| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00003/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 03
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч А.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1824000030005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 2*******,*******,*******,*******, мэргэжилгүй, ******* суралцдаг, Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ИЧ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х овогт А.Ц
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас насанд хүрээгүй А.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим дотуур байрандаа Х.Б, М.Г, н.О, н.Б нарын хамт хөзөр тоглоод сууж байтал н.Б орж ирээд та нарыг дуудаж байна гэсэн, хэн дуудсан гэдгийг бид нарт хэлээгүй. Тэгтэл А.Ц орж ирээд “ах нь дуудаад байхад та нар орж ирсэнгүй” гээд уурлаад гараад явахаар нь би Х.Б, М.Г нарын хамт өрөөнд нь яваад орсон, А.Ц надад “наад сандалаа түлхчих” гэсэн юм билээ. Би түүнийг нь сонсоогүй юм, тэгтэл А.Ц “би чамд наад сандалаа түлхчих гээд үг хэлээд байгаа юм биш үү” гэсэн. Тэгэхээр нь би “та эвтэйхэн хэлээч, би
сонссонгүй” гэж хэлсэн. Гэтэл А.Ц та нар ахыгаа хүндлэхгүй байна гээд уурлаж байсанаа миний урд хүрч ирээд баруун талын дээд уруулын орчимд гараараа цохисон. Миний дээд урууланд эмч 6 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим дотуур байрандаа Х.Б, Б.Ц бид нарыг хөзөр тоглож байтал ******* гэдэг хүүхэд орж ирээд “та нарыг А.Ц гэдэг хүүхэд дуудаж байна” гэхээр нь яваад очтол А.Ц “ахыгаа хүндэлдэггүй” гээд Б.Цгийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь дээд уруулнаас нь цус гоожоод эхэлсэн. Тэгтэл удалгүй жижүүр Ц ирээд юу болсон талаар лавлаад байрны багш Ж-г дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дотуур байрандаа М.Г, н.Д, Б.Ц бид нар хөзөр тоглож байтал н.Б гэдэг хүүхэд орж ирээд “та нарыг А.Ц гэдэг хүүхэд дуудаж байна” гэхээр нь яваад очтол А.Ц Б.Ц хандан “чи наад сандалаа түлхчих” гэсэн чинь Б.Ц чадахгүй гэсэн, А.Ц ахыгаа хүндэлсэнгүй гээд зүүн гараараа Б.Ц-н дээд уруулан тус газар цохисон чинь уруул нь сэтрээд цус гоожоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байрны жижүүр Ц утсаар яриад “зодоон болоод байна, хурдан ирээрэй” гэсэн. Би дотуур байранд очоод угаалгын өрөөнд ортол Б.Ц-н дээд уруулнаас цус гараад нүүрээ угаагаад зогсож байсан. Би Б.Ц-с “хэн чамайг цохисон бэ?” гэсэн чинь А.Ц цохисон гэж хэлсэн. Тэгээд би Б.Цг эмнэлэг дээр авч очоод урууланд нь оёдол тавиулсан. Эмнэлгийн гадаа Б.Цг хүлээж байгаад гарч ирэхээр нь хартал урууландаа 3-4 оёдол тавиулсан харагдсан. Тухайн үед би А.Цтой уулзаад “чи яагаад Б.Цг цохиж байгаа юм бэ?” гэсэн чинь намраас хойш хүүхдүүд тамхи татаад, үгэнд орохгүй байна, би Б.Цг нэг удаа цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч *******: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182014 дугаартай иргэн Б.Цгийн дээд уруулын баруун талд сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн:
болно.
|
| 3. | Гэмтлүүд | нь энгийн хөдөлмөрийн | тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. |
| . | 4. | Гэмтлийн | зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт | |
| хамаарна гэсэн 182014 дугаартай шинжээчийн | дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар | |||
| болно. |
|
|
|
|
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед ******* сумын бүрэн дунд сургуулийн дотуур байранд сандал түлхчих гэхэд түлхсэнгүй, өөрийг нь хүндэлсэнгүй гэх шалтгаанаар Б.Цтай маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Цгийн мэдүүлэг, гэрч Х.Б, М.Г, Ж.Ж, шинжээч П.Базардаргиа нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 182014 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Ц-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нь А.Цийн дээрх үйлдэлд Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл нь тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Цгийн биед дээд уруулын баруун талд сэтэрсэн шарх гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч А.Ц-н “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай ангийнхан сургууль дээр ангидаа нийллэг зохион байгуулсан юм. Өмнөх орой нь би сургуулийн дотуур байрны жижүүр хийж байсан. Сурагчид хоолоо идээд босохдоо бүгд сандалаа ширээн доогуур түлхчихээд босдог юм. Тэгтэл 9 дүгээр ангийн сурагч Б.Ц сандалаа түлхэлгүй явчихаар нь түүнд би сандалаа түлхээч гэж хэлсэн чинь “түлхэх гэж байна шүү дээ” гээд ирж сандалаа түлхчихээд гарсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны 21 цагийн үед Б.Цг өрөөндөө дуудсан чинь ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи өчигдөр орой сандалаа түлхчих гэхээр яагаад байсан бэ? чи яагаад байгаа юм” гэж хэлтэл Б.Ц “би сонсоогүй юм чинь гэхээр нь чи яахлаараа сонсоогүй юм, намайг үл тоогоод байгаа юм уу” гээд түүний зүүн хацар руу нэг удаа цохисон чинь нүүрээ дараад суусан...” гэж мэдүүлж байгаа нь Б.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар
хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч нь 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас, 4 сар, 16 хоногтой өсвөр насны байсан нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “.Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасан байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Мөн хуульд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, ******* сумын Очирбатын нэрэмжит бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр 8 цагийн сургалт явуулах ажил гүйцэтгэх үүргийг сонгож шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгдэгч А.Цийн хувьд ногдох хөрөнгө болох Samsung маркийн 32 инчийн өнгөт LCD зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ