд би утсыг нь авах гэтэл доош алдаад ширээн дээр унахаар нь малгайгаараа дараад 2 гараараа базаж аваад шууд гараад гүйсэн, тэгтэл ... нэг их удалгүй гарч ирээд гүүрэн барилгын доор очоод зогсоод ... наад утсыг чинь би барьчихъя гэхээр нь яах юм бэ зарчихъя гээд байж байтал нөгөө ах ирээд ...г барьж авсан. ...гэтэл ... доош тонгойхдоо надад утсаа өгсөн. ...нөгөө ах ...г дагуулаад ... орсон, тэгээд би яваад утсыг нь явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан. ...г Нараа, харин намайг ... гэж дууддаг, тэгээд зарчихаад иртэл цагдаа ирчихсэн ...г аваад явж байсан би мөнгөтэй болчихсон юм чинь гээд яваад өгсөн юм. ... 2018 оны 02 дугаар сарын 10-дын үеэр Хөдөө хочит ...ын хамт явж байгаад Хатанбаатар эмнэлгийн хажуугийн шинэ байрны гадна зогсоолд байсан Приус 20 машины жолооч талын жижиг шилийг 20 цагийн үед харанхуй болчихсон байхад чулуугаар хагалж, гараа оруулаад түгжээг нь тайлсан, арын багажинд хайрцагтай хараа, болор архинууд, улаан шонхор тамхи, хромон гутал зэрэг эд зүйлийг аваад зам гараад ...оор заруулсан. ...Би орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдраад 3 жил болж байна. Одоо надад очих газар, ах дүү төрөл садан гэх зүйл байхгүй. 2017 оны 10 сарын 14-ний өдөр би гадуур архи ууж хулгай хийх санаатай явж байгаад Хар хорин захын замын ард байрлах түргэн хоолны газар орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажиглаж байгаад 2 давхарт гарсан чинь 40 гаран насны эгч хоол идээд сууж байсан. Тэгээд очоод эгчээ хоолны үлдэгдэлээ өгчих гэтэл үгүй ээ чи цаашаа яв гээд хөөсөн. Тэгэхээр нь би улам ойртоод анхаарлыг нь сарниулаад өөрийн өмсөж явсан ноосон малгайгаа ширээн дээр байсан гар утасны дээр тавиад гартаа базаад аваад гарсан. Тэгээд хулгайлсан гар утсаа гаргаад хартал самсунг s-6 edge маркийн утас байхаар нь тэр чигээрээ хойшоо гүйгээд 1 дүгээр хорооллын 4 байрны тэнд очоод ...тай таараад хамт архи авч уугаад тасарсан. ... хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ... хулгай хийхэд ... бид хоёртой ... хамт яваагүй ...” гэсэн мэдүүлэг /1хх  35, 113, 3 хх 156-157, 210, 4 хх 119-120, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

12.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…малын эмийн сангийн хажууд нэг залууг явж байхаар нь араас нь очиж боож унагаагаад дээр нь дараад хэвттэл Унага хүрч ирээд баруун талын халааснаас нь ЛЖ маркийн гар утас авсан. .., 5 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын арын гэр хорооллоос ...ийн хамт явж байгаад ханын шийрийг нь хугалж хар өнгийн зурагт хулгайлсан .. ..., ... бид нар хамт архи уусан, тэгээд ...ыг наанаа байж байх гэчихээд явсан юм ... би ...ыг уг зурагтыг зараад өг гэж хэлсэн ...хулгай хийхэд ... хамт яваагүй ...” гэсэн мэдүүлэг /2 хх 176-178, 3 хх, 161 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

13.Шүүгдэгч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…...тэй 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр-Хархорин дээр архи уух санаатай явж байтал ... Вест баарын үүдэнд 18 цагийн үед таараад 2 шил архи авч уугаад, тэгээд 20 цагийн үед 20 дугаар байрны хажууд байж байтал надад үзүүртэй чулуу олоод ир гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд энд нэг хөх өнгийн приус байна ухъя гэсэн, тэгээд би түүнд нэг чулуу олж өгтөл наадах чинь буруу чулуу байна гээд өөрөө хайгаад нэг чулуу газраас аваад 40 дүгээр байрны гадна байсан нөгөө машин дээр очоод урд талын хаалганы гурвалжин шилийг хагалсан, арын суудал дээр нь ороод суусан би урд талын суудал дээр суусан, тэгээд эд зүйлсийг нь аваад Поло баарны эгчид, ТҮЦ-нд зарсан, тэр хүмүүсийн хэн нь ч хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, дээлийг ... аваад явсан, хулгай хийхүү гэхээр нь хамт хулгай хийсэн, архины халуунд нэмж уух гээд тэгсэн. ...... ах яс шулна гээд халаасандаа хутгатай явсан. Би тэр хутгыг халааснаас нь аваад ... ахтай зодолдох гээд байсан ахын нуруу луу нь хутгаараа нэг удаа хатгасан. Тэр нуруугаа хутгалуулдаг ахын авгай нь цагдаа дуудахаар нь би чадал чинь хүрвэл цагдаа дуудахгүй юу гэж хэлээд урагшаагаа зам гарах гээд алхаж явж байхад цагдаа ирээд намайг барьж авсан. …хэргээ хүлээж байна ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 106, 2 хх 115 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

14.Шүүгдэгч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гадуур дэмий тэнэж яваад хаяг тогтоох газрын ажилчдад баригдаад “Амьдрах ухаан” асрамжийн газарт байх болсон. 18 нас хүрээд орц, хонгил, траншейнд байрлаж, хог түүж амьдарч байсан. 2012 онд барилгаас труба төмөр хулгайлсан хэргээр шүүхээс 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. …” гэсэн мэдүүлэг /2 хх 244-245 х/,

 

15.Шүүгдэгч Ч....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлбэ голын эрэг дээр ..., ... гурав архи уусан. ... ... 2 намайг хүлээж бай гэчихээд явчихаад ирэхдээ зурагт аваад ирэхээр нь юун зурагт вэ гэж асууж байтал хөдөлгөөнт цагдаа ирээд баригдсан.Би ..., ... хоёртой хамт яваагүй ...  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

  16.Б....ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Барс 2 захын тэнд ... шээчихээд буцаад булан тойртол ... нэг залуутай ноцолдож байсан.Тэгсэн ... утасыг нь аваарай гэхээр нь би наанаас нь гүйж очоод өмдний халааснаас утасыг нь авсан ...” гэх мэдүүлэг /2 хх 166-167 х/,

 

         

17.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Намайг архи уугаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн хажуу талд явж байхад ... таарсан. Тэгээд бид 2 архи уугаад сууж байтал ... шар өнгийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирсэн. Хэнээс хулгайлсан юм гэтэл би хулгай хийгээгуй олсон юм гэж байсан. Тэгээд бид хоёр 1 шил архи уучихаад буудалд орж амарсан. Би гадагшаа гараад уг гар утсыг зараад ...т өмсөх гайгүй хувцас “Хар хорин” захын комиссоос аваад буудалд эргээд иртэл ... хэвтэж байсан. Би утсыг 200.000 төгрөгөөр зарсан байсан учир үлдэгдэл мөнгийг нь ...т өгсөн. Тэгээд дахиж архи авч уугаад дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /3 хх 233 х/,

 

18.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 08 сарын 20-ны өдөр ... хоолны газарт зөөгчөөр ажиллаж байсан. Тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад гаднаас нэг залуу орж ирээд хоол идэж байсан. Тэгтэл араас хоёр тэнэмэл байрын залуу орж ирээд хоол идэж байсан ахын хажууд суусан, арай өндөр туранхай нь нөгөөхөөсөө арай ахмад залуу нь сууж байсан ахын хоолноос сэрээдээд идэж маргалдсан. Тэгтэл сууж байсан ахыг араас нь тэврээд сандал дээр нь дарсан, нөгөөх нь ширээн дээр байсан гар утсыг нь аваад хоолны газраас гараад зугтаасан, араас нь нөгөө залуу нь хоол идэж байсан ахыг тавиад гараад гүйсэн, хэсэг байж байтал нөгөө хоол идэж байсан ах өөрийг нь тэврээд дарсан залууг бариад ороод ирсэн тэгээд цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 55 х/,

 

19.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цаг 10 минутын үед гэртээ иртэл манай ...улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 20 маркийн машины хажууд цагаан өнгийн куртиктэй 170-175 см өндөртэй, саравчтай бараан өнгийн малгайтай, 30 гаруй насны эрэгтэй, нөгөөх нь улаан хүрэн өнгийн хувцастай, бараан өнгийн ноосон малгайтай, 160 см өндөртэй туранхайдуу 2 залуу машины эргэн тойрноор эргэлдээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 65 х/,

 

20.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад би Поло паб нэртэй ажил дээрээ байж байтал манай ажлын гадуур архи уугаад яваад байдаг ..., ... нар цаасан хайрцагтай архи, хромон гутал улаан өнгийн дээл барьчихсан орж ирсэн, надад нэг шил архи өгсөн, бусдыг нь ... эгчид зарсан, бид хоёр сэжиглээд хулгайн эд зүйл биш биздээ гэхэд үгүй ээ эгчээ бид 2 ажил хийгээд оронд нь авсан юмаа гэж байсан, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, өмнө нь эд зүйл зарж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 123 х/,

 

21.Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Вест баарны гадна ТҮЦ-ийг ажлуулдаг ба 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлуулж байсан, 23 цагийн үед үл таних 2 залуу ирээд Улаан шонхор тамхи авах уу гэхээр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 126 х/,

 

22.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......ий ээж нь Солонгос улсаас ЛЖ5 маркийн гар утсыг нэг сарын өмнө явуулсан юм, тэр утсаа сая алдсан байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 137 х/,

 

23.Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цонхны доор хүмүүс ноцолдоод чимээ гарахаар нь цонх руугаа очоод харахад нэг 20 орчим насны залууг 30-35 орчим насны 2 залуу газар унагачихсан, нэг нь багалзуурдаад дээр нь сандайлаад суучихсан, нөгөөх нь халаасыг нь ухаж байгаад нэг хар дөрвөлжин юм аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 138 х/,

 

24.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүс танихгүй залуу намайг үгийн зөрөөгүй баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохиход би газар унахад манай нөхөр чи эмэгтэй хүн яаж байгаа юм гэж хэлээд түлхэж холдуулаад намайг зүгээр үү гэж хэлээд зогсож байхад тэр залуу араас нь хутгалсан байсан. Манай хүн нуруулуу хатгачих шиг боллоо сонин болчихлоо гэхэд нь би цамцыг нь сөхөж харахад хоёр газар шарх үүссэн цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 57 х/,

 

25.Гэрч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаа сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд хүү ... ...гийн xaмт амьдарч байгаад түүнийг хутгалж гэмтээсэн гэж маргааш нь сонссон. Тэр хоёр хамтран амьдраад жил болох гэж байгаа байх. Ийм л асуудал болсон. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 212 х/,

 

26.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоо ЧД-ийн 10-р хороо 352 тоотод Нөхөр ... хүү Ч.... нарын хамт түр оршин сууж байгаа. 2018 оны 06 сарын 02 ны өдөр би Төв аймгийн Жаргалант явсан хойгуур манай хүү гараад явсан байна. Миний хүү ... нь Төв аймгийн жаргалант суманд 4-р анги төгссөн, бичиг баримт нь байгаа би 1994 онд асрамжийн газраас өргөж авсан. Жоохон байхын сэтгэцийн өвчтэй.хүнд итгэмтгий, түргэн ууртай худлаа ярьдаг. ... нь 1-р ангид байхдаа гадуур тэндэг болсон хаагуур явдаг юу хийдэг талаар нь би мэдэхгүй байна. Урд нь 2012 оноос 2014 оны хооронд хүн дээрэмдсэн хэргээр ял эдэлж байсан. Аав ээж хоёрынхоо үгэнд ордоггүй сэтгэцийн өвчтэй 50% ийн эмчийн хяналтанд байдаг шар хадний гадуур байнга тэнэдэг надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 58 х/,

 

27.Гэрч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унага гэдэг хочоор нь мэднэ тэгэхдээ би бүүр сайн мэдэхгүй. Хамгийн сүүлд он сарын сайн санахгүй байна намайг вест бааранд зогсож байхад миний хажуугаар архи ууцан хойшоогоо явж байсан. ...” гэсэн мэдүүлэг /4 хх 124 х/,

 

28.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Пабад орж ирээд ажлын хөлсөнд авсан мөнгө нь хэрэгтэй байна гэхээр нь худалдаж авсан. Архийг нь бэр гуйхдаа хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 178-179 х/,

 

29.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бага зэрэг танина, хар хорин хавиар яваад байдаг байсан. Одоо харагдахгүй байгаа. Архи уусан явж байдаг. ...” гэсэн мэдүүлэг /4 хх 125 х/,

 

30.Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаагийн ахлагч Н....ын хамт БЗД-ийн 2,18,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд БЗД-ийн 2-р хороо Бүжин дэлгүүрийн ойролцоо авто эргүүлд явж байтал эрээн даавуунд боодолтой овор ихтэй зүйл барьчихсан явж байхаар нь очоод шалгасан. Эрээн даавуунд боодолтой зүйлийг нь дамжилж явж байсан бөгөөд цагдаа харууд зугтаах оролдлого хийгээд зугтааж чадалгүй баригдсан. Тэгээд даавуунд боодолтой эд зүйлийг онгойлгож үзэхэд 32 инчийн Тошиба маркийн зурагт байсан. Ингээд ямар учиртай талаар асуухад олсон гэж хэлсэн. Тэгээд машинд суулгаад ямар учиртай талаар лавлаж асуухад Их дарь эхийн тэндзэс айлаас хулгайлсан талаараа хэлсэн. Ингээд эдгээр этгээдүүдийг шалгахад ...ы ..., ...ийн ..., ...ы ... гэсэн хүмүүс байсан. Ингээд хулгай хийсэн айлыг заалгахад хаягаа сайн зааж чадахгүй байсан бөгөөд жижүүрт дуудлага ирээд ямар айл ухсаныг тогтоосон. Ингээд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Зурагтнаас гадна 1 ширхэг хөөрөг гарч ирсэн. Б.... гээд байгаа нөхөр нь сүүлдээ ахынхаа нэрийг хэлсэн байсан бөгөөд ... байсан байна гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 20-22 х/,

 

31.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаагийн дэслэгч Ж....ын хамт Сүлд-115 чиглэл буюу БЗД-ийн 6,15,18 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед БЗД-ийн 2-р хороо Бүжин дэлгүүрийн ойролцоо үл таних 3 этгээд даавуунд боосон овор ихтэй эд зүйл авч явсан. Тэгэхээр нь очоод шалгахад Тошиба маркийн 32 инчийн зурагтыг Ч.... нь барьчихсан хажууд нь Б...., Б.... нар дамжилсан явж байсан. Тэгээд юун зурагт юм бэ гэхэд эхлээд олсон гэж хэлсэн. Тэгээд тус тусад нь машинд суулгаад асуухад бид нар хамт хулгай хийсэн. ... гээд байгаа залуу нь би ойр орчимын хүн амьтан харж байсан. Тэгээд нөгөө 2 авч гарч ирээд би зурагтыг нь өргөлцөөд явж байсан гэж хэлж байсан. Тэгээд тэр 3-аас хаанаас хулгай хийсэн талаар нь асуугаад хаягийг нь заалгасан. Жижүүрийн шуурхай албанд мэдэгдэж хүлээлгэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 23-24 х/,

 

32.Б....ийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 5 сарын сүүлээр нэгдүгээр хорооллын гэр хороллоос шар өнгийн хаалгатай монгол гэрээс 40 инчийн Тошиба зурагт авсан.Тухайн зурагтыг ...ийн хамт явж авсан. ... цоожыг нь ... хөшиж онгойлгосон ...” гэх мэдүүлэг /4 хх 165-166 х/,

 

33.Шинжээчийн 3728 дугаар дүгнэлт

1.М....гийн биед зүүн ахиллын шөрмөсний тасралт, баруун зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт /1 хх 204 х/,

 

34.Шинжээчийн 7297 дугаар дүгнэлт

1.Р....гийн биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.  гэсэн дүгнэлт /2 хх 61 х/,

 

35.Шүүх сэтгэц эмгэг судлалын 577 дугаар дүгнэлт

            1.Ч.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ч.... нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ч.... нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Ч.... нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ч.... нь одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

3.Ч....од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Ч.... нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /2 хх 66-69 х/,

36.Шинжээч Б.Золзаяагийн: “...шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр санд ...ын ... нэрээр нийт 8 удаа бүртгэгдсэн байна. /1 хх 71 х/,

37.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 46, 2 хх 144-146, 210-211, 3 хх 143, 237-238, 4 хх 109-110 х/

38.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 60, 186-189, 2 хх 40-44, 124-125, 196-200 х, 4 хх 87 х /

39.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 61-62, 187-188, 241, 2 хх 44, 125, 198-200, 3 хх 103-104, 4 хх 98-99 х/

40.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Филлипс брэндийн 32 инчийн зурагт, Улаан толгойтой саарал хөөрөг хөнжлийн даавууг хохирогч ...эд хүлээлгэн өгөв” /2 хх 206-207 х/

41.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 90, 2 хх 144, 210, 3 хх 233, 4 хх 110 х/

42.Б....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 131

43.Ч....ын шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 134-138 х/

44.Б....гийн шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 139-140, 141-143 х/

45.Б....ийн шийтгэх тогтоолын болон шийтгэвэрийн хуулбарууд /1 хх 144-150, 151 х/

46.Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 152 х/

47.Б....ийн Нийслэлийн улсын бүртгэлийн тодорхойлолт /1 хх 155 х/

48.Б....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 177 х/

49.Ч....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 245, 2 хх 85 х/

50.Ч....ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 91 х/

51.Ч....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 4 х/

52.Ч....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 хх 5 х/

53.Б....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 хх 9 х/

54.Ч....ын шийтгэх тогтоолын хуулбар /3 хх 18-22 х/

55.Б....ийн шийтгэх тогтоолын хуулбарууд /3 хх 25-29, 30-33 х/

56.Ч....ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /3 хх 39 х/

57.Б....ийн төрсний бүртгэлийн лавлагаа /3 хх 244 х/

58.Б....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 хх 245 х/ зэрэг болно.

 

1/.Б.... нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газар үйлчлүүлж байсан иргэн Я....гийн самсунг s-6 edge маркийн rap утсыг хулгайлан авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Я....гийн “...Тэгээд түүхий хоолных нь зургийг нь үзүүлэх гэтэл ширээн дээр байсан самсунг s-2 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /3 хх 165-200 х/,

- Гэрч А....ын “...Тэгээд бид 2 архи уугаад сууж байтал ... шар өнгийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирсэн. Хэнээс хулгайлсан юм гэтэл би хулгай хийгээгуй олсон юм гэж байсан. Тэгээд бид хоёр 1 шил архи уучихаад буудалд орж амарсан. Би гадагшаа гараад уг гар утсыг зараад ...т өмсөх гайгүй хувцас “Хар хорин” захын комиссоос аваад буудалд эргээд иртэл ... хэвтэж байсан. Би утсыг 200.000 төгрөгөөр зарсан байсан учир үлдэгдэл мөнгийг нь ...т өгсөн. Тэгээд дахиж архи авч уугаад дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /3 хх 233 х/,

 - Эд зүйлийн үнэлгээ “2017 оны 10 сард худалдан авсан Samsung S6 edge загварын гар утас 336,000 төгрөгөөр үнэлэв” /3 хх 233 х/,

- Шүүгдэгч Б....ийн  “...2017 оны 10 сарын 14-ний өдөр би гадуур архи ууж хулгай хийх санаатай явж байгаад Хар хорин захын замын ард байрлах түргэн хоолны газар орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажиглаж байгаад 2 давхарт гарсан чинь 40 гаран насны эгч хоол идээд сууж байсан. Тэгээд очоод эгчээ хоолны үлдэгдэлээ өгчих гэтэл үгүй ээ чи цаашаа яв гээд хөөсөн. Тэгэхээр нь би улам ойртоод анхаарлыг нь сарниулаад өөрийн өмсөж явсан ноосон малгайгаа ширээн дээр байсан гар утасны дээр тавиад гартаа базаад аваад гарсан. Тэгээд хулгайлсан гар утсаа гаргаад хартал самсунг s-6 edge маркийн утас байхаар нь тэр чигээрээ хойшоо гүйгээд 1 дүгээр хорооллын 4 байрны тэнд очоод ...тай таараад хамт архи авч уугаад тасарсан. ...” гэсэн мэдүүлэг /3 хх 210-213 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр,

 

2/.Б...., Б.... нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “...” нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г....ийн “Самсунг Нөүт-2” маркийн гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж 108,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г....ийн “... хоолны газарт үйлчлүүлээд сууж байтал гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирээд нэг залуу нь миний араас хоолой хэсгээр гараараа боохоор нь би эргэж хараад тэр залууг болиулах гээд ноцолдож байтал хамт орж ирсэн залуу нь миний ширээн дээр тавьсан байсан “Самсунг нөүт 2” гар утасыг аваад гараад гүйсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 16, 52 х/,

- Гэрч С....ын “...би 2018 оны 08 сарын 20-ны өдөр “...” хоолны газарт зөөгчөөр ажиллаж байсан. Тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад гаднаас нэг залуу орж ирээд хоол идэж байсан. Тэгтэл араас хоёр тэнэмэл байрын залуу орж ирээд хоол идэж байсан ахын хажууд суусан, арай өндөр туранхай нь нөгөөхөөсөө арай ахмад залуу нь сууж байсан ахын хоолноос сэрээдээд идэж маргалдсан. Тэгтэл сууж байсан ахыг араас нь тэврээд сандал дээр нь дарсан, нөгөөх нь ширээн дээр байсан гар утсыг нь аваад хоолны газраас гараад зугтаасан, араас нь нөгөө залуу нь хоол идэж байсан ахыг тавиад гараад гүйсэн, хэсэг байж байтал нөгөө хоол идэж байсан ах өөрийг нь тэврээд дарсан залууг бариад ороод ирсэн тэгээд цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 55 х/,

- Шүүгдэгч Б....гийн “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... буюу ...тэй таараад PC тоглоод архи хувааж ууж 22 цагийн үед ... хоолны газар руу орсон, тухайн үед нэлээн согтоод, тэр залуутай маргалдаад хоолны газраас гарсан санагдаж байна, нэг мэдэхэд Саран хоолны газрын үүдэнд сэрээд орж ус гуйсан чинь ширээний цаана улаан подволктой залуу босч ирээд утас хаана байна, аваад ир гээд маргалдаж эхэлсэн тэгээд цагдаа ирээд аваад явсан, ...” гэсэн мэдүүлэг /1 хх 28-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Б....ийн “... ... бид хоёр Хархорингийн арын 19 дүгээр байрны тэнд ... цайны газрын цонхоор гадаа бүрэнхий байхад харахад хаалганы зүүн гар талд цонхны хажууд 1 эрэгтэй хүн сууж, ширээн дээр утсаа тавьсан байсан, тэгэхээр нь за энийг ороод авчихъя гэж ярилцаад би ...г чи анхаарлыг нь сарниулчих, харин би утсыг нь авъя гэсэн юм. Тэгээд би шууд ороод өмсөж явсан малгайгаа утсан дээр нь тавиад ахаа надаа хоолоо өгчих гэж хэлсэн чинь нөгөө ах хүүе чи гэхэд нь ... нөгөө талаас хоол руу нь дайрсан, тэгээд би утсыг нь авах гэтэл доош алдаад ширээн дээр унахаар нь малгайгаараа дараад 2 гараараа базаж аваад шууд гараад гүйсэн, тэгтэл ... нэг их удалгүй гарч ирсэн ...” гэсэн мэдүүлэг /1хх 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан “Самсунг нөүт-2 маркийн гар утсыг 108,000 төгрөгөөр үнэлэв” /1 хх 46 х/ зэргээр,

 

3/.Б...., Ч.... нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны урд талд байсан иргэн Б....гийн эзэмшлийн ...улсын дугаартай цэнхэр хөх өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан Хараа архи 5 ширхэг, Соёрхол архи 2 ширхэг, Болор архи 3 ширхэг, Улаан шонхор тамхи 2 блок, Улаан шонхор нарийн тамхи 1 блок, чихэр, Хромон гутал 1 ширхэг, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, бэлэн 30,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 459,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б....гийн “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны гадна байсан ...улсын дугаартай автомашин дээрээ ирэхэд жолооч талын жижиг гурвалжин шил хагарсан дотор нь байсан эд зүйлс алдагдсан байсан, ...” гэх мэдүүлэг /1 хх 86 х/,

- Гэрч Б....ийн “... 20 цаг 10 минутын үед гэртээ иртэл манай ...улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 20 маркийн машины хажууд цагаан өнгийн куртиктэй 170-175 см өндөртэй, саравчтай бараан өнгийн малгайтай, 30 гаруй насны эрэгтэй, нөгөөх нь улаан хүрэн өнгийн хувцастай, бараан өнгийн ноосон малгайтай, 160 см өндөртэй туранхайдуу 2 залуу машины эргэн тойрноор эргэлдээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 65 х/,

- Гэрч Ц....ийн “... ... буюу ..., ... нар цаасан хайрцагтай архи, хромон гутал, улаан өнгийн дээл барьчихсан орж ирсэн, ... бид хоёр сэжиглээд хулгайн эд зүйл биш биздээ гэхэд үгүй ээ эгчээ бид 2 ажил хийгээд оронд нь авсан юмаа гэж байсан, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, өмнө нь эд зүйл зарж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 123 х/,

- Гэрч Г....гийн “... Вест баарны гадна ТҮЦ-ийг ажлуулдаг ба 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажиллуулж байсан, 23 цагийн үед үл таних 2 залуу ирээд Улаан шонхор тамхи авах уу гэхээр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 126 х/,

- Гарын мөрний шинжээчийн дүгнэлт “... шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр  санд MN005110002208, MN000710016208, MN000310010029, MN000210008961, MN000720002386 дугаараар бүртгэгдсэн ...ын ... нэрээр 5 удаа, ... бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. ...” /1 хх 71-72 х/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... 3 төрлийн архи, тамхи, гутал, дээл, чихэр нийт 459,000 төгрөгийн үнэтэй ...” /1 хх 91 х/,

  - Шүүгдэгч Ч....ын “… ...тэй 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хархорин дээр архи уух санаатай явж байтал ... Вест баарын үүдэнд 18 цагийн үед таараад 2 шил архи авч уугаад, тэгээд 20 цагийн үед 20 дугаар байрны хажууд байж байтал надад үзүүртэй чулуу олоод ир гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд энд нэг хөх өнгийн приус байна ухъя гэсэн, тэгээд би түүнд нэг чулуу олж өгтөл наадах чинь буруу чулуу байна гээд өөрөө хайгаад нэг чулуу газраас аваад 40 дүгээр байрны гадна байсан нөгөө машин дээр очоод урд талын хаалганы гурвалжин шилийг хагалсан, арын суудал дээр нь ороод суусан би урд талын суудал дээр суусан, тэгээд эд зүйлсийг нь аваад Поло баарны эгчид, ТҮЦ-нд зарсан, тэр хүмүүсийн хэн нь ч хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, дээлийг ... аваад явсан, хулгай хийхүү гэхээр нь хамт хулгай хийсэн, архины халуунд нэмж уух гээд тэгсэн. ...тухайн үед машины хаалга цоожтой байсан тул чулуугаар цохиж хагалсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх 108-110 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  - Шүүгдэгч Б....ийн “... 2018 оны 02 дугаар сарын 10-дын үеэр Хөдөө хочит ...ын хамт явж байгаад Хатанбаатар эмнэлгийн хажуугийн шинэ байрны гадна зогсоолд байсан Приус 20 машины жолооч талын жижиг шилийг 20 цагийн үед харанхуй болчихсон байхад чулуугаар хагалж, гараа оруулаад түгжээг нь тайлсан, арын багажинд хайрцагтай хараа, болор архинууд, улаан шонхор тамхи, хромон гутал зэрэг эд зүйлийг аваад зам гараад ...оор заруулсан, олсон мөнгөө хувааж авахад 50,000 төгрөг болсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, би хохирлоо барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /1хх 113-114 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

4/.Б...., Б.... нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүургийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоотод оршин суух иргэн Г....гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 40 инчийн “Тошиба” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г....гийн “... Би хөдөө байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Энэ тухай манай хажуугийн айл цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Намайг гэртээ ороход 40 инчийн “Тошиба” маркийн зурагт 2 удирдлага хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 103 х/,

- Гэрч С....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэрийн хаалга нь гадагшаа онгойсон цоож нь зүүлттэй байхаар нь гэрэл тусгаад харахад гэрийн хоймор байсан зурагт нь байхгүй болохоор нь цагдаа дуудсан нэг сарын өмнө цалингийн зээлээр зурагт авсан гэж ярьж байсан, ...” гэх мэдүүлэг /4 хх 91 х/,

- Б....ийн гэрчээр өгсөн “... 2018 оны 5 сарын сүүлээр нэгдүгээр хорооллын гэр хороллоос шар өнгийн хаалгатай монгол гэрээс 40 инчийн Тошиба зурагт авсан.Тухайн зурагтыг ...ийн хамт явж авсан. ... цоожыг нь ... хөшиж онгойлгосон ...” гэх мэдүүлэг /4 хх 165-166 х/,

- Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ...гийн гэрээс зурагт авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /4 хх 119-120 х/,

- Шар өнгийн хаалгатай монгол гэр, хаалга, цоожны зургууд /4 хх 88 х/ зэргээр,

 

5/. Б...., Б.... нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14-14 тоотод оршин суух иргэн Т....ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43 инчийн Хитачи брендийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 639,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Т....ийн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 14-14 тоотод 2014 оноос одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07:10 цагт гэрээ цоожилж гараад орой 23:59 цагийн үед гэртээ ирэхэд гэрээс зурагт алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс hitachi 43 инч ЛСД зурагт алдагдсан, 799,000 төгрөгөөр авсан юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 133 х/,

- Шүүгдэгч Б....ийн “... 2018 оны 05 сард москва хорооллын чанх ард байрлах монгол гэрээс ...ийн хамт хар өнгийн ЛСД зурагт хулгайлсан, ханын шийрийг хугалж орсон ...” гэсэн мэдүүлэг /3 хх 156-157 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Б....ийн “…2018 оны 05 сарын 31-нд Москва хорооллын арын дэнжид байрлах гэр хорооллоос ...ийн хамт хар өнгөтэй ЛСД зурагт хулгайлсан …” гэсэн мэдүүлэг /3 хх 161 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт “... Хитачи маркийн 43 инчийн зурагт 639,200 төгрөгийн үнэлгээтэй” /3 хх 143 х/

 

6/.Б...., Ч...., Б.... нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн ...тоотод оршин суух иргэн Д....ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, хөөрөг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Д....ийн “... гэртээ оролгүй хүлээж байгаад цагдаа нартай хамт гэртээ ороход манай гэрээс 32 инчийн лэд зурагт болон хөөрөгний нэрийг нь мэдэхгүй байна, аавын барьж байсан хөөрөг байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 202-203 х/,

- Гэрч Ж....ийн “... Би 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаагийн ахлагч Н....ын хамт БЗД-ийн 2,18,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд БЗД-ийн 2-р хороо Бүжин дэлгүүрийн ойролцоо авто эргүүлд явж байтал эрээн даавуунд боодолтой овор ихтэй зүйл барьчихсан явж байхаар нь очоод шалгасан. Эрээн даавуунд боодолтой зүйлийг нь дамжилж явж байсан бөгөөд цагдаа харууд зугтаах оролдлого хийгээд зугтааж чадалгүй баригдсан. Тэгээд даавуунд боодолтой эд зүйлийг онгойлгож үзэхэд 32 инчийн Тошиба маркийн зурагт байсан. Ингээд ямар учиртай талаар асуухад олсон гэж хэлсэн. Тэгээд машинд суулгаад ямар учиртай талаар лавлаж асуухад Их дарь эхийн тэндзэс айлаас хулгайлсан талаараа хэлсэн. Ингээд эдгээр этгээдүүдийг шалгахад ...ы ..., ...ийн ..., ...ы ... гэсэн хүмүүс байсан. Ингээд хулгай хийсэн айлыг заалгахад хаягаа сайн зааж чадахгүй байсан бөгөөд жижүүрт дуудлага ирээд ямар айл ухсаныг тогтоосон. Ингээд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Зурагтнаас гадна 1 ширхэг хөөрөг гарч ирсэн. Б.... гээд байгаа нөхөр нь сүүлдээ ахынхаа нэрийг хэлсэн байсан бөгөөд ... байсан байна гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 20-22 х/,

- Гэрч Н....ын “...Би 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаагийн дэслэгч Ж....ын хамт Сүлд-115 чиглэл буюу БЗД-ийн 6,15,18 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед БЗД-ийн 2-р хороо Бүжин дэлгүүрийн ойролцоо үл таних 3 этгээд даавуунд боосон овор ихтэй эд зүйл авч явсан. Тэгэхээр нь очоод шалгахад Тошиба маркийн 32 инчийн зурагтыг Ч.... нь барьчихсан хажууд нь Б...., Б.... нар дамжилсан явж байсан. Тэгээд юун зурагт юм бэ гэхэд эхлээд олсон гэж хэлсэн. Тэгээд тус тусад нь машинд суулгаад асуухад бид нар хамт хулгай хийсэн. ... гээд байгаа залуу нь би ойр орчимын хүн амьтан харж байсан. Тэгээд нөгөө 2 авч гарч ирээд би зурагтыг нь өргөлцөөд явж байсан гэж хэлж байсан. Тэгээд тэр 3-аас хаанаас хулгай хийсэн талаар нь асуугаад хаягийг нь заалгасан. Жижүүрийн шуурхай албанд мэдэгдэж хүлээлгэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 23-24 х/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Филлипс брэндийн 32 инчийн зурагт, Улаан толгойтой саарал хөөрөг хөнжлийн даавууг хохирогч ...эд хүлээлгэн өгөв” /2 хх 206-207 х/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Филлипс брэндийн 32 инчийн зурагт 270,000 т, чулуун үе дамжсан хөөрөг 120,000 т нийт 390,000 т” /2 хх 211 х/ зэргээр,

 

7/.Б.... нь Б....тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны гадна иргэн Х....ий эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж ЛЖ-5 маркийн гар утсыг авч 315,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Х....ий “...миний араас нэг үл таних хүн намайг боож унагаагаад байж байтал бас нэг үл таних залуу урдаас ирээд миний баруун өмдний халаасанд байсан миний гар утсыг автал намайг боож байсан залуу намайг тавиад зугтаасан, нэг залууг нь бариад автал би гар утсыг чинь авсан залууг танихгүй гэсэн, нэг залуу нь бор царайтай дал нь гарсан майктай намхан биетэй гарандаа шивээстэй байсан, нөгөөх нь саравчтай малгайтай, жинсэн өмдтэй саарал өнгийн фудболктой залуу байсан, дахин харвал танина. ...” гэх мэдүүлэг /2 хх 133 х/,

- Гэрч О....гийн “...цонх руугаа очоод харахад 20 орчим насны залууг 30-35 орчим насны 2 залуу газар унагачихсан, нэг нь багалзуурдаад дээр нь сандайлаад суучихсан, нөгөөх нь халаасыг нь ухаж байгаад нэг хар дөрвөлжин юм авсаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 138 х/,

- Гэрч Н....ын “......ий ээж нь Солонгос улсаас ЛЖ5 маркийн гар утсыг нэг сарын өмнө явуулсан юм, тэр утсаа сая алдсан байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 137 х/,

- Б....ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...бие засаж байгаад эргээд хартал ... үл таних залуутай газарт хэвтсэн ноцолдож байхаар нь би очоод тэр залуугийн өмднийх нь баруун талын халааснаас гар утас аваад зугатаасан. ...” гэх мэдүүлэг /2 хх 166-167 х/,

- Шүүгдэгч Б....ийн “...малын эмийн сангийн хажууд нэг залууг явж байхаар нь араас нь очиж боож унагаагаад дээр нь дараад хэвттэл Унага /.../ гарч ирээд баруун талын халааснаас нь ЛЖ маркийн гар утас авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх  177-178 х/ зэргээр,

 

8/.Б.... нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоот хаягт хамтран амьдрагч М....г “бусадтай хардан” хоёр хөлөнд нь хутгалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М....гийн “...би уур хүрээд түүний нүүрэнд гараараа цохиод авсан чинь ... намайг шалруу түлхэж унагаасан, тэгснээ шүүгээн дээр байсан хутга аваад намайг шалан дээр унасан байхад зүүн хөлний арын шөрмөс хэсэгт хутгаар хатгаад дахиад баруун хөлний шилбэнд нэг удаа хатгаад цус гарах үед цамцаар хөл боогоод цус тогтоосон, тэгээд түргэн дуудах гээд утас хайгаад гарсан, би араас нь мөлхөөд байрны хүмүүс хараад түргэн дуудсан, ...намайг шал руу түлхэж унагаагаад зүүн баруун шилбэний хойд хэсэгт 2 удаа хатгасан, зүүн хөлний шөрмөс тасалсан, өөр зодож хатгаагүй, урьд нь зодож байгаагүй, гэмтлийн эмнэлэгт гар сарвууны тасагт 17 хоног хэвтэхдээ 2 удаа 2 хөлөндөө хагалгаанд орсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 199, 220 х/,

Шүүгдэгч Б....гийн “…2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед эхнэр ... руу өөр хүн амьтантай уулзлаа гэж уурласан чинь ... тэгээгүй гээд намайг алгадаад авахаар нь би түлхсэн чинь газар унасан, тэгээд би уурандаа шүүгээн дээр байсан хутгыг аваад хөлрүү нь хатгасан, нөгөө хөлөөрөө жийхээр нь тэр хөл рүү нь нэмж хатгасан чинь цус гарахаар нь би гарч гүйгээд утас хайж байх хойгуур ... гарч ирээд байрны хүмүүс хараад түргэн дуудсан, ...хоёр хөлийн шилбэ хэсэгт нь хатгасан, урьд нь зодож байгаагүй, гэмтлийн дүгнэлттэй танилцсан би учруулсан, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 216 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /

Шинжээчийн 3728 дугаар дүгнэлт

1.М....гийн биед зүүн ахиллын шөрмөсний тасралт, баруун зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт /1 хх 204 х/ зэргээр,

 

                 9/.Ч.... нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны орчим иргэн Р....гийнэхнэрийг цохисон” асуудлаас болж түүнтэй муудалцан нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Р....гийн “...Зүс танихгүй залуу намайг “хоёулаа хүнгүй газар очиж зодолдъё” гэхээр нь ах нь хүнтэй зодолдохгүй, чи архи уумаар байгаа бол дагаж яваад архи уухгүй юу гэж хэлээд зогсож байхад манай эхнэр ... ирээд юу болоод байгаа юм бэ? та нар больцгоо гэж хэлтэл ...ийн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гэж хэлээд араас нь тэвэрч аваад түлхэж цаашлуулаад эргэж хараад явахад миний ар нуруу руу юмаар хатгах шиг болохоор нь эргээд хартал гарт нь жижиг хар иштэй хутга барьсан над руу дайрахаар нь би хутгатай гарыг нь барьж авах гэсэн чинь амжаагүй. Дахиад миний нуруу руу хатгасан. ...” гэх мэдүүлэг /2 хх 50 х/,

- Гэрч Д....ийн “...Зүс танихгүй залуу намайг үгийн зөрөөгүй баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохиход би газар унахад манай нөхөр чи эмэгтэй хүн яаж байгаа юм гэж хэлээд түлхэж холдуулаад намайг зүгээр үү гэж хэлээд зогсож байхад тэр залуу араас нь хутгалсан байсан. Манай хүн нуруу луу хатгачих шиг боллоо сонин болчихлоо гэхэд нь би цамцыг нь сөхөж харахад хоёр газар шарх үүссэн цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 57 х/,

- Шүүгдэгч Ч....ын “…... ах яс шулна гээд халаасандаа хутгатай явсан. Би тэр хутгыг халааснаас нь аваад ... ахтай зодолдох гээд байсан ахын нуруу луу нь хутгаараа нэг удаа хатгасан. Тэр нуруугаа хутгалуулдаг ахын авгай нь цагдаа дуудахаар нь би чадал чинь хүрвэл цагдаа дуудахгүй юу гэж хэлээд урагшаагаа зам гарах гээд алхаж явж байхад цагдаа ирээд намайг барьж авсан. …” гэсэн мэдүүлэг /2 хх 115 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шинжээчийн 7297 дугаар дүгнэлт

1.Р....гийн биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.  гэсэн дүгнэлт /2 хх 61 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Б.... нь дангаараа болон бусадтай бүлэглэн 2017.08.20- 2018.07.03-ны өдрийн хооронд буюу 11 сар орчмын хугацаанд нийт 05 удаагийн үйлдлээр, Б....  нь 2018.05.30-2018.07.03-ны хооронд буюу 01 сар гаруйн хугацаанд нийт 03 удаагийн үйлдлээр тус тус бусдын эд хөрөнгө хулгайлсан, үйлдлийн хоорондын давтамжийн хувьд Б.... нь 01 хоногоос 06 сар гаруй хугацааны хооронд, Б.... нь 01 хоногоос 01 сар гаруй хугацааны хооронд үйлдсэн, гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг гол шалгуур болгодог, Б...., Б.... нарын үйлдлүүд тоон давтамжийн хувьд байнга үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан, үйлдлүүдийн хооронд тодорхой цаг хугацааны завсарлагатай тогтвортой үйлдсэн, бусдаас хулгайлсан эд зүйлээ хямд үнээр зарж борлуулан мөнгөөрөө архи уух, хувцас авах, наргих цэнгэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулдаг, зан төлөвийн хувьд хулгай хийх үйлдэл нь хэвшмэл шинжтэй болсон гэж дүгнэх боломжтой зэргээс үзэхэд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

           

Б...., Б.... нар иргэн Г....ийн эд хөрөнгө болох гар утасыг авахын тулд нэг нь хоолойг нь боон ноцолдож байх хооронд нөгөөх нь гар утасыг нь авч явсан, мөн ... нь Х....ий хоолойг боож ...аар утасыг авахуулсан үйлдлүүдийг хүч хэрэглэж довтолсон үйлдэл гэж үзэх тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Б...., Ч.... нарын хулгай хийсэн обьект нь хүн тээвэрлэхэд зориулсан суудлын автомашин бөгөөд бусдын халдлагаас хамгаалсан зориулалтын цоож бэхэлгээтэй, хохирогч эд хөрөнгөө түр хадгалахаар уг автомашинд үлдээсэн байхад нь автомашины шилийг чулуугаар хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан, мөн Б...., Б...., Ч.... нарын хулгай хийх зорилгоор нэвтэрсэн обьектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулдалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх шинжийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Б.... нь хохирогч М....гийн хоёр хөлөн тус газар хутгалж хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.   

 

            Б....гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... эхнэр, нөхөр, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

             Шүүгдэгч Б.... хохирогч М.... нар дундаасаа хүүхэдтэй, нэг гэр бүлд амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.... нь иргэн Р....гийн нуруун тус газар хутгалсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.

  

          Шүүгдэгч Б...., Ч...., Б...., Б...., Ч.... нарын хулгай, дээрмийн үйлдлүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авах гэсэн шууд санаатай, мөн Б.... Ч.... нар хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлүүдэд байжээ гэж үзэх үндэслэлтэй.    

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б...., Ч...., Б...., Б...., Ч.... нарын үйлдлүүд бүрэн нотлогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч....: Хохирогч Д....ийн гэрээс хулгай хийсэн үйлдэлд Б...., Б.... нартай хамт яваагүй, хамт архи уучихаад тэр хоёр салаад явсан, ирэхдээ зурагт авч ирээд зогсож байхад цагдаа нар барьж авсан учраас хулгайн хэрэг үйлдээгүй гэх тайлбар гаргасан.

 

Шүүгдэгч Ч....ын өмгөөлөгч Б.Энхтүвшин:

Нэг нь үйлдээгүй гэж, нөгөөдөх нь цэвэрлэх гэж байгаа учраас мэдүүлсэн гэж тодорхой хэмжээний эргэлзээ төрж байгаа тул шүүх тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийгээд гэм буруугүйд тооцож өгнө үү?. Цагдаагийн албан хаагч гэрчийн мэдүүлэг өгөхдөө хамт явж байсан гэж мэдүүлсэн. Хамт явж байсан гэсэн утгаар нь бүлэглэж үйлдсэн гэж үзэхийг үгүйсгэхгүй, эргэлзээ бүхий асуудал байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү?  гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б...., Б.... нар: Мөрдөн байцаалтын шатанд Ч....ыг хулгайн гэмт хэрэгт хамт явсан гэдэг бидний мэдүүлгүүд цагдаагийн ажилтнуудын хууль бус ажиллагаатай холбоотой, Ч.... айлаас зурагт хулгай хийхэд хамт яваагүй гэх мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан.

 

- Ч.... нь Д....ийн гэрээс зурагт очиж авах үйлдэлд хамт яваагүй хэдий ч хэргийн үйл баримтуудаар гурвуулаа нийлж архи уугаад Б...., Б.... нар салж яваад айлын гэрээс зурагт аваад буцаж Ч.... дээр ирсэн байх үедээ цагдаа нарт баригдсан, Ч.... уг зурагтыг бариад явж байсан /5 хх 23-24 х/ зэрэг нь гурван шүүгдэгчийг хулгайн эд зүйлээ аваад явж байхад нь барьж авсан цагдаагийн ажилтнуудын гэрчээр өгсөн мэдүүлэг /5 хх 20-24 х/, шүүгдэгч нараас эд зүйлийг хураан авч, эзэнд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 206-207 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд няцаагдаж байгаа, дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Ч....ыг хулгайн эд зүйлийг зарж борлуулахаар урьдчилан амлаж санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

          Хохирлын талаар:

Хохирогч Д....ийн 32 инчийн зурагтыг буцаан олгосон, хохирогч  М...., Р.... нар эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирол буцаан өгсөн баримт /2 хх 206-207 х/-аар тус тус нотлогдсон, Б....билгээс хохирогч Я....д 336,000 төгрөг, Б...., Б.... нараас хохирогч Г....т 108,000 төгрөг,  Б...., Б.... нараас хохирогч Г....д 510,000 төгрөгийн, Б...., Б.... нараас хохирогч Т....т 639,200 төгрөг, Б...., Ч.... нараас хохирогч Б....д 489,000 төгрөг, Б....оос хохирогч Х....д 157,500 төгрөгийн хохирлуудыг гаргуулж хохирогч нарт олгох, шүүгдэгч Ч.... бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р....г баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Шүүгдэгч Б....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

            шүүгдэгч Б....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай анги 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б....г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 2 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 28 хоногийн тэнсэнгийн хугацааг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 28 хоногийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ч....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэхийг шилжүүлээд 90 хоног буюу 3 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ч....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай анги 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг тус тус гаргасан.

 

            Өмгөөлөгч Б.Энхтүвшин: Ч.... нарын хувьд гэм буруу дээр маргаагүй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, болон 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд Ч.... нь хэрэг хариуцах чадвартай ч оюуны хөнгөн хомсдолтой, хүний үгэнд оромтгой, эрх зүйн хариуцлагын ухамсрыг бүрэн ухамсарлаж  чадахгүй байдал нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Ч....од улсын яллагч 3 жил 4 сарын хорих ял оногдуулах санал гаргасан. Хэдийгээр урьд ял шийтгэл эдэлж байсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талд маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү ял эдлэх дэглэмийг нээлттэйгээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч Б....ийн хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч маргаагүй. Шинэчилсэн эрүүгийн хууль дагаж мөрдөгдсөнөөс хойш хулгайн гэмт хэргийг 3 удаа үйлдсэний улмаас байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зүйлчлэлээр ял сонссон. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн шинжийг харгалзан нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү?. Шүүгдэгч Ч....ын хувьд шүүхээс гэм буруутайд тооцсон бусдад төлөх төлбөргүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байгааг харгалзан үзэж гэм буруу дээр маргаж байгаа тул эрүүгийн хариуцлага дээр тусгайлсан санал хэлэх боломжгүй гэв.

 

            Өмгөөлөгч Л.Батаа: Шүүгдэгч Б...., Б.... нар нь гэм буруугийн талд маргаагүй. ... одоо 18 настай боловч тухайн гэмт хэрэг үйлдэх үед өвсөр насны яллагдагч гэж шалгагдаж байсан. Урьд нь ял шийтгэл байхгүй, 6 удаагийн үйлдэлтэй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б....гийн хувьд 2 жил 6 сарыг урьд ял шийтгэлтэй байсан боловч 01 жил 6 сарын тэнсэнтэй гарч ирсэн. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа боловч хохирогч ... нь гомдол санал байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жилийн хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруугийн талд маргаагүй хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан 6 сарын хорих ял, үлдэгдэл 1 жил 6 сар 18 хоногийг одоо хүчин төгөлдөр болсон эрүүгийн хуулиар хулгайн гэмт хэрэг байгаа боловч шинэчилсэн найруулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 гэсэн зүйл анги байхгүй болсон. Эргэлзээтэй байдал үүсэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуучин хуулиар шийдэхээр эрх зүйн байдал нь хүндэрч байгаа зэргийг харгалзан үзэж тэнсэнгийн хугацааг нь тооцохгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял оногдуулж өгнө үү? гэх саналуудыг тус тус гаргасан.

 

- Б.... 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар буюу урьд нь дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд гэдэг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 01 жил 06 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар 2002 оны Эрүүгийн хуульд байсан хулгайн гэмт хэргийн дээрх онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хасагдсан, уг хэрэгт ял шийтгүүлсэн Б....гийн хэргийн зүйлчлэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдэхээр байгаа, уг зүйл анги нь 2-8 жилийн хорих ялтай, Б.... нь 8 жил гаруй хугацааны ялыг биеэр эдэлж, 01 жил 06 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн боловч түүний тэнсэнгийн хугацааг дахин энэ гэмт хэрэгт нэмж нэгтгэн ял эдлүүлэх нь хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, хуульд заасан ял /2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ял/-аас илүү ял эдлүүлэх нөхцөл байдалд хүргэх тул улсын яллагчийн өмнөх ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацааг нэмэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

           Шүүгдэгч Б...., Б...., Б...., Ч...., Ч.... нарын үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Б...., Б...., Б...., Ч...., Ч.... нар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн,  Б...., Б.... нар хулгай, дээрмийн буюу нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.... урьд 2 удаа хулгай, дээрмийн, Ч.... урьд 1 удаа дээрмийн, Б.... урьд 2 удаа дээрэм, хулгайн, Ч.... урьд 1 удаа хулгайн хэрэгт тус тус шүүхээр ял шийтгүүлж байсан, Б.... хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хохирол хор уршиг бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч нарын үйлдлийн давтамж, оролцооны байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Б....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 жил 05 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял,

          Б....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял,

          Б....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял,

          Ч....од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

          Ч....од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

         

Шүүгдэгч Б.... нь:

- 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүй 01 хоног баривчлагдсан,

- 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүртэл 10 хоног,

- 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15 өдөр хүртэл 30 хоног,

- 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 205 хоног, нийт 246 хоног,

 

Шүүгдэгч Ч.... нь:

- 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 171 хоног,

 

Шүүгдэгч Б.... нь:

- 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 205 хоног,

 

Шүүгдэгч Ч.... нь:

- 2018 оны 07 дугаар 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 205 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.... урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  шаргал өнгийн иштэй хутга, хар өнгийн иштэй 2 ширхэг хутгануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

          1.Боржигин овогт ...ы ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан  Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

          мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

 

          Боржигон овогт ...ы ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

          мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

 

          Боржигон овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

          мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

 

          Мянгад овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн,

          мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

 

          Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б....ийг  05 жил 05 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар,

 

          Б....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар,

 

          Б....г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар,

 

          Ч....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Ч....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 05 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Ч....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн 08 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 720:8=90 хоног буюу 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б...., Б...., Ч...., Б...., Ч.... нарын эдлэх хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б....гаас 54,000 төгрөг, Б....ээс 54,000 төгрөг тус тус гаргуулж Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 17-346 тоотод оршин суух ГЕ87082619 регистрийн дугаартай Г....т,

 Б....ээс 336,000 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод салхитын 11-210а тоотод оршин суух ЖО71043063 регитсрийн дугаартай Я....д,

Б....оос 255,000 төгрөг, Б....ээс 255,000 төгрөг тус тус гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооАлтайн ...тоотод оршин суух АЧ95032203 регистрийн дугаартай Г....д,

Б....ээс 319,600 төгрөг, Б....оос 319,600 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 14-14 тоотод оршин суух ЗБ73032106 регистрийн дугаартай Т.Мөнгөнхүлэгт,

Б....ээс 244,500 төгрөг, Ч....оос 244,500 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40-01 тоотод оршин суух ЛЮ77012373 регистрийн дугаартай Б.Адьяад,

Б....оос 157,500 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27-63 тоотод оршин суух УШ95030231 регистрийн дугаартай Х.... нарт тус тус олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  шаргал өнгийн иштэй хутга, хар өнгийн иштэй 2 ширхэг хутгануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Б...., Б...., Б...., Ч...., Ч.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.... урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, Ч.... бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.... баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....ийн урьдчилан цагдан хоригдсон 246 хоногийг, Б....ийн урьдчилан цагдан хоригдсон 205 хоногийг, Ч....ын урьдчилан цагдан хоригдсон 171 хоногийг, Ч....ын урьдчилан цагдан хоригдсон 205 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б...., Б...., Ч...., Ч.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ

 

                                           ШҮҮГЧ                              Л.БААТАР

 

                                                                                     Г.ГАНБААТАР