| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00023/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 26
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд
Шүүгдэгч Ц.Л
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 1824000220022 дугаартай дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, З******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 06-нд шилжиж шөнө 05 цагийн үед З******* багийн Улаан даваа гэх газар байрлах иргэн Л.Бийн гэрт Д.Гтэй маргалдаж, улмаар толгойн тус газарт нь баруун гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 06-нд шилжиж шөнө 05 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З******* багийн Улаан даваа гэх газар байрлах иргэн Л.Б-н гэрт Д.Гтэй маргалдаж, улмаар баруун гараараа толгойн тус газарт нь цохиж зүүн зулай ясны зөрүүгүй хугарал, зүүн духны дэлбэнгийн ар хэсгийн цусан хураа, зүүн талын дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорх цус харвалт, зүүн талын духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хөмсөгний гадна шарх, тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө З******* багийн “Улаан даваа” гэх газарт Ц.Л гэх залууд зодуулаад эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Тэр шөнө Ц.Л, М.А, Л.Б, түүний эхнэр бид нар 2.5 литрийн боргио 5 ширхэг, мөн 0.75 гр Соёрхол нэртэй архи 1 шилийг уусан. Бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад маргасан. Ц.Л миний зүүн талын хөмсөгний тийшээ баруун гараараа нэг удаа цохисон, өөр ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй.. эмчилгээний зардал гэж надад 850.000 төгрөг өгсөн...” гэх
Гэрч Т.Тын “..2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Гийн бие муудаад Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгч Доржханд эмч очиж үзээд сумын төвд авчирсан. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Д.Гийн баруун талын хэсэг мэдээ алдаад байхаар нь С.Д эмчид үзүүлж, маргааш өглөө нь эмнэлэгт хэвтүүлсэн. Д.Г 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө З******* багийн “Улаан даваа” гэх газарт хүнд зодуулснаа хэлэлгүй нуусан байсан. Д.Гийн биед зүүн талын хөмсөгний дээд талд шарх байсан, өөр ил харагдах гэмтэл байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Л эмнэлэг дээр ирсэн яагаад зодсон талаар асуусан чинь харин тиймээ ийм зүйл болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Б-н “..2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хониндоо яваад ирэхэд манай ирчихсэн байсан. Тэгээд удалгүй Ц.Л ирээд, Д.Г сумын төв рүү эхнэрлүүгээ архи пиво захиад өөрөө мотоциклоор явж архи пиво авчирсан. Д.Гийн авчирсан архийг манай гэрт М.А, Д.Г, Ц.Л, бид нар уугаад би тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд Д.Гийн зүүн талын хөмсөгний тэнд халцарсан харагдсан. П.Г Ц.Л хоёр муудалцсан юм шиг байна лээ. Д.Г анх манай гэрт ирэхэд биед нь ил харагдах шарх байгаагүй..” гэх мэдүүлэг,
Гэрч М.Аийн “..2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрт Л.Б, Д.Г, Ц.Л, нарын хамт архи уусан. Тэр шөнө Д.Г, Ц.Л маргалдаж муудалцсан, цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Д.Гийн зүүн талын хөмсөгний тэнд халцарсан харагдсан..” гэх мэдүүлэг
Гэрч ийн “... 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Д.Гийн авчирсан архийг Л.Б, Д.Г, Ц.Л, М.А нар уусан. Тэр шөнө Д.Г нь Ц.Лийн нүүр лүү гараараа алгадсан. Тэгсэн Ц.Л ямар овоо муу новш вэ гээд Д.Гийг чирээд гэрээс гаргасан. Гэрийн гадаа тэр хоёр муудалцаад нилээн удсан. Тэгээд орж ирэхдээ Д.Г нь Ц.Л намайг цохисон гэсэн. Д.Гийн зүүн талын хөмсөгний тэнд халцарсан, цус гарсан байсан. Өглөө Ц.Л гэрт орж ирээд Д.Гийг сэрээгээд би чамайг цохисон байна зүгээр үү гэж асууж байсан. Тэгсэн Д.Г толгой өвдөөд байна гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг
Гэрч “..2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Д.Г утсаар залгаад бид хэд нийлэх гэж байна н.Түвшингийн дэлгүүрээс архи аваад өгөөч мөнгө төгрөгийг нь нийлүүлж байгаад өгнө гэсэн. Тэгээд би дэлгүүрээс 2.5 литрийн “Боргио” 6 ширхэг, 0.75 гр “Соёрхол” нэртэй архи
Гэрч С.Дын “...Д.Гийн зүүн талын хөмсөг орчим халцарсан шарх байсан. Тухайн үед цус тогтоох, төв мэдрэлийн системийг дэмжих, тархины хаван хөөх, өвчих намдаах эмчилгээ хийхийг зөвлөж, эмчилгээ бичиж өгсөн...” гэх мэдүүлэг
Гэрч Ж.Дын “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуудлагаар З******* багийн “Улаан даваа” гэх газарт Д.Гийн биеийг үзэж сумын төвд авчирсан.. Д.Гийн зүүн талын хөмсөгний хэсэгт хавдартай, шарх үүссэн байсан.. би их эмч С.Дын бичиж өгсөн эмчилгээг хийж байсан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлгээс Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг
Гэрч Ч.Бгийн “..Д.Г 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирсэн.. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд гэртээ байсан. З******* багийн “Улаан даваа” гэх газарт нутаглаж байсан айлуудаас нийлсэн хонио ялгаж авсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Гийг харсан чинь зүүн талын хөмсөгний орчмоос цус гарсан байсан..” гэх мэдүүлэг
Гэрч Б.Шийн “..Д.Г 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед биеийн байдал хүндэвтэр, орчны харьцаа дунд, хүний нэрийг асуухад хэлж чадахгүй байсан. Д.Гийн зүүн талын хөмсөгний хэсэгт шарх үүссэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: 1.Д.Гийн биед зүүн зулай ясны зөрүүгүй хугарал, зүүн духны дэлбэнгийн ар хэсгийн цусан хураа, зүүн талын дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорх цус харвалт, зүүн талын духны хэсгийн хатуу доорх цусан хураа, зүүн хөмсөгний гадна шарх, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо.
байна.
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгээс гарах үеийн эпикриз, тархины соронзон резонанст оношилгоо, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ, өвчний түүх, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, тархины соронзон резонанст
томографын оношилгоо, эмчийн тодорхойлолт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Л нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Лийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ц.Л“...Тухайн өдөр Д.Гтэй маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохисон нь үнэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна ...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байх бөгөөд үүнээс бусад төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал, бусад хохиролд 850.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн болон орлогын мэдүүлгүүдээр, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь “ одоо миний бие гайгүй байгаа, хохирлыг барагдуулсан тул миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх бичгээр ирүүлсэн хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Лийн өмчлөлийн 34 тооны мал буюу эм хонь /бог/ 20 толгой, эр ямаа /бог/ 8 толгой, Сарлагийн эр үхэр /бод/ 2 толгой, Сарлагийн үнээ
/бод/ 2 толгой, Адуу 2 толгой, 51-81 улсын дугаартай Портер маркийн автомашин зэргийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/17 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины толгой бүхий хээтэй мөнгөн бөгжийг шүүгдэгч Ц.Лид буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Ц.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ