Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 06

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Бямбасүрэнгээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Хохирогчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 201713010030 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ны өдөр * аймгийн*суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, *, * боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт * аймгийн *сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Г-ын Б /регистрийн дугаар: */.

Шүүгдэгч Г.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/ 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт, иргэн Б.М гэрийн гадаа иргэн С.Б маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж унагаад, өшиглөж зодон биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргаан болох үед 21-22 цаг орчим болж байсан. Би хохирогч С.Б гэрийн гадаа гаргаад 2-3 удаа нүүр рүү нь мангасдаад 1 удаа өшиглөсөн. Унасан байхад нь өшиглөсөн, биеийнх нь аль хэсэг рүү өшиглөснөө мэдэхгүй байна. ...Анх хохирогчтой таарахад нүд нь бүлцийж хавдсан байсан. Гэхдээ гадны нөлөөнийх биш, олон хоног архи ууснаас ядарсных байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болон,

  1. Яллах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:

-Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд би сумын төвөөс гараад хэдэн малаа тавьсан М үхэр тугалаа хурааж бөөгнүүлэх гэж очихдоо нэг шил архи авч очсон. Уг архиа М, Ц нартай хувааж уусан. Би очоод гадаа нь мотоциклоо тавьсан байсныг Б унаад сумын төв рүү явсан чинь эргэж ирэхгүй удаад байсан. Б ирэхээр нь мотоцикл унаад алга болчихлоо гээд барилцаад авсан. Тэгсэн л намайг цохьсон. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн орчимд сэрсэн чинь нүд тагларчихсан хамаг бие хөндүүр оргиод босч чадахгүй байсан. Намайг сэрээд хэвтэж байтал М, Ц 2 гэртээ байхгүй, би гэрт нь ганцаараа байсан. Тэгээд хэвтэж байтал сумаас М, П 2 ирсэн. Тэр 2 намайг татсанаа, чи явж эмнэлэгт үзүүлээч гээд гараад явсан. Удалгүй манай эгч Ц, манай хүргэн ах Д ирээд намайг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн... ...Г.Б миний мотоциклийг унаж явж байгаад ирэхээр нь би түүнийг мотоцикл унаад байхгүй боллоо гэж хэлснээс болж маргалдан, Г.Б миний нүүр рүү гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. Тэгээд би газарт унасан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, ухаан алдсан байсан... ...Миний элэг бяцралттай болсон, тархины гэмтэл, нүдний ухархайн хугаралттай, мөн нурууны 2 сэртэн хугарсан, хамрын мөгөөрс яс чихэгдээд хугарсан байна гэсэн... ...Би 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 7 хоног Улаанбаатар хотод Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад элэгний хагалгаанд орсон. Тэрнээс гараад Ачтан гэдэг эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлээд 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн хагалгаанд орсон... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, мөн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Г.Б надад учирсан хохирлыг барагдуулж өгөөгүй. Миний эмчилгээний зардал 9 сая гаруй төгрөг болсон. Надад одоогоор нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Хэрэв би баримт гаргаж өгөхөөр бол шүүх хуралд өөрөө оролцохдоо гаргаж өгнө. Г.Б миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 164 дүгээр хуудас/,

-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хамтран амьдрагч Ц хамт байж байхад, орой 17 цагийн орчимд Шоко /С.Б / үхрээ тууж ирсэн. Сумын төвд байлгахаар баас нь хүчрэгдэхгүй юм гээд, би үхрийг тоолж аваад, тэр явсан. Тэгээд маргааш нь манай үхрийг сайн харж байгаарай гэж хэлээд 1 шил архи авчирсан. Тэрнээс 1 аяга архи уучихаад үхэртээ явж ирээд Ц бид 2 тэр архийг хувааж уусан. Ц сумын төв рүү явж 1 шил архи авчирсан. Тэгээд би тасраад унасан байсан. Маргааш нь босоод хартал Шокогийн /С.Б / нүүр ам хавдаад хөхөрсөн байхаар нь чи юу болсон юм, цагдаад мэдэгд гэж хэлчхээд сумын төв рүү хүүхдийн хонхны баярт явсан. Буцаад очиход Шоко /С.Б / явчихсан, манайх эзэнгүй байсан. Тэгтэл өдөр нь эмнэлэгт хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

-Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.Б үхэртээ явах гэж байна гээд Мэндээ бид 2-ыг байж байхад ирэхдээ 1 шил архи авчирсан. Тэрнээс 1 аягыг уучхаад үхэртээ яваад ирсэн. Тэр хооронд нь М бид 2 нөгөө архийг нь хувааж уучихаад би хонинд явж ирэхдээ сумын төв орж 1 шил архи аваад ирсэн. Орой 21 цагийн үед Ш /С.Б / үхрээ тууж ирчхээд миний авчирсан архийг 3-лаа хувааж уучхаад би хонио хотлуулах гээд гарсан. Ороод ирсэн чинь Ш/С.Б /, М 2 унтчихсан байхаар нь би ч гэсэн унтсан. Хүмүүс чанга дуугараад, зодолдоод байх шиг болохоор нь сэрсэн чинь Ш /С.Б /, манай хүү Г.Б 2 бие биенийгээ заамдаад гэрээс гарсан. Би хойноос нь гараад тэр 2-ыг салгаад Шг /С.Б / гэрт оруулж ирээд гэрийн бүдэг гэрэлд харахад түүний нүүр рүү цохьсон бололтой хавдаад хөхөрчихсөн байхаар нь Г.Б хүн цохьлоо гээд загнатал Г.Б явсан. Тэгээд бид 3 унтсан. Өглөө хүүхдийн хонхны баяртай байсан учраас М бид 2 төв явах гээд Шг /С.Б / дуудаад, хөнжлийг нь татаад харсан чинь нүүр, нүд нь хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан байхаар нь эмчид очиж үзүүлээд цагдаад очиж хэл гэсэн чинь би унтаад байж байя, та 2 яв гээд хэвтээд үлдсэн. Бид 2 сумын төв орсон. 11 цагийн үед М чи Шг /С.Б / очиж хараад ир гээд явуулсан чинь очиж үзээд байхгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр З над руу залгаад та 2 хаачсан юм бэ? Та 2-ыг байгаа гэж бодоод танайд очоод хүн унтаж байхаар нь хөнжлийг нь татсан чинь Шгийн /С.Б/ нүүр, нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь Ц эгчид хэлсэн, тэд нар очиж авсан байх гэж хэлсэн... ...Манай хүү Г.Б бага зэрэг согтуу байсан, архи уусан учраас л С.Б маргалдаж муудалцсан байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

-Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-17-ны орчимд байх, би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад М гэдэг хүн орж ирээд би төвийн хажууд М гэдэг хүнтэй уулзах гээд очтол дүүг чинь хүн харахын аргагүй болтол зодоод хаячихсан байна. Та очиж аваач гэсэн. Би тухайн үед тийм хэцүү болгосон байна уу? гэж асуутал хүн танихын аргагүй болгочихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааны хаалгаар гартал манай дүүгийн нөхөр Д машинтай явж байхаар нь хүнээр дуудуулж зогсоолгоод Б хүн зодчихсон байна гэнэ, хоёулаа очиж авья гэсэн чинь их зодсон юмуу, яасан юм бол, цагдаа аваад явах уу гэхээр нь юу ч гэсэн хоёулаа очоод үзье гээд сумын төвийн зүүн талд байх М гэрт очиход Б мотоцикл гэрийнх нь гадаа данхраадаад тавьчихсан, өмсөж явсан 2 гутал нь гадаа байсан. Ороход нэг хүн гэрийн баруун хоймор талд хөнжлөөр хуччихсан байсан. Хөнжлийг татаад хартал Б нүүр, ам, хувцас хунар тэр чигээрээ цус болчихсон, 2  нь таглараад хавдчихсан, уруул нь хавдаад цус болсон, мөн 2 нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь цагдаа Ш дуудаж харуулаад эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Тухайн үед 11 цаг өнгөрч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

-Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны үе байсан, сургуулийн хонхны баяр болж байсан. Би М ноолуурын мөнгө өгөх ёстой байснаа аваачиж өгөх гэж очоод гэрт нь ороход хөнжлөөр хуччихсан 1 хүн хэвтэж байхаар нь М юм байна гэж бодоод хөнжлийг нь таттал нүүр ам нь хөх алаг болоод хавдчихсан Б босоод ирсэн. Тэр мотоциклийн түлхүүр олоод өг, би явмаар байна гэсэн. Тэгэхээр нь би явж болохгүй, хөдөлгөөнгүй байж бай, эгчид чинь очоод хэлье гэж хэлчихээд сумын төв орж ирээд Ц эгчид очоод дүүгээ аваарай, дүү чинь зодуулсан бололтой аймар болчихсон М байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-57 дугаар хуудас/,

-Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сард Баянхайрхан сумын засаг дарга А над руу утсаар яриад манай дүүг ЭХО-д хараад өгөөч, ЭХҮ-ны эмчээ явуулаач гэхээр нь би өөрөө очиж Б үзэж харсан. Б баруун талын нүд, шанаа орчим нь нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн харагдаж байсан. ...ЭХҮ-д харахад баруун хавирганы нум, элэгний доод хэсэгт шингэн харагдаж байсан. Өнгөтэй /цустай/ байсан. Би цус тогтоох эмчилгээ хийх зөвөлгөө өгсөн.” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Эмнэлэг дээрээ байж байтал манай сумын Б эгч Ц, хүргэн Д нар нь хүнд зодуулчихсан байна, үзээд өгөөч гэж ирсэн. Тэгэхээр нь би өөрөө Б биеийг үзсэн. Тэгэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай, нүүрэн тал нь тэгширч хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд эмчилгээ эхэлсэн чинь үдээс хойш эгч Ц нь цусаар шээгээд байна гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлэн 2 хоног эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилгээ хийсэн. Түүнээс өмнө, хэвтэх өдөр нь Түдэвтэйн мэдээгүйжүүлэлтийн эмч Б дуудаж үзүүлсэн. Харин хэвтсэн өдрийнх нь дараа өдөр дотрын эмч Ө дуудан ирүүлж ЭХО-д харуулсан. 4 дэх хоног дээр нь аймгийн эмч нар явж байсан учир түүнийг Т, У гэх эмч нар үзээд аймаг авч явна гэхэд өөрсдөө зөвшөөрөхгүй хот руу явахаар болоод 5 дахь өдрийнх нь өглөө эмнэлгээс гараад хот руу явсан.” гэсэн  мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баянхайрхан суманд дуудлагаар очиход Б гэдэг хүн хүнд зодуулсан гээд биеийн байдал хүнд, 2 нүд нь хөхөрсөн, баруун нүд нь овойж хавдсан, нүдний салст нь хөөж улайсан байсан. Ерөнхий зовиур нь аюулхай, ходоод орчимд дарахад маш их эмзэглэлтэй... байсан. Шээс нь улаан өнгөтэй гарч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 62 дугаар хуудас,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э гаргасан, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6962 дугаартай: “С.Б биед элэгний эдийн урагдал шарх, хэвлийн хөндийн цус хуралт, бүсэлхийн 2,3 дугаар нугаламнуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, баруун ухархайн дээд ханын хугаралаас баруун этмоид хөндийн дээд хана суурь руу чиглэсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхи, алимны салст, хамрын нуруу, 2 хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /ХХ-ийн 70 дугаар хуудас/,

-Шинжээч эмч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Б биед учирсан гэмтлүүд нь гэмт явдал үйлдэгдэх үед буюу 2017 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой бөгөөд бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 4 болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гэмтэл авсан даруйд өвдөлт мэдрэгдэж, байнга зовиур илрэх ба өвдөлтийн хэмжээ нь элэгний задарсан шарх, түүнээс алдаж байгаа цусны хэмжээнээс шалтгаална...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/,

-Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Моондоо бид 2 найзынхаа машиныг татаж гаргах гээд явсан. Тэнд очтол 3 машин ирчихсэн машиныг нь татаад гаргачихсан байсан. Тэгээд тэнд байсан 7-8 хүнтэй 2 шил архи хувааж уусан. Би найз Д машиныг бариад сумын төв орсон. Тэгсэн Б ах, Асгат сумын Г, Н, Л нартай таарсан. Тэгээд бид нар 1 шил 0,75 литрийн архи аваад бөхийн хөшөө орсон. Тэнд нөгөө архиа хувааж уугаад би буцаад машинтай уруудаж ирээд гэрийн гадаа очсон чинь манай гэрийн гадаа Б ах унтаж байсан. Б ахыг гэр рүү оруулчихаад буцаад сумын төв рүү орсон. Тэгээд найзынхаа машиныг сумын төв оруулж өгчхөөд гэртээ явган буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,

-Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн Хорооны хонхор гэх газарт байрлаж байсан манай отрын гэрт манай ээж Ц нь Б ах болон М, Б нартай архи ууж өнжсөн. Би ч гэсэн гэртээ ирэн очин малаа харангаа найзуудтайгаа архи уусан байсан. Оройхон Б ахын мотоциклыг голын хажууд байхаар нь аваад отрын гэр дээр очоод тэнд байсан махыг сумын төвийн гэрт аваачиж хөлдөөгчинд хийчхээд мотоциклыг нь унаж жаахан гадуур явж байгаад буцаад 20 цагийн орчимд отрын гэрт ирэхэд ээж, М ах, Б ах нар унтаж байсан. Намайг гэрт оронгуут ээж сэрээд үхэртээ гараад явсан. Тэгтэл Б ах босч ирээд чи муу гуйлгачин, хүний мотоцикл унаад хаагуур яваад байдаг юм гээд хэл амаар доромжлоод над руу дайраад миний дээлний энгэрээс заамдаж аваад түлхсэн. Энэ үед Б ахын хамрын зүүн талд цус болчихсон, цус нь хатсан бололтой байсан. Тэгээд бид 2 гэрийн баруун хаяа хэсэгт хураалттай байсан гэрийн эсгий дээвэр, туурга руу давхралдаж унасан. Тэгсэн л Б ах над руу дайраад байсан. Тэгэхээр нь гэрт зодолдоод яахав гадаа гарья гээд хамт гадаа гарахад над руу агсраад дайраад байхаар нь би 2-3 удаа түлхэж газарт унагаасан. Тэгсэн мөн л над руу дайраад байхаар нь одоо зайл гэхэд Б ах, би танайд хоноод явья гээд баруун хөлнөөс зуурчихаад тавихгүй байхаар нь хөлнөөсөө салгах гээд өшиглөсөн юм. Тухайн үед би яг биеийнх нь аль хэсэгт өшиглөсөн гэдгээ мэдээгүй. Тэгээд гэртээ ороод хэвтэхэд Б ах ч гэсэн чимээгүй орж ирээд гэрт унтсан. Маргааш өглөө нь сэрээд Б ахаас гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 108 дугаар хуудас/,

-С.Б эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /ХХ-ийн 12-23 дугаар хуудас/,

  1. Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:

-Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Г.Бийг 8 дугаар ангид байхад нь ангийг нь дааж нэг жил орчим ажилласан. Тухайн үед би физик, математикийн хичээл зааж байсан. Г.Б нь зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөтэй, сурлагын тухайд дундаж хүүхэд байсан. 10 дугаар анги төгсөөд хугацаат цэргийн алба хааж ирснийх нь дараа аав нь нас бараад аавынх нь оронд сургуулийн дотуур байранд галчаар авч ажиллуулж байгаа. Г.Б нь их хөдөлмөрч хүүхэд байсан. Урлагийн үзлэгт орж дуулж хуурддаг. Манай байгууллагын урлагийн үзлэгт ордог, их авьяастай хүүхэд. Нийгмийн ажилд идэвх зүтгэл сайтай оролцдог. Сүүлийн үед архи дарс уучихсан явж харагддаг болсон. Гэхдээ элдэв буруу ааш зан гаргаад байдаггүй. Боломжийн амьдралтай. Ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Нэг дүү нь сургуулиа төгсөөд цэргийн албанд явчихсан. Нөгөө дүү нь энэ жил 7 дугаар ангид орно. Ээж нь эрхэлсэн ажилгүй. Өмнө нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдлоо гэж сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

-Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Б нь ээж, 2 дүүтэйгээ амьдардаг, мал ахуй байхгүй, амьдралын боломж муутай, ээж нь эрхэлсэн ажилгүй, Г.Б өөрөө сумын сургуульд галчийн ажил хийдэг, мөрөөрөө л явж байдаг. Урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан гэж сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,

-“Г.Б нь урьд өмнө ял шийтгүүлж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг болон,

 -Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудасны завсарт үдэгдсэн хохиролтой холбогдох 55 ширхэг санхүүгийн баримт, хавтаст хэргийн 32-33 дугаар хуудаст хуулбарлагдан үдэгдсэн 5 ширхэг санхүүгийн баримт, хохирогчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн хохиролтой холбогдох 1 хуудас тооцооны баримт, түүнийг дагалдах 36 ширхэг санхүүгийн баримт, Г.Б хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 83-84 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б 1,330,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон Төрийн банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

2017 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт хаваржиж байсан иргэн Б.М гэрт С.Б нь Г.Б өөрийнх нь мотоциклыг унаж гадуур яваад удлаа гэдэг шалтгаанаар маргаан үүсгэхэд Г.Б нь С.Б дагуулж гараад гэрийн гадна  зодсон үйл баримт нь:

- Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд би сумын төвөөс гараад хэдэн малаа тавьсан М үхэр тугалаа хурааж бөөгнүүлэх гэж очихдоо нэг шил архи авч очсон. Уг архиа М, Ц нартай хувааж уусан. Би очоод гадаа нь мотоциклоо тавьсан байсныг Б унаад сумын төв рүү явсан чинь эргэж ирэхгүй удаад байсан. Б ирэхээр нь мотоцикл унаад алга болчихлоо гээд барилцаад авсан. Тэгсэн л намайг цохисон. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн орчимд сэрсэн чинь нүд тагларчихсан хамаг бие хөндүүр оргиод босч чадахгүй байсан. Намайг сэрээд хэвтэж байтал М, Ц 2 гэртээ байхгүй, би гэрт нь ганцаараа байсан. Тэгээд хэвтэж байтал сумаас М, П 2 ирсэн. Тэр 2 намайг татсанаа, чи явж эмнэлэгт үзүүлээч гээд гараад явсан. Удалгүй манай эгч Ц, манай хүргэн ах Д ирээд намайг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн... ...Г.Б миний мотоциклыг унаж явж байгаад ирэхээр нь би түүнийг мотоцикл унаад байхгүй боллоо гэж хэлснээс болж маргалдан, Г.Б миний нүүр рүү гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. Тэгээд би газарт унасан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, ухаан алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-35 дугаар хуудас/,

-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хамтран амьдрагч Ц хамт байж байхад, орой 17 цагийн орчимд Ш үхрээ тууж ирсэн. Сумын төвд байлгахаар баас нь хүчрэгдэхгүй юм гээд, би үхрийг тоолж аваад, тэр явсан. Тэгээд маргааш нь манай үхрийг сайн харж байгаарай гэж хэлээд 1 шил архи авчирсан. Тэрнээс 1 аяга архи уучихаад үхэртээ явж ирээд Ц бид 2 тэр архийг хувааж уусан. Ц сумын төв рүү явж 1 шил архи авчирсан. Тэгээд би тасраад унасан байсан. Маргааш нь босоод хартал Шгийн /С.Б / нүүр ам хавдаад хөхөрсөн байхлаар нь чи юу болсон юм, цагдаад мэдэгд гэж хэлчихээд сумын төв рүү хүүхдийн хонхны баярт явсан. Буцаад очиход Ш /С.Б / явчихсан, манайх эзэнгүй байсан. Тэгтэл өдөр нь эмнэлэгт хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар зүйл/,

-Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.Б үхэртээ явах гэж байна гээд М бид 2-ыг байж байхад ирэхдээ 1 шил архи авчирсан. Тэрнээс 1 аягыг уучхаад үхэртээ яваад ирсэн. Тэр хооронд нь М бид 2 нөгөө архийг нь хувааж уучихаад би хонинд явж ирэхдээ сумын төв орж 1 шил архи аваад ирсэн. Орой 21 цагийн үед Ш /С.Б / үхрээ тууж ирчхээд миний авчирсан архийг 3-лаа хувааж уучхаад би хонио хотлуулах гээд гарсан. Ороод ирсэн чинь Ш/С.Б /, М 2 унтчихсан байхаар нь би ч гэсэн унтсан. Хүмүүс чанга дуугараад, зодолдоод байх шиг болохоор нь сэрсэн чинь Ш /С.Б /, манай хүү Г.Б 2 бие биенийгээ заамдаад гэрээс гарсан. Би хойноос нь гараад тэр 2-ыг салгаад Шг /С.Б / гэрт оруулж ирээд гэрийн бүдэг гэрэлд харахад түүний нүүр рүү цохьсон бололтой хавдаад хөхөрчихсөн байхаар нь Г.Б хүн цохьлоо гээд загнатал Г.Б явсан. Тэгээд бид 3 унтсан. Өглөө хүүхдийн хонхны баяртай байсан учраас М бид 2 төв явах гээд Шг /С.Б / дуудаад, хөнжлийг нь татаад харсан чинь нүүр, нүд нь хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан байхаар нь эмчид очиж үзүүлээд цагдаад очиж хэл гэсэн чинь би унтаад байж байя, та 2 яв гээд хэвтээд үлдсэн. Бид 2 сумын төв орсон. 11 цагийн үед М чи Шг /С.Б / очиж хараад ир гээд явуулсан чинь очиж үзээд байхгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр З над руу залгаад та 2 хаачсан юм бэ? Та 2-ыг байгаа гэж бодоод танайд очоод хүн унтаж байхаар нь хөнжлийг нь татсан чинь Шгийн /С.Б/ нүүр, нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь Ц эгчид хэлсэн, тэд нар очиж авсан байх гэж хэлсэн... ...Манай хүү Г.Б бага зэрэг согтуу байсан, архи уусан учраас л С.Б маргалдаж муудалцсан байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

-Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн Хорооны хонхор гэх газарт байрлаж байсан манай отрын гэрт манай ээж Ц нь  ах болон М, Б нартай архи ууж өнжсөн. Би ч гэсэн гэртээ ирэн очин малаа харангаа найзуудтайгаа архи уусан байсан. Оройхон Б ахын мотоциклийг голын хажууд байхаар нь аваад отрын гэр дээр очоод тэнд байсан махыг сумын төвийн гэрт аваачиж хөлдөөгчинд хийчихээд мотоциклыг нь унаж жаахан гадуур явж байгаад буцаад 20 цагийн орчимд отрын гэрт ирэхэд ээж, М ах, Б ах нар унтаж байсан. Намайг гэрт оронгуут ээж сэрээд үхэртээ гараад явсан. Тэгтэл Б ах босч ирээд чи муу гуйлгачин, хүний мотоцикл унаад хаагуур яваад байдаг юм гээд хэл амаар доромжлоод над руу дайраад миний дээлний энгэрээс заамдаж аваад түлхсэн. Энэ үед Б ахын хамрын зүүн талд цус болчихсон, цус нь хатсан бололтой байсан. Тэгээд бид 2 гэрийн баруун хаяа хэсэгт хураалттай байсан гэрийн эсгий дээвэр, туурга руу давхралдаж унасан. Тэгсэн л Б ах над руу дайраад байсан. Тэгэхээр нь гэрт зодолдоод яахав гадаа гарья гээд хамт гадаа гарахад над руу агсраад дайраад байхаар нь би 2-3 удаа түлхэж газарт унагаасан. Тэгсэн мөн л над руу дайраад байхаар нь одоо зайл гэхэд Б ах , би танайд хоноод явья гээд баруун хөлнөөс зуурчихаад тавихгүй байхаар нь хөлнөөсөө салгах гээд өшиглөсөн юм. Тухайн үед би яг биеийнх нь аль хэсэгт өшиглөсөн гэдгээ мэдээгүй. Тэгээд гэртээ ороод хэвтэхэд Б ах ч гэсэн чимээгүй орж ирээд гэрт унтсан. Маргааш өглөө нь сэрээд Б ахаас гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Г.Б зодуулсны улмаас хохирогч С.Б биед хүнд хохирол учирсан болох нь:

-Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-17-ны орчимд байх, би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад М гэдэг хүн орж ирээд би төвийн хажууд М гэдэг хүнтэй уулзах гээд очтол дүүг чинь хүн харахын аргагүй болтол зодоод хаячихсан байна. Та очиж аваач гэсэн. Би тухайн үед тийм хэцүү болгосон байна уу? гэж асуутал хүн танихын аргагүй болгочихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааны хаалгаар гартал манай дүүгийн нөхөр Д машинтай явж байхаар нь хүнээр дуудуулж зогсоолгоод Б хүн зодчихсон байна гэнэ, хоёулаа очиж авья гэсэн чинь их зодсон юмуу, яасан юм бол, цагдаа аваад явах уу гэхээр нь юу ч гэсэн хоёулаа очоод үзье гээд сумын төвийн зүүн талд байх М гэрт очиход Б мотоцикл гэрийнх нь гадаа данхраадаад тавьчихсан, өмсөж явсан 2 гутал нь гадаа байсан. Ороход нэг хүн гэрийн баруун хоймор талд хөнжлөөр хуччихсан байсан. Хөнжлийг татаад хартал Б нүүр, ам, хувцас хунар тэр чигээрээ цус болчихсон, 2  нь таглараад хавдчихсан, уруул нь хавдаад цус болсон, мөн 2 нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь цагдаа Шинэбаярыг дуудаж харуулаад эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Тухайн үед 11 цаг өнгөрч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

-Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны үе байсан, сургуулийн хонхны баяр болж байсан. Би М ноолуурын мөнгө өгөх ёстой байснаа аваачиж өгөх гэж очоод гэрт нь ороход хөнжлөөр хуччихсан 1 хүн хэвтэж байхаар нь М юм байна гэж бодоод хөнжлийг нь таттал нүүр ам нь хөх алаг болоод хавдчихсан Б босоод ирсэн. Тэр мотоциклийн түлхүүр олоод өг, би явмаар байна гэсэн. Тэгэхээр нь би явж болохгүй, хөдөлгөөнгүй байж бай, эгчид чинь очоод хэлье гэж хэлчихээд сумын төв орж ирээд Ц эгчид очоод дүүгээ аваарай, дүү чинь зодуулсан бололтой аймар болчихсон М байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-57 дугаар хуудас/,

-Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 5 дугаар сард Баянхайрхан сумын засаг дарга А над руу утсаар яриад манай дүүг ЭХО-д хараад өгөөч, ЭХҮ-ны эмчээ явуулаач гэхээр нь би өөрөө очиж Б үзэж харсан. Б баруун талын нүд, шанаа орчим нь нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн харагдаж байсан. ...ЭХҮ-д харахад баруун хавирганы нум, элэгний доод хэсэгт шингэн харагдаж байсан. Өнгөтэй /цустай/ байсан. Би цус тогтоох эмчилгээ хийх зөвөлгөө өгсөн.” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Эмнэлэг дээрээ байж байтал манай сумын Б эгч Ц, хүргэн Д нар нь хүнд зодуулчихсан байна, үзээд өгөөч гэж ирсэн. Тэгэхээр нь би өөрөө Б биеийг үзсэн. Тэгэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай, нүүрэн тал нь тэгширч хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд эмчилгээ эхэлсэн чинь үдээс хойш эгч Ц нь цусаар шээгээд байна гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлэн 2 хоног эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилгээ хийсэн. Түүнээс өмнө, хэвтэх өдөр нь Түдэвтэйн мэдээгүйжүүлэлтийн эмч Б дуудаж үзүүлсэн. Харин хэвтсэн өдрийнх нь дараа өдөр дотрын эмч Өлзийжаргалыг дуудан ирүүлж ЭХО-д харуулсан. 4 дэх хоног дээр нь аймгийн эмч нар явж байсан учир түүнийг Т, У гэх эмч нар үзээд аймаг авч явна гэхэд өөрсдөө зөвшөөрөхгүй хот руу явахаар болоод 5 дахь өдрийнх нь өглөө эмнэлгээс гараад хот руу явсан.” гэсэн  мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баянхайрхан суманд дуудлагаар очиход Б гэдэг хүн хүнд зодуулсан гээд биеийн байдал хүнд, 2 нүд нь хөхөрсөн, баруун нүд нь овойж хавдсан, нүдний салст нь хөөж улайсан байсан. Ерөнхий зовиур нь аюулхай, ходоод орчимд дарахад маш их эмзэглэлтэй... байсан. Шээс нь улаан өнгөтэй гарч байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 62 дугаар хуудас,  

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Эы гаргасан, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6962 дугаартай: “С.Б биед элэгний эдийн урагдал шарх, хэвлийн хөндийн цус хуралт, бүсэлхийн 2,3 дугаар нугаламнуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, баруун ухархайн дээд ханын хугаралаас баруун этмоид хөндийн дээд хана суурь руу чиглэсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхи, алимны салст, хамрын нуруу, 2 хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /ХХ-ийн 70 дугаар хуудас/,

-Шинжээч эмч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Б биед учирсан гэмтлүүд нь гэмт явдал үйлдэгдэх үед буюу 2017 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой бөгөөд бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 4 болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гэмтэл авсан даруйд өвдөлт мэдрэгдэж, байнга зовиур илрэх ба өвдөлтийн хэмжээ нь элэгний задарсан шарх, түүнээс алдаж байгаа цусны хэмжээнээс шалтгаална...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/,

-С.Б эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /ХХ-ийн 12-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Г.Б дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулаагүй, өөрөө цалингийн зээлтэй, хувьд оногдох эд хөрөнгө нь хохирол төлбөрийг төлж барагдуулахад хүрэлцэхгүй болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

Хохирогч С.Б 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Б надад учирсан хохирлыг барагдуулж өгөөгүй. Миний эмчилгээний зардал 9 сая гаруй төгрөг болсон. Надад одоогоор нэмэж гаргаж өгөх баримт байхгүй. Хэрэв би баримт гаргаж өгөхөөр бол шүүх хуралд өөрөө оролцохдоо гаргаж өгнө. Г.Б миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 164

дүгээр хуудас/,

-Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудасны завсарт үдэгдсэн хохиролтой холбогдох 55 ширхэг санхүүгийн баримт, хавтаст хэргийн 32-33 дугаар хуудаст хуулбарлагдан үдэгдсэн 5 ширхэг санхүүгийн баримт, хохирогчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн хохиролтой холбогдох 1 хуудас тооцооны баримт, түүнийг дагалдах 36 ширхэг санхүүгийн баримт, Г.Б хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 83-84 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б 1,330,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон Төрийн банкны тодорхойлолт /ХХ-ийн 170 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Б хохирогч С.Б учруулсан хохирлоо төлөөгүй талаар тайлбарласан өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд торгуулийн ял хэрэглэх боломжгүй байна.

Иймд  шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй тул шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаж, түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэж байгаа учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон үеэс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг уг өдрөөс тооцох нь зүйтэй байна.

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас өөрт нь 9,020,785 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид өөрийн эгч С.А, шүүх хуралдааны явцад шүүгчид өөрийн өмгөөлөгч М.Г дамжуулан хохиролд холбогдох баримтуудыг тус тус хүлээлгэн өгч, хэрэгт хавсаргуулсан байна.

Эдгээр баримтуудаас 5,912,805 төгрөгийн буюу Агар шим ХХК-ий эмийн сангаас эм тариа авсан 137000 төгрөгийн баримт, Агар шим ХХК-ий эмийн сангаас эм тариа, наалт авсан 17000 төгрөгийн баримт, Агар шим ХХК-ий эмийн сангаас эм авсан 16000 төгрөгийн баримт, ГССҮТ-д ЭМД  76194 төгрөг төлсөн кассын орлогын ордер, ДУБ ХХК-ий хэвлийн тодотгогчид үзүүлсэн  төлбөрт 280000 төгрөг төлсөн кассын орлогын ордер, Мөнгөн гүүр эмнэлэгийн гэмтлийн компьютер томографийн багц оношилгоонд үзүүлсэн төлбөрт 120000 төгрөг төлсөн баримт, Монос эмийн сангаас эм тариа авсан 53950 төгрөгийн баримт, Их шүүдэргэнэ ариунаа 25 дугаар салбараас эм тариа авсан 50000 төгрөгийн баримт, Азифарма ХХК-ий сүлжээ эмийн сангаас тамедин уусмал авсан 2200 төгрөгийн баримт, Ачтан биолабораторит ВС вирус, ДОХ тестээр үзүүлж 15000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, үзлэгийн төлбөрт 115500 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт 15000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт 15000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт рентген шинжилгээний төлбөрт 15000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт үзлэгийн төлбөр 10000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрт 205000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт үзлэгийн төлбөр 10000 төгрөг төлсөн баримт, Ачтан эмнэлэгт  үзлэгийн төлбөрт 31000 төгрөг төлсөн баримт, Орбита нүдний эмнэлэгт үзлэгийн төлбөрт 30000 төгрөг төлсөн баримт, Монос эмийн сангаас эм тариа авсан 60950 төгрөгийн баримт, Элэгний төвөөс авсан барааны төлбөр 6000 төгрөгийн баримт, Элэгний төвөөс авсан барааны төлбөр 30000 төгрөгийн баримт, Элэгний төвөөс авсан барааны төлбөр 12000 төгрөгийн баримт, УБ сонгдо эмнэлэгт үйлчлүүлсэн төлбөрт 35000 төгрөг төлсөн баримт, Канон төвөөр үйлчлүүлж өнгөт каноны төлбөрт 25000 төгрөг төлсөн зарлагын баримт, Монос эмийн сангаас бараа худалдан авсан 37800 төгрөгийн баримт, Өлзийдэн ХХК-иас эм тариа худалдан авсан 9900 төгрөгийн баримт, Өлзийдэн ХХК-иас эм тариа худалдан авсан  4200 төгрөгийн баримт, Монгол Буйлс фарм ХХК-иас эм тариа худалдан авсан  50850 төгрөгийн баримт, Бүтээгч плазма ХХК-иас бараа худалдан авсан 6500 зарлагын баримт, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт С.Б эрүү, нүүр, нүдний ерөнхий мэс заслын төлбөрт 507960 төгрөг төлсөн баримтын хуулбар, “ТЭУ” ХХК-д С.Б ухархайн хугаралын эмчилгээний төлбөрт 880000 төгрөг төлсөн баримтын хуулбар, Ачтан-Элит эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 284030 төгрөг төлсөн баримтын хуулбар, АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэгт ходоод, дээд гэдэсний дурангын оношилгооны төлбөрт 40000 төгрөг төлсөн баримт, АШУҮИС-ИСНЭ үзлэгийн төлбөрт 25000 төгрөг төлсөн баримт, Нони эмийн сангаас эм тариа худалдан авсан 138940 төгрөгийн баримт, Өлзийдэн ХХК-иас эм тариа худалдан авсан 19000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлэгт мэдрэлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөөний төлбөрт 20000 төгрөг төлсөн баримт, Эмийн сангаас эм тариа худалдан авсан 70500 төгрөгийн баримт, Бонавита ХХК-ий Эмнэлзүйн нэгдсэн төвийн лабораторид шинжилгээ өгсөн төлбөр 61000 төгрөгийн баримт, Жойтав UBH-н доторын ЭХО-ны төлбөрт 25000 төгрөг төлсөн баримт, Монос эмийн сангаас эм тариа худалдан авсан 3200 төгрөгийн баримт, Дакал фарма ХХК-иас эм худалдан авсан 15600 төгрөгийн баримт, Цогсүм ББН-с эм тариа худалдан авсан 1074500 төгрөгийн зарлагын баримт, Цогсүм ББН-с эм тариа худалдан авсан 803500 төгрөгийн зарлагын баримт, Ази-фарма ХХК-ий сүлжээ эмийн сангаас эм тариа худалдан авсан 84100 төгрөгийн баримт, Монос Завхан эмийн сангаас эм тариа худалдан авсан 13650 төгрөгийн баримт, Гамба 1 дүгээр эмийн сангаас эм тариа худалдан авсан 3450 төгрөгийн баримт, Говийн ганга эмийн сангаас эм тариа худалдан авсан 7200 төгрөгийн баримт, Гамба 1 дүгээр эмийн сангаас эм тарианы материал авсан 4100 төгрөгийн баримт, Монос эмийн сангаас эм тариа худалдан авсан 62920 төгрөгийн баримт, Монос эмийн сангаас эм тариа худалдан авсан 11740 төгрөгийн баримт зэрэг баримтуудыг шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Б зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 3,107,980 төгрөгийн буюу Оргил төвөөс авсан хүнсний бүтэгдээхүүний үнэ 26840 төгрөг төлсөн баримт, Энхжин мини маркетаар үйлчлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний төлбөр 23200 төгрөгийн баримт, Хүнсний бүтээгдэхүүний төлбөр 16465 төгрөгийн баримт, Ахуй хэрэглээний бараа авсан 2800 төгрөгийн баримт, А-76 150 литр шатахуун авсан 259500 төгрөгийн ШТМ-ын зарлагын падаан, Сод монгол групп ХХК-иас шатахуун авсан 60000 төгрөгийн баримт, МТ Чингэлтэй ХХК-иас А-92 23.67 литр шатахуун авсан 40000 төгрөгийн баримт, МТ Төв ХХК-иас А-92 36,14 литр шатахуун авсан 60000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 35,50 литр шатахуун авсан 60000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 37,95 литр шатахуун авсан 63000 төгрөгийн баримт, ШТС-17 Толгойт өртөөнөөс шатахуун худалдан авсан 120000 төгрөгийн баримт, МТ Төв ХХК-иас А-92 36,14 литр шатахуун авсан 60000 төгрөгийн баримт, Петростар ХХК-иас А-92 24,84 литр шатахуун худалдан авсан 40000 төгрөгийн баримт, Бараа худалдан авсны төлбөр 34000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 25,28 литр шатахуун авсан 45000 төгрөгийн баримт МТ Төв ХХК-иас А-92 39,12 литр шатахуун авсан 66500 төгрөгийн баримт, Их хүүш ХХК-иас бараа худалдан авсан 1006000 зарлагын баримт, МТ Чингэлтэй ХХК-иас А-92 43,58 литр шатахуун авсан 76700 төгрөгийн баримт, Сулин хайрхан цайны газраас хоол худалдан авсан 2900 төгрөгийн баримт, Сулин хайрхан цайны газраас цай худалдан авсан 400 төгрөгийн баримт, Дашваанжил ШТС-аас авто газ-1 худалдан авсан 25000 төгрөгийн баримт, Сулин хайрхан цайны газраас хоол худалдан авсан 4000 төгрөгийн баримт, Замын зардал 100000 төгрөгийн зарлагын баримт, Дүүхээ 2 төвөөс тамхи худалдан авсан 3200 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 11,36 литр шатахуун худалдан авсан 20000 төгрөгийн баримт, Авто ойл  ХХК-иас бараа худалдан авсны төлбөр 57000 төгрөгийн баримт Авто ойл  ХХК-аас бараа худалдан авсан 10000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 61,45 литр шатахуун худалдан авсан 110000 төгрөгийн баримт, Авто ойл  ХХК-иас бараа худалдан авсны төлбөр 10000 төгрөгийн баримт, Авто ойл  ХХК-иас бараа худалдан авсан 20000 төгрөгийн баримт, Ти Эм Ойл ШТС-аас шатахуун худалдан авсан 120000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 32,66 литр шатахуун худалдан авсан 57482 төгрөгийн баримт, МТ Чингэлтэй ХХК-иас А-92 53,04 литр шатахуун авсан 96000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 46,02 литр шатахуун худалдан авсан 81000 төгрөгийн баримт МТ Чингэлтэй ХХК-иас А-92 20 литр шатахуун авсны төлбөр 36200 төгрөгийн баримт,  МТ Чингэлтэй ХХК-иас А-92 31,63 литр шатахуун авсан 57250 төгрөгийн баримт,  НИК ХХК-иас А-92 38,55 литр шатахуун худалдан авсан 63993 төгрөгийн баримт, Тэс петролиум ШТС-аас 57,738 литр шатахуун худалдан авсан 97000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 28,09 литр шатахуун худалдан авсан 50000 төгрөгийн баримт, НИК ХХК-иас А-92 11,36 литр шатахуун худалдан авсан 20000 төгрөгийн баримт  зэрэг баримтууд нь шүүгдэгч Г.Б хохирогч С.Б зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Б 5,912,805 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б олгож,  3,107,980 төгрөгт холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй юм.

 

Өөрөөр   хэлбэл  хохирогч  С.Б нь  шүүхээр хэлэлцээгүй орхисон

3,107,980 төгрөгийн баримт бүхий хохирлыг шүүгдэгч Г.Б өөрийг нь зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт хамааралтай гэдгийг нотлох баримтаар нотолсны эцэст иргэний журмаар шүүхэд хандаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн үг юм.

Хохирогч С.Б нь шүүгдэгч Г.Б зодуулсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд цаашид эмчилгээ сувилгаа хийлгүүлэх шаардлагатай, уг эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг нэхэмжилж гаргуулна гэж шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч М.Г нь мэдүүлж байх боловч ирээдүйд зардал гарах эсэх, түүний дүнг тооцоолох боломжгүй учир иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б хохирол гаргуулан хохирогч С.Б олгохоор шийдвэрлэж буй учир түүний хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс хохирлыг төлүүлэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Г.Б иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Г.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б  5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б С.Б эрүүл мэндэд гэм хор учруулсны  хохиролд 5,912,805 төгрөг гаргуулан хохирогч С.Б олгож, хохирогч С.Б хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,107,980 төгрөгийн хохиролд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б нь Г.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс хохирлыг төлүүлэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг болон шүүгдэгч Г.Б иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг заасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН