| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00037/э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 36
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Г.Ш,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг , эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Түдэвтэй сум Баянцагаан багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИХ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Г.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 21 цагийн орчим Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг дэвсгэрт байрлах Н.Вийн байшинд Э.Бтай маргалдан уруул хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 21 цагийн орчим Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг дэвсгэрт байрлах Н.Вийн байшинд Э.Бтай маргалдан нүүр, уруул хэсэгт нь нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Э.Бгийн “... 2018 оны 02 дугаар сарын 16-нд Н, Д, Ш нарын хамт сумын төвөөр Нгийн алдсан морийг хайж яваад олоогүй юм. Тэгээд Нгийн аав В гэрт ирсэн. Тэнд ирээд Нгийн морийг олоогүйн улмаас Н Ш хоёр
муудалцаад барилцаад авахаар нь би дундуур нь ороод боль гээд салгасан. Тэгтэл Ш “...би та нарыг бодвол зовлонгийн зах зухаас нь үзээд ирсэн ийм юмнаас болж гай болдог шүү дээ...” гээд байхаар нь миний уур хүрээд чи асуудалд холбогдоод юм үзчихсэн пизда вэ гээд Шийг бариад авсан байдалтай байхад Н ах, дараа нь П нар ороод ирсэн. Тэгээд П Шийг хойш нь түлхээд, Н ах намайг хойш нь түлхээд Штой би хэрэлдэж байгаад хамран тус газар нь гараараа цохичихсон. Тэгтэл Ш миний уруул тус газар өшиглөсөн. Тэгээд би гараад явсан миний дээд уруул сэтэрч, үүдэн нэг шүд хугарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 280-281-р хуудас/
Гэрч Я.Пийн “... 2018 оны 2 дугаар сарын 16-ны 21 цагийн орчим манай нөхөр Вандандорж эзгүй байшиндаа орж ирээд манай хүүхэд Н хүмүүсийн хамт байшиндаа байна гэсэн. Тэгэхээр нь хүмүүсийг нь хөөж явуулъя гээд байшиндаа яваад ортол Н, Ш мөн танихгүй хоёр залуугийн хамт байсан, ороход Ш танихгүй өндөр залуутай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би боль гээд танихгүй залуугаас зуурсан, Н ах Шоос барьж аваад салгасан. Тэгтэл танихгүй өндөр залуу Шийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан. Гэтэл Ш хөлөөрөө танихгүй залуугийн нүүрэн тус газар нь өшиглөсөн, танихгүй өндөр залуугийн хамар ам орчмоос нь цус гараад эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 282-283-р хуудас/
Гэрч Л.Нгийн “... манай эхнэрийн дүү П орж ирээд манай эзгүй байшинд хэсэг залуучууд архи уугаад байх шиг байна та надтай хамт яваад өгөөч гэхээр нь би Пийн хамт байшинд очиход Б, Ш хоёр барилцаад авсан байдалтай байсан. Тэгэхээр нь П бид хоёр Б, Ш нарыг салгасан. Би Бг хойш нь түлхээд П Шийг хойш нь түлхээд байж байтал Б Шийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Гэтэл Ш зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн, тэгтэл Бгийн хамар ам орчмоос нь цус гараад тонгойгоод байшингаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 284-285-р хуудас/
Гэрч В.Нгийн “...2018 оны 2 дугаар сарын 16-ны 20 цагийн орчим
Э.Б, Г.Ш, Д нарын хамт Түдэвтэй сумын төвөөр явж байгаад унаж явсан морио алдчихаад худалдаж авсан байшиндаа ирсэн. Тэгтэл Ш бид хоёр миний унаж явсан морийг алдсанаас болж муудалцаад Ш намайг хоёр алгадаад авсан. Тэгтэл Б Д нар бид хоёрыг салгасан. Тэгтэл Ш та нар иймэрхүү юмнаас болж гай болдог шүү гээд загнаад эхэлтэл Б чи ямар их зовлон үзсэн пизда вэ гээд Штой муудалцаж эхэлсэн. Э.Б Ш нарыг барилцаад авсан байдалтай байхад гаднаас ээж П, Н ах нар ороод ирсэн. Манай ээж намайг эзгүй байшинд юу хийгээд байгаа юм бэ гээд загнаад эхлэхээр нь байшингаас гараад зогсож байтал Б гараад ирсэн. Бгийн уруул нь сэтэрсэн ам хамраас нь цус гарчихсан байсан. Надад Б ярихдаа намайг Ш өшиглөчихлөө гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 286-287-р хуудас/
Гэрч Б.Дгийн “... Би бие засчхаад ороод иртэл Б, Ш нар барилцаад авсан байдалтай байсан. Тэгтэл гаднаас Н ах, П эгч нар ороод ирсэн. П эгч Шийг Бгаас салгаж түлхсэн. Гэтэл Б Шийн хамран тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан чинь Шийн уур нь хүрээд хөлөөрөө Бгийн нүүр орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Бгийн уруул сэтэрч цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 288-289-р хуудас/
Эмч Дын “... Э овогтой Б 21 настай*******. Хүнд зодуулсан гэсний улмаас бүх биеийн үзлэг хийхэд биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, зүрхний авиа тод. Дээд уруул нь нэвтэрсэн хурц ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байж болзошгүй нэвтэрсэн шархтай. Үүдэн шүд хугарсан, уруул, ам орчмоор хавдсан байсныг тодорхойлов...” гэх тодорхойлолт,
Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182039 дугаартай
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Шийн дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Э.Бгийн биед дээд уруулын гол хэсэг, дотор талын шарх, дээд талын 1 шүд ёзоор хэсгээр хугарч унасан гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Шийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Г.Шийн “... Би Н, Д, Б
нарын хамт сумын төвөөр Нгийн алдсан морийг хайж яваад олоогүй Нгийн аав В байшинд ирсэн. Тэнд Нгийн морийг олоогүйн улмаас Н бид хоёр муудалцаад барилцаж автал Б бид хоёрыг салгасан. Би Бд дэмий юмнаас болж асуудалд холбогдоно шүү та нар явцгаа би Нтай үлдье гэсэн. Тэгтэл Б чи асуудалд холбогдоод юм үзсэн пизда вэ гээд бариад авахаар нь би урдаас барилцаад авсан. Гэтэл гаднаас Н ах, П эгч нар ороод ирсэн. Тэгээд П эгч намайг хойш нь түлхээд Н ах Бг хойш нь түлхээд байж байтал Б миний хамран тус газарт гараараа цохичихсон тэгэхээр нь би зөрүүлээд уруулан тус газарт нь өшиглөсөн...” гэж мэдүүлж байгаа нь Э.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Э.Бгийн “...Г.Шоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй ...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Шид холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Г.Шийн хувьд ногдох хөрөнгө нас гүйцсэн 2 морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ