Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 232

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 4-5 тоотод оршин суух, 1946 онд төрсөн, 70 настай, Шинэд овгийн Тамжавын Тавхайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Өвөрхангай аймгийн салбарт холбогдох,

“1.114.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Тавхай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2008 оны 11 дүгээр сард ач хүү Ганболдын Тэгшбаярын нэр дээр өөрөө хамтран эзэмшигч байхаар хугацаатай хадгаламж нээлгэсэн. Эцэг эх хоёр нь салаад 10 жил болж байна. Албан ёсоор салж, гэр бүлийнхээ баталгааг шүүхээр шийдвэрлүүлж, сар бүр хүүхдийн тэтгэмжийг төлж байгаа юм. Миний бие хүүхдийг нас биед хүрч сургууль соёлд явахад нь дэмжлэг болгох зорилгоор хадгаламж нээлгэн арвижуулах санаатай байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сард хүүг нь тооцуулж дэвтэр дээр нь бичүүлэхээр ХААН банкинд очиход таны мөнгийг Баярхүү овогтой Дуламсүрэн гэж хүн 2015 оны 05 дугаар сард авсан байна гэх юм. Б.Дуламсүрэн нь хамтран эзэмших эрхгүй, би өөрөө мөнгөө хийж гарын үсэг зурсан. Надаас өөр хэнч энэ мөнгийг захиран зарцуулах ёсгүй. Банкны хууль дүрмэнд ч хамтран эзэмшигчээс өөр хүн мөнгийг авах ёсгүй. Шүүхээр гэр бүл салах шийдвэр гаргахад хүүхдийн нэр дээр байсан 600000 төгрөг байсан. Үүнийг эх Б.Дуламсүрэнд өгөхөөр шийдвэрлээд Б.Дуламсүрэн уг мөнгийг авч дэвтрийг хаалгасан. 2008 оны 11 дүгээр сард Т.Тавхай миний хадгаламж нээлгэсэн дэвтэр мөнгө Б.Дуламсүрэнд ямар ч хамаагүй. Гэтэл хадгаламжийн дэвтэр надад байсаар байтал дэвтрийг хаясан гэж сонинд зарлуулаад миний мөнгийг авсан байсан. Би хамгийн найдвартай газраа мөнгөө хадгалсан гэж үзсэн. Хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчийг хүртэл сольсон. Намайг амьд байхад дэндүү элэг барьсан. Банк хамт хуйвалдсан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрт заасан хадгаламжийг Б.Дуламсүрэнд өгөхөд хүртэл надаас зөвшөөрөл авч асууж л байсан. Би банкнаас 1.114.000 төгрөгийг гаргуулна. Харин банк цаад хүнээсээ нэхэж болно. Иймд Хаан банкны Өвөрхангай аймгийн салбараас 1.114.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч Г.Тэгшбаярын нэр дээр нээлгэсэн хадгаламжийн 1.114.000 төгөргийг хамтран эзэмшигч Т.Тавхайд банк хариуцан 1.114.000 төгрөгийг зөвшөөрч, харилцагчийн ээж Б.Дуламсүрэнг банк хуурч мэхлэж авсан тул Б.Дуламсүрэнд хандах болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Тавхай нь “Хаан банкны Өвөрхангай аймгийн салбарт холбогдуулан 1.114.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.114.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Тавхайгийн “1.114.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 15643 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас  15643төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31286 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

                                 

                                      ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА