Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 241

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Э.Энхбат,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дэлгэрэх овогт ...ийн ...т холбогдох 1908000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1976 оны 08 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дэлгэрэх овогт ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Б.... нь Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, 2-139 тоотод байрлах нийтийн байрны 09 тоотод 2019 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн үед хохирогч О.... нь Б....ын бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавихад нь эсэргүүцэж О....ын цээжин тус газар нь өшиглөж, зүүн хөхний доод хэсгээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн үед байрны гадаа хашаан дотор машин хаазлах чимээ гараад байсан ба галч ..."нийтийн байрны 09 тоотод ирсэн хүн машинтайгаа хашаанаас орж гараад байна, машин тэрэг мөрөгчиж магадгүй байна" гэхээр нь ... гэх залуу 09 тоот руу яваад орохоор нь араас ороход 09 тоотыг түрээслэдэг ..., ... түүний найз хүүхэн ... нар байсан. Би тэр хэдэд унтаж амараач, байрны оршин суугчид гомдол гаргаад байна гэхэд ... гэх эмэгтэй над руу дайраад "пизда, архичин авгай" гэж над руу дайраад хэл амаар доромжилоод цохиж авах-гээд байхаар нь хоёр мөрнөөс нь дарахад ... баруун хөлөөрөө миний зүүн талын цээж рүү нэг удаа өшиглөхөд галч ...салгасан...Миний биед учирсан гэмтлийг ... баруун хөлөөрөө миний цээж рүү өшиглөж гэмтэл учруулсан...... гэх залуугаас 50.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,

 

2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ний орой 21 цагийн үед СХД-н 31-р хороонд байрлах Нийтийн байранд найз ...ын гэрт найз ...гийн хамт ирсэн. Бид гурав 0,75 шилтэй архи хувааж уугаад дуусгасан. Шөнийн 01 цагийн үед ... бид хоёр гэр лүүгээ явах санаатай дуудлагын жолооч дуудаад ...г чи унтаж бай гэж хэлээд би өөрөө гадагшаа гарч машинаа асааж халаах гээд гадаа гарч машинаа асаагаад байж байхад нийтийн байрны галч хашааны хаалга хаалаа чи гарах юм уу гэж надаас асуусан. Би хариад нь машинаа хашааны гадаа гаргая гэж хэлээд машинаа хөдөлгөөд хашааны гадаа гаргасан. Би машинаа хашааны гадаа асаатай нь орихчооод буцаж байрлуу орж ирэхэд цээж нүцгэн залуу ...тай том дуугаар юм яриад байхаар нь би тэр залууд хандаж чи хэн бэ энд юуу хийж байгаа юм бэ гэж хэлээд шилэн хүзүүнээсээ бариад гар гээд татах үед ... эгч орж ирээд ...руу дайрч хэл амаар доромжлоод толгойг нь доош нь дарж байгаад хоёр гараараа нурууруу нь 1-2 удаа цохихоор нь би ... эгчид хандаж одоо боль гэж хэлээд баруун хөлөөрөө ... эгчийн цээжлүү нь жийгээд унагасан. Тэр үед байрны галч ... орж ирээд бид хэдийг салгаад ... эгчийг аваад гарсан. Удаагүй хоёр цагдаа ирээд ... бид хоёрыг авч яваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...хохиролд 50,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 25-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шинжээчийн 2204 тоот дүгнэлт

     1....-н биед зүүн хөхний доод хэсгээр цус хуралт тогтоогдлоо.

     2.Дээрх   гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр   хэрэг

болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг   түр   хугацаагаар   сарниулах   тул   гэмтлийн   хөнгөн   зэрэгт хамаарна.

            4.Цаашид     ерөнхий     хөдөлмөрийн     чадварын     тогтонги     алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/,

4.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай  нийтийн байрны 09 тоот залуугийн гэрт 18 цагийн үед машинтай ... гээд зүс таних залуу нийтийн байрны машин тэргээ асаагаад хаалгаар орж гараад яваад байсан. ...Би гадаа байж байхад 09 тоотын ...гийн гэрт чимээ шуугиан гараад байхаар нь хаалга нээтэл ... баруун хөлөөрөө ...ын цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөөд унагаасан ба би ...ыг барьж аваад салгасан. ... надад хэлэхдээ "миний зүүн талын хөхний доогуур хөндүүрлэж өвдөөд байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 5 х/,

5.Хохирол төлсөн баримт /хх 23 х/

6.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 36 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37 х/

8.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 38 х/

9.Ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх 31 х/

10.Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35 х/

11.Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 37 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б.... нь Сонинохайрхан дүүргийн 31-р хороо, 2-139 тоотод байрлах нийтийн байрны 09 тоотод 2019 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цагийн үед О.... нь Б....ын бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавихад нь эсэргүүцэж О....ын цээжин тус газарт өшиглөж, зүүн хөхний доод хэсгээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О....ын “... "пизда, архичин авгай" гэж над руу дайраад хэл амаар доромжилоод цохиж авах гээд байхаар нь хоёр мөрнөөс нь дарахад ... баруун хөлөөрөө миний зүүн талын цээж рүү нэг удаа өшиглөхөд галч ...салгасан...Миний биед учирсан гэмтлийг ... баруун хөлөөрөө миний цээж рүү өшиглөж гэмтэл учруулсан ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,

Шүүгдэгч Б....ын “... шилэн хүзүүнээсээ бариад гар гээд татах үед ... эгч орж ирээд ...руу дайрч хэл амаар доромжлоод толгойг нь доош дарж байгаад хоёр гараараа нурууруу нь 1-2 удаа цохихоор нь би ... эгчид хандаж одоо боль гэж хэлээд баруун хөлөөрөө ... эгчийн цээжлүү нь жийгээд унагасан. Тэр үед байрны галч ... орж ирээд бид хэдийг салгаад ... эгчийг аваад гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д....ын “… гадаа байж байхад 09 тоотын ...гийн гэрт чимээ шуугиан гараад байхаар нь хаалга нээтэл ... баруун хөлөөрөө ...ын цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөөд унагаасан ба би ...ыг барьж аваад салгасан. ... надад хэлэхдээ "миний зүүн талын хөхний доогуур хөндүүрлэж өвдөөд байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 5 х/,

Шинжээчийн 2204 тоот дүгнэлт

1....-н биед зүүн хөхний доод хэсгээр цус хуралт тогтоогдлоо.      2.Дээрх   гэмтэл  нь  хатуу  мохоо  зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр   хэрэг

болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл

мэндийг   түр   хугацаагаар   сарниулах   тул   гэмтлийн   хөнгөн   зэрэгт хамаарна.

            4.Цаашид     ерөнхий     хөдөлмөрийн     чадварын     тогтонги     алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.... нь хохирогч О....ын цээжин тус газарт өшиглөж, зүүн хөхний доод хэсгээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 9 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

 

Шүүгдэгч Б.... нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч О....ын эмчилгээний зардалд 50,000 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 23 х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх саналыг гаргасан.

 

            Б....ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариууцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн хор уршиг их биш, мөн прокурорын ялын санал зэргийг харгалзан шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Дэлгэрэх овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй.

 

  5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 50,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ