| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00025/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 12
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Б,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн У овогт Б.Б-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 07-ны өдөр *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******т оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ИЗ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б.Б нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.1057 м3 түлээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 66.342 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бнь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 36 ширхэг буюу 1.1057 м3 түлээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 66.342 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч М.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Б.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгаад иргэн Б.Бийн ойн санд учруулсан хохирол болох шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.От-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Бгэх хүнд манай нөхөр 24-70 улсын дугаартай портер маркийн автомашиныг 2 жилийн өмнө 5 сая төгрөгөнд зарсан юм. Эхлээд 1 сая төгрөг өгсөн түүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй байгаа, үлдсэн мөнгөө өгөхгүй болохоор нь нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байгаа гэсэн. Одоо мөнгө өгөхгүй бол машинаа эргүүлж авдаг юм бил үү гэж байгаа. Манай машиныг худалдаж авсан Б.Бгэх хүнээс 24-70 УНИ улсын дугаартай портер маркийн автомашиныг зарсан мөнгөний үлдэгдэл 4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм... ” гэх мэдүүлэг
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгаль хамгаалагч Р.Г, Ц.Н, И.Г нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Архангай аймгийн Цахир суманд оршин суудаг Б.Бгэх хүн цагаан өнгийн Портер маркийн 24-70 улсын дугаартай автомашинаар галын түлээ тээвэрлэж яваад Арван нүүрийн хаяа гэх газар тааралдаад зогсоож шалгахад бид нарт үзүүлэх ямар нэгэн гоожин бичиг баримт байхгүй байсан учир тухайн ачиж явсан галын моднуудыг нь Цэцүүх багийн нутагт байгаль хамгаалагчийн байрны гадны талд буулгаад хэмжилт хийгээд Их-Уул сумын байгаль хамгаалагч И.Г-д хүлээлгэн өгсөн...Тэр моднууд нь дандаа нарийхан, ан цав, өмхтэй хуурай шинэс моднууд байсан. Тухайн моднууд нь бүгд галын түлээний зориулалтаар хийгдсэн моднууд байсан. Тухайн моднуудыг Цэцүүх багийн нутаг Арван нүүр гэх газраас бэлтгэсэн гэж Б.Бөөрөө хэлсэн...Тухайн газар нь Тусгай хамгаалалттай газрын нэгдүгээр мужид хамаарна...” гэх мэдүүлэг
Гэрч Р.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Н, байгаль хамгаалагч Ц.Н, И.Г нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Арван нүүрийн хаяа гэх газар түлээний мод ачсан цагаан өнгийн портер маркийн машиныг зогсоон шалгахад Б.Б гэх хүн ямар нэгэн гоожин бичиг баримт байхгүй мод тээвэрлэж явсан зөрчил илэрсэн учир тухайн ачиж явсан галын моднуудыг Цэцүүх багийн нутагт байгаль хамгаалагчийн байрны гадна талд буулгасан...Тэр моднууд нь дандаа нарийхан, ан цавтай хуурай, галын түлээний зориулалтаар хийгдсэн шинэс моднууд байсан... Тухайн газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт, ойн нэгдүгээр мужид хамаарна...” гэх мэдүүлэг
Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 он гарсаар сумын хурлаас тогтоол гараагүй учир одоогоор модонд гоожин эрхийн бичиг олгоогүй байгаа. 2017 онд Б.Б-с мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй, 2017 онд иргэдэд гоожин олгосон жагсаалтанд байхгүй байна, угаасаа гоожин авах ёсгүй...” гэх мэдүүлэг
Гэрч Ё.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “ ... Тухайн үед Б-н ачиж байсан моднууд нь дандаа нарийхан галын түлээний хуурай хар моднууд байсан юм. Намайг очиход Б, М Б.Б тэр гурав моднуудаа ачаад дуусаж байсан юм...Б.Б тэр моднуудыг Цэцүүх багийн нутаг Арван нүүрийн хаяанаас ачиж байсан болохоор Арван нүүр гэх газраас хийж бэлтгэсэн нь тодорхой...хужаагийн цахилгаан хөрөөгөөр уртаар нь чирээд оруулаад ирчихсэн моднуудаа тайраад машиндаа ачиж байсан...цагаан өнгөтэй хөрөө харагдсан...” гэх мэдүүлэг
Гэрч Л.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Б мод хийлцээгүй, Б.Б 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед надтай уулзаад Солонготын даваа даваад Цэцүүхээс галын мод ачих гэсэн юм яваад өгөөч гээд гуйхаар нь би зөвшөөрөөд Б, М ах бид гурав Б.Б-н цагаан өнгийн портер маркийн автомашинтай Цахир сумаас гарч яваад Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт очоод тэндээс Б-н хийж бэлтгэсэн байсан моднуудыг М ах бид хоёр уулын оройгоос доош нь чирэлцэж, ачилцаж өгсөн юм. Тухайн моднуудыг Б.Б шатсан ойгоос хийж бэлтгэсэн байсан, моднууд нь дандаа нарийхан хуурай, тахир, өмхтэй галын түлээнд ашиглагдах боломжтой хар моднууд байсан юм. Буяндэлгэрийн хийсэн моднуудыг сүүлд нь богинохон болгосны дараа тоолоход 36 ширхэг мод болж байсан. Б.Б өөрийн эзэмшилийн ногоон өнгийн хөрөөө байсан юм...Би тэр моднуудыг гоожинтой эсэхийг мэдэхгүй, Б.Б надад янз бүрийн юм хэлээгүй...Б.Б дээрх моднуудаа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ганцаараа тэр газраас хийсэн гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг
Г.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б-н хамт ойгоос мод хийж бэлтгээгүй, Б.Б 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед надтай уулзаад Их-Уул сумын Цэцүүх багаас галын мод ачих гэсэн юм яваад өгөөч гээд гуйхаар нь би зөвшөөрөөд Б хамт машинаар явсан юм. Мөн Цахир суманд байдаг Б гэдэг залуу хамт явсан юм...Б.Б 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр тэр галын моднуудыг ойгоос ганцаараа бэлдсэн гэж надад ярьсан юм...тэр моднуудыг ачихад 30 гаран ширхэг мод болж байсан...Би анх бодохдоо Б-н тэр моднуудыг гоожинтой юм байх гэж бодож байсан юм. Тэгсэн тэр тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарт шалгуулсан чинь гоожингүй мод болоод явчихсан...” гэх мэдүүлэг
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн:
Уг модыг хугацааны хувьд 1 сард бэлтгэсэн байна гэсэн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 20 дугаартай тодорхойлолт, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын эзэмшил талбайн зураг, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг битүүмжилсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.1057 м3 түлээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 66.342 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Г, гэрч Б.Н, Р.Г, С.О, Ё.Т, Л.П, Г.А нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.1057 м3 түлээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 66.342 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээрээ улсын тусгай хамгаалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэнийг Прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г улсын тусгай хамгаалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Б-н “...Тухайн өдөр бензиний мөнгө хийх зорилгоор Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас мод бэлтгэсэн юм. Тухайн үед надад зохих зөвшөөрөл байхгүй байсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна ...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд улсын тусгай хамгаалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-н өмчлөлийн 1 тооны хар зүсмийн шүдлэн үхэрийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/15 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 14-70 УНИ улсын дугаартай Портер маркийн автомашин нь иргэн Ч.Ө-н өмчлөлийн эд хөрөнгө болох нь шүүгдэгчийн болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, 00617854 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байгаа тул автомашиныг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бээс шинжээчийн дүгнэлтээр гарсан 14-70 УНИ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэлгээ болох 2.000.000 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж мөн гэмт хэрэг үйлдэж олсон 36 ширхэг 1.1057 м3 түлээний шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ