Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 194

 

                                               

                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 40 дүгээр байрны 10 тоотод оршин суух Гал овогт Энхболдын Амарбаясгалангийн /РД:АЭ86051478/   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 13-17 тоотод оршин суух Боржигон овогт Баасангийн Батчулуун /РД:АБ81070213/, Шарга морьт овогт Бямбаагийн Баярмаа /РД:АБ83052609/ нарт холбогдох

430000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад  

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.Амарбаясгалан  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Б.Батчулуун, Б.Баярмаа нараас автомашин зарсны үлдэгдэл 430000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Амарбаясгалан  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батчулуун, Б.Бярмаа нараас  430000 төгрөг нэхэмжилсэн. Миний бие дээрх 2 хүнээс 340000 төгрөг авсан. Харин нэхэмжлэлийн шаардлагаасаа  90000 төгрөгт холбогдох хэсгээс  татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батчулуун, Б.Баярмаа  нар  шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёроос иргэн Э.Амарбаясгалан  430000 төгрөг нэхэмжилсэн.  Бид хоёр 340000 төгрөг төлж, үлдэгдэл 90000 төгрөгийг Э.Амарбаясгалан төлүүлэхээс татгалзахаар тохирлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Амарбаясгалан хариуцагч Б.Батчулуун, Б.Баярмаа нараас  430000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Амарбаясгалан  нэхэмжлэлийн шаардлагаас 90000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Б.Батчулуун, Б.Баярмаа нар 340000 төгрөгийг төлж зохигчид эвлэрсэн нь тэдний тайлбаруудаар тогтоогдож байна.

“Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны  аль ч үе шатанд  зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу зохигч  эвлэрч  гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Э.Амарбаясгалан болон хариуцагч Б.Батчулуун, Б.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Э.Амарбаясгалангийн төлсөн 13550 төгрөгөөс 6775 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 6775 төгрөг, хариуцагч Б.Батчулуун, Б.Баярмаа нараас 5425 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Амарбаясгаланд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН