Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 54

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Ч.Мөнхзул

Өсвөр насны шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Т.Энхболд

Өсвөр насны шүүгдэгч Б.Б хууль ёсны төлөөлөгч Э.Баатарцогт

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө өмгөөлөгч А.Мөнхбат

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө хууль ёсны төлөөлөгч Н.Баярмаа

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Б овогт Б.Ө нарт холбогдох 18 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 200 оны  дүгээр сарын -ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Б.Б /РД:

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн дугаар ангийн сурагч, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Дорнод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Б.Ө /РД: /

Өсвөр насны шүүгдэгч С овогт Б.Б нь Б.Ө бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг “Нарст” хороололд байрлах гэрийнх нь хашаанд Б.Лхагва-Очирыг “хашааны хаалга хагаад гар” гэж хэлсэний улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч С овогт Б.Ө нь Б.Б бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг “Нарст” хороололд байрлах гэрийнх нь хашаанд Б.Лхагва-Очирыг “хашааны хаалга хагаад гар” гэж хэлсэний улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б хууль ёсны төлөөлөгч Э.Баатарцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед эхнэр, бид 2 байгаагүй, сүүлд  цагдаа дээр шалгагдах үед мэдсэн. Энэ асуудал бид нарын хараа хяналт муу байгаагаас болсон гэж бодож байна. Манай хүүхэд архи тамхи хэрэглэдэггүй, хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Цаашид дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарах болно гэв.

Өсвөр насны шүүгдэгч  Б.Ө хууль ёсны төлөөлөгч Н.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ асуудлыг цагдаа дээр очиход мэдсэн. Манай хүүхэд хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Ийм асуудалд орсонд маш их харамсаж байна. Цаашид өөрийнхөө хяналтаас гаргахгүй гэв.

Хохирогч Б.Лхагва-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай зүүн хөрш айлаас баахан залуучууд хашгиралдаад гарахаар нь би та нар наад хаалгаа хаагаад гараач гэж хэлээд хойноос нь гарсан чинь цагаан амны хаалт зүүсэн нэг залуу ирээд би архи уусан байна гээд гүйж ирээд нүүр рүү маань нэг удаа цохиж унагаасан араас нь нэг залуу ирээд намайг өшиглөсөн дараа нь манай хөрш айлын залуу ирээд би хаалгаа хаасан шүү дээ гэж хэлээд миний хүзүүгээр тэврээд нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Ингээд байж байхад Төмөртогтоо гарч ирээд тэд нар тарж зугтаасан... Би хажуу айлын Б гэх хүүхдийг таньж байгаа, харин нөгөө хоёр хүүхдийг нь танихгүй юм билээ...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-18/

Гэрч Г.Төмөртогоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би дүү Цэрэнчимэгийн гэрт очоод амбаараас нь сүхийг нь хайж байхад гэрийнх нь хойд талд хүмүүс хашгиралдаад шуугилдаад байсан, тэгэхээр нь би гараад хашаан дээгүүр өнгийж харсан чинь 3-4 хүүхдүүд нэг хүнийг газарт унагааж өшиглөөд байсан, харин цаад талд нь зайтай 1-2 хүүхэд  байж байсан. Улмаар би тэр хүүхдүүд рүү хөөш та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ? гэж хашгирсан чинь нөгөө хүүхдүүд баруун тийш зугтаасан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 20-21/

Насанд хүрээгүй гэрч Ц.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар архи ууж дуусаад 21 цаг өнгөрч байхад Буянхишиг бид хоёр Б гэрээс түрүүлж гарсан. Араас Б, Ө, Б.Ө нар гарч ирсэн. ...эргээд харсан чинь хоёр Ө нэг хүнтэй маргаад байсан. Харин Б цаана нь хаалга уяад байсан улмаар цааш алхаж байтал араас нэг нь зугтаарай гэхээр нь эргээд харахад манай хэд араас гүйгээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 819 тоот дүгнэлтэд: "1. Б.Лхагва-Очирын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацрын зулгаралт, зүүн чихний ард хэсгийн цус хуралт, хамрын таславчийн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлийн зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний ард хэсгийн цус хуралт, хамрын таславчийн хуучин хугарал нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамрын нуруу, баруун, зүүн, хацрын зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын таславчийн хугарал гэмтэл нь хуучин гэмтэл, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, бусад гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот нэмэлт дүгнэлтэд: 1. Б.Лхагва-Очирын биед 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 819 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс гадна 2 нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. 2 нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 52-53/

-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 48-49/

-Өсвөр насны шүүгдэгч Б.Б насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 87/

-Өсвөр насны шүүгдэгч Б.Ө насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 101/

-Хохирол хүлээн авсан тухай баримт /хх-ийн 134/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг “Нарст” хороололд байрлах гэрийнх нь хашаанд хохирогч Б.Лхагва-Очирыг “хашааны хаалга хаагаад гар” гэж хэлсэний улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би 2 Ө нарын араас гараад хашааны хаалга түгжиж байхад 2 Ө Б.Лхагва-Очир ах маргалдаад байсан. Улмаар би очиж тэр хэдийн дундуур ороод Лхагва-Очир ахад хандаж “та боль гэртээ ор” гэхэд Лхагва-Очир ах гэртээ орохгүй гээд миний цээж хэсэг рүү түлхэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод би түүнийг түлхээд нүүр шанаан хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/, өсвөр насны шүүгдэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Б.Ө тэр ахтай муудалцаад байсан ингээд маргаж байхад цаанаас нь Б гарч ирээд тэр ахыг тэвэрч аваад “та одоо гэртээ ор” гэж хэлсэн, тэгэхэд тэр ах орж өгөхгүй ...бид нарт хандаж та нар архи уучихаад юундаа агсам тавиад байгаа юм? гээд бид нарын өөдөөс муухай аашлаад байхаар нь би тэр ахын нүүр шанаа орчимд нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Лхагва-Очирын мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Г.Төмөртогоогийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, насанд хүрээгүй гэрч Ц.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 32-33/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 819 тоот дүгнэлт /хх-ийн 47/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх-ийн 52-53/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Лхагва-Очирын биед учирсан хөнгөн хохирол нь өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө хохирогч Б.Лхагва-Очирын нүүр, шанаа хэсэгт цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, өсвөр насны шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд  энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр тэнсэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Өсвөр насны шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Лхагва-Очирт гэм хорын хохиролд 1000,000 төгрөгийг өгсөн байх бөгөөд хохирогч “Өсвөр насны шүүгдэгч нар хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулсан, надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч Б.Б ЖВ  регистрийн дугаартай, өсвөр насны шүүгдэгч Б.Ө ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Өсвөр насны шүүгдэгч С овогт Б.Б, С овогт Б.Ө нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 8.7 дугаар зүйлийн 2 зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг  гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1000000 /нэг сая/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Б.Б ЖВ регистрийн дугаартай, Б.Ө ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР