| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00007/э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 08
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Г
Шүүгдэгч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г
Нарийн бичгийн дарга А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ГМ холбогдох эрүүгийн 1724000020007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт, багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г М. /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Ар эрээн” гэх газарт өөрийн төрсөн дүү Г.М маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.М нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Орой үхрээ хураагаад гэртээ ирэхэд манай эхнэр “...танай дүү намайг пизда чинь тугалд явсан хүүхэд дуудлаа гэлээ...” гэхээр нь дүү Г.М ороход эхнэр нь хэдэн хүүхдүүдтэй байхаар нь тугалаа яагаад хурааж ирээгүй юм бэ?” гэхэд нэмнээтэй сарлагууд байхаар нь үлдээсэн гэхээр нь тэр чинь манай тугалнууд байхгүй юу гээд гараад явсан. Тэгтэл Г.М тугалаа хураагаад ирэхээр нь тугал бүрэн байна уу гээд гэрэл тусгаад харахад манай нэг тугал, дүүгийн нэг тугал байхгүй байхаар нь ороод тугал алга энэ хоёр хүүхдийг У дуудаагүй гэж байна. Чи яагаад манай эхнэрийг пизда гээд дуудаад байгаа гэсэн чинь М “...юу гээд солиороод байгаа пизда вэ” гээд над руу сүхний иш бариад цохих гээд байхаар нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Ар эрээн” гэх газарт айл, хамт өвөлжиж байсан өөрийн төрсөн дүү Г.М маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тугалнаас болоод төрсөн ахын эхнэр О.У маргалдсан. ...орой 20 цагийн үед манай ах Г.М орж ирээд эхнэр О.У өмөөрч намайг зодсон. Тухайн үед манай хадам дүү П.Б, П.А нар байсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан мөн толгой руу 4-5 удаа модны залтасаар цохисон болохоор хавдсан байсан. Би сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 300,000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.П дагуулаад олдоогүй хоёр тугалыг хайгаад явж байтал манай гэрийн гадаа хүмүүс орилолдох дуу гарахаар нь эргээд ирэхэд Г.М Г.М газар унагаачихсан дээр нь суугаад толгой тархи руу нь цохиод байж байсан. Г.М нүд нь хөхрөөд тагларчихсан, хамраас нь цус гоожсон байсан. ...Г.М цохисон түлээний модыг түлчихсэн. Г.М ах тугал олж ир гээд хэл амаар доромжлоод байхаар нь Г.М цагдаа дуудсан...” гэсэ мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Н.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Б.Б эгч бид хоёр тугалаа олж ирэхээр явсан хойгуур хүргэн ах Г.М төрсөн ах Г.М зодсон байсан. Яг зодоон эхлэх үед байгаагүй, гэрийн гадаа ирэхэд Г.М ахыг Г.М ах гэрийн гадаа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Бэгч Н.Пт хоёрыг тугал олж ирэхээр явсан хойгуур хүргэн ах Г.М гэрт түүний төрсөн ах Г.М нь орж ирээд “...манай нэг тугал хаачсан олж ир” гээд мод аваад Г.М ах руу шидсэн. Тэгээд Г.М ахыг газар унагаагаад толгой руу нь модоор цохиод байсан. Мөн сүхээр цохих гэхээр нь Г.М ах бариад авсан. Г.М ахыг гэрийн гадаа авч гараад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б эгч Н.П хоёрыг тугал олж ирэхээр явсан хойгуур Г.М ахынтай хамт өвөлжиж байсан ах орж ирээд “...манай тугалыг олж ир гээд түлээ авч шидээд Г.М ахын дээр суугаад модоор толгой руу цохиод байсан. Сүхээр цохих гэж байхад Г.М ах сүхийг булааж авсан. Б.Б эгч ирээд болиоч гэхэд Б.Б эгчийг бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ болон Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 182007 тоот “...Г.М биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, толгой орой болон зүүн шанааны дээд хэсэгт хуйханд бага зэрэг хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.М биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.М холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М, хохирогч Г.М нар нь төрсөн ах дүү нар байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “тусдаа амьдарч байгаа ...төрсөн, ...ах, эгч, дүү нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна” гэж заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт бие махбодын хүчирхийлэл гэдгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус тодорхойлсон байх тул шүүгдэгч Г.М 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Ар эрээн” гэх газарт айл, хамт өвөлжиж байсан өөрийн төрсөн дүү Г.М маргалдаж, улмаар түүнийг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд ногдох эд хөрөнгө болох 1 ширхэг 500,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М хувьд ногдох эд хөрөнгө болох 1 ширхэг 500,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ