Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2017/0004

 

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би *******гийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Татварын хэлтэст холбогдох “2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* нь тус шүүхэд Татварын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Татгалзсанаас үүсэх үр дагаврыг бүрэн ойлгож байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан *******гаас ******* аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ