Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 186

 

           

                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

 

                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Нуга гудамжны 01-26 тоотод оршин суух  Мянган овогт  Төмөр-Очирын  Мөнхбат /РД:аб70101314/

Хариуцагч: Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Нуга гудамжны 01-26 тоотод оршин суух  Мянган овогт Төмөр-Очирын  Булгантамир /РД:АБ78031501/ нарт  холбогдох

1674094 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Мөнхбат нь 2015 оны 01 сарын 07-ны өдөр  тус банкнаас 3500000 төгрөгийн зээлийг  жилийн 30 хувийн  хүүтэй 12 сарын хугацаатайгаар  эмчилгээний зориулалтаар  зээл авсан.  Зээлдэгч нь зээлийн гэрээний  2.2.2 дэх хэсэгт заасны дагуу  үндсэн зээлийн төлбөрт 1907552.19 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 820275.30 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  3122.51 төгрөг,  нийт 2730950 төгрөгийн төлбөрийг  хийсэн байна.  Зээлдэгч Т.Мөнхбат нь  2016 оны 01 сарын 06-ны өдөр  төлөх зээлийн  төлбөрөө төлөөгүй ба  зээлдэгчийг  сайн дураараа  зээлээ төлөхийг шаардсан боловч  төлөлгүй 69  хоног хугацаа хэтэрч  зээлийн гэрээний  2.2.2 дэх хэсгийг  зөрчин  хүлээсэн үүргээ биелүүлэхгүй,  зээлийн төлбөрийг  барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч  Т.Мөнхбат нь  2016 оны 03 сарын 15-ны  өдрийн байдлаар  дараах хэмжээний  төлбөр буюу үндсэн зээл 1592447.81, зээлийн хүүгийн төлбөр 68060.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр  13584.96 төгрөг, нийт 1674093.56 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Мөнхбат  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү  Т.Булгантамирын хамт ХААН банкнаас  мөнгө зээлсэн нь үнэн.  Миний бие  ХААН банкны нэхэмжилсэн 1674094 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байна. Тус мөнгийг  1 сарын хугацаанд  төлж барагдуулна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Булгантамир  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн ах  Т.Мөнхбатын  хамт  ХААН банкнаас мөнгө  зээлсэн нь үнэн.  Миний бие ахын хамт ХААН банкны нэхэмжилсэн 1674094 төгрөгийг 1 сарын хугацаанд  төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Шүүх  хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбар хариуцагч Т.Мөнхбат, Т.Булгантамир нараас 1674094 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.Мөнхбат, Т.Булгантамир нар  төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь  гуравдагч этгээдийн  эрх ашгийг хөндөөгүй,  хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлийн шаардлага 1674094 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч Т.Мөнхбат, Т.Булгантамир нар төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарын төлсөн 41750 төгрөгөөс 20867 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 20883 төгрөг, хариуцагч Т.Мөнхбат, Т.Булгантамир  нараас 20867 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарт  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд

 

            2015.11.05

 

            Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

 

 

 

                                  Хүсэлт гаргасан                            С.Оюунбилэг