Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 236

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяадаргалж

           Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Гал овгийнДанзансувдын Пүрэвгэрэлийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Пүрэвгэрэл, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Пүрэвгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангайаймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөрхүртэл туслах мужаанаар, Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаарсарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Өвөрхангай аймгийн халдваргүйжилтийн товчоонд 1986 оны 03 дугаар сарын05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хор бэлтгэгчээр тус тус ажилласан. Нэгдэлд ажиллаж байсанүеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн халдваргүйжилтийн товчоонд ажиллаж байхадхөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон гарсан тушаал байхгүйгээс ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохшаардлагатай болсон. Иймд намайг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Д.Пүрэвгэрэл “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Пүрэвгэрэл нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл туслах мужаанаар, Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1983 оны 06дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Өвөрхангай аймгийн халдваргүйжилтийн товчоонд 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хорбэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны07 дугаар сарын 14-ний өдрийн 31 тоот болон 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот ажилд томилох, чөлөөлөхтухай тушаалууд, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 07 дугаар сарын02-ны өдрийн 26 тоот ажилд томилох тухай тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ныөдрийн 228 тоот архивын лавлагаа, 337874 тоот хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Энхтуяа, З.Цэрэнбат нарын мэдүүлэг зэрэгбичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаарзүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Гал овгийнДанзансувдын Пүрэвгэрэлийг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл туслах мужаанаар, Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1983 оны 06 дугаарсарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Өвөрхангай аймгийнхалдваргүйжилтийн товчоонд 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хорбэлтгэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг ороннутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийндотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА