Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 293

 

                                               

                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 48-07 тоотод оршин суух Боржигон овогт Нанзаддоржийн Нэргүйбаатарт /РД:АЯ76070814/  холбогдох

кабелийн телевизийн  үйлчилгээний  төлбөр 61600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 09-ний  өдөр хүлээн авч хянаад  

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нэргүйбаатар нь 2014 оны 07 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацаанд  кабелийн телевиз ашигласны төлбөр 61600 төгрөгийг удаан хугацаагаар  төлөөгүй учир  хуулийн дагуу  барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага  Н.Нэргүйбаатараас  61600 төгрөг нэхэмжилсэн. Н.Нэргүйбаатар  41600 төгрөг төлсөн.  Харин манай байгууллага  Н.Нэргүйбаатараар 20000 төгрөг төлүүлэхээс  татгалзаж байна. /Жич: 2015 оны 08 сард Бортолгойн 48-07 тоотод орших Н.Нэргүйбаатарынд очиход кабелийн телевизийн шугам тасарсан, хэрэглэгч нь кабелийн телевиз үзээгүй байсан бөгөөд төлбөр гарсан байсан/ Иймд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар хариуцагч Н.Нэргүйбаатараас 61600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны тус аймгийн Холбооны газар нэхэмжлэлийн шаардлагаас 20000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Н.Нэргүйбаатар 41600 төгрөгийг төлж зохигчид эвлэрсэн нь хэрэглэгчийн төлбөрийн баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар  тогтоогдож байна.

“Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны  аль ч үе шатанд  зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу зохигч  эвлэрч  гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар болон Н.Нэргүйбаатар  нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 41600 /дөчин нэгэн мянга зургаан зуу/

 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газрын төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын Төрийн сангийн 180000280976 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч Н.Нэргүйбаатараас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН