Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 284

 

           

                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Төрийн банкны /РД:5341469/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 3 дугаар 36 айлын орон сууцны 13 тоотод оршин суух Боржигон-Өндөр овогт Рэнцэнбалын Болор-Эрдэнэ /РД:АР80032005/,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1 дүгээр 48 айлын орон сууцны 03-25 тоотод оршин суух Боржигон-Өндөр овогт Рэнцэнбалын Сувд-Эрдэнэ /РД:АР84050706/  нарт  холбогдох

4249945 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Төрийн банк  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд зээлдэгч Р.Болор-Эрдэнэ, Р.Сувд-Эрдэнэ нар нь зээлийн  гэрээний 5.1.2-д заасан  ноцтой  зөрчлийг  гаргаж зээлийн  гэрээний хугацааг  удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй,  зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул  зээлийн гэрээний 5.2-д заасныг үндэслэн   гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл 4044067.46 төгрөг,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 195877.51 төгрөг,  нотариатын  зардал 10000 төгрөг, нийт 4249944.97 төгрөгийг гаргуулах,  зээлийн гэрээний  3 дугаар зүйлийн  3.2.5-д заасны дагуу  хамтран зээлдэгчийн  цалингийн  орлогоор  зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Болор-Эрдэнэ  шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Р.Болор-Эрдэнэ миний бие Төрийн банкнаас зээл авч зээлээ  сар бүр төлж байсан боловч сүүлийн 3 сар  төлж чадаагүй. Миний бие ойрын хугацаанд  төлж барагдуулах хүсэлттэй байна. Шүүх хурлаар ажилд минь  эгүүлэн тогтоох,  ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэр  гарсан тул  ойрын хугацаанд  бүрэн төлж барагдуулна.  Иймд миний хүсэлтийг  харгалзан үзэж аль болох хялбар аргаар  шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн 4249945 төгрөгийг  эгч Р.Болор-Эрдэнэ бид хоёр  бүрэн хэмжээгээр  төлөхийг  хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төрийн банк хариуцагч Р.Болор-Эрдэнэ, Р.Сувд-Эрдэнэ нараас 4249945 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Р.Болор-Эрдэнэ, Р.Сувд-Эрдэнэ нар  төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь  гуравдагч этгээдийн  эрх ашгийг хөндөөгүй,  хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 4249945 /дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг хариуцагч Р.Болор-Эрдэнэ, Р.Сувд-Эрдэнэ нар төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Төрийн банкны төлсөн 82950 төгрөгөөс 41475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 41475 төгрөг, хариуцагч Р.Болор-Эрдэнэ, Р.Сувд-Эрдэнэ нараас 41475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд   олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд

 

            2015.11.05

 

            Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

 

 

 

                                  Хүсэлт гаргасан                            С.Оюунбилэг