| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00034/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 30
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* оршин суух, ИЦ регистерийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт “Истана” маркийн 68-92 ЗАН улсын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн А-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн, мөн дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, суурийн газрын гаднах замд цагт 80 км хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж явснаас зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт “Истана” маркийн 68-92 ЗАН улсын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн А-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн, мөн дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, суурийн газрын гаднах замд цагт 80 км хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явснаас зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хууль ёсны төлөөлөгч С.Г “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр гэрээсээ гараад явсан... 20 цаг өнгөрч байхад манай төрлийн эмэгтэй Ц.Ныг тээврийн хэрэгсэлд мөргүүлээд нас барсан гэж хэлсэн... Би осол болсон газарт ирэхэд манай нөхөр замын хажуу талын шороон дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 30-31-р хуудас/
Шинжээчийн №02 дугаартай “...Жолооч Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн А-д заасан “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 90-р хуудас/
Шинжээчийн №646 дугаартай “...1. Истана маркийн 68-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, суурийн газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Жолооч нь 62.1 км хурдтай явсан...” гэх дүгнэлт, /ХХ-ийн 125-р хуудас/,
Техникийн шинжээчийн №12/11 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн план зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Гын 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт “Истана” маркийн 68-92 ЗАН улсын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн А заасан “... жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр сонгож явна...” дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, суурийн газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Гыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Гт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруу, сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн байна.
Эдгээр байдлууд нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Г Г-с нэхэмжлэх зүйл, хохирол, гомдол, санал байхгүй, манай талийгаач нөхөр Төрийн банкнаас 2.340.000 төгрөгний тэтгэврийн зээл авсан байсан бөгөөд түүнээс Галбаяр 1.740.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 600.000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 7, 8, 9 саруудад хувааж төлөхөөр бид харилцан тохиролцсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн “... Би талийгаачийн банкнаас авсан тэтгэврийн зээлийг бүгдийг нь төлөхөөр хохирогчтой тохиролцсоны дагуу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1.740.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 600.000 төгрөгийг 7, 8, 9 сард өөрийн нийгмийн халамжаас авдаг тэтгэмжийн мөнгөнөөсөө төлж барагдуулна...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Гын “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 19 цагийн үед Рашаант багаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төврүү өөрийн эзэмшлийн “Истана” маркийн 68-92 ЗАН улсын дугаартай шар өнгийн машинаар орж ирж байтал урдаас маш хурц гэрэлтэй машин гарч ирээд гэрлээ шилжүүлээгүй өнгөрөхөд нүд гялбасан. Машин зөрсний дараа зам дээр хүн харагдах шиг болсон тойрч гарах гэсэн боловч амжаагүй тэр хүнийг толиороо шүргэх шиг болсон. Машинаа зогсоогоод нөгөө хүнийг харахад замын зүүн талд газар хэвтэж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн. Тэр хүн нас барсан байсан. Хүний амь нас хохироосондоо гэмшиж байна. Би талийгаачийн банкнаас авсан тэтгэврийн зээлийг бүгдийг нь төлөхөөр хохирогчтой тохиролцсоны дагуу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1.740.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 600.000 төгрөгийг 7.8.9 сард өөрийн нийгмийн халамжаас авдаг тэтгэмжийн мөнгөнөөсөө төлж барагдуулна. Энэ үйл явдлын дараа манай эхнэр өвчний улмаас нас барсан би 5-16 насны 4 хүүхэдтэйгээ амьдарч байгаа...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Гын өмчлөлийн Самсунг маркийн 43 инчийн өнгөт зурагт, Зип маркийн хөргөгч, Hair маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд
мөрийн баримтаар хураагдсан автомашины толины их бие, хүрээний хагархай, нарийн хар өнгийн төмөр зэргийг устгаж, шүүгдэгчийн 503627 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Д.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ