Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00253/И |
Дугаар | 286 |
Огноо | 2016-05-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 286
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө 48/1 Капитал Хауз, 3 дугаар давхарт орших “Шунхлай Трейдинг” ХХК-ийн /РД:5506239/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багт орших “ЦӨЦЖ” ХХК-д /РД:2553228/ холбогдох
12000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай Трейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “ЦӨЦЖ” ХХК нь 2015 оны 03 сарын 11-ний өдрийн Т/13 тоот “Шатахуун мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хүссэн үндсэн төлбөр 8000000 төгрөг, алданги 13720000 төгрөгийг хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 4000000 төгрөг, нийт 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулах, хариуцагч нь төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөн манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “ЦӨЦЖ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Шунхлай Трейдинг” ХХК-аас зээлээр авсан шатахууны үнэ 8000000 /найман сая/ төгрөг, алданги болох 4000000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.
Шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай Трейдинг” ХХК хариуцагч “ЦӨЦЖ” ХХК-аас 12000000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “ЦӨЦЖ” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Шунхлай Трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг хариуцагч “ЦӨЦЖ” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч “Шунхлай Трейдинг” ХХК-ийн төлсөн 206950 төгрөгөөс 103475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976 тоот данснаас 103475 төгрөг, хариуцагч “ЦӨЦЖ” ХХК-аас 103475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай-Трейдинг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН