Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 29

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

 

Шүүгдэгч О.Х,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хд холбогдох эрүүгийн 18240000390033 хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, мал малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИЭ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, О.Х нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн Хэц эрэгийн дэнж гэх газарт байрлах Д.Г гэрт Р.Г маргалдан толгойн тус газарт нь гараараа болон сандлаар цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим хөдөө явах замдаа Р.Г 2 шил архи ууж улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр Хэц эрэгийн дэнж гэх газарт байх Д.Г гэрт Р.Г согтуугаар “... Бааяа гэх залуутай миний эхнэрийг танилцуулсан байна...” гэж маргалдан Р.Г толгойн дух, зулай хэсэгт нь гараараа 3-4 удаа, сууж байхад нь баруун гараараа өөрийнхөө сууж байсан сандлын тавцан хэсгээр нь мөн дух зулай хэсэгт 1 удаа цохиж, газарт унахаар нь толгой болон дагз хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим 2 шил архи аваад О.Хгийн хамт хөдөө явсан. Бид замдаа зогсоод нэг шил архиа хувааж уугаад дахин явж байгаад Д.Г ойролцоо ирээд нэг шил архиа хувааж уусан. Тэгээд Д.Гд ороод байж байтал О.Х “чи миний эхнэрийг найзтайгаа танилцуулсан байна лээ чи зуучилсан” гээд над руу дайрч давшилж эхэлсэн. Д.Г гэдэг айлд Л.Ц, Д.М, З.Д, О.Х бид нар байсан. Миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Мөн шар өнгийн модон сандлаар миний толгойн оройн хэсэгт нэг цохисон. О.Х хөлөөрөө миний толгойн хэсэгт 2-3 удаа өшиглөөд хөл рүү бас өшиглөөд байсан. Тэгтэл З.Д цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирж намайг эмнэлэгт эмчид үзүүлсэн. Миний уруулын дотор талд 2 оёдол, толгойн хуйханд 5 оёдол тавьсан. О.Х-н өмнөөс би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж зодолдоогүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Р.Г, О.Х нар нэлээд согтуу манайд ирсэн. Манайд О.Х Р.Г толгой хэсэгт нь 3-4 удаа сандлаар, 1 удаа толгой хэсэгт нь гараараа цохиод хөл болон толгойн хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Ийм асуудал болохоор нь би З.Дгаар цагдаа дуудуулсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. О.Х Р.Г-г ямар шалтгааны улмаас зодох болсныг мэдэхгүй. Р.Г О.Хгийн өмнөөс эсэргүүцэж, зодолдоогүй.

 

Р.Г уруул амнаас нь цус гарчихсан мөн толгойн хуйх нь язарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Д.Г гэдэг айлд Р.Г, О.Х нар ирсэн. Тэр хоёр нэлээд архи уусан байдалтай байсан. Тэгээд О.Х эхнэрээ Р.Г найзтай хардаад муудалцаад эхэлсэн. О.Х Р.Г толгойн хэсэгт нь гараараа 3-4 удаа, модон сандалаар толгойн хэсэгт нь 1 удаа цохисон. Мөн О.Х хөлөөрөө 2-3 удаа Р.Г толгой болон хөл рүү өшиглөсөн. Р.Г ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй урдаас нь зодолдоогүй. Р.Г толгойн оройн хэсэгт хуйх нь язарчихсан цус гарч байсан. Ам шүднээс нь мөн цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим манайд О.Х Р.Г нар ирсэн. Гэтэл О.Х Р.Гт хандаад танай найз манай эхнэртэй унтсан байна лээ чи зуучилсан гээд уурлаад байсан. Тэгээд О.Х Р.Г толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд шар өнгийн модон сандлаар Р.Г толгойн оройн хэсэгт 1 удаа цохисон. Мөн Р.Г толгойн хэсэгт 2-3 удаа, хөл рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгтэл Р.Г толгойн оройн хэсгээс мөн амнаас нь цус гарсан байдалтай байсан. Р.Г О.Хгийн өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж зодолдоогүй...” гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182072 дугаартай:

  1. Р.Г биед гэмтэл учирсан байна.

 

  1. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой толгойн орой, дээд уруулын дотор талд шарх, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

3.  Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Р.Г биед учирсан толгойн орой, дээд уруулын дотор талын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Р.Г биед шинжилгээ хийх явцад асуултанд тавигдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим хөдөө явах замдаа Р.Г 2 шил архи ууж улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр Хэц эрэгийн дэнж гэх газарт байх

 

Д.Г гэрт Р.Г согтуугаар “... Бааяа гэх залуутай миний эхнэрийг танилцуулсан байна...” гэж маргалдан Р.Г толгойн дух, зулай хэсэгт нь гараараа 3-4 удаа, сууж байхад нь баруун гараараа өөрийнхөө сууж байсан сандлын тавцан хэсгээр нь мөн дух зулай хэсэгт 1 удаа цохиж, газарт унахаар нь толгой болон дагз хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Р.Г, гэрч Л.Ц, Д.М, З.Д нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182072 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.Х гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь О.Хгийн дээрх үйлдэлд Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Р.Г биед толгойн орой, дээд уруулын дотор талын шарх гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч О.Хгийн: “2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим 2 шил архи аваад Р.Гөөр Иэдэр багт хөдөө байдаг гэртээ хүргүүлэхээр явсан юм. Бид явах замдаа зогсоод нэг шил архиа хувааж уугаад дахиад явж байгаад Д.Г гэрийн ойролцоо ирээд нэг шил архиа хувааж уусан. Тэгээд Д.Г гэрт орсон, Р.Г муудалцсан учир нь Р.Г найз Бааяа гэдэг залуу миний эхнэртэй унтсаныг нь мэдсэн болохоор миний уур хүрээд Р.Гт уураа гаргасан. Би Р.Г толгойн дух, зулай хэсэгт нь гараараа 3-4 удаа, сууж байхад нь баруун гараараа өөрийнхөө сууж байсан сандлын тавцан хэсгээр нь мөн дух зулай хэсэгт 1 удаа цохиж, газарт унахаар нь толгой болон дагз хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тухайн үед Р.Г нүүр хэсэг нь хавдчихсан, толгойн орой хэсгээс нь цус гарчихсан байсан. Р.Г миний өмнөөс эсэргүүцэл үзүүлээгүй...” гэж мэдүүлж байгаа нь Р.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Хд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч О.Хгийн хувьд ногдох хөрөнгө болох хайнагийн тугалтай үнээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. О.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан О.Хгийн хайнагийн тугалтай үнээг битүүмжилсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн модон сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Шүүгдэгч О.Х нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлийг түдгэлзүүлсүгэй.                        

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ж.ОТГОНХИШИГ