| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0123/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 131
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Г....,
Шүүгдэгч Д...., тэдгээрийн өмгөөлөгч Б.Батжаргал /ҮД:0922/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ..., Цагаагчууд овогт ...ын ... нарт холбогдох 1808033771507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, дүү, ээж, аавын хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ...тоотод оршин суух, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт ...ын ... /.../.
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” гутлын цехэд гуталчин хийдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн ...тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 09 сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Цагаагчууд овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Г.... нь Д....тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мал тууврын зам ...тоотод 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн М....ы эзэмшлийн хаан банкны виза карт хулгайлж түүний ... дугаартай данснаас 1.260.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан,
Мөн Г.... нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мал тууврын зам ...тоотод 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн М....ы эзэмшлийн самсунг гранд-2 маркийн 85.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.345.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.... нь Г....тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мал тууврын зам ...тоотод 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн М....ы эзэмшлийн хаан банкны виза карт хулгайлж түүний ... дугаартай данснаас 1.260.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч В....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 9-5 тоотод өөрийн найз ...ын гэрт нь ганцаараа очсон. ...ын гэрт нь очиход эхнэр ... болон хүү ... нар байсан. Би гэрт нь очоод хоол цай идэж уусан. Тэгээд ...атай хамт 2-3 шил архи хувааж уусан тэгээд гэрт нь хоносон. Би ...ын гэрт нь байхдаа хүү ...д өөрийнхөө хаан банкны картыг өгч явуулан дэлгүүрээс ундаа зайрмаг захиж авч ирүүлсэн. ...ын гэрт байхдаа 23 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд 05 цагийн үед сэрэхэд ... гэртээ унтаагүй миний унтаж байсан орны ойролцоо зогсож байхаар нь яах гэж байгаа юм бэ гэж асуухад тамхи байна уу гэж асуугаад миний дэрний хажуугаар гараа оруулж байх шиг болсон тэгээд би буцаад унтсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд миний гар утас Хаан банкны виза картны хамт байхгүй байсан. Хаан банкны дансны үлдэгдлээ шалгахад 1.260.000 төгрөг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 123 х/,
2.Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны оройн 22 цагт би найз ...гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 9-5 тоотод байх гэрт нь ирэхэд ... гэх эрэгтэй, ...гийн аав ...а, ээж ... нар нь архи уугаад байж байсан юм. Тэгээд байж байтал тэдний гэрт байсан ... гэх эрэгтэй хүн намайг дэлгүүр ороод архи аваад ир гээд өөрийнхөө “Хаан банкны виза картаа Г....д өгөөд пин кодыг нь хэлж өгсөн юм. Тэгээд Г.... намайг хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь би хамт яваад архи, ундаа ойр зуурын юм аваад ... гэх эрэгтэй хүнд авч ирж өгөөд авч ирсэн архиа хүмүүст тойруулсан. Дараа нь ... гэх эрэгтэй Г....г дахиад дэлгүүр явуулж архи авахуулсан ба тэр үедээ виза картныхаа пин кодыг хэлж өгсөн. Дахин дэлгүүр лүү би Г....гийн хамтаар яваад ирэхэд ... гэх эрэгтэй хүний “Хаан” банкны виза карт нь ...д байсан ба тэр үед ... гэх эрэгтэй хүн архиндаа нэлээд согтсон байсан. Тэгээд Г.... ... ахын Хаан банкны карт надад байна хоёулаа гадагшаа гарах уу гэхээр нь би за тэгье гээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 08-ны 03 цагийн үед бааранд орж 25,000 төгрөгөнд карт уншуулж архи, пиво авч уугаад дараа нь баарнаас гараад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирж бааранд орж архи дарс аваад, 05 цагийн үед Сонгинохайррхан дүүргийн автобусны буудлын ойролцоо буудалд орж архи пиво уусан. Тэгээд Г.... бид хоёр өглөөний 06 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байх Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг аваад, дахин 06 цаг 34 минутын үед бэлэн мөнгөний машинаас 35,000 төгрөг аваад, Г.... гэртээ очиж ...ы Хаан банкны картыг хажууд нь үлдээе гэж хэлээд гэрлүүгээ явсан. Тэгээд буцаж ирэхдээ Г.... ... ах сэрсэн байна би утсыг нь аваад ирлээ, Хаан банкны картыг нь үлдээж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд ... бид хоёр нөгөө буудалдаа архиа ууж байгаад өглөөний 07 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ яваад тухайн өдрийн 03 цагийн автобусаар Увс аймгийн Улаангом сумруу явсан юм. ... хохиролд 700,000 төгрөг өгсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх 81-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны оройн 22 цагт найз ...ын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 9-5 тоотод байх гэртээ ирэхэд манай гэрт В.... ах, аав ...а, ээж ... нар архи уугаад байж байсан юм. Тэгээд байж байтал В.... ах намайг дэлгүүр ороод архи аваад ир гээд өөрийнхөө “Хаан банк”-ны виза картаа надад өгөөд пин кодыг нь хэлж өгсөн юм. Тэгээд би найз Д....ын хамт дэлгүүр ороод ирье гээд хамт архи, ундаа ойр зуурын юм аваад В.... ахад авч ирж өгөөд архиа хүмүүст тойруулж ууцгаасан. Дараа нь В.... ах Д....ыг дахиад дэлгүүр явуулж архи авахуулсан ба тэр үедээ виза картныхаа пин кодыг хэлж өгсөн. Дахин дэлгүүр рүү би Д....ын хамтаар яваад ирэхэд ... ахын “Хаан” банкны виза карт нь надад байсан ба тэр үед ... ах архиндаа нэлээд согтсон байсан. Тэгээд би ... ахын Хаан банкны карт надад байна хоёулаа гадагшаа гарах уу гэж ...т хэлэхэд, за тэгье гээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 08-ны 03 цагийн үед баранд орж 25,000 төгрөгөнд карт уншуулж архи, пиво авч уугаад дараа нь гараад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад Сонгинохайрхан 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирж бааранд орж архи дарс аваад, 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ойролцоох буудалд орж архи пиво уусан. Д.... бид хоёр өглөөний 06 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байх Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг аваад, дахин хэдэн минутын дараа өөр бэлэн мөнгөний машинаас 35,000 төгрөг авсан. Би гэртээ очиж ...ы Хаан банкны картыг хажууд нь үлдээе гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгээд буцаж ирэхдээ ... ах сэрсэн байна би утсыг нь аваад ирлээ, Хаан банкны картыг нь үлдээж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд Д.... бид хоёр нөгөө буудалдаа архиа ууж байгаад өглөөний 07 цаг өнгөрч байхад Д.... буудлаас гарч яваад би тэр буудалдаа унтаж үлдсэн. Тэгээд би тухайн өдөр 2018 оны 07 дугаар сарын 08-ны 10 цаг өнгөрч байхад буудлаас гараад явсан. ... хохиролд 700,000 төгрөг өгсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх 118-122 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Гэрч Ш....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед В.... намайг бантан хийгээд байж байгаач ах нь шартсан байна гэсэн юм. ...ингээд оройн 23 цагийн үед дэлгүүр хаахаас өмнө В.... манай нөхөр ...ыг дуудаад ганц юм ууя гэхэд таньд мөнгө байхгүй гээд байсан биздээ гэж манай нөхөр ...а хэлэхэд ахынх нь картанд мөнгө байгаа гээд ...г найз ...ын хамт гаргасан юм. Тэгээд миний хүү ...гийн найз ...тай хамт архи, тамхи, зайрмаг аваад ирсэн байсан. Өглөө сэрэхэд миний хүү ...гийн найз ... байхгүй байсан. Харин ... өглөө 06 цаг 10 минутын үед найз охин нь дагуулж гарсан гэж миний хүү ...гийн найз охин хэлсэн юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө босож ирэхэд юм алга болсон байна гээд би цагдаа дуудсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
5.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрт 2018 оны 07 дугаар сарын 07-ны 17 цагийн үед В.... ирсэн. Манай эхнэр Ш.... В.... бид нар архи уусан. Тэгээд нэг мэдэхэд би тасраад унтсан байсан. Нэг сэртэл манай хүү ...гийн найз гээд нэг эрэгтэй хүүхэд ...тай хамт архи уугаад сууж байсан. Би буцаж унтаад өглөө сэртэл В....ы Хаан банкны виза карт, гар утас нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,
6.Гэрч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хүү ...тай утсаар холбогдоод чи яагаад хүний Хаан банкны картнаас мөнгө авдаг юм бэ? Би чиний өмнөөс цагдаа дээр очиж чадахгүй шүү. Өөрөө ирж хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээ гэж хэлсэн. Тэгтэл миний хүү Д.... нь би тэр В.... гэх хүний Хаан банкны картыг хулгайлж аваад Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө аваад мөнгийг нь хаясан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
7.Гэрч Н....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард уулзах үед ... ... гэх хүний виза картнаас 1 сая гаран төгрөг авсан гэж хэлж байсан. Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй. Ажил хийгээд хохирлын мөнгийг нь олж өгнө гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 95-96 х/,
8.Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхээс дөрвүүлээ бөгөөд би өөрөө айлын бага хүүхэд юм. Би дээрээ 2 ах нэг, эгчтэй бөгөөд ... миний дээд талын ах бөгөөд ...гийн дээр ... ах, тэгээд хамгийн том нь ... эгч юм. Манай ах ... 1996.01.13-нд төрсөн бөгөөд Нийслэлийн 65 дугаар сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа гарчихсан. Сургуулиас гараад Сэлэнгэ аймгийн Мандал сум ... дугаар багт өвөө ..., эмээ ...гийн гэрт хамт байсан. Манай ах урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл хүлээж байсан талаар сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 91-92 х/,
9. ““Самсунг гранд 2” маркийн гар утас, хуучин хэрэглэж байсан, 85,000 төгрөгийн үнэтэй” Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-33 х/
10.Г....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/
11.Д....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 х/
12.Д....ын улсын бүртгэлийн сан дахь мэдээллийн талаарх болон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим үнэмлэх аваагүй тухай тодорхойлолт /хх 68 х/
13.Г....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71 х/
14.Г.... хохиролд 700,000 төгрөг төлсөн тухай баримт /хх 218 х/
15.Д.... хохиролд 700,000 төгрөг төлсөн тухай баримт /хх 114 х/
16.Д....ын шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 136-142, 150-189 х/
17.Г....гийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 145-148 х/
18.Д....ын хорих ялын хугацаа дуусч суллагдсан тодорхойлолтын хуулбар, албан бичиг /хх 193, 219 х/
19.Д....ын эцэг З....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 69 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.... урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлэхдээ Боржигон овгоор шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолуудын хуулбараар, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, ургийн овог Цагаагчууд болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт, эцгийн нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх 68, 69 х/ -гаар тус тус тогтоогдож байгаа тул энэ тогтоолд түүний ургийн овгийг Цагаагчуудаар бичих нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Г...., Д.... нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мал тууврын зам ...тоотод иргэн М....ыг архидан согтуурсан хойгуур түүний эзэмшлийн хаан банкны виза картыг хулгайлж ... дугаартай данснаас 1,260,000 төгрөгийг авсан,
Шүүгдэгч Г.... нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мал тууврын зам ...тоотод архидан согтуураад унтаж байсан М....ы эзэмшлийн самсунг гранд-2 маркийн 85,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлан авч, нийт 1,345,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч В....ы “...Би ...ын гэрт нь байхдаа хүү ...д нь өөрийнхөө хаан банкны картыг өгч явуулан дэлгүүрээс ундаа зайрмаг захиж авч ирүүлсэн. ...ын гэрт байхдаа 23 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд 05 цагийн үед сэрэхэд ... гэртээ унтаагүй миний унтаж байсан орны ойролцоо зогсож байхаар нь яах гэж байгаа юм бэ гэж асуухад тамхи байна уу гэж асуугаад миний дэрний хажуугаар гараа оруулж байх шиг болсон тэгээд би буцаад унтсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд миний гар утас Хаан банкны виза картны хамт байхгүй байсан. Хаан банкны дансны үлдэгдлээ шалгахад 1,260,000 төгрөг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 123 х/,
- Шүүгдэгч Д....ын: “... Г.... ... ахын Хаан банкны карт надад байна хоёулаа гадагшаа гарах уу гэхээр нь би за тэгье гээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 08-ны 03 цагийн үед бааранд орж 25,000 төгрөгөнд карт уншуулж архи, пиво авж уугаад дараа нь баарнаас гараад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирж бааранд орж архи дарс аваад, 05 цагийн үед Сонгинохайррхан дүүргийн автобусны буудлын ойролцоо буудалд орж архи пиво уусан. Тэгээд Г.... бид хоёр өглөөний 06 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороололд байх Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг аваад, дахин 06 цаг 34 минутын үед бэлэн мөнгөний машинаас 35,000 төгрөг аваад, Г.... гэртээ очиж ...ы Хаан банкны картыг хажууд нь үлдээе гэж хэлээд гэрлүүгээ явсан. Тэгээд буцаж ирэхдээ Г.... ... ах сэрсэн байна би утсыг нь аваад ирлээ, Хаан банкны картыг нь үлдээж чадсангүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 81-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Г....гийн “... ... ахын Хаан банкны карт надад байна хоёулаа гадагшаа гарах уу гэж ...т хэлэхэд, за тэгье гээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 08-ны 03 цагийн үед баранд орж 25,000 төгрөгөнд карт уншуулж архи, пиво авч уугаад дараа нь гараад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар сглын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад Сонгинохайрхан 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирж бааранд орж архи дарс аваад, 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ойролцоох буудалд орж архи пиво уусан. Д.... бид хоёр өглөөний 06 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3.4 дүгээр хороололд байх Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг аваад, дахин хэдэн минутын дараа өөр бэлэн мөнгөний машинаас 35,000 төгрөг авсан. Би гэртээ очиж ...ы Хаан банкны картыг хажууд нь үлдээе гэж хэлээд гэрлүүгээ явсан. Тэгээд буцаж ирэхдээ ... ах сэрсэн байна би утсыг нь аваад ирлээ, Хаан банкны картыг нь үлдээж чадсангүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 118-122 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ш....гийн “... Өглөө сэрэхэд миний хүү ...гийн найз ... байхгүй байсан. ... Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө босож ирэхэд юм алга болсон байна гээд би цагдаа дуудсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
- Гэрч М....ын “...Нэг сэртэл манай хүү ...гийн найз гээд нэг эрэгтэй хүүхэд ...тай хамт архи уугаад сууж байсан. Би буцаж унтаад өглөө сэртэл В....ы Хаан банкны виза карт гар утас нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,
- Гэрч М....ийн “...Тэгтэл миний хүү Д.... нь В.... гэх хүний Хаан банкны картыг хулгайлж аваад Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө аваад мөнгийг нь хаясан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
- Гэрч Н....ий “...2018 оны 08 дугаар сард уулзах үед ... ... гэх хүний виза картнаас 1 сая гаран төгрөг авсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 95-96 х/,
- Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг гранд-2 гар утас”-ны үнэлгээ 85,000 төгрөг /хх 31-33 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г...., Д.... нар иргэн В....ы “Хаан банк”-ны виза карт, Г.... гар утасыг хохирогчийг унтаж байх хойгуур нь нууцаар, бие махбодид нь халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан, учруулсан хохирлын хэмжээ нийт 1,345,000 т зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ 1,260,000 /данснаас авсан мөнгө/ + 85,000 /гар утасны үнэлгээ/ = 1,345,000 төгрөгөөр тогтоогдсон нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрсэн.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Г...., Д.... нар бусдын картыг хулгайлан авч данснаас нь 1,260,000 төгрөг уншуулж авсан, гар утасыг авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г...., Д.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Хохирогч В....д 1,345,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч тус бүрээс 700,000 төгрөг нийт 1,400,000 төгрөг авсан болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 114, 218 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Д...., Г.... нар нь бусдад учруулсан хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож тул шүүгдэгч нарт тус бүрт нь 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан тус бүрт нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Г...., Д.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн шүүгдэгч нарт өөрийн карт, нууц дугаараа хэлж өгсөн, архидан согтуурсан байсан үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Г.... хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д.... хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, албадан хөдөлмөр эрхлэх боломжтой, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Г...., Д.... нарыг тус бүрийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г...., Д.... нар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног урьдчилсан цагдан хоригдсон байх тул урьдчилан цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж тэдний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...., Д.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ..., Цагаагчууд овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д....ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г...., Д.... нарын цагдан хоригдсон 07 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагаар тооцон хасч, тэдгээрийн биечлэн эдлэх ял тус бүрийг 664 /720-56=664/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г...., Д.... нарт мэдэгдсүгэй.
5.Г...., Д.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...., Д.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|