Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 27

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

 

Шүүгдэгч Б.Б,

 

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* холбогдох эрүүгийн 1824000370029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө 11 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт Б.Б эзэмшлийн “Шарк-200” маркийн 05-40 улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Г.Нгийн эрүүл мэндэд зүүн бугалганы хөндлөн зөрүү хугарал, баруун тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б.С, Г.Н нарын хамт Жи-би нэртэй кафед орж 2 пиво ууж, улмаар эгч Агийн гэрт очиж мөн нэг аяга пиво ууж согтуурсан үедээ буюу шөнийн 11 цагийн үед Б.С, Г.Н нарыг Б.Б эзэмшлийн “Шарк-200” маркийн 05-40 ЗАЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклд суулган өөрөө жолоодон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн А-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган, зорчигч Г.Нгийн эрүүл мэндэд зүүн бугалганы хөндлөн зөрүүтэй хугарал, баруун тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Б.С, Б.Б хоёртой таарсан юм. Тэгээд бид гурав “Жи Би” бааранд орж 2 пиво хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Б.Б эгчийнх рүүгээр явсан. Б.С бид хоёр “Алтан булаг” кафе орж нэг пиво хувааж уусан. Бид хоёр “Алтан булаг” кафегаас гарсан чинь Б.Б хүрээд ирсэн. Б.Сыг хүргэж өгөх гээд Б.Бийн мотоциклтой Завхан аймгийн Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт хашааны өнцөг тойрох гэж байгаад онхолдсон. Тэгээд босох гэсэн чинь гар янгинаж өвдөөд байсан. Б.Б, н.Г нар эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд үзүүлсэн чинь зүүн талын гарын тохойны хойд хэсгээр хугарсан байсан. Тухайн үед мотоциклыг Б.Б жолоодож явсан юм. Б.Б надад учруулсан хохирлоо төлсөн, одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Гдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой гэртээ байж байтал гадаа хүн орилох, уйлах чимээ гарсан. Тэгээд гэрээс гараад хойд өнцөгт ирэхэд Б.Б, Б.С, Г.Н нар мотоциклтой уначихсан байсан. Тэд нар нилээн халамцуу байсан. Г.Н гар өвдөөд байна гэхээр нь Б.Бтэй хамт эмнэлэгт хүргэж боолт хийлгүүлсэн. Тухайн үед мотоциклыг Б.Б жолоодож явсан, гурвуулаа л халамцуу байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Б “..Б.Бийн жолоодож явсан Шарк-200 маркийн мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Тухайн авто ослын улмаас мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Б.Б, Н бид гурав уулзаад “Жи би” бааранд орж 2 пиво хувааж уугаад, 2 цаг дуулж суусан юм. Тэгээд тэндээс гараад Б.Б эгчийнх рүүгээ явна гээд явсан. Г.Н бид хоёр “Алтан булаг” кафед ороод 2 пиво уусан. Тэгээд гартал Б.Б ирчихсэн байсан. Бид гурав мотоцикл дээр гурвуулаа суугаад явсан. Тухайн үед би ухаан алдчихсан байсан нэг сэртэл бид 3 мотоциклтой уначихсан байсан. Тухайн үед Н гар өвдөөд байна гээд ёолоод байхаар нь Б.Б, Гдорж хоёр эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан. Би тэд нарын араас алхаад эмнэлэг дээр очсон юм. Тэгтэл цагдаа нар Б.Б бид хоёрыг суулгаад цагдаа дээр авчирсан. Тухайн ослын улмаас надад учирсан гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б . Сэргэлэнбаярын 2018 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн :

  1. Г.Нгийн биед гэмтэл учирсан байна.

 

  1. ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой зүүн бугалганы хөндлөн зөрүүтэй хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн байдлаас хамаарна.

 

  1. Г.Нгийн биед учирсан зүүн бугалганы хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан

 

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 182058 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад******* 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “жолооч Б.Б нь Шарк-200 маркийн 25-40 ЗАЗ улсын дугаартай мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн А-д заасан “Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчин буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.. гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна” гэсэн 02 дугаар шинжээчийн дүгнэлт,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг битүүмжилсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б.С, Г.Н нарын хамт Жи-би нэртэй кафед орж 2 пиво уусан, улмаар эгч Агийн гэрт очиж мөн нэг аяга пиво ууж согтуурсан үедээ буюу шөнийн 11 цагийн үед Б.С, Г.Н нарыг Б.Б эзэмшлийн “Шарк-200” маркийн 05-40 ЗАЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклд суулган өөрөө жолоодон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, зорчигч Г.Нгийн эрүүл мэндэд зүүн бугалганы хөндлөн зөрүүтэй хугарал, баруун тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Н, гэрч

 

Б.С, Б.Гдорж, Л.Болорсувд нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Сэргэлэнбаярын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182058 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад******* 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум

 

дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн

 

  1. дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг согтуурсан, мансуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Бийн “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б.С бид хоёр Г.Нтэй уулзсан. “Жи би” бааранд бид гурав 2 пиво ууж, 2 цаг дуулсан. Тэгтэл манай эгч А утсаар яриад хүрээд ир гээд дуудаад байхаар нь очсон. Эгч Агийн гэрт манай ах нар байсан бөгөөд намайг цэрэгт явах гэж байгаа юм чинь гээд пиво хийж өгсөн. Би нэг аяга пиво уусан. Тэгээд Б.С, Н хоёрыг явсан юм болов уу гээд “Алтан булаг” кафены гадаа очсон чинь Б.С, н.Бямбажавтай маргалдаад байж байсан. Тэгээд би хүргээд өгье гээд Г.Н, Б.С хоёрыг ардаа суулгаад Б.Сын арын гудамжаар урагшаа эргэх үйлдэл хийж байгаад унасан. Г.Н гар өвдөөд байна гээд орилсон. Тэгээд эмнэлэгт очиж Г.Нгийн гарыг үзүүлж, боолгосон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хэмжээний дотор хасаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн ЛСД маркийн 39 инчийн өнгөт

 

зурагт, HERO брэндийн 1 хаалгатай, 150 литрийн багтаамжтай, цагаан өнгөтэй хөлдөөгч зэргийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/23 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн 1127307 дугаар А, В ангиллын эрхтэй жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

  1. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 

  1. Шүүгдэгч Б.Бийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/23 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн 1127307 дугаар жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

 

  1. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ