Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2016/00342

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар д, 7 дугаар , 11-р хороолол, 6-114 тоотод оршин суух, Боржигон овогт Гантөмөрийн Амирийдаа /РД:ШУ88050220/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар д, 13 дугаа , Рашаантын 1-148 тоотод оршин суух, Боржигон Алтантулгын Цолмон /:ТИ92011412/-д

Эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Амирийдаа, хариуцагч А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даваахишигмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2012 онд А.Цолмонтой танилцаж, 2013 онд хүү А.Дөлгөөнгарьдыг төрүүлсэн. Бид 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 2 дугаар сарыг хүртэл А.Цолмонгийн гэрт амьдардаг байж байгаад түүнээс хойш тусдаа амьдрах болсон.

Энэ хугацаанд ямар ч холбоогүй хүү маань миний асрамжид байсан. А.Цолмон өмнө хүнтэй гэрлэлт бүртгэлтэй байсан учир бид гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй байсан. А.Цолмон бид 2 цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул хүү А.Дөлгөөнгарьдын эцэг нь А.Цолмон мөн болохыг тогтоож, хүүг миний асрамжид хэвээр үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. А.Дөлгөөнгарьд миний төрсөн хүү мөн. Эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Би 2011 онд танхайн хэргээр шоронд орсон бөгөөд тэнд байхдаа олон жил үерхсэн найз охинтойгоо гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Гарч ирээд тэр хүнээ олоогүй, ямар ч холбоогүй байсан учир гэрлэлтээ цуцлуулж чадаагүй.

Би өөрийгөө хүний хань, хүүхдийн эцэг болж чадахгүй гэж боддог тул тусдаа амьдарч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Амирийдаа нь хариуцагч А.Цолмонд холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч Г.Амирийдаа, А.Цолмон ын дундаас 2013 ы 12 дугаар сарын 25-ны хүү А.Дөлгөөнгарьд сөн, А.Цолмон нь хүү А.Дөлгөөнгарьдын төрсөн эцэг мөн болох тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан А.Цолмонг нь хүү А.Дөлгөөнгарьдын эцэг мөн болохыг тогтоов.

 

Зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн тэдний дундаас төрсөн хүү А.Дөлгөөнгарьдын асрамжийг эхэд нь үлдээхээр шийдвэрлэв.

 

А.Цолмон нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү А.Дөлгөөнгарьдыг сар бүр эцэг А.Цолмонгоор нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримлан А.Цолмон нь 2013 ы 12 дугаар сарын 25-ны хүү А.Дөлгөөнгарийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү А.Дөлгөөнгарьдыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Цолмонгоор нь тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,400 төгрөгөөс 31,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 39,398 төгрөгийг улсын орлогоос, 31,002 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА