| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00005/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 05
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Б хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 1724000610006 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, *,* боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь * шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * аймгийн * сумын * багийн * тоот хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л-ийн Д /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч Л.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн * тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Д маргалдаж, дарж унагаан цээжин тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би малын тоонд явчхаад иртэл манай нөхөр Дгэртээ найз П архи уугаад сууж байсан. Би нэг шил архи нэмж авч өгөөд тэр хоёр хувааж уучхаад П гэр лүүгээ явсан. Тэгээд би Д унтуулах гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод янхан, гичий, жингэр гээд дуудаад байхаар нь унтуулах гээд аргадсан. Хэл амаар доромжлоод байхаар нь хадам ээж рүү залгаад хэлтэл хадам ээж Д, нөхрийн найз А нар ирсэн. Хадам ээж ирсэн байхад миний толгой руу Д гараараа нэг удаа хүчтэй цохисон. Удаагүй манай аав болон бэр эгч нар ирсэн, аав цагдаа дуудсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-нд Д ангийнхаа Ц гэдэг залуутай хамт архи уугаад гэртээ байж байгаад Ц гараад явчихсан. Тэгэхээр нь би ажилдаа орох гээд өргөдлөө өгчихсөн гээд хэлсэн чинь намайг элдэв бусаар хараагаад худлаа ухаан алдаж унадаг гэсэн чи гээд миний хоолойг боож газар унагаад дээр сууж байгаад цээж рүү өшиглөчих шиг болсон. Тухайн үед би ухаан алдчихсан байсан, миний хаана яаж цохисныг мэдээгүй, ухаан орсон чинь хамаг бие хөндүүр болчихсон байсан. Би аавынх руугаа явна гэсэн чинь утас, машины түлхүүр булааж аваад өгөхгүй байсан. Том охиноо дагуулаад П ахынд очиж хоносон, бага охиныг маань аваад үлдчихсэн. Би айлд хоночхоод өглөө ирэхэд хадам ээж, дүү хоёр нь ирчихсэн байсан. Хадам дүү Г намайг хувцсаа аваад зайл гээд хадам ээж, нөхөр, тэр гурав над руу дайраад байсан. Би тэр өдрөө эмнэлэгт очиж рентген зураг авахуулчхаад П эмч, Н эмч нарт үзүүлсэн. Би дотрын тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хот руу явж үзүүлээд зураг авахуулахад зүүн талын 11 дүгээр хавирга үзүүр хэсэгтээ сэлтэрсэн, хугаралтай гэж гарсан. Намайг хэвтэж эмчлүүлж байхад миний хүүхдийг авчирч хөхүүлээгүй, эгчийгээ явуулж хүүхдээ авчирч хөхүүлж байсан. Улаанбаатар хотод рентгенд харуулаад шинжилгээ өгөхөд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж байсан боловч би нялх хүүхэдтэй учраас эмчлүүлж чадаагүй. Ер нь дээрх үйлдлүүд болсон даруйд манай аав болон миний 2 эгч, хадам ээж, дүү нар мэдэж байсан. Өмнө нь бид маргалдаж, хэрэлдэж байсан ч Д миний биед гэмтэл учруулахуйцаар цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-58 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Д зодуулчихсан гээд эмнэлэгт үзүүлээд явж байсан. Тухайн үед түүний биед ил харагдах гэмтэл байгаагүй, харин хөдөлж чадахгүй байна гээд хөдөлгөөн нь удааширсан бололтой байсан. ...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой Ж эгч рүү Д залгаад Д согтуу ирчихсэн агсам тавиад байна гэж хэлсэн хамт очъё гэхээр нь очсон. Бид хоёрыг очиход Д ээж нь бас нэг найз нь байсан. Д тухайн үед ална, хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа Эыг ална хядна гээд орилоод байсан. Тэнд байсан хүмүүс битгий орилж чарлаад бай гэж гуйсан ч орилоод л байсан. Д биед ил харагдах гэмтэл бэртэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Д нь том хүүхэдтэйгээ манайд ирээд нөхөртэйгөө урд өдөр нь муудалцаад шөнө бага хүүхдийг маань өгдөггүй том охинтойгоо П ахынд очиж хоносон гээд ирсэн. Тухайн үед хавирга нь өвдөөд байгаа гээд дараа нь эмнэлэгт хэвтсэн. Би шөл цай зөөж өгч байсан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой над руу Д залгаад Д согтуу агсам тавиад байна гэж хэлэхээр нь Ц хамт очсон. Тэгтэл Эрдэнэсайхан ах Д дагуулаад гарч ирж байсан. Бид хоёрыг гэрт нь ороход Дгийн ээж бас нэг найз нь байсан. Д нилээн согтсон бололтой ална хядна гээд л орилоод байсан. Д ил харагдах хэсэгт гэмтэл,
бэртэл, шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/,
- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 10-ны орой гэртээ амраад байж байтал манай бэр аргалсайхан над руу утсаар яриад Д, Д хоёр муудалцаад байна та мэдэв үү гэхээр нь би мэдээгүй гээд хүргэнийдээ очсон. Гэтэл манай хүргэн Д архи уучихсан согтуу хажууд нь түүний ээж Д, нэг найз нь урд нь зогсчихсон, манай охин Д гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгээд яваад ортол Д намайг элдэв бусаар хараагаад пиздаг ална гээд орилоод байхаар нь би гэрээс гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Ц, Ж, Д, Д-ийн найз нь мөн манай охин бид нар байсан. ...2017 оны 11 дүгээр сард манай охин Д нөхөр Д-д зодуулаад сумын эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн. Тухайн үед манай охины цээжин хэсэг нь даагдахгүй байна гээд сумын эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд зүүн талын 11 дүгээр хавирга үзүүр хэсэгтээ сэтэрсэн байна гэж байсан. Өмнө нь хадмынхаа хашаанд гэрт амьдарч байхдаа Д ажлаа тараад ирэхэд нь оройтож ирлээ гээд толгой руу таавчигаар цохиж гэрээсээ хөөж гаргасан байсан. Тэгээд манай охин миний төрсөн ах Ө-,гйинд гүйж очсон байсан. Тухайн үед манай охин төрөөд 14 хоног орчим болж байсан юм. Хадам аав нь гэрийнхээ гадаа харж зогсож байгаад юу болж байгаа юм бэ? гэхэд Д би энийг хөөж явуулах гэж байна гэж хэлсэн гэсэн. 2016 оны 12 сарын сүүлээр шинэ жил болох дөхсөн байхад мөн л манай хүргэн Д манай охин Д зодсон байсан. Түүнээс болоод манай охин эмнэлэгт хэвтсэн. Манай хүргэн миний хажууд охинд маань гар хүрч байгаагүй, аль болох надаас зугтаадаг байсан. Хамгийн сүүлд цагдаад дуудлага өгөх үед л намайг хэл амаар доромжилж орилоод байсан. Би охиноо нөхөр Д цохиулж зодуулж байсныг нь мэддэггүй байсан. Надад нөхөртөө цохиулж зодуулж байсан талаараа хэлж байгаагүй. Хамгийн сүүлд зодуулахдаа ч гэсэн надад хэлээгүй манай хоёр бэрд хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/,
- Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад Д аав нь над руу залгаад Д, Д хоёр хоорондоо маргалдаад байх шиг байна чи очоодох гэхээр нь очсон. Намайг очиход Д эгч Д бариад суучихсан, Д утсаар яриад тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь одоо боль та хоёр гээд байж байтал Д н аав нь ирээд цагдаа дуудаад Д цагдаа аваад явсан. Намайг орсноос хойш ямар нэг байдлаар зодоон цохион болоогүй. Д Д цохиж зодоогүй. Харин Д Д нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д бид нэг найзынхаа хүүхдийн үсэнд очиж ирчхээд тэднийд нэг пиво хувааж уучхаад гараад явсан. Тэгээд гадуур явж байтал Д над руу залгаад манайд хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь Д баруун хөмсөгний доод хэсэгт нь язарчихсан байсан, юу болсон талаар асуухад намайг Д архи уулаа гээд гар утсаар цохичихлоо гээд байж байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сард Д маажуулсан гээд цээж нь улайчихсан, нүүрэн дээрээ шархтай болчихсон байсан. Тухайн үед Д, Д хоёр маргалдсан гээд Д эмнэлэгт хэвтсэн байсан. Өмнө өөрөөр бол зодолдож байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тэр хоёрыг ямар шалтгаанаас болж маргалдаж муудалцсаныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Өы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Д, Д нарыг маргалдаж, муудалцаж байхыг харж байгаагүй. Хааяа нэг муудалцсан гээд манайд ирж байдаг. Д хадам ээж нь хуримаа хийснийх нь дараа намайг хүрээд ирээч гэхээр нь очсон чинь Д, Д нар нилээн маргалдаж муудалцсан бололтой байсан. Д биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Би та нар залуу хүмүүс байж яах гэж маргалдаж муудалцаж байдаг юм бэ л гэж хэлж байсан. Би өмнө нь Д зодуулж цохиулж байсан талаар мэдэхгүй. 2017 оны 11 сард Э хот руу эмчилгээнд явсан хойгуур нь Д, Д хоёр маргалдаж, муудалцаж байна гэхээр нь гэрт очиход тэр хоёр маргалдсан бололтой байж байсан. Д нь 2017 онд төрөөд удаагүй байхдаа муудалцаад ирлээ гээд ирж байсан. Би гэрт нь хүргэж өгч байсан. 2017 оны 11 сард нэг удаа манайд ирсэн гэсэн тухайн үед би гэртээ байгаагүй манай хүн Д гэртээ байсан...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой намайг гэртээ байж байхад Д гэртээ хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Д бага зэргийн архи уусан бололтой Д тэр хоёр муудалцаад зогсож байсан. ...Д аав Э ирээд цагдаа дуудсан. Манай хүү Д хадам руугаа хандаад та хүүхдээ буруу хүмүүжүүлдэг, та хүүхдэдээ яагаад зөв зүйл хэлдэггүй юм бэ гэж байсан. Тэгээд л манай хүүг цагдаа нар аваад явсан. Д аавындаа очиж хонохоор явсан. Д Д намайг байхад цохиж зодоогүй. Тэд хоорондоо хэрэлдэж маргалдаад л байсан. Тухайн үед хэн хэнийх нь биед ил харагдах бэртэл гэмтэл шарх байгаагүй. Өмнө нь 2017 оны 11 дүгээр сард Д, Д нар хоорондоо маргалдаад харилцан зодолдсон байсан. Тухайн үед Д эмнэлэгт хэвтсэн, харин Д Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Д нүүрэн хэсэг, цээжин биеийн хэсэг хөхөрч няцарсан, сарласан байдалтай байсан. Тухайн үед Д дүү машиныг нь аваад явчихсан чинь л Д дүүг нь хэл амаар доромжилж янхан, гичий гэж дуудсанаас болсон гэсэн, би мөн л дуудагдаад ирсэн. ... Мөн Днь Д хөмсгийг гар утсаар цохиод язартал цохисон, нуруу хөл рүү өшиглөсөн, нүүр амыг нь сарлаад хувцас хунарыг нь урж тасдаад хаячихсан байсан. ... Д, Д нарын муудалцах шалтгаан нь дөнгөж төрсөн хүүхдээ эцэг дээр нь бүртгүүлэхгүй гээд муудалцсан байсан. Мөн манайхныг удмаар нь бөгсний донтон янханууд гэдэг гэсэн. Тэгээд л муудалцдаг гэж манай хүүхэд надад хэлсэн. Д бага хүүхдээ хаячхаад л явчихдаг. Манай хүү Д эрүүл байхдаа юм ярьдаггүй. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ л бодож байсан зүйлээ хэлдгээс болж хэрүүл маргаан үүсдэг юм. Би хүүгээ Дг зодож цохиж байгааг харж байгаагүй. Маргалдаж, муудалцаад байна гэхээр нь очиход цохисон, зодсон зүйл байдаггүй, хэрэлдэж маргалдаад л зогсож байдаг” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Ж.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д, Д-г зодож цохиж байгааг хараагүй. Өнгөрсөн зун 6 сард манай хашаанд пиво уугаад сууж байтал Д ирээд архи дарс уулаа гээд хэл амаар доромжлоод Д нуруу, толгой, тархи руу өшиглөж цохиж байгаад явсан. ...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед нэг өглөө Д уруул нь хавдчихсан, шанаа нь шалбарчихсан байдалтай ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуусан чинь эхнэртэйгээ муудалцаад намайг сарлаж цохиод байхаар нь гараад ирлээ гээд ороод ирсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сард хөдөө байж байгаад ирсэн чинь Д надад хэлэхдээ Д миний нүүр амыг самардаад найз нь хот явж байгаад ирлээ гээд надтай уулзаж байсан. Д-г Д цохиулж зодуулсан байхыг нь харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,
- Гэрч С.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хүү Д эхнэр Д маргалдсаны улмаас Д аав Э цагдаад мэдэгдэж шалгуулж эхэлсэн. Одоо Д, Д нар нь эвлэрсэн хамтдаа амьдарч байгаа учраас надад гомдол, санал өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 71 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрж охинтой болсон юм. Тэгээд удаагүй 10-аад хоногийн дараа том охиноо дагуулаад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар тодруулж асуухад Д муудалцаад л гэж байсан, би аавыг нь дуудаад гэр лүү нь явуулж байсан. Д ил харагдах хэсэгт гэмтэл, шарх байгаагүй. Д муудалцаад л гэж байснаас цохиулж зодуулсан гэж ярьж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 74 дүгээр хуудас/,
- Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 дүгээр сард Д цээжний рентген зураг авахуулчихсан явж байсан ба зургийг нь үзэхэд хугаралгүй харагдаж байсан. Ерөнхийдөө бол өвдөлт ихтэй байна, нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Түүний биед үзлэг хийж гадуур эмчилгээ заасан. Д ил харагдах хэсэгт бэртэл гэмтэл байгаагүй. Гэхдээ зүүн талынх нь хавирганы нумаар өвдөлт эмзэглэл ихтэй байсан. Тухайн үед үзүүлээд явж байхдаа эмнэлэгт хэвтмээр байна гэж байсан. Би хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй юм байна гэж хэлээд гадуур эмчилгээ бичиж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77 дугаар хуудас/,
- Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 сарын эхээр Рашаант багийн эмч Д нөхөртөө зодуулчихсан, унаж тусах гээд байна гэж ирээд надад үзүүлсэн. Толгой өвдөөд, хамар битүүрээд, зүүн хавирга хэсгээр өвдөөд байна гээд гар хүргэхгүй байсан. Түүний биеийг үзээд дотрын тасагт хэвтүүлсэн. Д зүүн талынх нь хавирганы нумаар өвдөлт ихтэй байсан. Тухайн үед рентген зураг авахуулсан, тэгэхэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан. Харин эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод дахиад зураг авахуулахад нь зүүн 11 дүгээр хавирганы сүврэгцний мултрал гэмтэл тогтоогдсон гэж байсан. Түүний биед нь ил харагдах гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 78 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182003 дугаартай: “Э.Д биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хуучин болон шинэ аль аль нь тогтоогдож байна. Хуучин гэмтэл байх зүүн 11 дүгээр хавирганы үзүүр сэлтэрсэн хугарал гэмтэл 11 сард гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой, харин зүүн шууны дотор дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.Д биед учирсан зүүн шууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин хуучин үүссэн гэмтэл болох нь зүүн 11 дүгээр хавирганы үзүүр сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,
- Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Ц манайд ирээд бид хоёр архи уугаад сууж байсан чинь манай эхнэр Д ажлаасаа ирээд нэг шил архи авч өгсөн. Тэр архийг нь хувааж уучхаад Ц гэр лүүгээ явсан. Тэгээд эхнэр бид хоёр манай дүү Гс болж муудалцаад манай эхнэр миний нүүрэн тус газар хэд хээн удаа маажсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь бариад буйдан дээр дарчхаад тавьсан чинь манай эхнэр том охиноо аваад гараад явсан. Тэгээд би бага хүүхэдтэйгээ байж байтал гаднаас манай дүү Г, ээж хоёр орж ирсэн. Тэгээд бид нар манайд хоносон. Маргааш өглөө нь манай эхнэр Д10 цагийн үед гэртээ ирээд ээж, дүү хоёртой маргалдаад гэртээ харина гээд Өлзийсайхан ах аваад явсан. Маргааш нь хавирга өвдсөн гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Би эхнэр дээрээ очилгүйгээр Улаанбаатар хот руу найзтайгаа явсан. Манай эмэгтэй дүү янхан дүү чинь машин авч яваад машин дотор хүмүүстэй пиво уусан байна гэж хэлээд миний нүүрийг сарлаж, маажихаар нь уур хүрээд буйдан дээр дарж суулгасан. Түүнээс биш би цохиж зодоогүй. Би өмнө нь эхнэртэйгээ хааяа нэг ам муруйж маргалддаг байснаас цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 96 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д бид 2 манай дүүгээс болж маргалдсан. Д миний нүүрийг маажихаар нь би түүнийг орон дээр дарж унагаасан. Тэр үедээ түүний хавиргыг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,
- Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг рентген зураг зэрэг нотлох баримтуудыг,
Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д тухайд шударга зантай, хүнтэй нийтэч нөхөрсөг харьцдаг. Аливаад их хүлээцтэй. Найз нөхдийн хүрээнд багаар ажиллах чадвартай, сэтгэлгээ сайтай залуу байгаа юм. Боломжийн сайхан амьдралтай. нь 2017 оны 10 сард гэр бүл болсон, эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Эцэг, эх нь төрд ажиллаж байсан боломжийн гэр бүлтэй. Эхнэр нь эмнэлэгт багийн эмч ажилтай, өөрөө Дашваанжил ГАЗ-д түгээгч ажилтай. Найз нөхөдтэйгээ баяр ёслолын үеэр хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэдэг, байнга архи дарс хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв гаж буруу зан авир гаргадаггүй. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80 дугаар хуудас/,
- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д тухайд хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, шулуухан зантай. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хүнд тусархуу залуу бид нар 4 дүгээр ангиасаа хойш 10 дугаар ангиа төгстөл нэг ангид суралцсан, найз нөхдийн хүрээлэл сайтай залуу байгаа юм. Өнгөрсөн 10 сард хурим найраа хийж гэр бүл болсон, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Д Д ГАЗ-д түгээгч, эхнэр нь Долгормаа Рашаант багийн эмч ажилтай. Д хааяа нэг найз нөхөд, хамт олноороо цуглахаараа архи согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв гаж буруу зан авир гаргадаггүй. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дахин эхнэр Д биед гар хүрэхгүй. Бид эвлэрээд хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,
- “Л.Днь урьд өмнө ял шийтгүүлж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 113 дугаар хуудас/, хохирогч Э.Д шүүхэд гаргасан: “...одоо Л.Д хамтран амьдарч байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй гэсэн, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /ХХ-ийн 125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Мөн хүчирхийлэлтэй гэр бүлийн харилцааны түүх /18 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлсэн үнэлгээ, нийгмийн ажилтны дүгнэлт /ХХ-ийн 19-23 дугаар хуудас/, шүүгдэгч Л. хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 90 дүгээр хуудас/, Л.Д нь 81-84 УНВ улсын дугаартай соната-6 маркийн автомашиныг эзэмшдэг талаарх тодорхойлолт /ХХ-ийн 112 дугаар хуудас/, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 5-3-4 тоотод орших газар, хувийн сууцыг өмчилдөг талаарх тодорхойлолт /ХХ-ийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Л.Д өөрийг нь удаа дараа зодсон талаар мэдүүлсэн байх боловч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зодсон асуудлаас бусад нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Харин шүүгдэгч Л.Д, хохирогч Э.Д нар нь гэр бүлийн
хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч Л.Д нь Завхан аймгийн * сумын * багийн *тоотод байрлах байшиндаа эхнэр Э.Д өөрийн дүү Л.Г хэл амаар доромжилсон гэдэг шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг дарж унаган цээжин тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:
- Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д бид 2 манай дүүгээс болж маргалдсан. Д миний нүүрийг маажихаар нь би түүнийг орон дээр дарж унагаасан. Тэр үедээ түүний хавиргыг нь гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-нд Д ангийнхаа Ц гэдэг залуутай хамт архи уугаад гэртээ байж байгаад Ц гараад явчихсан. Тэгэхээр нь би ажилдаа орох гээд өргөдлөө өгчихсөн гээд хэлсэн чинь намайг элдэв бусаар хараагаад худлаа ухаан алдаж унадаг гэсэн чи гээд миний хоолойг боож газар унагаад дээр сууж байгаад цээж рүү өшиглөчих шиг болсон. Тухайн үед би ухаан алдчихсан байсан, миний хаана яаж цохисныг мэдээгүй, ухаан орсон чинь хамаг бие хөндүүр болчихсон байсан. Би аавынх руугаа явна гэсэн чинь утас, машины түлхүүр булааж аваад өгөхгүй байсан. Том охиноо дагуулаад П ахынд очиж хоносон, бага охиныг маань аваад үлдчихсэн. Би айлд хоночхоод өглөө ирэхэд хадам ээж, дүү хоёр нь ирчихсэн байсан. Хадам дүү Г намайг хувцсаа аваад зайл гээд хадам ээж, нөхөр, тэр гурав над руу дайраад байсан. Би тэр өдрөө эмнэлэгт очиж рентген зураг авахуулчхаад П эмч, Н эмч нарт үзүүлсэн. Би дотрын тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хот руу явж үзүүлээд зураг авахуулахад зүүн талын 11 дүгээр хавирга үзүүр хэсэгтээ сэлтэрсэн, хугаралтай гэж гарсан. Намайг хэвтэж эмчлүүлж байхад миний хүүхдийг авчирч хөхүүлээгүй, эгчийгээ явуулж хүүхдээ авчирч хөхүүлж байсан. Улаанбаатар хотод рентгенд харуулаад шинжилгээ өгөхөд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж байсан боловч би нялх хүүхэдтэй учраас эмчлүүлж чадаагүй. Ер нь дээрх үйлдлүүд болсон даруйд манай аав болон миний 2 эгч, хадам ээж, дүү нар мэдэж байсан. Өмнө нь бид маргалдаж, хэрэлдэж байсан ч Д миний биед гэмтэл учруулахуйцаар цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-58 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Д зодуулчихсан гээд эмнэлэгт үзүүлээд явж байсан. Тухайн үед түүний биед ил харагдах гэмтэл байгаагүй, харин хөдөлж чадахгүй байна гээд хөдөлгөөн нь удааширсан бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Д нь том хүүхэдтэйгээ манайд ирээд нөхөртэйгөө урд өдөр нь муудалцаад шөнө бага хүүхдийг маань өгдөггүй том охинтойгоо П ахынд очиж хоносон гээд ирсэн. Тухайн үед хавирга нь өвдөөд байгаа гээд дараа нь эмнэлэгт хэвтсэн. Би шөл цай зөөж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/,
- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард манай охин Д нөхөр Д зодуулаад сумын эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн. Тухайн үед манай охины цээжин хэсэг нь даагдахгүй байна гээд сумын эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд зүүн талын 11 дүгээр хавирга үзүүр хэсэгтээ сэтэрсэн байна гэж байсан. Өмнө нь хадмынхаа хашаанд гэрт амьдарч байхдаа Д ажлаа тараад ирэхэд нь оройтож ирлээ гээд толгой руу таавчигаар цохиж гэрээсээ хөөж гаргасан байсан. Тэгээд манай охин миний төрсөн ах Ө гүйж очсон байсан. Тухайн үед манай охин төрөөд 14 хоног орчим болж байсан юм. Хадам аав нь гэрийнхээ гадаа харж зогсож байгаад юу болж байгаа юм бэ? гэхэд Д би энийг хөөж явуулах гэж байна гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/,
- Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Долгормаад маажуулсан гээд цээж нь улайчихсан, нүүрэн дээрээ шархтай болчихсон байсан. Тухайн үед Д, Д хоёр маргалдсан гээд Д эмнэлэгт хэвтсэн байсан. Өмнө өөрөөр бол зодолдож байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тэр хоёрыг ямар шалтгаанаас болж маргалдаж муудалцсаныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 сард Э хот руу эмчилгээнд явсан хойгуур нь Д, Д хоёр маргалдаж, муудалцаж байна гэхээр нь гэрт очиход тэр хоёр маргалдсан бололтой байж байсан. Д нь 2017 онд төрөөд удаагүй байхдаа муудалцаад ирлээ гээд ирж байсан. Би гэрт нь хүргэж өгч байсан. 2017 оны 11 сард нэг удаа манайд ирсэн гэсэн тухайн үед би гэртээ байгаагүй манай хүн Д гэртээ байсан...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2017 оны 11 дүгээр сард Д, Д нар хоорондоо маргалдаад харилцан зодолдсон байсан. Тухайн үед Д эмнэлэгт хэвтсэн, харин Д Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Д нүүрэн хэсэг, цээжин биеийн хэсэг хөхөрч няцарсан, сарласан байдалтай байсан. Тухайн үед Д дүү машиныг нь аваад явчихсан чинь л Д дүүг нь хэл амаар доромжилж янхан, гичий гэж дуудсанаас болсон гэсэн, би мөн л дуудагдаад ирсэн. ... Мөн Д нь Д хөмсгийг гар утсаар цохиод язартал цохисон, нуруу хөл рүү өшиглөсөн, нүүр амыг нь сарлаад хувцас хунарыг нь урж тасдаад хаячихсан байсан. ... Д, Д нарын муудалцах шалтгаан нь дөнгөж төрсөн хүүхдээ эцэг дээр нь бүртгүүлэхгүй гээд муудалцсан байсан. Мөн манайхныг удмаар нь бөгсний донтон янханууд гэдэг гэсэн. Тэгээд л муудалцдаг гэж манай хүүхэд надад хэлсэн. Долгормаа бага хүүхдээ хаячхаад л явчихдаг. Манай хүү Д эрүүл байхдаа юм ярьдаггүй. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ л бодож байсан зүйлээ хэлдгээс болж хэрүүл маргаан үүсдэг юм. Би хүүгээ Д зодож цохиж байгааг харж байгаагүй. Маргалдаж, муудалцаад байна гэхээр нь очиход цохисон, зодсон зүйл байдаггүй, хэрэлдэж маргалдаад л зогсож байдаг” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Ж.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2017 оны 11 дүгээр сард хөдөө байж байгаад ирсэн чинь Д надад хэлэхдээ Д миний нүүр амыг самардаад найз нь хот явж байгаад ирлээ гээд надтай уулзаж байсан. Д Д цохиулж зодуулсан байхыг нь
харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,
- Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Ц манайд ирээд бид хоёр архи уугаад сууж байсан чинь манай эхнэр Д ажлаасаа ирээд нэг шил архи авч өгсөн. Тэр архийг нь хувааж уучхаад Ц гэр лүүгээ явсан. Тэгээд эхнэр бид хоёр манай дүү Г болж муудалцаад манай эхнэр миний нүүрэн тус газар хэд хээн удаа маажсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь бариад буйдан дээр дарчхаад тавьсан чинь манай эхнэр том охиноо аваад гараад явсан. Тэгээд би бага хүүхэдтэйгээ байж байтал гаднаас манай дүү Г, ээж хоёр орж ирсэн. Тэгээд бид нар манайд хоносон. Маргааш өглөө нь манай эхнэр Д 10 цагийн үед гэртээ ирээд ээж, дүү хоёртой маргалдаад гэртээ харина гээд Өлзийсайхан ах аваад явсан. Маргааш нь хавирга өвдсөн гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Би эхнэр дээрээ очилгүйгээр Улаанбаатар хот руу найзтайгаа явсан. Манай эмэгтэй дүү Г янхан дүү чинь машин авч яваад машин дотор хүмүүстэй пиво уусан байна гэж хэлээд миний нүүрийг сарлаж, маажихаар нь уур хүрээд буйдан дээр дарж суулгасан. Түүнээс биш би цохиж зодоогүй. Би өмнө нь эхнэртэйгээ хааяа нэг ам муруйж маргалддаг байснаас цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 96 дугаар хуудас/,
- Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Л.Д дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
- Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 дүгээр сард Д цээжний рентген зураг авахуулчихсан явж байсан ба зургийг нь үзэхэд хугаралгүй харагдаж байсан. Ерөнхийдөө бол өвдөлт ихтэй байна, нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Түүний биед үзлэг хийж гадуур эмчилгээ заасан. Долгормаагийн ил харагдах хэсэгт бэртэл гэмтэл байгаагүй. Гэхдээ зүүн талынх нь хавирганы нумаар өвдөлт эмзэглэл ихтэй байсан. Тухайн үед үзүүлээд явж байхдаа эмнэлэгт хэвтмээр байна гэж байсан. Би хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй юм байна гэж хэлээд гадуур эмчилгээ бичиж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77 дугаар хуудас/,
- Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 сарын эхээр Рашаант багийн эмч Д нөхөртөө зодуулчихсан, унаж тусах гээд байна гэж ирээд надад үзүүлсэн. Толгой өвдөөд, хамар битүүрээд, зүүн хавирга хэсгээр өвдөөд байна гээд гар хүргэхгүй байсан. Түүний биеийг үзээд дотрын тасагт хэвтүүлсэн. Д зүүн талынх нь хавирганы нумаар өвдөлт ихтэй байсан. Тухайн үед рентген зураг авахуулсан, тэгэхэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан. Харин эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод дахиад зураг авахуулахад нь зүүн 11 дүгээр хавирганы сүврэгцний мултрал гэмтэл тогтоогдсон гэж байсан. Түүний биед нь ил харагдах гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 78 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182003 дугаартай: “Э.Д биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хуучин болон шинэ аль аль нь тогтоогдож байна. Хуучин гэмтэл байх зүүн 11 дүгээр хавирганы үзүүр сэлтэрсэн хугарал гэмтэл 11 сард гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой, харин зүүн шууны дотор дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.Д биед учирсан зүүн шууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин хуучин үүссэн гэмтэл болох нь зүүн 11 дүгээр хавирганы үзүүр сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,
- Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг рентген зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Л.Д дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Л.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Д хохирогч Э.Д нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, төлбөрийн чадвартай болох нь түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 90 дүгээр хуудас/, Л.Д нь 81-84 УНВ дугаартай соната-6 маркийн автомашиныг эзэмшдэг талаарх тодорхойлолт /ХХ-ийн 112 дугаар хуудас/, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын * багийн * тоотод орших газар, хувийн сууцыг өмчилдөг талаарх тодорхойлолт /ХХ-ийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул сарын тогтмол цалингийн орлогоосоо төлөх боломжтой гэж харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Э.Д нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан өгөх нь зүйтэй гэж үзэв.
Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Л.Д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг хамт ирүүлсэн байх тул уг үнэмлэхийг эзэнд нь буцаан өгөх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Л-ийн Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Д хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Э.Д нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан өгсүгэй.
6. Шүүгдэгч Л.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэргийн хамт шүүхэд шилжигдэн ирсэн Ц овогт Л-ийн Д иргэний үнэмлэхийг тэмдэглэл үйлдэж шүүгдэгчид хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Н.Э даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН