Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 238

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохтухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 19-21 тоотод  оршин суух, 1964 онд төрсөн, 52настай, Минза овгийн Намжилын Отгоны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 41-4 тоотод оршин суух, Энхжаргалын Дэлгэрмаадхолбогдох

 “150000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын09-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгон шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд Э.Дэлгэрмаад холбогдуулан 150000 төгрөг гаргулах нэхэмжлэл гаргасан. Э.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 150000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Нэхэмжлэгч Н.Отгон нь “хариуцагч Э.Дэлгэрмаад холбогдуулан 150000 төгрөг гаргуулах” шаардлага бүхийнэхэмжпэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Отгон нь нэхэмжпэлийн.шаардлагаасаа татгалзсанхүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүйболгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашигсонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Отгоннь “хариуцагч Э.Дэлгэрмаад холбогдуулан 150000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн5540607728 тоот данснаас 2575 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжиндтөлсөн 5150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэасуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА