Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00239/и |
Дугаар | 246 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Цэцэрлэг сум, Чулуут баг Дэнжийн 4-1 тоотод оршин суух Дашдоржийн Очирхуяг /РД:АН68040415/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Очирхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Байгальмааг эрэн сурвалжлуулж дундын эд хөрөнгийн зохих хувийг нэхэмжлэхээр шүүхэд хандаж байна. Бид 2 хамтран амьдраад 3 хүүхэдтэй. 2 хүүхэд тусдаа гарсан, бага хүүхэдтэйгээ Цэцэрлэг суманд амьдарч байна. Д.Байгальмааг олдсон тохиолдолд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг гаргана.
Иймд Д.Байгальмааг эрэн сурвалжилж олж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Очирхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Байгалмааг эрэн сурвалжуулах хүсэлт гаргасан. Дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд миний бие оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Байгалмаа нь орон нутагтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Байгалмаагийн хаяг тогтоогдож, шүүхэд ирсэн тохиолдолд гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө болох 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шийдвэрлүүлэхдээ өөрийн биеэр шүүхэд ирнэ ... гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг болох Д.Байгалмааг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Д.Очирхуяг, Д.Байгалмаа нар нь 1989 оны 12-р сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нь тогтоогдож байх бөгөөд Д.Байгалмаа нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн маргаанд хариуцагч болох үндэслэлтэй байна.
Д.Байгалмаа нь албан ёсны хаяг болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багт оршин суухгүй байгаа болох нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын “Тус сумын Чулуут багийн иргэн Д.Байгальмаа нь 2016 ны 1-р сарын 7-ны өдрөөс хойш орон нутагтаа байхгүй байгаа нь үнэн болно” гэсэн 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн №1/182 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэцэн овгийн Дашзэгвийн Байгалмаа /РД:АН70021705/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Цэцэн овгийн Дашзэгвийн Байгалмаа /РД:АН70021705/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Байгалмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаяг, ажлын газрын хаяг, байршлыг тогтоохыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ