Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2023/00040

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 149/ШШ2023/00240 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: *******, ******* нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах тухай,

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1... ******* бид хоёр 2009 онд танилцаад, 2010 оноос ******* манайд ирж амьдарсан. Тэр үед би 50 настай, ******* 47 настай байсан. Тэр үед миний хүүхдүүд надаас тусдаа амьдарч байсан. ******* нь 2 хүүхэдтэйгээ манайд ирж амьдарсан. ... Ингээд манайд надтай амьдарч эхэлснээсээ хойш миний ыг өөрийнхөө нэр лүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авахаар ятгах болсон. Ингэхдээ дэлгүүр хоршоо ажиллуулахад барьцаа хөрөнгө энэ тэр хэрэгтэй байна. Чи аа миний нэр лүү бэлэглэлээр шилжүүлчих гэж ятгасаар байгаад намайг зөвшөөрүүлсэн. Тэгээд би Мандал сумын 1-р баг, 12 а тоотод лах өөрийн өмчийн ******* гэрчилгээний дугаартай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв ыг 2011.10.07-ны өдөр *******ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд бид уг андаа хамт амьдарч байсан. 2020 онд ******* нь миний түүнд өгсөн мөнгө төгрөгтэй холбоотой бүх мөнгө төгрөгийн баримтыг гэрт ийм муухай юм байлгаад яахав гээд устгуулж шатаалгасан. Үүний дараа ******* 2022 оны 08-р сард намайг миний гэр орноос бүрмөсөн хөөсөн.

Ингээд би 2022 оны 08-р сараас 10-р сарын хооронд машиндаа амьдарч байгаад, 2022 оны 10-р сараас эхлэн анд ганцаараа айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Анхнаасаа ******* нь миний ыг авах санаатай надтай хамтран амьдарсныг би хожуу ойлголоо. Мөн хамт амьдарч байх хугацаанд би түүний хүү, охин, зээг нь өөртэй нь хамт 4 ам бүлийг тэжээж ирсэн. ******* нь миний цалингаар амьдарч, үр хүүхдийнх нь сургуулийн зардал, эмнэлгийн төлбөр гээд бүх зүйлийг нь зохицуулж ирсэн. Гэтэл тэрээр 2022 оны 08-р сард намайг өөрийн гэрээс минь хөөсөнд маш их гомдолтой байгаа учир би 2011.10.07-ны өдөр байгуулсан Мандал сумын 1-р баг, 12 а тоотод лах өөрийн өмчийн ******* гэрчилгээний дугаартай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв ыг *******т бэлэглэсэн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна... гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан *******ын нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие *******той 2009 оны намар 09 дүгээр сард танилцаж 2010 оны 12 дугаар сараас хоёр гэрийн хооронд явж хамтран амьдрах болсон. Би *******той танилцахад 16-23 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан том охин ******* нь 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж, бага хүү 9 дүгээр ангид суралцаж байсан. Би өөрөө ******* ******* ******* ХХК-ний нийтийн ахуйн үйлчилгээний хэлтэст барилгачин ажилтай ******* ******* ******* 4 дүгээр 2 дугаар тоот хаалганд ам бүл 3 үүлээ амьдарч байсан юм.

Миний эзэмшлийн 2 өрөө нь 2008 онд хувьчлалаар авсан миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байсан юм.

Нэхэмжлэгч *******той амьдарч эхэлсэн үеэс л миний эзэмшлийн 2 өрөө ыг зарж нэг дороо бөөгнөрч амьдаръя гээд 2011 оны 08 дугаар сард Мандал сумын иргэн гэдэг эмэгтэйд 25.000.000 төгрөгөөр зарж ны мөнгийг нэхэмжлэгч ******* бид хоёр хамт очиж иргэн гаас авсан юм.

Байр зарсны маргааш 12.000.000 төгрөг бэлнээр авч энэ үнэд тохируулж 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 12 А тоот ын эзэмшлийг миний нэр дээр болгож сольсон юмаа. Би худалдах худалдан авах гэрээ хийх гэсэн боловч татварт баахан мөнгө төлдөг гээд бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшлийн аа надад шилжүүлсэн одоо бодоход намайг залилж дараа нь буцааж авах санаа зорилготойгоор бэлэглэлийн гэрээ хийж ыг шилжүүлсэн гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр солилцох тасагт туслах машинчаар ажиллаж байхдаа тус сумын Хас банкны салбараас 2010,2011 онуудад цалингийн зээл авсан байснаа төлөөгүй зээл болон хүү нь өссөөр 5 сая гаран төгрөг болсон байсныг би 2014 оны 03 дугаар сард Хас банк миний нэр дээр өрийг нь шилжүүлж би дээр нь 2.500.000 төгрөг нэмж нийт 7.500.000 төгрөгийн зээл авсан зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 12-А тоот ыг тавьж зээл авсан.Энэ зээлийг миний хүү Б.сүх 2016 онд хааж өгсөн.

Би *******той танилцахдаа өөрийн гэсэн тай ажилтай байсан. Миний халаалтай төвийн шугамд холбоотой тай байсан хүн галладаг руу шунах уу. Өөрийнхөө л санааг бичсэн байна гэж ойлголоо өөрөө л миний анд шунаж байгаад л өөрийнхөө ыг надад өгч миний ыг зарсан шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 149/ШШ2023/00240 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.2-т заасныг баримтлан ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 12 дугаар А тоот хаягт шилтай 26.4 м.кв талбайтай, ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие хариуцагч *******т эрх зүйн туслалцаа үзүүлж, шүүхийн шийдвэрт давж заалдах шатнаас нь оролцож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 149/ШШ2023/00240 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ дагуу хариуцагчийн хамтаар доорхи гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь: ******* нь ******* намайг гэрээсээ хөөгөөд бэлэглэгчийг ноцтой гомдоочихлоо, тийм учраас би бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоод, маргаан бүхий орон сууцыг *******ээс гаргуулж *******од олгож нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдсэн нь буруу байна.

2009 онд *******, ******* нар нь танилцаж, улмаар 2011 онд *******ийн орон сууц зарж борлуулсан мөнгө хөрөнгийг *******ын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, мөн тээврийн хэрэгсэл авч өгөөд улмаар ******* нь өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгөө *******ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлж тухайн эд хөрөнгө *******ийн өмч болсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Маргаан болж буй үл хөдлөх хөрөнгө *******ийн өмчлөлд шилжснээс хойш 12 жил болжээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ хугацааг огтоос анхаарч үзсэнгүй, мөн гомдлын шаардлага гаргах хугацааны асуудал дээр эрх зүйн дүгнэлтийг хууль зүйн талаас нь зөв тайлбарлаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү (гомдлын шаардлага гаргах хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй биечлэн оролцож тайлбарлах болно.)

Мөн анхан шатны шүүх бэлэглэгчийг ноцтой гомдоосон учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож байна гэж нэг үндэслэл дурьдаж Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж, ингэхдээ хариуцагч ******* нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон яг ямар хууль болон гэрээнд заасан ноцтой үйлдэл хийснийг нарийн тодорхойлоогүй байж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь буруу байна.

Харин нэхэмжлэгч ******* нь хамтран амьдрагч *******ийг гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг нь Зөрчлийн тухай хуульд заагдсанаар арга хэмжээ авагдаж байсан болох нь бичгийн нотлох баримт буюу цагдаагийн газраас гаргаж өгсөн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

Иймд хэргийг гомдлын хүрээгээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******т холбогдуулсан хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хамтаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнтэй гэр бүл болохдоо өөрийн гэсэн гэр оронтой байсан хамт амьдарч үйл ажиллагаа явуулах гэж л нэг аа зарж нэг андаа хамт амьдарсан. Энэ хүн архи ууж янз бүрийн ааш гаргасан үйлдлээсээ л болж гэрээс явсан. Надад бэлэглээгүй хамт амьдрах гэж ба өөрийн аа зарсан татвар энэ тэр төлөхгүй л гэж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулсан одоо бэлэглэгчийг гэрээсээ хөөж явуулсан нь ноцтой гомдол гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээрр үлдээж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнтэй хамт амьдрах л гэж аа бэлэглэсэн намайг ажилтай байхад энэ хүн ямар нэгэн авир гаргаагүй атлаа хүүхэд нь том болоод ирэхээр хүүхэдтэйгээ нийлж гэрээс хөөх хүүхэд нь зоддог үйлдэл гаргаж бүр гэрээс хөөдөг болсон. Би сүүлийн жилүүдэд гэртээ орохдоо ч халгадаг болсон. Тэгээд нэг өдөр нохой шиг хөөгдөөд явсан. Одоо миний бие муу эмний мөнгө үгүй, орох оронгүй айлын түрээслээд амьдарч байгаа тул бэлэглэсэн аа буцаан авмаар байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан бэлэглэлийн гэрээ хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа бид тус тусдаа тай байсан хамтран амьдах болж өөрийн аа зарж хамтын амьдралдаа хэрэглэсэн, ыг нэхэмжлэгчээс тодорхой мөнгөөр худалдаж авсан, татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан... гэж маргажээ.

 3.Шүүх хэргийн хянан хэлэлцээд зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 4.Хэргийн зохигчид *******, ******* нар нь хамт амьдрахаасаа өмнө тус тусдаа өөрийн өмчлөлийн орон сууцтай байсан, хамтран амьдрахаар болж *******ийн ыг зарж, *******ын анд хамтран амьдрахаар тохирч ыг бэлэглэлийн гэрээгээр *******ийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Мөн хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...бид тус тусдаа тай байхаар нэг аа зараад түүнийхээ мөнгөөр бизнес хийхээр болсон, тэгээд өөрийн ыг зараад комиссын дэлгүүр ажиллуулахаар тохирсон, ны мөнгөөрөө нэхэмжлэгчид машин авч өгсөн, банз авч Улаанбаатар хот руу худалдсан, бид хамтран амьдрах болоход би аа чиний нэр лүү шилжүүлье гэж ******* ятгасаар байгаад бэлэглэлийн гэрээгээр аа над руу шилжүүлсэн, тэр үед нь маргаан гарвал яах вэ? гэж асууж байсан... гэсэн тайлбарыг гаргажээ.

 5.Бэлэг гэдэг нь хэл зүйн утгаараа ямар нэгэн зүйлийг үнэгүй өгөхийг хэлдэг. Бэлэглэлийн гэрээний агуулгын нэг тал нь бэлэг өгөх, нөгөө тал нь үүнийг хариу төлбөргүй хүлээн авахыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба энэ хоёр амлалт нь бэлэглэлийн гэрээний гол нөхцөлийг агуулдаг.

Тухайн хэргийн үйл баримтын хувьд гэр бүлийн гишүүдийн хооронд бэлэг өгч авалцах харилцаа үүссэн байх ба гэрээний агуулгын хувьд хамтын амьдралдаа зарцуулах, амьдралаа дээшлүүлэх хэлбэрээр хийгдсэн эсэх, бэлэглэгчийн хүсэл зоригийн агуулга юу байсан тодорхойгүй, зохигчдын тайлбар өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэх гэрээнд нэхэмжлэгчийн буюу бэлэглэгчийн орон сууцыг хариу төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх нь тодорхойгүй, бэлэг хүлээн авагчийг ямар нэгэн байдлаар ятгасан, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байхад шүүх зөвхөн хэрэгт авагдсан эрх зүйн баримтын хэлбэрийг үндэслэн зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ үүссэн гэж тодорхойлсон нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх, түүнчлэн зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай байх ба гэрээний үр дагавар шаардсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн шийдвэрлэлт болон давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 149/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form