Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00257/и |
Дугаар | 262 |
Огноо | 2016-05-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 3-3 тоотод оршин суух, Боржигон овогт Чагнаадоржийн Саранцэцэг /РД:АЮ61010302/-ийн нэхэмжлэлтэй
1977 оны 7-р сарын 19-ний өдрөөс 1983 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Худалдаа, бэлтгэл нийтийн хоолны трестэд, 1983 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 5-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд, 1986 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд, 1989 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Саранцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 1977 оны 7-р сарын 19-ний өдрөөс 1983 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Худалдаа, бэлтгэл нийтийн хоолны трестэд, 1983 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 5-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд, 1986 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд, 1989 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Саранцэцэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Саранцэцэг нь 1977 оны 7-р сарын 19-ний өдрөөс 1983 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Худалдаа, бэлтгэл нийтийн хоолны трестэд, 1983 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 5-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд, 1986 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд, 1989 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд тус тус тогоочоор ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны удирдах газрын даргын 1977 оны 7-р сарын 19-ний өдрийн “Техникум, Т.М.С төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирлын 1983 оны 7-р сарын 6-ны өдрийн “Зарим ажилчдад ээлжийн амралт олгох тухай”, 1984 оны 7-р сарын 9-ний өдрийн “Зарим ажилчдад ээлжийн амралт олгох тухай”, 1984 оны 9-р сарын 1-ний өдрийн “Сургуулийн гал тогооны газрын ажилчид авч ажиллуулах тухай”, 1986 оны 5-р сарын 7-ны өдрийн “Ажилчин ажлаас халах тухай”, 1989 оны 9-р сарын 1-ний өдрийн “Ажилчид авах тухай”, 1990 оны 4-р сарын 16-ны өдрийн “Тогооч авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1990 оны 9-р сарын 1-ний өдрийн “Ажилчид авч ажиллуулах тухай”, 1990 оны 10-р сарын 11-ний өдрийн “Туслах тогооч түр авч ажиллуулах тухай”, 1992 оны 2-р сарын 1-ний өдрийн “Туслах тогооч түр авч ажиллуулах тухай”, 1992 оны 3-р сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай”, 1993 оны 1-р сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар,
- Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын 1983 оны 12-р сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны трестийн даргын 1984 оны 6-р сарын 6-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10-р сарын 16-ны өдрийн “Ч.Саранцэцэгийг түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар.
2. Ч.Саранцэцэгийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Н.Батбилэгийн өгсөн ... Би Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1968 оноос 1988 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад 1989 оноос Архангай аймгийн Багшийн сургуульд тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ч.Саранцэцэг нь 1977 онд сургууль төгсөж ирээд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд ажиллаж эхэлсэн. 1977 оноос 1983 оныг хүртэл ажиллаж байгаад намайг багшийн сургуульд 1989 онд ажилд ороход уг сургуульд Ч.Саранцэцэг ахлах тогоочоор ажиллаж байсан. 1993 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ч.Саранцэцэг нь Архангай аймгийн Тариат суманд хэсэг хугацаанд ажиллаж байсан гэсэн. Би энэ талаар нь сайн мэдэхгүй байна. Багшийн сургууль амарсан үед улирлын онцлогоос хамаарч Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд тогоочоор давхар ажиллаж байсан. Ажиллаж байх үедээ ахлах тогооч, туслах тогоочоор ажилладаг байсан ... гэх,
гэрч Д.Гончигийн өгсөн ... Ч.Саранцэцэг нь 1981, 1982 оноос эхлэн 1994 оныг хүртэл Багшийн сургуульд надтай хамт ажиллаж байсан. Ч.Саранцэцэг нь тухайн үед Багшийн сургуульд нийтийн байрны тогоочоор ажиллаж байсан. Ч.Саранцэцэг нь сайн ажилтан байсан. Ажиллаж байх үедээ алдаа дутагдал гаргаж байгаагүй ... гэх мэдүүлгүүд.
3. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4-р сарын 13-ны өдрийн “Чагнаадорж овгтой Саранцэцэг /аю61010302/-ийн 1988 онд бичигдсэн ХААТР-1 маягтад гэр бүлийн талаар эцэг Дэлгэр овогтой Чүлтэмсамбуу, эх Шарав овогтой Хандсүрэн гэж бичигдсэн байна” гэх 30 тоот архивын тодорхойлолт, 2016 оны 4-р сарын 13-ны өдрийн “... 1961 оны 1-р сарын 3-ны өдөр Эрдэнэбулган төрөхөд төрүүлсэн Чүлтэмсамбуугийн Саранцэцэгийг 1961 оны 2-р сарын 3-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 35-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байх тул лавлагаа олгов” гэх 151/002016 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 4-р сарын 21-ний өдрийн “Б.Баатарсүрэн, Ч.Саранцэцэг нарын гэр бүлд 1988/08/08-нд Б.Цэцэгмаа төрсөн” талаарх 151/002190 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа.
4. Чагнаадоржийн Саранцэцэгийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Чагнаадоржийн Саранцэцэгийн 1977 оны 7-р сарын 19-ний өдрөөс 1983 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Худалдаа, бэлтгэл нийтийн хоолны трестэд, 1983 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 5-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд, 1986 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд, 1989 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Багшийн сургуульд тус тус тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ