Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 195

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Б ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , гуравдагч этгээд "К б " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И , Г.Ч , гуравдагч этгээд "М к" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “М к” ХХК-тай 171 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ...Б байрны . тоот 4 өрөө орон сууц, мөн тус орон сууцны зоорийн давхрын ..., ... тоот авто машины зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М к” ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, авто машины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан юм. 

Улмаар “"М к" ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00786 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хандахад надад “К б ”-ны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн. 

Гэтэл "М к" ХХК нь “"К б ”-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с”хотхоны ...Б байрны . тоот 4 өрөө орон сууц болон тус байрны ..., ... тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль”-ийн 183 дугаар зүйлийн 183.3-д: “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д: “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд "М к" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с”хотхоны ...Б байрны . тоот 4 өрөө орон сууц, мөн тус орон сууцны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би хөдөө орон нутагт ажилладаг ба манай гэр Улаанбаатар хотод байдаг. Уг хэрэгт төлөөлөгчөөр дамжуулж оролцдог. 2007 онд гэрээ хийгээд дараагийн 2009 оны гэрээн дээр би байхгүй байхад манай эхнэр гарын үсэг зурсан. Гуравдагч этгээдээс гаргаж өгөхдөө манай эхнэрийн зурсан гэрээг гаргаж өгсөн юм шиг байна лээ.  2009 оны 12 дугаар сарын эхээр уг байранд анх оршин суугчаар орсон. Уг асуудал дээр иргэн миний буруу байхгүй. Эхний үед орон сууцны төлбөрөө ..Г байрны нэгдүгээр давхарт орон сууцны хүмүүст бэлэн мөнгөөр өгдөг байсан. Одоо ч гэсэн С гэдэг хүн нь байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ...Б байрны . тоот аялал жуулчлалын зориулалттай 132 м.кв талбайтай 4 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “"М к" ХХК -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00010.... дугаартай гэрчилгээ олгосон байна. 

К б тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2009, 2010 оны Т07/208 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй байна. 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 1/10901, 1/10599 тоот албан бичгүүдээр "М к" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн гудамж ..А, ...Б, ..В, ..Г тоот байруудыг битүүмжилсэн байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 26-ны 4740 дугаар захирамжаар "М к" ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай эд хөрөнгө нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 10 дугаар сарын 11-ний 2/10836 тоот албан бичгээр уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б ын нэхэмжлэлтэй, шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсрагдсан байна. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ..А, б, в, г дүгээр байрны зоорийн давхарын ...тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М к" ХХК -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000098... дугаартай гэрчилгээ олгосон байна. 

К б тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007, 2010 оны Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0006013..., Ү-220601.... дугаартай эд хөрөнгүүдийг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж нотлох баримтанд байна. 

“Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байдаг. 

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” хэмээн тус тус заасан байдаг. 

Мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” хэмээн заасан байдаг. 

"М к" ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаалан К б аас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. 

Иймд барьцаалагч болох К б , захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. 

Иргэн Н.Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд "М к" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Н Б ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. 

Иргэн Н.Б нь 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 171 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с”хотхоны ...Б байрны . тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын хамт  худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00786 дугаар шүүгчийн захирамжаар Н.Б ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ...Б байрны . тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

"М к" ХХК, "К б " ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг "М к" ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Б с” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. 

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд "М к" ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны .. тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. 

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд "М к" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Б тоотод байрлах 1692 м.кв  талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг "К б " ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Б с” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар ..А, ..Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй  барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн /"К б " ХХК-ийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийг тайлбарт хавсаргав/. 

Манай компани "К б " ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, "К б " ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. 

Ингээд 2010 оны 5 дугаар сард бид "К б " ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор "К б " ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр иргэн Н.Б ийн “Б с” хотхоны ...Б байрны . тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын хамт өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.Б ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с”хотхоны ...Б байрны . тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.  

Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Н.Б нь 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус компанитай гэрээ байгуулаад Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо “Б с” хотхоны ...Б байрны . тоот орон сууц болон 133, 134 дүгээр авто зогсоолуудыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Мөн 2009 оны 12 дугаар С с буюу уг орон сууцыг ашиглалтанд орохоос жилийн өмнө уг орон сууцанд орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай компани “К б ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, дээрх хотхоныг барихын тулд 1.4 сая долларыг авч, хотхоныг бүрэн ашиглалтанд оруулж, барьж дуусгасан. Уг хотхонд орсон зарим оршин суугч нь зарим нь гэрчилгээгээ авсан зарим нь аваагүй байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд манайхаас татгалзах зүйл байхгүй байгаа. Төлбөр тооцоо болон энэ хүнийг өмчлөгчөөр тогтоосон Иргэний шүүхийн шүүгчийн захирамж байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  

Гуравдагч этгээд “К б ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Н.Б ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбарыг гаргаж байна. 

Тус банк нь "М к" ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга)-н ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. 

Мөн "М к" ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 

-Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга газар, дэд бүтцийн хамт,

-205 автомашины гараж,

-3 өрөө орон сууц, гаражийн хамт, 

-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон "М к" ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, 

Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “С Э Э Э” ХХК-тай байгуулж, “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 

-"М к" ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

-"М к" ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга: 

-"М к" ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, 

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М к" ХХК-ийн өмчлөлд ..А, ...Б, ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..Б байрны 1-24 тоот орон сууцыг нэг бүрчлэн, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..АБВГ дүгээр байрны зоорийн давхрын 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан. 

Тус банкны "М к" ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл "М к" ХХК нь иргэн Н.Б тэй 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 171 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б с” хотхоны ..Б дүгээр байрны . тоот орон сууц, зоорийн давхрын ..., ... тоот авто зогсоолуудыг худалдсан байна. 

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/00786 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот болон Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийн дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Б ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир "М к" ХХК-ийн өмчлөх эрхийг Н.Б д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К б наас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага /бүртгэгч/ мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Б нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. 

Иймд нэхэмжлэгч Н.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “К б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд хоёр агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү? Хоёдугаарт бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Манай талаас уг хэрэгт оролцохдоо хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байгаа. “К б ” нь нэхэмжлэгчтэй холбоотой орон сууц болон авто зогсоолуудыг анх 2007 оноос эхлүүлээд “М к” ХХК-ийн хөрөнгө нь дээр барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулж, хүчин төгөлдөр зээлийн барьцааны харилцааг үүсгэсэн. 

Өөрөөр хэлбэл 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Т07/147 зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Т07/208 зээлийн гэрээ, мөн түүнчлэн Т07/205 зээлийн гэрээг тус тус байгуулж, 2007 онд хийгдсэн зээлийн гэрээний гүйцэтгэл дээр “М к” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгө болох ..А, ...Б, ..В, ..Г тус тус блок байруудыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалуулсан байдаг. Мөн дугаар бүхий зээлийн гэрээгээр 205 авто машины зогсоолыг бүхэлд нь барьцаалсан байдаг. Зээлийн барьцааны асуудал нь 2007 оноос хойш үргэлжлээд явж байсан. Гэтэл иргэн Н.Б нь ямар хугацаанд гэрээ хийчхээд би гэрээтэй гэдэг тайлбарыг хэлж байгааг ойлгохгүй байна. 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ болон 2009 оны гэрээ байдаг. Яагаад ийм хоёр өөр гэрээ байдаг ... гэж тайлбарлаж байна. 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнүүд байдаг. Яагаад эдгээр гэрээнүүдийн огноо дугаар өөр байгаа талаар тайлбар хийх байх гэж бодсон чинь би хөдөө байдаг учраас манай эхнэр гарын үсэг зурсан гэдэг зүйлийг л хэлж байна. Хөдөө байхад нь эхнэр нь зурсан гэрээ нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 171 тоот гэрээ юм. Уг гэрээг манай талаас гаргаж өгөөгүй ба гэрээ нь дээр шүүгч анхаарч үзвэл 133, 134 дүгээр авто зогсоол байхгүй байдаг. Уг гэрээ нь дээр орон сууцны үнийг тохирсон байдаг. Орон сууцны үнийг хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2008 оноос эхлүүлээд 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд гурав хувааж төлсөн ба гэрээ байгуулахаасаа өмнө төлсөн юм шиг харагдаж байна. Уг баримт нь эргэлзээтэй, үнийг тохироогүй байж төлбөр төлнө гэсэн ойлголт байхгүй. 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж өгөхдөө нэхэмжлэлтэйгээ хамт гаргаж өгсөн баримтууд байдаг. Ингэхдээ гражын баримтыг хоёр янзаар гаргаж өгсөн. 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ нь дээр 133, 134 дүгээр авто зогсоолуудыг бичсэн ба яг хойд талд нь 171 тоот гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэсэн байдаг. Нэмэлт гэрээний зохицуулалтыг унших юм бол 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 171 тоот гэрээнд өөрчлөлт оруулах нь гээд уг гэрээний 100.1-д заалтаар  133, 134 дүгээр дугаартай хоёр авто зогсоолыг Н.Б ийн гэрээнд нэмэлтээр оруулав. Авто зогсоолын үнийг 24 мянган доллар байхаар тохиров, гражын үнийг графикийн дагуу гурав хувааж төлнө. Нийт орон сууц болон гражын төлбөр нь 150 мянган долларын гэрээ байгаа. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр нэхэмжлэл гаргуулахдаа шүүхийг төөрөгдүүлсэн. 

Яагаад гэвэл шүүхэд хуурамч гэрээ гаргаж өгсөн. 2009, 2010 онуудын гэрээ нь дээр орон сууц болон гражын үнийг 150 мянган доллар байхаар тохиролцсон хэрнээ шүүхийн захирамж дээр граж, орон сууцны үнэ буюу 126 мянган долларыг төлсөн гээд шүүхийн байгууллагаар захирамжаа гаргуулсан. Энэ талаар хэрхэн төлөгдсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Одоо болтол гражын үнийг төлсөн баримт байхгүй. Энэ үйлдлийг бид “К б ” ХХК-ийн барьцаанаас мултрах гэсэн үйлдэл гэж харж байгаа. “М к” ХХК-ийн хувьд 2007 оноос эхлүүлээд тухайн орон сууц болон авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд 55 хувийн гүйцэтгэлтэй гэсэн гэрчилгээ авсан. Сүүлд авагдсан нотлох баримтаас харахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар нотлох баримтыг гаргуулж авсны үндсэн дээр өмчлөгчөөр бүртгэж байгаа. Энэ нь Улсын Дээд шүүхийн 45 дугаар тогтоолын дагуу тайлбарлана. 45 дугаар тогтоол дээр тухай этгээдийн мэдүүлэг, түүнд хавсргасан материал, зохих зүйлс нь баттай өмчлөгч гэдгийг нотлох баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 зүйлээс 13.5.5- дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг хамруулан гэж заасан. Тиймээс улсын бүртгэлийн байгууллага дээрх хуульд заасан бичиг баримтыг үндэслэж 2007 онд “М к” ХХК-нд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр тоот тус бүрээр гэрчилгээ гаргуулахдаа 2007 оны бичиг баримтуудыг үндэслэж гэрчилгээ гаргуулсан. Тиймээс нэхэмжлэгч талын хэлж байгаа тухайн эд хөрөнгийг анхнаасаа эзэмшигч байсан мэтээр тайлбарлаж, бүртгэлийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзаж хариу явуулсан. Нэхэмжлэгч талаас бол үүнийг тодорхойлохдоо эс үйлдэхүй гэж тодорхойлж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага хугацаанд нь шийдвэрлээд хариу өгсөн ба шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл гаргаагүй. 

Захиргааны байгууллагын өргөдлийн асуудлыг нэхэмжлэгч тал эс үйлдэхүй гэж тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гурван үндэслэлээр буцаасан байдаг. Нэгдүгээрт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхйи хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дээрх хуулийн дагуу хариуцагч  байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг өгсөн ба үүнийг буруутгах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн тайлбарын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б ийн гаргасан "М к" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ...Б байрны . тоот 4 өрөө орон сууц, мөн тус орон сууцны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн шаардлагын дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ.

Маргааны үйл баримтын талаар:

1. Маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг санхүүжүүлэх зорилгоор К б тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Америк сургуулийн урд /тухай үеийн нэршлээр/ 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гараж зэргийг барьцаалсан гэдэг нь “Зээлийн гэрээ”  /хх 1-р хавтас 115-119/, “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 58-59/, гуравдагч этгээдийн “М к” ХХК, К б ны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-р хавтас 159-160, 164-166/, гуравдагч этгээд “К б ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  

2. “С Э Э Э” ХХК нь К б тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №Т07/208 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох ..Б байрыг барьцаалсан гэдэг нь “Зээлийн гэрээ”  /хх 1-р хавтас 51-53/, “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 67-68/, гуравдагч этгээдийн “М к” ХХК, К б ны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-р хавтас 159-160, 164-166/, гуравдагч этгээд К б ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  

3. “М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ..Б дугаартай дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад уг барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008... дугаарт бүртгэж, гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 2-р хавтас 70/-аар тогтоогдож байна.  

4. “М к” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн айл бүрээр салгаж бүртгүүлэхтэй холбогдуулан дээр дурдсан Ү-2206008... дугаарын хувийн хэрэг бүртгэлийг хааж, уг дугаарыг болон гэрчилгээг хүчингүйд тооцсон гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар тушаал /хх 1-р хавтас 104/-аас тогтоогдов. 

5. “М к” ХХК-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан  хотхоны ..Б байрны зоорийн давхарын . тоот 132 м.кв талбайтай, дөрвөн өрөө, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэж, 00010.... дугаартай гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон гэдэг нь өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт /хх 1-р хавтас 35/, гэрчилгээ /хх 1-р хавтас 43/, хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 30-32/ зэргээр тогтоогдож байна. 

6. “М к” ХХК-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан ..Б байрны зоорийн давхрын ..., ... тоот зоорийн давхарын авто зогсоолын зориулалттай 18 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220601....,  Ү-220601.... дугаарт бүртгэж, 000098...,  000098... дугаартай гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон гэдэг нь хүсэлт /хх 89, 100/, гэрчилгээ / хх 1-р 97, 108/,  хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

7. К б , “С Э Э Э” ХХК-ийг хооронд байгуулсан зээлийн гэрээ /2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот/-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан  хотхоны ..Б байрны зоорийн давхарын . тоот 132 м.кв талбайтай, 4 өрөө, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улмаар барьцааны бүртгэлийг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдэг нь барьцааны гэрээ /хх 1-р хавтас 47-48/, мэдүүлэг /хх 1-р хавтас 44/, К б ны хүсэлт /хх 1-р хавтас 46/, “С Э Э Э” ХХК-ийн хүсэлт /хх 1-р хавтас 49/, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

8. К б болон “М к”-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ /2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот/-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсангийн гудамж,  .. Б  байрны зоорийн давхарын ..., ... тоот авто зогсоолуудыг барьцаалж, барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн гэдэг нь барьцааны гэрээ /хх 1-р хавтас 122-128/, мэдүүлэг /хх 1-р хавтас 110, /, К б ны хүсэлт /хх 1-р хавтас 113/, “М к” ХХК-ийн хүсэлт /хх 1-р хавтас 114/, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

9. Шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 30-32 /, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/10901, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/10836 албан бичгүүд, Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны тогтоол, Шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4740, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7065, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 705 захирамжууд /хх 1-р хавтас 78-85/-аар тогтоогдож байна.  

10. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Н.Б нь “М к“ ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” 2007 оны 08 дугаар сарын 17-ны болон 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэсэн 2 өөр гэрээ авагдсан. Эдгээр гэрээний агуулгууд хоорондоо зөрүүтэй байгаа учир шүүх уг гэрээг үнэлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.  /хх 1-р хавтас 15-18, 2-р хавтас 102-105/. Харин нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсангийн гудамж,  .. Б  байрны . тоот орон сууц болон зоорийн давхарын ..., ... тоот авто зогсоолыг худалдан авч, эзэмшиж ашиглаж байгаа гэдэг нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтууд, орон сууцны төлбөр төлсөн баримтууд, өрхийн дэвтэр /хх 2-р хавтас 109-112/ зэргээр тогтоогдож байна. 

11. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00786 дугаартай шийдвэр /хх 12-13/-ээр ХХК нь иргэн Н.Б ийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ...Б байрны . тоот орон сууцны, мөн тус байрны зоорийн давхрын ..., ... тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч “М к“ хүлээн зөвшөөрснийг баталжээ. 

12. Нэхэмжлэгч Н.Б нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасагт мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан /хх 1-р хавтас 8/ боловч бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаажээ. 

13. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн бүртгэгчийн дээр дурдсан бүртгэхээс татгалзсан үйлдлийн талаар Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргажээ. Дээд шатны бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасныг хууль зүйн үндэслэлтэй гэж хариу /хх 1-р хавтас 6/-г нэхэмжлэгчид өгсөн учир тус шүүхэд ханджээ.  

Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд:

К б болон “М к” ХХК, “С Э Э Э” ХХК зээлийн гэрээ /2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот/-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ...Б байрны . тоот 4 өрөө орон сууцны барьцааны улсын бүртгэл 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн. Мөн К б болон “М к”-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ /2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот/-ний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ..Б байрны зоорийн давхарын ..., ... дүгээр авто зогсоолын барьцааны улсын бүртгэл 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийгджээ. 

Харин нэхэмжлэгч  маргаан бүхий орон сууц болон авто зогсоолуудыг 2007 оноос худалдан авсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэдгээ 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхээр тогтоолгожээ. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрх уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн байна. 

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй байсан. Түүнчлэн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч орон сууц, авто зогсоолыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад хүлээгээд авсан байдаг.” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус заасны дагуу шүүхээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийг бүртгүүлэх, орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгчид  шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргажээ. 

Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаж байгаа орон сууц, авто зогсоолыг анх баригдаж дуусаагүй байхад нь “М к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байсан. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К б инд барьцаалсан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн тусгай тэмдэглэл тусгагдсан байжээ. 

“М к” ХХК-ийн өмчлөх эрх нэхэмжлэгч Н.Б д шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэгч “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэнэ. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө К б ны барьцаанд бүртгэлтэй талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээтэй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардах үүрэгтэй юм. 

Түүнчлэн маргааны үйл баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан үндэслэлээр маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудын эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээтэй байгаа бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэгч уг бүртгэлд өөрчлөлт оруулна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заажээ. 

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг хөндөгдөх К б ны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцжээ. 

Маргааны үйл баримтаас маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг  дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад нь “М к”-ийн өмчлөлд 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анх бүртгэж, улмаар уг бүртгэлийг хүчингүйд тооцож, үүний дараагаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй байхад улсын бүртгэлд бүртгэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.5.3-д “шинээр баригдсан орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж  барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт,.. тусгасан байх шаардлагыг хангасан байх”, 4.11-д “Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан тохиодолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж болно.”, 4.6-д Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ...улсын мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, гүйцэтгэгчтэй гэрээгээ дүгнэсэн акт зөвшөөрлийг хавсаргана”,  гэжээ. 

Энэ журмын заалтаас үзэхэд маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудыг хөрөнгө оруулж бариулсан этгээд нь “М к” ХХК бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусаагүй байхад нь анхны улсын бүртгэлийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой. Харин иргэн Б.Б нь орон сууц, авто зогсоолуудыг захиалсан этгээд бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн бүртгүүлэхээр байна. 

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас “маргаан бүхий орон сууц,  авто зогсоолуудын өмчлөгчийг улсын бүртгэлд анх бүртгэхдээ хөрөнгө оруулагч нь иргэн Н.Б байгаа байдлыг үнэн зөвөөр шалгалгүйгээр ажил гүйцэтгэгч “М к” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэгчийн үйлдэл хуульд нийцээгүй” гэж нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан Н.Б ээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “"М к" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ...Б байрны . тоот 4 өрөө орон сууц, мөн тус орон сууцны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Н.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

   ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ