Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 187

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                    

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1965 онд төрсөн, Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Мандал хорооллын 05-06 тоотод оршин суух Ялавцай овогт Пиодерын Нямсүрэнгийн   /РД:ЧТ65012208/ хүсэлттэй

Шар торгууд овогт Чойжилын Ганхуягийн /РД:АЗ61022518/ Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 сарын 25-ны өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Нямсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

                                                                 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч П.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ч.Ганхуяг 1961 онд төрсөн. Манай гэр бүлийн хүн  2015 оны  12 сарын 01-нд нас барсан. Иймд нөхөр Ч.Ганхуягийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн түүний Архангай аймгийн Тариат сумын  Ялалт нэгдэлд  1985 оны 07 сарын 25-ны өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Ч.Ганхуяг  Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 сарын 25-ны өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Чойжилын Ганхуягийн 1986 оны 12 сарын 23-ны өдрийн 184925 дугаар хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1985 оны 07 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 30 дугаар тушаалд:

          2. УАЗ-452 машины жолоочоор Ч.Ганхуягийг  07 сарын 25-наас  авч ажиллуулсугай.

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1986 оны 07 сарын 20-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай  18 дугаар тушаал /Хавсралтад: Ч.Ганхуяг УАЗ-ын жолооч/,

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1987 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай  73 дугаар тушаал /Хавсралтын 3-т Ч.Ганхуяг УАЗ 452-ын  жолооч, амралт эхлэх 11 сарын 01, үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 3 хоног, бүгд 18 хоног/,

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1988 оны 09 сарын 25-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай  46 дугаар тушаал /Хавсралтын 4-т Ч.Ганхуяг УАЗ 469-ийн  жолооч, амралт эхлэх 09 сарын 22, үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 3 хоног, бүгд 18 хоног/,

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1989 оны 06 сарын 14-ний өдрийн  ажилд томилох тухай 38 дугаар тушаалд:

          1. ЗИЛ 130-ийн  жолооч С.Чоёндорж бие муу  эмчилгээ  хийлгэх  болсон учир  өөрийн хүсэлтээр  эмчлүүлэх  бололцоо олгож 11-07 ноймерийн  ЗИЛ 130 машины  жолоочоор  06 сарын 14-нөөс  Ч.Ганхуягийг  түр авч ажиллуулсугай.

          - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн  даргын 1990 оны 08 сарын 12-ны өдрийн  ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 52 дугаар тушаалд:

          2. УАЗ 469-ийн  жолоочоор  Ч.Ганхуягийг 07 сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай зэрэг болно.

 

           Иймд хүсэлт гаргагч П.Нямсүрэнгээс ирүүлсэн Ч.Ганхуягийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

   

       ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар торгууд овогт Чойжилын Ганхуягийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 сарын 25-ны өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Нямсүрэнгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   

                         

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН