Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2017/0006

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би*******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар тоот захирамж болон ******* овогт *******г ажилд томилсон захирамж зэргийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн дагуу ажилдаа орох хугацаа болж байгаа учир ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргуулах, сумын Засаг дарга *******ийн гаргасан захирамжаас болсон гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдүүлэх ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч*******, хариуцагч ******* бид хуульд заасан эрхийн хүрээнд дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэнээр шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

1.Нэхэмжлэгч миний хувьд улстөрийн албан хаагчийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан авахаар

2. Буянт-Эрдэм сургуулийн дотуур байрны багшийн ажлын байр сулрахаар тухайн ажилд томилон ажиллуулахаар харилцан тохиролцов.

Дээрх асуудлыг шүүхийн шийдвэрт тусган эвлэрлийг баталгаажуулан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар эвлэрч байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар тоот захирамж болон ******* овогт *******г ажилд томилсон захирамж зэргийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн дагуу ажилдаа орох хугацаа болж байгаа учир ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргуулах, сумын Засаг дарга *******ийн гаргасан захирамжаас болсон гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдүүлэх ” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч*******, хариуцагч ******* бид хуульд заасан эрхийн хүрээнд дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэнээр шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

1.Нэхэмжлэгч миний хувьд улстөрийн албан хаагчийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан авахаар

2. Буянт-Эрдэм сургуулийн дотуур байрны багшийн ажлын байр сулрахаар тухайн ажилд томилон ажиллуулахаар харилцан тохиролцов.

Дээрх асуудлыг шүүхийн шийдвэрт тусган эвлэрлийг баталгаажуулан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар эвлэрч байна.” гэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг баримтлан*******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар тоот захирамж болон ******* овогт *******г ажилд томилсон захирамж зэргийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн дагуу ажилдаа орох хугацаа болж байгаа учир ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргуулах, сумын Засаг дарга *******ийн гаргасан захирамжаас болсон гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ