Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 235

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 6-103 тоотод оршин суух, Тайж овгийн Өлзийбатын Оюунчимэгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр орж ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг “Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Ө.Оюунчимэг нь 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас олгосон цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Доднойсүрэн, З.Батмөнх нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарТайж овгийн Өлзийбатын Оюунчимэгийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА